1 хуудасны 1 дахь нь

Хэвлэгч авахдаа юуг анхаарах вэ?

Бичсэн: 2006-09-05, 11:15
Бичсэн You Know Who
За энд бүртгүүллээ. Сайхан, мэдээлэл сайтай газар байдаг юм байна. За тэр ч яахав.

Энд ер нь гол сэдэв нь компүтэр байдаг бололтой. Та бүхнээс юм асууя.
Хэвлэгч авахдаа юуг анхаарах вэ? Лазер, инк гээд төрлүүд байдаг бил үү? Заавал өнгөт биш, хар текстээ сайхан буулгачихдаг ямар хэвлэгч байна? Чанартай, үнэ гайгүй (мэдээж хэхэ)?

Бичсэн: 2006-09-05, 15:11
Бичсэн Almas
Баярлалаа манай самбарт тавтай морилно уу! :-)
Хар бол Laser л авсан нь дээр. Авахад инк принтерээсээ арай үнэтэй ч гэсэн авсан хойноо хоронд бага мөнгө зарна. Хор хатна энээ тэрээ асуудал багатай.
Тэгээд гадуур явж хорных нь үнийг, олдоцыг судалж байгаад Комьпютер ланд зэрэг хямд ком зардаг газруудаад явж хайж байгаад авбал зүгээр байх. Принтерийн хувьд болж өгвөл шинээр нь авсан нь дээр шүү. Хуучин юм элэгдэлтэй байх болов уу.

Хамгийн их өргөн хэрэглэгддэг HPLaser Jet болон Canon BJ гээд байдаг санагдана.