Монгол бичгээ сэргээх

Монгол бичгээ сэргээх, Хос бичигтэй болох уу? Түүх, соёл...
Монгол бичгийн хичээл..

Зохицуулагч: Bathuyag

Зочин

Бичлэг Бичсэн Зочин »

Оросууд л 2 үсэгтэй бичдэг. Бид Монгол учир. Англи үг нь program болохоор тэр юм болов уу даа. Тэгээд ч хэлэхдээ нэг л м үсэг хэлдэг болохоор тэр байх гэж тааж байна...
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Бичлэг Бичсэн XXman »

Саяхан миний танил утсан дээрээ шууд монгол бичгээр бичдэг програм бичээд суулнацан , түүнийгээ надад үзүүлээл... харахад сайхан байсан шүү. Би бичсийн гээл хэхэ. Бас нөгөө Notepad байна. Бас офис дээр монгол бичгээр бичдэг фонттой болцон байсан. :grin:
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Аан тэр кирилл дүрмийг Монгол болгоод бичдэг нь тэр notepad юм уу? Би хэрэглэж үзээгүй л дээ. OpenOffice болохоороо линукс дээр гарын драйвер нь хараахан хийгдээгүй байгаа :(
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Бичлэг Бичсэн XXman »

Удахгүй хийнэ гэдэгт нь огтхонч эргэлзэхгүй байна. :)
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
btkhgcs

Re: тийм ээ. крилл бичигээр монгол сэтгэлгээгээ хайрцаглаж байна

Бичлэг Бичсэн btkhgcs »

Улаан цагаан орос агаа нарын мөлхөө бичгийг авчираад босоо сэтгэлгээгээ хайрцаглаж байна даа... энэ талаар санал бодолоо солилцож үндэсний бичигээ сэргээхээр btkhcgs@yahoo.com холбоо бариарай
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Монгол бичгээ сэргээх

Бичлэг Бичсэн Almas »

Хэлээд юу гэх вэ. Өөрөө програм энэ тэр бичдэг үү?
Миний бодлоор эхлээд компьютерын орчинд бид нэгдэж байгаад Монгол бичгээ нэвтрүүлж чадвал маш том алхам болно гэж бодож байгаа. Бага багаар хүмүүстэй хамтраад оролдох юмсан гэсэн чин хүсэлтэй л байна.

Миний бодол бол
1. Unicode-н асуудлуудыг шийдээд OTF хэдэн фонттой болох
2. Linux болон XP систем дээр харуулах асуудлыг шийдэх.
3. Веб хөтөч дээр босоо хэлбэрээр харагдуулах.
4. Гараас оруулагчийг цэгцэлж хөгжүүлэх (заавал ч биш. юникод гаргаж чадаж л байвал ямар ч байж болох байх)

Эдгээр асуудлуудыг л шийдчихвэл Монгол бичгийн вебүүд ар араасаа гараад л ирэх байх гэж бодож байгаа. Үүний дараагаар агуулга хөгжүүлэлт илүү хурдтай явагдах байх. Тэгээд хөрвүүлгүүд хийгдэх биз.
Тэгчихвэл шууд кирилл агуулгууд аяндаа шууд Монгол бичиг рүү хөрвүүлэгдэнэ. Тэгэхээр вебүүдийг Англи Монгол гээд хэл сонгодог шиг кирилл Монгол бичиг гэсэн хоёр бичигтэй болгоход болохгүй зүйл байхгүй биз. Хүмүүсийг уриалаад хийвэл. Тэгэхээр гол асуудлууд нь дээрх програм талын л асуудлууд байгаад байна гэж ойлгоод яваад байгаа...

Монгол бичгээ сурах хүсэлтэй хүмүүст мэдээж туслах нь бас нэг том түлхэх хүч болно гэж бодоод байгаа. http://mongol-bichig.dusal.net гээд нэг сайт бий Германд байдаг нэг эмэгтэй хийсэн. Хуучин http://www.mongol-bichig.com гэж байгаад хаагдсан байхаар нь хайж олж хүсэлт гаргаад сервер дээрээ хуулж байрлуулсан юм.
Ярилцаж байгаад үүнийг хөгжүүлээд бас Монгол бичгийн хичээл оруулах боломж байгаа. Энэ сайт нь динамик, Монгол бичгийн мэдлэгтэй, цааш үргэлжлүүлээд нэмээд хичээл оруулаад хөгжүүлэх боломжтой хүмүүст нээлттэй. Хамтарч бичих админ эрх хүсвэл надтай холбогдоод авах боломжтой. Монгол хэл мэддэг бол илүү мэдлэг тэгж их шаардагдахгүй байх аа. Хамжиж туслаад болно гэж бодож байна.

Бас нэг зүйл гэвэл http://toli.query.mn гээд одоо Монгол хэлний хамгийн том online толь бичиг байгаа. Нээлттэй агуулгатай толь бичиг. Тиймээс энэ толь бичгийн үгсийг Монгол бичгээр болгоод оруулаад дуусгачихвал Монгол бичгээ цааш хэрэглэхэд их тус дөхөм болох зүйл гэж боддог. Одоогоор дуусаагүй байгаа байх. Энэ толь дээр Монгол бичиг оруулахдаа бас галиглаж оруулж байгаа. Гэхдээ бас л дээрх таны оруулсны адил алдаа оноотой, зөв буруу галигласан зүйл мундахгүй байгаа байх. Ямартай ч нэг оруулаад дуусгаад авбал засах хянах л асуудал үүснэ. Би нэг хэсэг уг нь нэг хэсэг үг оруулж байсан. Ойрд үг нэмж чадаагүй байгаа тул үүнийг бас дэлгэрүүлж дэмжээрэй гэж хүсэх байна. Тэгээд нэг тогтсон тольтой болоод авбал орчуулах, хөрвүүлэх, галиглах олон асуудалд түлхүүртэй болчихно гэсэн үг гэж бодоод байгаа.

