Windows XP-г хурдан ажиллуулах талаар

Хуучирсан мэдээллүүд

Moderators: Alog, Khaschuluu

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Windows XP-г хурдан ажиллуулах талаар

Post by Almas » 2006-06-28, 00:39

За ХР хэрэглэдэг бол наашаа суугаарай!
Таний 2Гц хурдтай Pentium IV танийг хүлээлгээд удаад байна уу? Тэгвэл наашаа суу! Таний хуучин компьютер гологдоод гацаад байна уу? Бас та компьютерээ асахыг нь хүлээгээд баахан удаан суудаг уу? Тэгвэл энийг нэг туршаад үзээрэй!

Image

Хэрхэн компьютерээ хурдан ажиллуулах вэ?
WindowsXPдээр нэлээн олон хэрэглэдэггүй програмуудыг авч хаяснаар компьютерээ хамаагүй хурдан ажиллуулах боломж байдаг.

За энд би нэг хэдэн аргаас бичье. Өөр арга мэдэх хүмүүс бас сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй!



[align=center]Add/Remove Programs[/align]


Хуучин хэрэглэхгүй болсон програм, тоглоомуудаа устгаж байх. Олон програм ямар нэгэн байдлаар систем ачааллахад давхар ачаалладаг функцуудыг агуулж байдаг. Хэрвээ та ашигладаггүй бол тэдгээр програмыг устгасанаар тэр програмын ашиглаж буй хурдыг хэмнэх болно гэсэн үг.
Start-->Control Panel--> Add/Remove Programs гэж ороод хэрэглэдэггүй програмуудаа uninstall хийж устгаарай!

Image


[align=center]Remove Your Background[/align]

Тэгэлгүй яахав. Та маш гоё зураг дэлгэцийнхээ фононд хийжээ. Гэвч энэ ч бас компьютерийн чинь ажиллах хурдаас хумсалж байгаа эд. Асаах унтраахаас өөр үед та бараг энэ зургийг хардаггүй. Бараг л ямар ч ашиггүй эд шүү дээ. Энийг одоо аваад хаячих. Бүх цонхоо хаагаад хоосон дэлгэцэн дээр, ямар нэгэн програмын дүрс(icon)-гүй газар хулганыхаа баруун товчийг дараад properties гэдгийг дараарай. тэгэхэд доорх цонх гарч ирнэ.

Image

Тэгэхээр нь DesktoPгэсэн дээр дарахад доорх цонх гарч ирнэ.

Image

Зураг дээрхтэй адилаар none гэж сонгоод color: гэсэн хэсэгт хүссэн өнгөө сонгоод OK дараарай!


[align=center]Remove the Special Effects[/align]


Windows XPих гоё, цонх нь томрохдоо ч сонин эффекттэй, хулганы заагч сүүдэртээд л... Гэвч эдгээр гоё эффектүүд нэлээд ихээр компьютерийг удаан болгодог байна. Энэ бол зөвхөн л өнгөн тал шүү дээ. Тэгэхээр та яг одооноос эхлээд компьютерээ best performance-р хэрэглээрэй!
Үүний тулд та хамгийн эхлээд Windows Image товчоо дарж байгаад Pause(Break, Brk) товчийг дараарай!
Эсвэл Start->Control Panel->System гэж орж болно. Бас Windows Explorer (WE)-ээ нээж байгаад My Computer (MC) дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэж нээж бас болно. За ингэхэд доорх цонх гарч ирнэ.

Image

Тэгээд Advanced хөндлөн цэс рүү ороорой!

Image

Ийм цонх гарч ирэв үү?
Тэгвэл тэр улаанаар дугуйлсан шиг performance->settings рүү ороорой.

Image

Adjust for best performance гэж сонгоод OK. За яасан ;) хэхэхэ Санаа зоволтгүйээ. Энэ чигээр нь хэрэглэмээргүй байвал буцааж болох ч бас нэг арай өөр арга зааж өгье.
Өмнө заасны дагуу дэлгэцийн тохиргоогоо нээгээрэй!



