1 хуудасны 1 дахь нь

Формоор дамжиж ирсэн утгыг shell script-ийн оролтонд өгөх

Бичсэн: 2011-04-10, 17:36
Бичсэн bangel
Сайн байна уу? Хэрэглэгчийн нэр, имэйл, компаны нэр гэх мэт мэдээллийг веб формоор дамжуулан аваад тэдгээрийг нэг shell script -ийн оролтруу өгөх гэсэн болдгүй ээ!!! shell script-ийн оролтын утгуудыг нэг нэгээр нь оруулж өгнө. Өөрөөр хэлбэл скрипт ажиллаж эхлээд нэрээ оруул гэхэд нь формоор дамжиж ирсэн нэрийг нь оруулаад түүний дараа имэйл хаягаа оруул гэхэд нь мөн формоор дамжиж ирсэн хаягийг оруулах гэх мэтээр ажилладаг байхаар нэг юм хийх гэсэн юм. Үүнийг юу ашиглаж хийвэл зүгээр вэ? Дэлгэрэнгүй тайлбар өгөөч? :sos:

Re: Формоор дамжиж ирсэн утгыг shell script-ийн оролтонд өгө

Бичсэн: 2011-04-10, 17:40
Бичсэн bangel
Үүнийг ашиглаж алсын веб серверт сертификатыг автоматаар олгох гээл байгаа юм л даа. Харин тэгтэл нэг л шийдлээ олж өгдөггүй. Туслаарай миний монголын оюунлаг залуусаа? :sos:

Re: Формоор дамжиж ирсэн утгыг shell script-ийн оролтонд өгө

Бичсэн: 2011-04-14, 23:46
Бичсэн Almas
Би бол php ашигладаг. PHP дээрээ shell боломж нээж өгөх хэрэгтэй байх. http://php.net/manual/en/function.shell-exec.php энэ функцыг ашиглаж болно. Тэгээд ер нь асуултаа тодорхой асуухгүй бол хариулахад хэцүү. Гэхдээ бусад хэлийг бол мэдэхгүй. PHP лав ингэж хийдэг. Тэр сертификатын асуудлыг яг юунд яах гэж байгааг тань мэдэхгүй болохоор тодорхой хариулж мэдэхгүй юм байна. Уучлаарай. Гүүгл ахаас сайн асууж үзсэн үү?