Фонт, програмын талаар 3 сар гаргаад жаахан завтай болбол судалж үзэх санаа байгаа.
Харь гаригийнхан байдаг :D
Dun

Re: Монгол бичгээ сэргээх

Бичлэг Бичсэн Dun »

Teimee Yih Heregtei Yuma Heleltsej Baina, Odoogiin Zaluus Uuriin Yumiig Uzej Chadahaa Bolichihson n MonGol Uhaana Aldaj Baigaagiinh Yum Bolowu, Bi Huwidaa Demjij Yawdag, Yamar Nigen Holboo Baidag Bol Nigdej, Demjih Huseltei, Eim Zaluus ch Tanilyn Hureend Olon Bii.
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: Монгол бичгээ сэргээх

Бичлэг Бичсэн temee »

ungursun boroonii hoinoos tsuv numurtsguuguud bga yum shg sanagdlaa... tur zasag shiddege shiideed ugtsun.Ter tusmaa tuhain ued eserguutsej bsn tom tom erdemten uigarjin bagsh nariig bugdiin pag bolgoodl zogsooson shudee.Tegsen murtluu ih surguulid mongol bicig gd zaaval songoh bish hiceel dr yvjil bdg shd kk.Za ern mongol bicgiig gadarladag humuus 80nh heden onoos hoish lav bhgui bhda.Manai duu nar lav ogt meddguim bnlee.udahgui tuuh bolood muzeid tavigdah bhdaa... hairan saihan undesnii bosoo bicig min!!! :angry:
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Монгол бичгээ сэргээх

Бичлэг Бичсэн Almas »

Сурахад тийм ч хэцүү зүйл биш ээ. Ер нь удахгүй энэ тал дээр олон ахиц гарч, олон ч хүн хичээж хэрэглэж эхлэх байх. Тэгээд ч нэг их удахгүй төрийн албан ёсны бичиг болно гэж дотроо итгэж явдаг. :yes:
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: Монгол бичгээ сэргээх

Бичлэг Бичсэн temee »

bi lav terend ogthon c naidahgui bn.Tsag hugatsaa haruulah blguidee...
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: Монгол бичгээ сэргээх

Бичлэг Бичсэн temee »

huuyee neeree bid 2s uur hun bhaa baitsimu neg sar almasaas uur hun olj harsangui... bugd zodog tailtsimu.Gishuudiin idevh sanaaclagiig nemegduuleh arga hemjee avahgui yumuu.ydaj udurt 10n hun bngin orj garaad bvl :hiphop: :hiphop:
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Монгол бичгээ сэргээх

Бичлэг Бичсэн Almas »

Харин ээ. Юу хийвэл дээр юм бол доо?

:find:
Харь гаригийнхан байдаг :D
aijun
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Бичлэг: 3
Элссэн: 2024-08-26, 13:17

Re: Монгол бичгээ сэргээх

Бичлэг Бичсэн aijun »

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠮᠠᠨᠳᠤᠲᠤᠭᠠᠢ
aijun
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Бичлэг: 3
Элссэн: 2024-08-26, 13:17

Re: Монгол бичгээ сэргээх

Бичлэг Бичсэн aijun »

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠨ ᠰᠡᠷᠭᠦᠭᠡᠨ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠬᠦ ᠶᠢᠨ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ᠄

1᠃ ᠬᠡᠷᠪᠡ ᠪᠢᠳᠡ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠨ ᠰᠡᠷᠭᠦᠭᠡᠵᠦ ᠴᠢᠳᠠᠪᠠᠯ ᠬᠠᠯᠢᠮᠠᠭ᠂ ᠥᠪᠥᠷ-ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠠᠴᠠ ᠡᠬᠢᠯᠡᠭᠡᠳ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠥᠨᠴᠥᠭ ᠲᠦ ᠰᠠᠭᠤᠭ᠎ᠠ ᠪᠤᠰᠤᠳ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠲᠤ ᠪᠠᠨ ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠰᠡᠷᠭᠦᠵᠦ ᠪᠤᠢ ᠵᠤᠷᠪᠤᠰ ᠢ ᠢᠯᠡᠭᠡᠵᠦ᠂ ᠢᠨᠲ᠋ᠧᠷᠨᠡᠲ ᠰᠦᠯᠵᠢᠶ᠎ᠡ ᠪᠣᠯᠤᠨ ᠪᠤᠰᠤᠳ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢᠶᠠᠷ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳᠡᠭᠡᠷᠡᠬᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠲᠠᠢ ᠪᠠᠨ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠦᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠡᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠯᠴᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠨᠢ ᠲᠡᠷᠲᠡᠭᠡ ᠨᠢᠭᠡᠨ ᠴᠠᠭ ᠲᠤ ᠴᠢᠩᠭᠢᠰ ᠬᠠᠭᠠᠨ ᠲᠠᠷᠬᠠᠢ ᠪᠤᠲᠠᠷᠬᠠᠢ ᠣᠮᠤᠭ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠳ ᠢ ᠨᠢᠭᠡᠳᠬᠡᠭᠰᠡᠨ ᠰᠢᠭ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠢ ᠨᠢᠭᠡᠳᠬᠡᠨ ᠬᠤᠯᠪᠤᠬᠤ ᠭᠦᠭᠦᠷᠭᠡ ᠪᠣᠯᠵᠤ ᠥᠭᠭᠦᠨ᠎ᠡ᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠴᠥᠭᠡᠨ ᠭᠡᠳ ᠬᠥᠭᠵᠢᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠭᠡᠳᠡᠭ᠃ ᠲᠡᠭᠡᠪᠡᠯ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠥᠨᠴᠥᠭ ᠪᠤᠯᠤᠨ ᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠲᠠᠷᠠᠭᠰᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠢ ᠣᠶᠤᠨ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠨᠢᠭᠡᠳᠬᠡᠵᠦ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠵᠦᠢᠯ ᠪᠣᠯ ᠲᠡᠳᠡᠨ ᠦ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠪᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠶᠢ ᠣᠯᠭᠣᠬᠤ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ᠂ ᠰᠤᠶᠤᠯ᠂ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠪᠢᠯᠡ᠃ ᠥᠨᠥᠳᠥᠷ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠰᠤᠶᠤᠯ ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳᠦ ᠥᠪᠥᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠩᠭᠤᠢ ᠰᠠᠶᠢᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠴᠢᠳᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠨᠢ ᠡᠭᠦᠨ ᠦ ᠨᠢᠭᠡ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠪᠣᠯᠪᠠ ᠤᠤ᠃ ᠬᠡᠷᠪᠡ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠡᠷ ᠢᠶᠡᠨ ᠨᠢᠭᠡᠳᠪᠡᠯ ᠪᠢᠳᠡ ᠲᠡᠭᠦᠨ ᠡᠴᠡ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠣᠯᠠᠨ ᠵᠦᠢᠯᠡᠰ ᠢ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠪᠠᠨ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠢ ᠰᠤᠯᠠ ᠳᠣᠷᠣᠢ ᠪᠠᠶᠢᠯᠭᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠭᠠᠷᠬᠠᠯ ᠪᠦᠬᠦᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠨᠥᠯᠦᠭᠡᠨ ᠳᠦ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠢ ᠨᠢ ᠰᠤᠯᠢᠵᠤ ᠮᠠᠷᠲᠠᠭᠤᠯᠵᠤ ᠴᠢᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠢᠯᠡ᠃ ᠣᠳᠣ ᠡᠷᠬᠡ ᠴᠢᠯᠦᠭᠡᠲᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠪᠢᠳᠡ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠦᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠡᠨ ᠰᠡᠷᠭᠦᠭᠡᠵᠦ ᠪᠤᠰᠤᠳ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠨᠥᠯᠦᠭᠡᠨ ᠳᠦ ᠪᠤᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠢᠶᠠᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠠᠭᠤᠳᠠᠬᠤ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠲᠡᠢ ᠪᠡᠨ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ ᠪᠤᠢ ᠵᠠ᠃