Харин энэ удаад DesktoPбиш Appearance хөндлөн цэсийг сонгоорой. Тэгээд Windows and Buttons гэсэн хэсэгт Windows XPStyle гэж сонгоод, color scheme дээр нь өөрт таалагдсанаа сонгоод OK. :weedman: 36_1_55[1].gif


[align=center]MSCONFIG[/align]


Windows XP-д бас тэр болгон хэрэглэгддэггүй шаардлаггүй сервич үйлчилгээнүүд нэлээн байдаг. Та тэдгээрээс disable хийснээр хурдан ажиллах боломжтой. Гэхдээ энийг хийхдээ бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй.
Үүний тулд эхлээд Start->Run.. гэж эсвэл Windows товчийг R товчтой зэрэг дарж доорх цонхыг нээгээрэй!

Image

тэгээд нүдэнд нь msconfig гэж бичээд Enter дараарай.

Image

Гарч ирсэн цонхноос Start-UPгэдгийг сонгоход windows анх асахад автоматаар асаж буй програмуудын жагсаалт гарч ирнэ. Та эндээс анх асах шаардлагагүй програмуудаа сонгоод disable болгоорой.

Image

Мөн та Services хэсгээс windows-н зарим сервисүүдийг хааж болно. Гэхдээ мэдээж үүнийг хийхэд таньд тодорхой компьютерийн мэдлэг хэрэг болох болов уу. Учир нь хэрэгтэй сервисийг хаачихвал та дараа нь хэрэглэж чадахгүй гэсэн үг болохоор мэдэхгүй бол Start-up-аас бусад хэсгийг битгий оролдоорой!

За нэг ийм зүйл байна. http://reviews.cnet.com/4520-10165_7-5554402-1.html бас энэ
http://www.upcweb.com/D3B/TweakingXP.aspx давхар сонирхоно биз дээ.


[align=center]Disable System Restore[/align]


Та System Restore функцыг ашигладаг уу? Би лав ашиглаж байсан тохиолдол байдаггүй. Энэ функцыг хааснаар таний компьютер мэдэгдэхүйц бүүр эрс хурдан ажиллахыг та мэдрэх болно. Үүний тулд та дээр заасантай адилаар System Properties-г нээх хэрэгтэй.

Image

Тэгээд хөндлөн цэснээс System Restore гэдгийг сонгоорой. Гарч ирсэн цонхонд Turn off System Restore on all drives гэснийг чагтлаад ОК дараарай.

Image

Та мэдээж ингэснээр System Restore функцыг дахин хэрэглэх боломжгүй болно. Гэхдээ таний ХР танигдахын аргагүй хурдлахыг та анзаарна.



[align=center]Бусад[/align]


1. За мөн та үндсэн хатуу дискээ defragment хийснээр хурдыг нэмэх боломжтой.
Үүний тулд [start]-> [all programs]-> [accessories]-> [system tools]->[disk defragmenter] гэж нээгээрэй.
Image

тэгээд үндсэн хатуу диск C:-гээ сонгож байгаад [Defragment] товчийг дараарай. Үүнийг хийх үедээ бусад бүх програм хаалттай, та огт РС-ндээ хүрэлгүй орхисон нь дээр. Таний дискний хэмжээнээс хамаараад зарцуулагдах хугацаа нь янз бүр байна. 5-45минут гэж бичсэн байдаг ч түүнээс илүү удахыг ч үгүйсгэхгүй юм.

2. Adware, Spyware тагнуулын програмуудыг устгах хэрэгтэй. Эдгээр нь нууцаар таний компьютерт ажиллаж нэлээд их төвөг уддаг, бас аюултай. Тэгэхээр танд 2 програмыг санал болгож байна.
http://www.lavasoft.de/software/adaware/
болон үнэгүй програм болох
http://www.safer-networking.org/
эдгээр програмыг татаж аваад шалгаад тагнуул програмуудаас компьютерээ цэвэрлэснээр маш хурдан болохыг, ялангуяа интернэт рүү сүнгэнэхийг та мэдрэх болно.

3. Вирусынхээ програмыг зөв сонгоорой. Зарим вирусын програмууд маш удаан байх тал байдаг. Бас вирусын програм суулгаснаасаа хойш нэг удаа бүрэн шалгалт хийж орхиорой! Мөн вирусын програмынхаа тохиргоог сайн хийж өгөөрэй!

