1 хуудасны 1 дахь нь

Grub boot loader-ай холбоотой асуудлууд

Бичсэн: 2009-02-04, 02:22
Бичсэн bee
Хей, самбар бүүр илт сэргэчихэжээ. бүүр цоо шинэ болсон юм шиг л санагдлаа. Баяртай байна.

Дээр VGA картаа буруу таниулаад GRUB дээрээс recovery мод гэж ороод суулгасан драйвераа устгаж байж нэг юм хэвийн болгосон шүү. Гэтэл гай газар доороос гэж.. идэвхтэй ажиллаж байхад нь тэжээл тасраад, тэгээд асаасан "GRUB error 22" гэсэн байсан байхаа, тийм алдаа заачихаад windows, ubuntu аль алинруугаа ордоггүй. Ядаж байхад тэр 2oo цуг суулгасан байсанийг хэлэх үү.. форумуудаас тэр талаар жоохон хайсан олигтой юм олж чадаагүй. Тэгээд C: бүгдийг нь форматлаад виндовсоо суулгачихсан байгаа.

Энэ алдааний талаар мэдэх зүйл байна уу?
хэн нэгэнд нь тохиолдож магадгүй.?
"асуу" бичсэн байлуу?
1.тэвчээр
2.тэвчээр
3.тэвчээр... үнэхээр сая энэ гурван үгийг уншаад дэмий форматлав уу? янзлах гэж оролдож үздэг ч байж уу гэж бодлоо. хэхэ энэ обонто той мөн чиг үзэж тарж байна даа. Дээрх 3 үг урам өглөө...Өөрийн болгоно доо

Бичсэн: 2009-02-04, 10:25
Бичсэн Almas
22 гэдэг нь бүүр ubuntu partition олдохгүй байна гэсэн алдаа юм байна. Partition чинь гэмтсэн, эсвэл grub чинь гэмдсэн гэсэн үг.

http://ubuntuforums.org/showthread.php?t=24113

Энд grub bootloader хэрхэн сэргээх талаар байна.

Тэгээд болохгүй бол зөвхөн Windows-өө сэргээх бас нэг арга байна. Windows XP суулгац дискээ хийгээд Recovery mode руугаа ороод

fixboot
fixmbr

гэсэн командуудыг өгөөд засч болно гэнэ.