2᠃ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠨᠢᠭᠡ ᠲᠣᠮᠣ ᠠᠴᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠯ ᠪᠣᠯ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ ᠦᠵᠡᠯ᠂ ᠰᠤᠶᠤᠯ ᠵᠠᠩᠰᠢᠯ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠴᠠ ᠢᠯᠭᠠᠷᠠᠬᠤ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢᠶᠠᠨ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠥᠪᠡᠷᠰᠡᠨ ᠢᠶᠡᠨ ᠮᠡᠳᠡᠷᠡᠬᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ (uniqueness) ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠴᠠ ᠢᠯᠭᠠᠷᠠᠬᠤ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠪᠠᠬᠠᠷᠬᠠᠬᠤ ᠰᠤᠶᠤᠯ ᠤᠨ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠡᠬᠢᠨ ᠳᠦ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠵᠦᠢᠯ ᠪᠣᠯ 》ᠪᠢᠴᠢᠭ《᠃
ᠬᠠᠷᠢᠨ ᠤᠶᠢᠭᠤᠷᠵᠢᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠭᠡᠭᠡ ᠳᠦ ᠬᠢ ᠡᠨᠡ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨᠡᠬᠡᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠤᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠮᠥᠨ ᠶᠤᠮ ᠤᠤ?
12 ᠍ ᠳᠦᠭᠡᠷ ᠵᠠᠭᠤᠨ ᠤ ᠣᠷᠴᠢᠮ ᠳᠤ ᠤᠶᠢᠭᠤᠷᠴᠤᠳ ᠤᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠡᠴᠡ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠠᠪᠴᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠳᠦ ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠩᠬ᠎ᠠ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢ ᠵᠣᠬᠢᠶᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠭᠡᠬᠦ ᠲᠡᠦᠬᠡ ᠲᠡᠢ᠃ 800 ᠭᠠᠷᠤᠨ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠲᠤᠷᠰᠢ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠭᠡᠳ᠂ ᠬᠥᠭᠵᠢᠭᠦᠯᠦᠭᠡᠳ᠂ ᠥᠪᠡᠷ ᠦᠨ ᠬᠡᠯᠡᠨ ᠳᠦ ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠵᠤ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ᠂ ᠲᠤᠬᠠᠢ ᠶᠢᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠦᠷᠢ ᠶᠢᠨ ᠤᠷᠠᠨ ᠭᠣᠶᠣ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠤᠷᠠᠯᠢᠭ ᠤᠳ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠭᠠᠷᠤᠭᠠᠳ ᠬᠥᠭᠵᠢᠭᠡᠳ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠲᠤᠯᠠ ᠤᠶᠢᠭᠤᠷ ᠪᠢᠴᠢᠭ ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠭᠳᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ᠃ ᠶᠠᠫᠣᠨᠴᠤᠳ ᠴᠤ ᠪᠠᠰᠠ ᠠᠩᠬ᠎ᠠ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠢᠶᠡᠨ ᠬᠢᠲᠠᠳ ᠤᠳ ᠠᠴᠠ ᠠᠪᠤᠭᠰᠠᠨ᠃ ᠭᠡᠯ᠎ᠡ ᠭᠡᠳ ᠣᠳᠣ ᠪᠣᠯ ᠬᠡᠨ ᠴᠤ ᠬᠢᠲᠠᠳ ᠪᠢᠴᠢᠭ ᠭᠡᠳᠡᠭ ᠦᠭᠡᠢ ᠶᠠᠫᠣᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠯᠠ ᠭᠡᠳᠡᠭ᠃ ᠲᠡᠭᠦᠨ ᠲᠡᠢ ᠠᠳᠠᠯᠢᠬᠠᠨ ᠪᠢᠳᠡ 800 ᠵᠢᠯ ᠦᠨ ᠡᠮᠦᠨ᠎ᠡ ᠬᠡᠨ ᠦ ᠪᠢᠴᠢᠭ ᠡᠴᠡ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠠᠪᠴᠤ ᠵᠣᠬᠢᠶᠠᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠴᠢᠬᠤᠯᠠ ᠪᠢᠰᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠪᠣᠯ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ ᠤᠨ ᠪᠢᠴᠢᠭ᠃ ᠬᠠᠷᠢᠨ ᠺᠢᠷᠢᠯ ᠪᠣᠯ ᠪᠢᠰᠢ᠂ ᠮᠠᠭᠠᠳ ᠦᠭᠡᠢ 750-800 ᠣᠷᠴᠢᠮ ᠵᠢᠯ ᠦᠨ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ ᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠣᠳᠣ ᠶᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠰᠢᠭ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠪᠣᠯᠵᠤ ᠮᠠᠭᠠᠳ ᠦᠭᠡᠢ ᠯᠠ ᠶᠤᠮ᠃ ᠭᠡᠬᠦ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠪᠠᠰᠠ ᠨᠢᠭᠡᠨ ᠲᠣᠮᠣ ᠡᠭᠦᠷᠭᠡ ᠶᠢ ᠨᠥᠬᠥᠵᠦ ᠴᠢᠳᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠪᠠ ᠤᠤ᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠬᠦᠴᠦᠷᠬᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠦᠶ᠎ᠡ ᠶᠢᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠨᠢ ᠪᠤᠰᠤᠳ ᠣᠯᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠭᠰᠠᠭᠠᠲᠠᠨ ᠢ ᠬᠤᠯᠪᠤᠬᠤ ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠰᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃
ᠲᠡᠦᠬᠡ ᠶᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ ᠲᠤᠷᠰᠢᠳᠠ ᠮᠣᠩᠭᠣᠯᠴᠤᠳ 10 ᠭᠠᠷᠤᠨ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠢ ᠥᠪᠡᠷᠰᠡᠳ ᠢᠶᠡᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠨ᠂ ᠪᠤᠰᠤᠳ ᠠᠴᠠ ᠠᠪᠤᠨ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠴᠤ ᠤᠶᠢᠭᠤᠷᠵᠢᠨ ᠭᠡᠭᠡ ᠳᠦ ᠬᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠮᠠᠨᠢ ᠡᠨᠡ ᠴᠠᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠲᠤᠭᠤᠯᠤᠨ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠨ ᠦᠯᠡᠳᠡᠵᠦ ᠢᠷᠡᠵᠡᠢ᠃
ᠮᠥᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠨᠢ ᠣᠯᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠣᠪᠤᠭ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠳ ᠤᠨ ᠳᠠᠭᠤᠳᠠᠯᠭ᠎ᠠ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠤᠨ ᠬᠡᠯᠡᠯᠭᠡ᠂ ᠬᠡᠯᠡᠨ ᠦ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠢ ᠢᠯᠭᠠᠯ ᠦᠭᠡᠢ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠵᠤ ᠴᠢᠳᠠᠳᠠᠭ ᠥᠪᠡᠷᠮᠢᠴᠡ ᠣᠨᠴᠠᠯᠢᠭ ᠲᠠᠢ ᠪᠢᠴᠢᠭ ᠶᠤᠮ᠃

