1 хуудасны 1 дахь нь

Youtube зэрэг сайтаас видеог компьютер руугаа татаж авах

Бичсэн: 2008-04-27, 07:21
Бичсэн Almas
Хэд хэдэн арга байдаг.

1. Шууд хаягийг олж өгдөг веб сайтууд ашиглах. Энэ бол энгийн бөгөөд амархан арга.
Жишээ нь http://www.techcrunch.com/get-youtube-movie/ гэсэн хуудас байна. Үүнтэй төстэй олон сайтууд байдаг. google дээрээс хайгаад олно. Тэгээд youtube дээрх видеоныхоо хаягийг Enter YouTube URL: гэсэн хэсэгт оруулаад Get video товчийг дарахад таньд видеог татаж авах хаягийг өгнө ингээд л татаад авчихна даа.
Харин ингэж татаж авахад *.flv гэсэн флэш видео файл хэлбэрээр татагддаг нь тусгай видео тоглуулагч програмаар нээгддэг. Free FLV Player үнэгүй програмыг татаж авч үзэж болно. Мөн KLite codec pack татаж авч суулгаад хамт суудаг classic media player гэсэн шилдэг тоглуулагч програмаар үзэж бас болно.

2. Youtube Downloader гэдэг програм байдаг. Энэ програм нь youtube-ын хаягийг оруулаад л шууд видеогоо татаж авдаг бөгөөд өөрөө бас таны хүссэн формат руу хөрвүүлнэ. Үнэгүй програм.

3. Миний ашигладаг програм бол Orbit Downloader гэдэг програм. Нэлээн дажгүй гэж боддог. Үнэгүй програм.

4. Cache хадгалаж авах. Энэ бол бараг хамгийн сайн арга. видео файлууд нь ачаалагдан веб хөтчийн кэш санах ой дотор түр хадгалагддаг. Харин түүнийг нь зориулалтын програм ашиглан олоод хэрэгтэй зүйлээ хадгалаж авч болдог. Миний хувьд Firefox + Cache viewer гэдэг add-on ашигладаг. Бас үнэгүй програм.

Ингээд та одоо видеог компьютер рүүгээ татаж авах боломжтой боллоо!

« © www.dusal.net хуулбарлан тараах нь нэлээлттэй бөгөөд зөвхөн энэ хэсгийг хамт хуулна уу. :D »

Бичсэн: 2009-01-30, 00:42
Бичсэн Khaschuluu
Зиаг тэгэхлээр би ямар нэг програм софт ашиглалгүйгээр татаж авах нэг арга мэдэх юм байна. Энэ нь гэхдээ бага зэрэг хүндэвтэр л дэ.

Эхлээд та мэдээж youtube сайтруугаа ороод татахыг хүсч байгаа бичлэгээ ил гаргана. Тэгээд хуудасныхаа HTML кодыг гаргаад дотроос нь (хайхдаа ctr+F) "var fullscreenUrl" гэж хайгаад олдсон үгэн дотроос "video_id=" гэдгээс авхуулаад хамгийн сүүлийн "=" тэмдэг хүртэл хуулж авана. Эхний "video_id=" гэсэн үгийг оруулах ба сүүлийн "=" тэмдэгийг оруулахгүй гэдгийг анхаар. Тэгээд эргээд интернэт хөтөчрүүгээ /боузер/ ороод хаягийн мөрөнд "www.youtube.com/get_video?" гэж бичээд залгуулаад дээр хуулж авсан кодоо бич. Тэгээд Enter товч дарахад татагдаж эхлэх болоно. Харин татагдсан файл ямар нэгэн өргөтгөлгүй буюу танигдахгүй файл байх ба та тэр файлын нэрний ард ".flv" гэсэн өргөтгөлийн нэр нэмж өгснөөр таны татсан бичлэг бэлэн болоно. Гэхдээ энэ нь бусад татагч, хөрвүүлэгч програмуудаас ярвигтай ч гэлээ яг тэр чигээр нь татаж авдгаараа онцлогтой. Гэхдээ дууны өнгө болон дүрсний чанарт 5-10% өөрчлөлт өгдөг болхоор тэр болгон энэ аргыг хэрэглээд байдаггүй. Гэхдээ энэ нь маш сонирхолтой. Ерөнхийдөө бол хакер хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг давуу талтай гэхүү дээ. :D Заза тэгээд үзээд байж дээ. Хэрвээ ойлгохгүй бол хорыг хороор гэдэгтэй адилаар youtube-ээс "How to download videos from youtube." гэж хайгаад гарах бичлэгүүдийг үзээд дагаад хийгээрэй. За ирээдүйн хакер залуустаа амжилт ерөөе. :)