4. Интернет хөтөч програм та ямар програм хэрэглэдэг вэ? Internet Explorer-оо? Хэрвээ тийм бол одоохон солих хэрэгтэй гэж зөвлөх байна. Та хамаагүй хурдтайгаар, бас илүү хамгаалалт сайтаагаар, илүү найдвартайгаар интернетээр аялахыг хүсвэл Mozilla Firefox програмыг яг одоо татаж авч суулгаарай!!
Opera хэрэглэдэг бол танийг Firefox хэрэглэхийг зөвлөх байна. Opera- нь хэдийгээр харьцангуй хурдан мэт боловч зарим нэгэн веб функцууд, javascript үйллүүдийг биелүүлэх чадвараар дутмаг байдаг. Тэгэхээр та одооноос эхлээ Firefox програмыг хэрэглээрэй.

Энд дарж татаж авах хуудас руу очоорой! Хэлээ сонгоод ч татаж авч болно.

Эсвэл та мөн Mozilla firefox програмыг Монгол хэл дээр хэрэглэх боломжтой.

Энд дарж татаарай!

Гэхдээ Монгол хэл дээрх нь сүүлийн хувилбар биш, бас орчуулсан үгийн сонголт нь нэг их таалагдаагүй болохоор та бүхнийг Бусад хэл дээрх хувилбарыг дээрх эх хуудас руу нь орж татаж авахыг санал болгож байна. За тэгээд эцэст нь хэлэхэд заавал Firefox-г сонгоорой! Бас най нөхөддөө энэ хичээлийг зааж өгөөрэй гэж хүсье!
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
gargan
™Дусал®
™Дусал®
Posts: 144
Joined: 2005-04-24, 17:54
Location: budapest
Contact:

Post by gargan » 2006-07-21, 04:27

алмас бvгдийг нь яаг сайхан биччихжээ, би дуугvйл байя :grin:

хэрэгтэй хэрэггvй хогийн прогууд битгий суулгаарай,
пс бvр сонинтоод удаад байвал хэн нь эзэнбээ гэдгээ vзvvлээд ег, шууд л форматалчих, тэгээд л хаватт 8)

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2006-07-21, 08:00

Ер нь тэр PC boost CPU speeder энэ тэр гээд хурдасгадаг прогууд хэрэглэж үзсэн үү? Би лав ер хурдлаад байгааг нь мэдэрдэгтүйшд. Тиймэрхүү бас гайгүй програм энэ тэр байвал хүмүүс танилцуулаарай!
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
che
Капитан
Капитан
Posts: 205
Joined: 2006-06-21, 12:14
Location: U.S
Contact:

Post by che » 2006-07-21, 18:04

Uur dajgui yum baival bicheerei ALMASAA
kaspersky adware spyware ilruuldeg bolohoor spyware doctor heregui bizdee ain
Firefox yugaaraa hamgaalalt saitai bdag ve heleed uguurei

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2006-07-22, 13:58

Firefox-г бодвол IE хамаагvй олон хэрэглэгчтэй учир хакер, спаммерууд IE-т зориулж ихэвчлэн кодоо, тагнуул програмуудаа бичдэг. бас firefox cache файлаа кодлодог бол IE шууд тэр чигээр нь тавьдаг, бас cookie-нд нь нэг хамгаалалт байдаг гэж сонссон. иймэрхvv, ер нь л firefox хамаагvй хурдан л даа.
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
ganb
Жирийн Нэгэн
Жирийн Нэгэн
Posts: 11
Joined: 2006-07-17, 19:03
Location: Ulaanbaatar
Contact:

Post by ganb » 2006-07-25, 10:04

hi, shortcut bas hurdand nuluuldug gej duulsan yum bna. desktop, start menu, quick launch deer ih shortcutuud baga bval sain gej tegsen unench yum shig hehe[/url]