3᠃ ᠠᠪᠤᠴᠠᠯᠳᠤᠭ᠎ᠠ ᠮᠠᠭᠤ ᠲᠠᠢ᠂ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠮᠵᠢ ᠦᠭᠡᠢ ᠺᠢᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠡᠴᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠳᠦᠷᠢᠮ ᠡᠮᠬᠢ ᠴᠡᠭᠴᠡ ᠲᠡᠢ ᠴᠣᠭᠴᠠ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠦ ᠮᠠᠨᠢ ᠰᠠᠯᠤᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠬᠡᠰᠡᠭ ᠭᠠᠳᠠᠨ᠎ᠠ ᠢᠯᠡᠷᠡᠬᠦ ᠲᠥᠷᠬᠥ ᠨᠢ ᠶᠤᠮ᠃ ᠲᠡᠭᠡᠬᠦ ᠪᠡᠷ ᠨᠢᠭᠡ ᠲᠣᠮᠣ ᠳᠡᠪᠰᠢᠯ ᠪᠣᠯ ᠬᠡᠯᠡ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠬᠢᠯᠪᠠᠷ ᠳᠦᠷᠢᠮ᠂ ᠠᠯᠳᠠᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠪᠢᠴᠢᠳᠡᠭ ᠪᠣᠯᠴᠣᠭᠤᠬᠤ ᠶᠤᠮ᠃