Бичсэн: 2009-01-30, 10:22
Бичсэн Almas
http://dusal.blogmn.net/17794/ энд миний хэрэглэдэг нэг арга байгаа. Шууд mp4 форматаар сайн бичлэгтэй татдаг болохоор их зүгээр шүү ;) Нэмэгдээд зарим нэг мэдээлэл ч байгаа :D

Бичсэн: 2009-01-30, 11:24
Бичсэн Khaschuluu
Хэй энэ чин их гайгүй юм байна шүү. Заавлал гараад програмаас ажиллуулах шаардлаггүй. Бас дээр нь яг зохицож ажиллах юм байна. Гэхдээ ямарч портоголоос татаж авдаг бай дуу болон дүрсэд бага зэрэг гажиг өгдөг гэсэн. Энэ хамгийн сайн нь байж чадах болуу. Би энийг хараахан ашиглаж үзсэнгүй. Гэхдээ нэг уншцан видиог бол уншилгүй шууд татад авчихдаг бол зүгээр байна. Миний Real player татахдаа Firefox дээр бол ачаалаад дуусцан /буфер/ видиог дахиж уншаад харин e-Explorer-дээр бол шууд л татад авчих юм. Үүнийг тохируулж болох болуу. Харин Алмасын блогтоо тавьсан тэр татагч програм нь Firefox-дээр ингэж ажиллаж чадах бол уу? Яах бол. Мэдэх хүн байвал туслаарай.

Бичсэн: 2009-01-30, 13:24
Бичсэн Almas
Аль нь ч cache-аас авахгүй. Хэрэв cache-аасаа хадгалаж авахыг хүсвэл Firefox-ын CacheViewer гээд add-on байдаг. Тэрийг суулгачих. Тэгээд browser-ын cache дотроосоо дуртаа юмаа диск рүүгээ хадгалаж авч болно.

Дээрхийн хувьд эхлээд видео хаягийнх нь хойно &fmt=18 гэж байгаад үзчихээд хадгалаад авбал шууд mp4 болохоор cache-аас хадгалаж магадгүй. Сайн мэдэхгүй байна.

hi Almas

Бичсэн: 2009-02-23, 19:30
Бичсэн tulgaa_maxi
Дээрхи зааварчилгааны 3-рт Orbit Downloader ашигладаг гэлээ. Үүнийгээ тодруулаач.

Нэмж хэлэхэд чиний вэйбийг саяхнаас мэддэг болоод сайн ухаж байгаа. Байнгын гишүүн байнаа. Ер нь энэ чиглэлийг их сонирхдог.
Orbit Downloader ч дажгүй шүү тэ.

Бичсэн: 2009-02-24, 00:36
Бичсэн Almas
Баярлалаа. Тавтай морил. :)
Orbit хэрэглэхээ болиод удаж байнаа :D Flashgot гээд Firefox нэмэлт бас байдаг юм. Одоо бол дандаа тэрийг ашигладаг. :)

Бичсэн: 2009-06-02, 04:50
Бичсэн Дусал
Тийм ээ Алмастай санал нэг байна .ФлэшГот түүл бол маш дажгүй.Мөн IDM р татаж болдий ш дээ.

Бичсэн: 2009-06-02, 11:39
Бичсэн free download manager
free download manager бас сайн шүү. Шууд torrent ч бас байгаа. cancel дарчихвал browser-ээрээ өөрөөр нь татаж бас болдог. Нээлттэй эхийнх байх. Үнэгүй. Тэрийг л их ашиглаж байна даа.