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2006-07-25, 10:46

shourtcut-ууд бага зэрэг нөлөөлдөг. Би лав quicklaunch-даа бүгдийг нь хийгээд startmenu desktop2-оо цэв цэвэрхэн байлгадаг :)
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
mira
☆Идэвхтэй гишvvн☆
☆Идэвхтэй гишvvн☆
Posts: 54
Joined: 2006-07-18, 19:31
Location: UB
Contact:

Post by mira » 2006-07-26, 16:56

alcohol her nolooldog bol registeruudee ustgahgui bval nolooloh uu
Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
В. Франклин

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2006-07-27, 06:26

Ямар нэг хэмжээгээр нөлөөлж л байгаа байх. Гэхдээ чамд өөрт мэдэгдэхгүй гайгүй ажиллаад байгаа бол гайгүй байлгүй дээ. Үзүүлэлт сайтай ком-той бол.
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2006-08-10, 08:49

Өөрийнхөө хэрэглээнд зохицуулаад хуучин хямд РС-г хөнгөн шингэн програмаар хурдан сайн ажиллуулж чадах нь л одоогийн нөхцөлд бидэнд ашигтай юм бишүү?

Юунд ашиглах гэж байгаагаа бас бодох хэрэгтэй. Зүгээд гэрийн нөхцөлд үү? Том архитектур ч юмуу 3д софт дээр ажиллахуу г.м

Уулын орой дээрээс очиж нэг жижиг хайрцаг авахын тулд зам нь байвал машинаараа давхичихсан нь дээр биз дээ?
галт тэрэгний зам тавиад галт тэргээр явах уу? бодох л асуудал.?
Эсвэл бүүр онгоц худалдаж авах уу... хэхэхэ
Харь гаригийнхан байдаг :D

Yalalt

Mini note book untaraad baina

Post by Yalalt » 2006-08-19, 00:32

Hi saijn baina uu minii notebook zugeer baij baigaad untarad baina bas kheliig n ter chigt n solimoor baina yah vee bi ym oroldoj baigaad zarim neg ymiig n ustgaad hayasan ym baina lee ta nadad tusalj chadah bol ylalt@yahoo.com ruu mail bicheh ym uu messengert orj irj tusalna auu
Tand bayarlaa

User avatar
Muugii
Суу Алдарт Гишүүн
Суу Алдарт Гишүүн
Posts: 116
Joined: 2006-07-24, 17:45
Танилцуулга: www.DinDon.mn
Location: www.DinDon.mn/warez
Contact:

Re: Mini note book untaraad baina

Post by Muugii » 2006-08-19, 13:00

чи vлдэлийн системээ солисон нь дээр юм бна. тэгэж солихдоо єєрилнхєє хvсэн хэл дээрээх системээ олоод суулгачих. :)
Last edited by Muugii on 2006-12-13, 00:39, edited 1 time in total.

tnx

tnx

Post by tnx » 2006-09-21, 22:31

Hi!Uneheer dajgui yum baina !ene deer hiisen yumniidiig hiihed Pc-d muu nuluu uzuulehgui bizde ?System Restor gej yorni yu bdag yum be ?Tailbarlaj uguuch ! Ene yumnuudaa bidendee huvaaltssand Thanks !Good Luck

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2006-10-26, 13:42

System Restore гэдэг чинь хэрвээ ямар нэг юм болвэл эргээж урьд нэг тэмдэглэсэн өдрийн байдалд оруулдаг нэг Windows-н үйлдэл байдаг. google дээр about system restore энэ тэр гээд хайвал гараад ирнэ дээ. Эсвэл F1 товчоо дарж байгаад windows-нхээ тусламжаас олоод уншчих.
Харь гаригийнхан байдаг :D

cali
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 8
Joined: 2007-04-19, 14:10

Post by cali » 2007-04-20, 10:26

bi neeree ene zuvluguug chin dagaad hiisen, gaigui hurdan bson shuu thanx

User avatar
che
Капитан
Капитан
Posts: 205
Joined: 2006-06-21, 12:14
Location: U.S
Contact:

Post by che » 2007-04-30, 08:08

Алмасаа чиний эхний бичлэгийг өөр газар нэрийг чинь дурьдаад тавьж болно биздээ.

Locked

Return to “Архив”