Үбүнтү дээр yahoo messenger суулгаж ажиллуулж болох уу?

Linux болон нээлттэй эхийн програм хангамжтай холбоотой асуудлууд, ерөнхий ойлголт.

Зохицуулагч: Bathuyag

ganaa_b9

Үбүнтү дээр yahoo messenger суулгаж ажиллуулж болох уу?

Бичлэг Бичсэн ganaa_b9 »

сайн уу? алмасаа инээдтэй юм асууж байгаад уучлаарай yahoo messenger-г яаж ubuntu дээр суулгах вэ? мөн бас бусад жижиг программуудыг суулгах заавар зөвлөгөө өгнө үү?
Ts8060
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Бичлэг: 5
Элссэн: 2009-02-05, 16:46

Бичлэг Бичсэн Ts8060 »

Bi baga zereg medeh yum shig bna.
Zaaval yahoo messenger suulgasnaas PIDGIN geed multi messenger UBUNTU deer bdag shd ee.
Ter davgui l ajilldag yum bna lee.
Eniig uzehees omno Yahoo messenger suulgah gej oroldoj bsan.
Neg library bh yostoi yum shig bna lee.
Ter ni bolq aldaa zaagaad bsan sanagdaj bna.
Tegeed l PIDGIN ashigladag bolson doo.
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

Pidgin-ий хувьд бол ажиллагаа сайтай, ашиглахад амар ч гэлээ дуу болон дүрсийг дэмждэггүй сул талтай. Тиймээс зайлшгүй Yаhoo-гийн хэрэрэг гарсан үед Цонхнууд дээрээ л ажиллуулахаас өөр арга байхгүй. Гэхдээ Дарс (wine) гээд Линукст зориулсан програм байдаг. Тэр нь Линукс дотор вуртиуал маягийн орчин үүсгээд түүн дотроо Цонхнууд дээр ажилладаг програмуудыг ажиллуулдаг. Үүн дээр суулгаж болох боловч ихэнх тохиолдолд Yahoo ажилладаггүй. Ажилласан ч гэж дуулаагүй. Бас Pidgin дээр Buzz ажилладаггүй. Ер нь л жаахан сул талтай. Гэхдээ хамгийн гол давуу тал бол хамгийн олон мэссэнжир ID дэмждэг GAIM-ийн хувилбар учраас тэр нь их боломжийн. Заавал дуу дүрс хэрэгтэй болвол gYachi гээд програм байгаа. Бас бид бүгдийн сайн мэдэх Skype ажиллана шүү дээ. Мэдээж цаад хүн чин бас л адилхан Skype-тэй байх ёстой гэдгийг хэлэх нь илүүц биз дээ.

Эцэст нь сануулж хэлэхэд мэссэнжир бол интертайнмэнт хэрэглээ биш учраас Pidgin-ийг л санал болгох байна даа. За амжилт :D
Хөрөг
kamikaze
Жирийн Нэгэн
Жирийн Нэгэн
Бичлэг: 18
Элссэн: 2009-01-14, 01:20

Бичлэг Бичсэн kamikaze »

yahoo suuhiin huvid suuj l bh shig bgan harin ajilkuu l bna lee
Хөрөг
Alog
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 213
Элссэн: 2009-01-13, 04:44

Бичлэг Бичсэн Alog »

http://dusal.net/forum/viewtopic.php?t= ... c&start=16

ug ni yum bichiheesee omno busad huudasuudaar shagaichihaj baival zugeer yumuu neg bichigdsen zuil dahin davtah ni forumiin huvid jaahan hundreltei baidag

suulgah ajiluulah 2 iig neg utgaar helsen baihoo ho.
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

Манай Дусалын самбар ангилал жаахан муутай. Нэг ерөнхий сэдэв дотор бүгдийг нь багтаачихсан байгаа болхоор маш олон хуудас болоод тэр бүхэн дотроос хайж олох нь маш их цаг авсан асуудал болдог. Гэхдээ бол одоохондоо тийм ч олон хуудас биш л байгаа л даа :) Гэхдээ л хаашдаа маш том болоно. тийм болхоор хүмүүс хаашдаа сэдэв нээх гэж байхдаа асуух болон хариулах гэж байгаа сэдэвтэйгээ нийцсэн нэр өгвөл зүгээр юм. Харин HELP ME гэдэг бол энэ сэдэвт тохирохгүй нэр шиг. Анхнаасаа Лиункс дээрх, цаашлаад бүр Үбүнтүдээрх мэссэнжирийн асуудлуу гэх зэрэг илүү нарийвчлалтай байвал цаашдаа ч сэдэв давхцахгүй бас олоход ч амар байх болоно шүү дээ. За тэгээд самбар бол мэссэнжир биш учраас утга учиртай хандах нь зүгээр байна. Бич гэлээ :P
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