4᠃ ᠺᠣᠮᠫᠢᠶᠦ᠋ᠲ᠋ᠧᠷ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠠᠦ᠋ᠲ᠋ᠣᠮᠠᠲ ᠢᠶᠠᠷ ᠠᠯᠳᠠᠭ᠎ᠠ ᠵᠠᠰᠠᠭᠴᠢ᠂ ᠬᠥᠷᠪᠡᠭᠦᠯᠦᠭᠴᠢ᠂ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠫᠷᠣᠭᠷᠠᠮ ᠤᠳ ᠬᠢᠬᠦ ᠳᠦ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠨᠢ ᠺᠢᠷᠢᠯ ᠡᠴᠡ ᠬᠡᠳᠦ ᠳᠠᠬᠢᠨ ᠬᠢᠯᠪᠠᠷ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠥᠭᠭᠦᠨ᠎ᠡ᠃ ᠣᠳᠣ ᠪᠣᠯᠲᠠᠯ᠎ᠠ ᠣᠯᠢᠭᠲᠠᠢ ᠠᠯᠳᠠᠭ᠎ᠠ ᠵᠠᠰᠠᠳᠠᠭ ᠫᠷᠣᠭᠷᠠᠮ ᠴᠤ ᠭᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠯᠠ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ᠃ ᠡᠨᠳᠡ ᠺᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠠᠳᠠᠷᠠᠮ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠳᠦᠷᠢᠮ ᠦᠳ ᠦᠨ ᠣᠷᠣᠨ ᠳᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠪᠠᠶᠢᠪᠠᠯ ᠮᠠᠰᠢ ᠬᠢᠯᠪᠠᠷᠬᠠᠨ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠪᠠᠨ ᠠᠦ᠋ᠲ᠋ᠣᠮᠠᠲ ᠣᠷᠴᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠂ ᠬᠥᠷᠪᠡᠭᠦᠯᠦᠭᠴᠢ ᠫᠷᠣᠭᠷᠠᠮ ᠤᠳ ᠭᠡᠳ ᠵᠥᠩᠳᠡᠭᠡᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤᠳ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠭᠠᠷ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠶᠠᠭ ᠡᠨᠡ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠰᠤᠳᠤᠯᠤᠭᠠᠳ ᠠᠵᠢᠯᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠬᠢ ᠨᠢ ᠪᠢᠴᠢᠯᠭᠡ ᠨᠦᠭᠦᠳ ᠲᠡᠢ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠵᠤ᠂ ᠲᠡᠳᠡᠨ ᠡᠴᠡ ᠡᠨᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠠᠪᠴᠤ ᠪᠣᠯᠬᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠨ᠃ ᠶᠠᠮᠠᠷ ᠲᠠᠢ ᠴᠤ ᠮᠡᠳᠡᠭᠡᠯᠡᠯ ᠦᠨ ᠲᠧᠭᠨᠣᠯᠣᠭᠢ ᠶᠢᠨ ᠮᠡᠷᠭᠡᠵᠢᠯᠲᠡᠨ᠂ ᠡᠨᠡ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠢᠶᠡᠷ ᠰᠤᠳᠤᠯᠭ᠎ᠠ ᠬᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠬᠢ ᠨᠢ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠢᠩᠭᠢᠵᠦ ᠶᠠᠷᠢᠵᠠᠭᠠᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠶᠤᠮ᠃

5᠃ ᠬᠡᠯᠡ ᠶᠠᠷᠢᠶ᠎ᠠ᠂ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠨᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠰᠡᠳᠭᠢᠭᠦ ᠴᠢᠳᠠᠪᠤᠷᠢ ᠬᠥᠭᠵᠢᠬᠦ ᠳᠦ ᠨᠥᠯᠦᠭᠡᠯᠡᠳᠡᠭ ᠭᠡᠳᠡᠭ᠃ ᠲᠡᠷᠡ ᠲᠤᠰᠤᠮ ᠢᠶᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠦᠭᠡ ᠶᠢᠨ ᠤᠭ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠠᠴᠠ ᠦᠭᠡ ᠶᠢᠨ ᠭᠠᠷᠭᠠᠯᠭ᠎ᠠ᠂ ᠣᠶᠢᠷᠠᠯᠴᠠᠭ᠎ᠠ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠪᠦᠬᠦᠢ ᠦᠭᠡᠨ ᠨᠦᠭᠦᠳ ᠦᠨ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠶᠢᠨ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠤᠯ ᠨᠢ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠢᠯᠡᠷᠡᠵᠦ ᠭᠠᠷᠳᠠᠭ ᠨᠢ ᠺᠢᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠲᠦ ᠪᠣᠯ ᠣᠭᠲᠣ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠵᠦᠢᠯ᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠳᠠᠭ ᠣᠯᠠᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠡᠭᠦᠨ ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠨ᠃

«...ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠪᠠᠯ᠂ ᠣᠳᠣ ᠪᠢᠳᠡᠨ ᠦ ᠬᠢᠷᠦᠭᠡ᠂ ᠰᠢᠳᠦ᠂ ᠬᠢᠲᠤᠭ᠎ᠠ᠂ ᠬᠢᠯᠭᠠᠰᠤ᠂ ᠬᠢᠯᠢ᠂ ᠬᠢᠵᠠᠭᠠᠷ ᠵᠡᠷᠭᠡ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠭᠡᠵᠦ ᠦᠵᠡᠬᠦ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠣᠯᠠᠨ ᠦᠭᠡ ᠶᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠲᠡᠢ ᠬᠦᠮᠦᠨ 《 ᠲᠠᠰᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠭᠳᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠡᠷᠴᠢᠬᠦ…》ᠭᠡᠰᠡᠨ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠪᠦᠬᠦᠢ ᠨᠢᠭᠡ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠲᠠᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠶᠢ ᠬᠢᠯᠪᠠᠷᠬᠠᠨ ᠣᠯᠵᠤ ᠬᠠᠷᠠᠬᠤ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠲᠡᠢ᠃ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠪᠡᠷ ᠬᠡᠯᠡᠪᠡᠯ᠂ ᠦᠭᠡ ᠶᠢᠨ ᠭᠠᠷᠤᠯ᠂ ᠠᠭᠤᠭᠤᠯ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠡᠴᠡ ᠲᠣᠳᠣᠷᠬᠠᠢ ᠬᠠᠷᠠᠭᠳᠠᠨ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠪᠣᠯ ᠬᠡᠯᠡ᠂ ᠰᠡᠳᠬᠢᠯᠭᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠢ ᠬᠣᠯᠪᠣᠵᠤ ᠥᠭᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠭᠣᠣᠯ ᠴᠥᠮ᠎ᠡ ᠨᠢ ᠪᠠᠶᠢᠯ᠎ᠠ...»

