1 хуудасны 1 дахь нь

Ucoz sited домайн холбох талаар

Бичсэн: 2011-01-04, 16:12
Бичсэн Dne
Ucoz sited домайн яаж холбох бэ холбож болохуу ? :sos:

Re: Ucoz sited домайн холбох талаар

Бичсэн: 2011-01-05, 14:33
Бичсэн Almas
Болно. Нэрийн серверүүдээ солиод холбож болно, Эсвэл зөвхөн A Record зааж өгөөд холбодог.

Аль ч тохиолдолд DNS тохиргоо идэвхжээд (24-72 цаг зарцуулагдана) дууссаны дараа ucoz сайтынхаа удирдлагын самбар дотор тохируулж өгдөг. Манайхаас домэйн нэр авсан хэд хэдэн хэрэглэгч энэ сайтад холбож хэрэглэдэг.

A Record зааж өгч домэйн нэр холбох:
1. ucoz удирдлагын хэсэг рүүгээ ороод тэнд байгаа ucoz сайтынхаа IP хаягийг авна. Тэр IP хаягаараа domain удирдлагын самбар дотроосоо DNS manage гэж ороод A-Name Record үүсгэнэ. (Тэгээд хэсэг хугацаанд хүлээх хэрэг болж магадгүй. 24-72 цаг. Учир нь домэйн тохиргоо идэвхжихдээ ийм хугацаа зарцуулдаг. Урьд нь огт A-name тохиргоо хийж байгаагүй бол харин хурдан болчихдог талтай.)

2. Ингээд хэсэг хугацааны дараа дахин ucoz удирлагын самбар руугаа ороод домэйн нэрээ оруулахад хүлээж авдаг. Тэгэхгүй бол шууд оруулж болдоггүй. Эхлээд DNS тохиргоогоо зөв хийчихээд ucoz руугаа домэйнээ холбоход асуудалгүй болдог.

Re: Ucoz sited домайн холбох талаар

Бичсэн: 2011-01-07, 12:54
Бичсэн dne
tolboriig tushaahdaa awah gej bgao domain nerree bicheed tolboroo tushaah uu

Re: Ucoz sited домайн холбох талаар

Бичсэн: 2011-01-07, 17:54
Бичсэн Almas
Тийм ээ тэгнэ. Төлбөрийн зориулалт дээр нь бичихэд болно. Тэгээд утсаар зурвас илгээх юм уу цахим захиа илгээгээрэй.

Re: Ucoz sited домайн холбох талаар

Бичсэн: 2011-01-10, 22:17
Бичсэн Dne
Би одоо jishee ni margad.ucoz.com gsen bhad oor ner bolgood Zowlogoo.com gej bolgoj awj boloh uu

Re: Ucoz sited домайн холбох талаар

Бичсэн: 2011-01-11, 14:58
Бичсэн Almas
Болно. Эхлээд домэйн нэрээ манайхаас аваад тэгээд тэр margad.ucoz.com руугаа холбочихдог.

Re: Ucoz sited домайн холбох талаар

Бичсэн: 2011-01-20, 01:56
Бичсэн Зочин
hi ym asuuyaa joshee ni bi tanaihaas domain awaad neg ucoz sited xolbochiy gej bodiy tegsen der sitee ustgah shaardlaga garaad ustgachaad oor wordpress deer ch ymu blog neegeed domainaa xolboj bolohuu

Re: Ucoz sited домайн холбох талаар

Бичсэн: 2011-01-20, 14:29
Бичсэн Almas
Нэгэнт домэйн нэрээ өөрийн болгоод авсан бол DNS тохиргоогоо хийгээд ямар ч серверт, хэзээ ч холбоод хэрэглэх бүрэн боломжтой.