asuu-ын тавьсан холбоосоор ороод мэдээлэл авчихаарай. Би бол pidgin хэрэглэдэг. Нэгэн зэрэг олон yahoo ID ашиглах боломжтой. Бас pidgin plugin-ууд нэмж суулгах, yahoo messenger-ын smiley нэмэх энэ тэр боломж байдаг. Тэгж байгаад нэг жижигхэн заавар хийж тавья.
Хааяа камер, дуу хэрэглэх үедээ gYachi хэрэглэчихдэг. Ер нь бол дуу дүрстэй ярихад skype хамаагүй илүү. Тийм болохоор байнга ярьдаг хүмүүсээ skype суулгуулчихвал амар.
Уг нь ekiga ашиглаад билүү өөр нэг аргаар yahoo-той бас voip ашиглах хэлбэрээр шууд ярьчихаж болно гэсэн нэг заавар нэг газар харж байсан... pidgin-тэйгээ давхар хэрэглэх байх. gYachi-аар орохоор pidgin гаргачихаад байдаг. gYachi өөрөө жоохон дутагдалтай. Чатчидад зориулж анх хийсэн юм шиг байгаа юм. Олигтой нэмэлт хөгжүүлэг хийгдээгүй...
Цаашдаа yahoo messenger wine дээр сууж болдог болох хүртэл хүлээх нэг зам байгаа...
За тэгээд заавал yahoo messenger л суулгаж хэрэглэмээр байгаа бол Virtualbox ашиглаад хийсвэр байдлаар үбүнтү дотроо Windows суулгаад хэрэглэж болох...

Нээрээ тийм шүү. Уг нь энэ олон асуулт нэг дор орсон олон хуудас сэдвүүдээ split хийх байдлаар хуваагаад тус тусд нь сэдэв болгоод янзлаж болно. WOHLOV (нээрээ сайн сэтгэсэн байгаа юм шүү...) модератор болох уу?
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

өө тэгийл дээ. Чадах бүхнээрээ л зүтгэнэ дээ. :D
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Ekiga ашиглан ubuntu дээр yahoo messenger рүү ярих

Бичлэг Бичсэн Almas »

Одоогоор linux дээр yahoo messenger ажилладаггүй. pidgin сайн ч дуу болон камер байдаггүй.
Харин gYachi гэж байдаг ба gYachi камертай, voice chat хийж болдог ч дуудлага хийж ярьж болдоггүй.
Харин дуудлага хийж ярихыг хүсвэл Ekiga (үбүнтү суулгахад хамт суудаг) ашиглан ярьж болдог.

Хэрхэн ярих вэ:

1. www.ekiga.net рүү орж бүртгүүлээд шинэ SIP бүртгэлтэй болох хэрэгтэй
2. Applications->Internet->Ekiga Softphone нээнэ.
3. ekiga суулгацын хөтөч ekiga.net account хэсэгт шинэ бүртгэлээрээ нэвтрэнэ. Гэхдээ өөр sip бүртгэл байдаг бол түүнийгээ ашигласан ч болно. Ингээд Ekiga Call Out Account хэсэгт don't want sign... гэсний урд талыг чагтлаад үргэлжлүүлнэ.

yahoo messenger -тэй хүн рүү яаж залгах вэ?

Одоо та yahoo messenger рүү дуудлага хийж болно. Энэ маш амархан. Ekiga утасны дугаар бичих хэсэгт:

sip: naiziinid_at_yahoo.com@yahoo.gtalk2voip.com эсвэл
sip: naiziinid%yahoo.com@yahoo.gtalk2voip.com гэсэн байдлаар naiziinid гэдгийн оронд voice холбоо барих хүнийхээ yahoo id-г бичнэ.

