Хямдралын тухай, TXT бичлэгийн тухай

http://domain.dusal.net Домэйн худалдааны тусламжийн форум

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Zoloogg

Хямдралын тухай, TXT бичлэгийн тухай

Бичлэг Бичсэн Zoloogg »

Сайн байна уу?
# Та манай сайтаас урьд нь домэйн нэр авсан бол дараагийн авах домэйны төлбөр 10% хямдарна.
гэж http://domain.dusal.net дээр байна. Тэхээр би НӨАТ орсон үнэтэйгээ нийлээд хэдийг шилжүүлэх хэрэгтэй болох вэ?

(Энгийн үнэ 11.75$+ НӨАТ 1.18)*0.9 = 11.637$ уу? /Эхний үнийн 90 хувь дээр НӨАТ гэвэл 11.632$ юм байна.. / Эсвэл энэ хоёроос өөрөөр тооцоох уу?

---

TXT record гэж юу вэ? Юунд ашигладаг вэ?

Би гадны ямар нэг сайтыг /eg: google.com/ өөрийнхөө домайны sub-domain-аар холбох боломжтой юу? /Сая бодсон боломжгүй ч юм шиг.. [Аюулгүй байдал талаасаа]/ Юу ч гэсэн асуугаад үзье гэээд үүнийг бичив..

---

Аа бас. Би домайн авах захиалгаа өгчихөөд, төлбөрөө хийлгүй хэр удаж болох вэ?
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Хямдралын тухай, TXT бичлэгийн тухай

Бичлэг Бичсэн Almas »

Шууд 10% НӨТ-гүйгээр 11.75$ тушаана. Тэгэхээр 10% нэмэлгүй шууд үнээрээ л гэсэн үг.

TXT Record гэдэг нь домэйн нэрийн серверийн бичлэгт ашиглагддаг. Энэ нь домэйн нэрний талаарх нэмэлт тохиргоо хийж өгөх боломжийг олгодог. Хамгийн өргөн ашиглагддаг нь SPF (sender policy framework) тохиргоо байгаа. Энэ нь тухайн домэйнээр ямар ямар серверүүд мэйл илгээж болох вэ гэдгийг тохируулж өгдөг. Үүнийг тохируулж өгөхгүй бол дурын серверээс таны домэйн нэрээр хүмүүс хуурамч мэйл илгээх боломжтой байдаг гэсэн үг.

Гадны сайтыг холбоно гэдгийг сайн ойлгосонгүй? http://blabla.domain.com гээд ороход http://www.google.com хуудсыг нээх талаар хэлж байгаа бол domain forwarding хийж болно. Эсвэл зүгээр л тэр субдомэйндаа шилжүүлдэг, эсвэл давхарга (frame) нээгээд харуулах зэрэг боломж бий. Бас php ашиглавал яг өөрийнхөө домэйн дээр тухайн сайтыг дуудаад дэлгэц рүү хэвлэх байдлаар харуулах зэрэг боломжууд бий. Харин CName зэрэг ДНС тохиргоогоор бол ингэж болохгүй. Алдаа гарна.

7 хоног болоод захиалга автоматаар устгагдана. Хэрэв устчихсан байвал өөр хүн бүртгүүлж амжаагүй бол дахиад бүртгүүлж болно.
Харь гаригийнхан байдаг :D
Zoloogg

Re: Хямдралын тухай, TXT бичлэгийн тухай

Бичлэг Бичсэн Zoloogg »

аан ойлголоо..

Domain forwarding ашиглахдаа subdomain ашиглах боломжтой юу? Боломжтой бол яаж хийх вэ?
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Хямдралын тухай, TXT бичлэгийн тухай

Бичлэг Бичсэн Almas »

За байз яг Control Panel дээрээс дангаар нь хийж болохгүй байх. Нэг жижиг хост дээр index.html файл үүсгээд тэрэн дотроо forwarding script бичээд ашиглаж болох юм...
Харь гаригийнхан байдаг :D
Zoloogg

Re: Хямдралын тухай, TXT бичлэгийн тухай

Бичлэг Бичсэн Zoloogg »

Аргхх.. арай advanced түвшний хэрэглээ бололтой. :)

Энэ бодлоо орхихоос.. Хариултанд баярлалаа. :)
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Хямдралын тухай, TXT бичлэгийн тухай

Бичлэг Бичсэн Almas »

Тийм хэцүү биш ээ.

index.html file дотор

Код: Бүгдийг сонгох

<META HTTP-EQUIV="Refresh" CONTENT="0; URL=http://www.dusal.net" />
гэсэн meta tag

Код: Бүгдийг сонгох

<script type="text/javascript">
location.href="http://www.dusal.net";
</script>
javascript бүхий хоосон хуудас тавьчих.

Энэ код хуудас дуудагдангуут автоматаар энэ зааж өгсөн хуудас руу дамжуулна. Эсвэл зүгээр iframe болон Frame HTML tag-н талаар интернетээс уншчих.
Харь гаригийнхан байдаг :D
Post Reply

Буцах