Этгээд маань phpBB3 хувилбарыг нэлээн орчуулчихсан. Одоо манай самбарт хэрэглэгдэж байна. Гүйцээгээд хамтраад орчуулах уу? Аль нэг файлыг аваад орчуулгыг гүйцээж үлдээсэн үгнүүдийг орчуулцгаая залуусаа. phpBB3 бол хамгийн өргөн хэрэглэгддэг нээлттэй эхийн форумын скрипт. Орчуулгыг орчуулж дуусаад phpBB.com руу илгээж байршуулбал дараа нь хэн бүхэн хэрэглэх боломжтой болно. Харин орчуулагч гэдэг дээр Дусал баг гэсэн нэр оруулах саналтай байна. Энэ талаар этгээдээс бас асуучихна.
За тэгээд доор би бас этгээдийн орчуулга дээр зарим засвар, хэсэг нэмэлт орчуулгууд хийснээ хавсрагалаа. Admin panel орчуулгыг эхний ээлжинд хойш нь тавиарай.
Сонгож авч орчуулж эхлэхээр болбол давхардуулахгүйн тулд энд ямар файлыг орчуулж байгаагаа мэдэгдээрэй
![:) :)](./images/smilies/0101.gif)
Мэдэхгүй асууж тодруулах зүйл гарвал эндээ бас ярилцаад явъя.