Жишээ нь:

almas_at_yahoo.com@yahoo.gtalk2voip.com эсвэл almas%yahoo.com@yahoo.gtalk2voip.com г.м

Таныг залгах үед нөгөө хүнд тань gtalk2voipXXX@yahoo.com (XXX оронд 3 оронтой тоо байна) гэсэн найзын хүсэлт очно. Жишээ нь: gtalk2voip005@yahoo.com

Үүнийг найз тань зөвшөөрөх хэрэгтэй ба мөн өөрийн найзын листдээ хавсаргаж болно. Ингээд та yahoo messenger-тэй шууд ярих боломжтой.

* Энэ заавар нь өөр бусад sip -д суурьласан softphone програмууд дээр ч ажиллана.
* Үнэгүй
* Гэсэн ч нөгөө хүн тань skype-тай бол хамгийн шилдэг сонголт бол skype юм...

* Мөн pidgin хэрэглэдэг хүмүүст нэгэн хэрэгтэй зүйл бол yahoo messenger-тэй адил эмоциудыг хэрэглэх юм. Энд дараад pidgin-д зориулсан яхүү эмоциудыг татаад аваарай. Тэгээд pidgin-ээ нээгээд Tools->Preferences->Smiley Theme рүү ороод +Add... дараад дээрх татаж авсан фаилаа сонгоно. Ингээд жагсаалтанд яхоо эмоциуд нэмэгдэх бөгөөд түүнийг сонгоод OK close.

* Мөн pidgin дээрээс Yahoo messenger рүү buzz илгээхдээ
/buzz
гэж бичихэд л болно.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

hi hi nadad tuslaach minii messengerin tsonx ni negdsen murtluu tsav tsagan bgad bxin xuni yvulsan yum unshij bloxgui ene yunas bolood bga yum boloo[/b]
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

uund ali bolox xurdan xariu ugj tuslaach
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

хай миний тооцоолуур эвдэрчихлээ. энэ юунаас болоод байгаа юм болоо
Аль болох хурдан хариулаарай.
http://dusal.net/forum/ самбар хэрэглэх зөвлөмжөөс
Тооцоолуур чинь зөөврийн үү? ширээнийх үү? брэнд бол ямар маркийн ямар модель вэ? Хэрвээ угсармал компьютер бол процессороо нээх боломжтой юу? Яг ямар програмыг яаж хэрэглэх гээд асуудалтай тулгарсан бэ? Хаагуур хаагуур хайж асууж үзээд хариу олж чадаагүй вэ? г.м байдлаар асуудлаа тодорхой тавиарай! Далдыг хардаггүй болохоор тодорхой асуулт тавихгүй бол хэн нэгэн таньд туслахад хэцүү байх болно. Өөрийн өгч чадах мэдээллүүдээ бүгдийг нь багтаагаад тодорхой асуулт тавьж чадвал хариулт тэр хэмжээгээр хурдан ирэх болно.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

тэр цагаан дэлгэц засагдаагүй бол энэ мессенжерийг суулгаад ашиглаад үзээрэй. Одоохондоо хөгжүүлгийн явцад байгаа бөгөөд дуу, дүрс дэмждэггүй.
Гэдхээ зүгээр яахүү ороод мессенжердэж болно. Бас бусад мэссэнжэрүүдээ ч оруулж болно. http://www.pidgin.im/download
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

аан yahoo messenger байсан юм уу? Би одоо линукс сэдэв дотор тавьцан байхаар нь pidgin л юм байх гэж бодлоо.
Хөрөг
Alog
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 213
Элссэн: 2009-01-13, 04:44

Бичлэг Бичсэн Alog »


ийм алдаа гарч байна
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

9.04 биз дээ?
Интернет холболт чинь болохгүй байна гээд байх юм. Прокси энэ тэр хэрэглэдэг бол экига дотроо тохируулж өгөх хэрэгтэй байх...
Нэр нууц үгний асуудал биш байх шиг байна. Firewall хэрэглэж байгаа бол унтрааж байгаад үзээрэй. Портыг нь хаачихаад байгаа байж магадгүй. Угаасаа сервер рүүгээ холбогдож чадахгүй байгаа бол нэвтэрч чадахгүй.

Бас IP хаяг дундын буюу NAT-тай бол болдоггүй байж магадгүй юм байна шүү... Router-тэй бол салгаж байгаад шууд залгаад үзээрэй. Public IP байх хэрэгтэй байх.
Харь гаригийнхан байдаг :D
Post Reply

Буцах