6᠃ ᠴᠢᠨᠠᠭᠰᠢᠳᠠ ᠪᠠᠨ ᠮᠥᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠦ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠴᠤ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠳ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠵᠥᠭᠡᠯᠡᠷᠡᠵᠦ ᠢᠷᠡᠬᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ ᠺᠢᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠡᠴᠡ ᠬᠡᠳᠦ ᠳᠠᠬᠢᠨ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠤᠶᠠᠨ ᠢᠷᠠᠭᠤ ᠶᠤᠮ᠃ ᠶᠡᠷᠦ ᠨᠢ ᠵᠥᠭᠡᠯᠡᠨ ᠳᠥᠯᠥᠭᠡᠨ᠂ ᠤᠷᠠᠨ ᠢᠷᠠᠭᠤ ᠦᠭᠡᠰ ᠢᠶᠡᠷ ᠶᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠰᠠᠨ ᠢᠶᠠᠷ ᠬᠦᠮᠦᠰ ᠦᠨ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠶᠢᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳᠤ ᠴᠤ ᠡᠶᠡᠷᠡᠭ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠭᠠᠷᠴᠤ ᠢᠷᠡᠬᠦ ᠶᠢ ᠦᠭᠡᠶᠢᠰᠬᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ ᠪ ∙ ᠢᠪᠠᠤᠬᠤᠯᠤᠨ᠂ ᠴ ∙ ᠯᠣᠳᠤᠶᠢᠳᠠᠮᠪᠠ᠂ ᠪ ∙ ᠷᠧᠨᠴᠢᠨ ᠭᠡᠳ ᠮᠠᠨ ᠤ ᠰᠢᠯᠢᠳᠡᠭ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯᠴᠢ᠂ ᠢᠷᠠᠭᠤ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠴᠢᠳ ᠡᠨᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠶᠠᠷᠢᠭᠰᠠᠭᠠᠷ᠂ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠭᠡᠷ ᠢᠷᠡᠭᠰᠡᠨ᠃
ᠣᠳᠣ ᠴᠤ ᠭᠡᠰᠡᠨ ᠪᠯᠠᠭᠴᠢᠳ ᠤᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ 》ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠨ ᠬᠠᠵᠠᠵᠤ ᠪᠢᠴᠢᠬᠦ《 ᠭᠡᠳᠡᠭ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠲᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠪᠣᠯ ᠡᠭᠦᠨ ᠲᠡᠢ ᠶᠠᠬᠤ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃ ᠨᠢᠭᠡᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠡᠩ ᠦᠨ ᠵᠥᠭᠡᠯᠡᠨ᠂ ᠢᠯᠡᠭᠦᠦ ᠢᠯᠳᠠᠮ᠂ ᠢᠷᠠᠭᠤ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ ᠪᠡᠷ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶᠢᠨ ᠲᠤᠯᠠᠳᠠ ᠲᠡᠭᠡᠵᠦ 》ᠬᠡᠯᠡᠭᠡ ᠬᠠᠵᠠᠬᠤ ᠠᠴᠠ《 ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠠᠷᠭ᠎ᠠ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠭᠠᠳᠠᠭ ᠨᠢ ᠺᠢᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠶᠠᠭᠤᠮ᠎ᠠ ᠪᠣᠯᠪᠠ ᠤᠤ?

«..᠃
- ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢ ᠺᠢᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠷ ᠰᠣᠯᠢᠬᠤ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠥ ᠶᠢᠨ ᠤᠴᠢᠷ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ ᠲᠠ ᠤᠤ ᠭᠡᠵᠦ ᠦᠵᠡᠳᠡᠭ ᠪᠤᠢ?

- ᠡᠨᠡ ᠤᠴᠢᠷ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ ᠢ ᠨᠢᠭᠡᠨ ᠬᠡᠰᠡᠭ ᠶᠠᠷᠢᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ 1962 ᠣᠨ ᠳᠤ ᠶᠡᠬᠡ ᠲᠩᠷᠢ ᠶᠢᠨ ᠠᠮᠠᠨ ᠳᠤ ᠶᠦ᠊ ∙ ᠼᠡᠳᠡᠨᠪᠠᠯ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯᠴᠢᠳ ᠢ ᠬᠦᠯᠢᠶᠡᠵᠦ ᠠᠪᠬᠤ ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠴ ∙ ᠯᠣᠳᠤᠶᠢᠳᠠᠮᠪᠠ᠂ ᠪ ∙ ᠢᠪᠠᠤᠬᠤᠯᠤᠨ ᠨᠠᠷ 《ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠷ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠵᠣᠬᠢᠶᠠᠯ᠂ ᠰᠢᠯᠦᠭ ᠢᠶᠡᠨ ᠰᠢᠨ᠎ᠡ ᠪᠢᠴᠢᠭ ᠪᠣᠯᠭᠠᠬᠤ ᠳᠤ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠥᠩᠭᠡ ᠠᠶᠠᠰ ᠨᠢ ᠢᠯᠡᠳᠲᠡ ᠠᠯᠳᠠᠷᠠᠭᠠᠳ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ》 ᠭᠡᠵᠦ ᠬᠡᠯᠡᠵᠡᠢ᠃ ᠡᠭᠦᠨ ᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠪᠣᠯᠭᠠᠵᠤ ᠶᠦ᠊ ∙ ᠼᠡᠳᠡᠨᠪᠠᠯ ᠳᠠᠷᠤᠭ᠎ᠠ «…ᠢᠷᠡᠭᠡᠳᠦᠢ ᠳᠦ ᠨᠢᠭᠡ ᠬᠡᠯᠡ᠂ ᠨᠢᠭᠡ ᠪᠢᠴᠢᠭ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠬᠤ ᠣᠨᠣᠯ ᠪᠤᠢ ᠰᠢᠦ ᠳ᠋ᠡ᠃ ᠡᠨᠡ ᠪᠣᠯ ᠪᠡᠶᠡᠯᠢᠭ ᠲᠦ ᠬᠢ ᠵᠦᠢᠯ᠃ ᠪᠢᠳᠡ ᠬᠠᠭᠤᠴᠢᠨ ᠦᠰᠦᠭ ᠲᠦ ᠪᠡᠨ ᠡᠷᠭᠢᠵᠦ ᠣᠷᠣᠨ᠎ᠠ ᠭᠡᠵᠦ ᠶᠠᠷᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ...» ᠭᠡᠵᠦ ᠠᠮᠠ ᠠᠯᠠᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠯ ᠪᠤᠢ᠃
ᠲᠡᠭᠡᠭᠡᠳ ᠶᠠᠮᠠᠷ ᠣᠨᠣᠯ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠣᠯ ᠭᠡᠵᠦ ᠬᠠᠶᠢᠬᠤ ᠳᠤ ᠢ᠊ ∙ ᠸ ∙ ᠰᠲ᠋ᠠᠯᠢᠨ 1950 ᠣᠨ ᠳᠤ ᠠ᠊ ∙ ᠾᠯᠣᠫᠣᠪ ᠭᠡᠳᠡᠭ ᠬᠦᠨᠳᠦ ᠪᠢᠴᠢᠭᠰᠡᠨ ᠵᠠᠬᠢᠳᠠᠯ ᠳᠤ ᠪᠠᠨ «…ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠨᠢᠭᠡ ᠬᠡᠯᠡᠨ ᠳᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᠬᠦ ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ... ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠳᠠᠬᠢᠨ ᠳᠤ ᠰᠣᠴᠢᠶᠠᠯᠢᠮ ᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠤ ᠳᠠᠷᠠᠭ᠎ᠠ… ᠦᠶ᠎ᠡ ᠳᠦ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠨ᠎ᠠ...» ᠭᠡᠵᠦ ᠲᠡᠮᠳᠡᠭᠯᠡᠭᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠳᠠᠭ ᠶᠤᠮ ᠪᠢᠯᠡ...»

7᠃ ᠶᠠᠳᠠᠮᠠᠭ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠨᠢ ᠬᠡᠯᠡ ᠪᠡᠨ ᠪᠠᠰᠠ ᠶᠠᠳᠠᠮᠠᠭ ᠪᠣᠯᠭᠠᠳᠠᠭ ᠭᠡᠨ᠎ᠡ᠃ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠰᠦᠭ ᠬᠡᠯᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠨᠢ ᠬᠣᠭᠣᠷᠣᠨᠳᠣ ᠪᠠᠨ ᠰᠠᠯᠤᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃ ᠬᠠᠷᠢᠨ ᠬᠡᠯᠡ ᠨᠢ ᠰᠡᠳᠬᠢᠬᠦᠢ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ᠃ ᠬᠡᠯᠡ ᠶᠠᠳᠠᠭᠤᠷᠠᠬᠤ ᠲᠤᠰᠤᠮ ᠰᠡᠳᠬᠢᠬᠦᠢ ᠶᠠᠳᠠᠭᠤᠷᠠᠬᠤ ᠪᠣᠯᠤᠨ᠎ᠠ᠃

«..᠃
ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡ ᠭᠡᠳᠡᠭ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠦᠭᠡ ᠪᠡᠷ ᠵᠢᠱᠢᠶ᠎ᠡ ᠠᠪᠤᠶ᠎ᠠ᠃ ᠡᠨᠡ ᠦᠭᠡ ᠶᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠷ ᠬᠣᠶᠠᠷ ᠶᠠᠩᠵᠤ ᠪᠠᠷ ᠪᠢᠴᠢᠳᠡᠭ᠃ ᠤᠳᠬ᠎ᠠ ᠨᠢ ᠨᠠᠷᠢᠨ ᠢᠯᠭᠠᠭᠠᠲᠠᠢ ᠶᠢᠨ ᠳᠡᠭᠡᠷ᠎ᠡ ᠥᠭᠦᠯᠡᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠭᠦᠢᠴᠡᠳᠭᠡᠬᠦ ᠡᠭᠦᠷᠭᠡ ᠨᠢ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ᠃ ᠲᠤᠬᠠᠶᠢᠯᠠᠪᠠᠯ᠄ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠦ ᠦᠵᠡᠯ ᠰᠠᠨᠠᠭ᠎ᠠ ᠭᠡᠪᠡᠯ ᠥᠭᠦᠯᠡᠪᠦᠷᠢ ᠳᠦ ᠶᠡᠬᠡ ᠲᠥᠯᠥᠪ ᠲᠣᠳᠣᠳᠬᠠᠯ ᠪᠣᠯᠳᠠᠭ᠃ ᠨᠡᠶᠢᠭᠡᠮ ᠤᠨ ᠳᠡᠪᠰᠢᠯᠲᠡ ᠭᠡᠪᠡᠯ ᠶᠡᠷᠦᠳᠡ ᠶᠢᠨ ᠨᠡᠷ᠎ᠡ ᠦᠭᠡ᠃ ᠡᠨᠡ ᠦᠭᠡ ᠶᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠷ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠳᠦ ᠠᠯᠢ ᠨᠢ ᠪᠢᠯᠡ ᠭᠡᠵᠦ ᠪᠣᠳᠣᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭᠠᠳ ᠵᠥᠪ ᠢ ᠨᠢ ᠰᠣᠩᠭᠣᠨ᠎ᠠ᠃ ᠢᠯᠭᠠᠵᠤ ᠵᠥᠪ ᠢ ᠨᠢ ᠰᠣᠩᠭᠣᠨ᠎ᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠪᠣᠯ ᠬᠡᠯᠡᠨ ᠦ ᠮᠡᠳᠡᠷᠡᠮᠵᠢ ᠶᠢᠨ ᠳᠠᠰᠬᠠᠯ ᠭᠡᠰᠡᠨ ᠦᠭᠡ᠃ ᠲᠠᠮᠢᠷᠴᠢᠨ ᠬᠦᠮᠦᠨ ᠳᠠᠰᠬᠠᠯ ᠰᠠᠶᠢᠨ ᠬᠢᠵᠦ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠰᠠᠶᠢᠨ ᠥᠷᠢᠰᠦᠯᠳᠦᠳᠡᠭ ᠲᠡᠢ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠤᠨ ᠬᠤᠪᠢ ᠳᠤ ᠠᠳᠠᠯᠢ᠃

ᠪᠣᠳᠣᠵᠤ ᠰᠡᠳᠬᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠨᠢ ᠥᠩᠭᠡᠨ ᠳᠦ ᠪᠡᠨ ᠠᠮᠠᠷ ᠶᠤᠮ ᠰᠢᠭ ᠪᠣᠯᠪᠠᠴᠤ ᠶᠠᠪᠤᠭᠠᠨ ᠳᠠᠭᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠦᠭᠡ ᠮᠡᠳᠡᠳᠡᠭ ᠪᠠᠶᠢᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯ ᠭᠠᠭᠴᠠ ᠦᠭᠡ ᠲᠡᠢ ᠪᠣᠯᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ᠎ᠠ ᠬᠡᠷᠡᠭ᠃ ᠡᠭᠦᠨᠴᠢᠯᠡᠨ ᠪᠣᠬᠢᠷᠲᠤᠬᠤ᠂ ᠪᠣᠬᠢᠷᠳᠠᠬᠤ ᠭᠡᠳᠡᠭ ᠢᠵᠠᠭᠤᠷ ᠨᠢᠭᠡ ᠴᠤ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦ ᠥᠭᠡᠷ᠎ᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠦᠭᠡ ᠶᠢ ᠢᠯᠭᠠᠬᠤ ᠪᠠᠨ ᠪᠣᠯᠢᠵᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠴᠠᠭᠠᠵᠠ ᠳᠤ ᠬᠦᠷᠲᠡᠯ᠎ᠡ ᠪᠤᠷᠤᠭᠤ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠭᠰᠡᠭᠡᠷ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠣᠳᠣ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠪᠠᠯᠳᠠᠨ ᠤ᠂ ᠶᠣᠩᠳᠣᠨ ᠤ ᠪᠤᠶᠤ ᠪᠠᠯᠳᠠᠩ ᠤᠨ᠂ ᠶᠣᠩᠳᠣᠩ ᠤᠨ ᠭᠡᠳᠡᠭ ᠦᠨ ᠠᠯᠢ ᠨᠢ ᠵᠥᠪ ᠢ ᠮᠡᠳᠡᠬᠦ ᠪᠡᠨ ᠪᠣᠯᠢᠭᠰᠠᠨ᠃ ᠡᠨᠡ ᠮᠡᠲᠦ ᠡᠴᠡ ᠡᠭᠦᠳᠴᠦ ᠬᠡᠯᠡᠨ ᠦ ᠶᠠᠳᠠᠭᠤᠷᠠᠯ ᠠᠭᠠᠵᠢᠮ ᠢᠶᠠᠷ ᠪᠤᠢ ᠪᠣᠯᠳᠠᠭ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ...»

8᠃ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠪᠣᠯ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠪᠢᠴᠢᠯᠭᠡ ᠲᠡᠢ ᠪᠢᠴᠢᠭ ᠭᠡᠭᠳᠡᠳᠡᠭ᠃ ᠲᠡᠭᠡᠪᠡᠯ ᠠᠮᠢᠳᠤᠷᠠᠯ ᠤᠨ ᠬᠣᠷᠤᠮ ᠪᠦᠷᠢ ᠦᠨᠡᠲᠡᠢ᠂ ᠴᠠᠭ ᠪᠣᠯ ᠠᠯᠲᠠ ᠭᠡᠳᠡᠭ ᠪᠣᠯ ᠨᠢᠭᠡ ᠬᠣᠷᠤᠮ ᠴᠤ ᠭᠡᠰᠡᠨ ᠬᠡᠮᠨᠡᠬᠡᠭᠰᠡᠨ..᠃
ᠹᠢᠽᠢᠣᠯᠣᠭᠢ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠠᠴᠠ ᠨᠢ ᠠᠪᠴᠤ ᠦᠵᠡᠪᠡᠯ ᠬᠦᠮᠦᠨ ᠦ ᠭᠠᠷ ᠤᠨ ᠪᠤᠯᠴᠢᠩ ᠤᠨ ᠲᠠᠲᠠᠭᠳᠠᠬᠤ ᠴᠢᠭᠯᠡᠯ ᠦᠨ ᠳᠠᠭᠠᠤ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠳᠡᠭ ᠨᠢ ᠭᠠᠷ ᠶᠠᠳᠠᠷᠠᠬᠤ ᠳᠤ ᠴᠤ ᠪᠠᠰᠠ ᠨᠥᠯᠥᠭᠡ ᠪᠠᠭ᠎ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠵᠤ ᠪᠣᠯᠬᠤ᠃ ᠡᠨᠡ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠪᠠᠷ ᠨᠠᠳᠠ ᠳᠤ ᠣᠳᠣ ᠪᠠᠷ ᠶᠠᠭ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠴᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠲᠠᠰᠤᠯᠳᠠᠯ ᠦᠭᠡᠢ ᠪᠢᠴᠢᠬᠦ ᠳᠦ ᠬᠠᠮᠤᠭ ᠤᠨ ᠲᠣᠬᠢᠷᠠᠮᠵᠢᠲᠠᠢ ᠮᠠᠰᠢ ᠬᠤᠷᠳᠤᠨ ᠪᠢᠴᠢᠭᠳᠡᠳᠡᠭ ᠭᠡᠳᠡᠭ᠃ ᠣᠯᠠᠨ ᠤ ᠦᠭᠡ ᠣᠷᠣ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠪᠠᠨ᠃

ᠭ.ᠮ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠦᠨ ᠺᠢᠷᠢᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠡᠴᠡ ᠳᠠᠪᠠᠭᠤ ᠲᠠᠯ᠎ᠠ ᠨᠤᠭᠤᠳ ᠪᠣᠯᠤᠭᠠᠳ᠂ ᠵᠠᠷᠢᠮ ᠨᠢ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠪᠢᠳᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠨ ᠰᠡᠷᠭᠦᠭᠡᠨ ᠬᠡᠷᠡᠭᠯᠡᠬᠦ ᠶᠣᠰᠣᠲᠠᠢ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ᠎ᠠ ᠪᠣᠯᠬᠤ ᠪᠣᠯᠪᠠ ᠤᠤ ᠭᠡᠵᠦ ᠲᠤᠩᠭᠠᠬᠤ ᠶᠤᠮ᠃
Post Reply

Буцах