2 хуудасны 3 дахь нь

Бичсэн: 2009-08-25, 21:45
Бичсэн xenon
Бүр ч таг гацаагүй бна лээ зүгээр л шар зураас нь зогсчоод бган. alt+ctrl+F2 дарахаар дэлгэц харлачихаад байгаамаа. ямар ч гэсэн quiet splash аа арилгаад ямар зүйл дээр зогсохнуу ажиглая. Нээрээ энийг яагаад бодсонгүй вэ хэхэ :-)

Бичсэн: 2009-08-25, 22:58
Бичсэн Almas
Хар дэлгэц нь тушаалын мөртэй юм уу? Бараг л дэлгэцийн картны алдаа байх гэж бодогдоод байгаа юм. BIOS дээрээ onboard integrated картаа бүрэн хаах боломж байвал хааж байгаад, залгадаг картаараа оролдож үзвэл яах бол г.м...

Бичсэн: 2009-08-26, 22:02
Бичсэн xenon
Ёо янз бүрээр оролдлоо quite splash ийг нь арилгасан чинь яг алдаа заахдаа дэлгэц нь харлачихаад болдоггүй тэгэхээр нь server ubuntu суулгасан чинь нэг ийм алдаа зааж байна.

Код: Бүгдийг сонгох

SQUASHFS error: sb_bread failed reading block 0xa8728
SQUASHFS error: Unable to read cache block [2a1c9589:18f0]
SQUASHFS error: Unable to read directory block [2a1c9589:18f0]
SQUASHFS error: zlib_inflate returned unexpected result 0xfffffffd, srclength 8192, avail_in 889, avail_out 5543
/etc/rcS.d/S10udev: 138: usplash_write: not found
/etc/rcS.d/S10udev: 138: readlink: not found
/etc/rcS.d/S10udev: 1: usplash_write: not found
гэж байхым да

Бичсэн: 2009-08-27, 00:05
Бичсэн Almas
Сонин юм... Нэг эд анги чинь л танигдахгүй но-той байгаад байх шиг байна. HDD салгаж байгаад зүгээр LiveCD ажиллуулах гээд үз дээ.
Наад сервер сиди чинь найдвартай юу?

BIOS дээр integrated VGA хааж болохгүй байна уу? Integrated VGA-ээ хаагаад үз. RAM test хийгээд үз дээ.

За тэгээд бүүр болохгүй бол Windows дотроо VMWare Workstation, Sun Virtualbox зэрэг ашиглаад суулгаад хэрэглээд, туршаад туршлагажиж байгаад асуудлаа дараа нь шийдэх гээд үз дээ... :(

Бичсэн: 2009-08-28, 22:21
Бичсэн Khaschuluu
Наад xenon чинь туршлагарай дамшиг байгаам кк. харин тэр гэрийнх нь тооцоолуур хирээс нь хэтэрсэн мэдлэг шаардсан гэцүү дамшиг байна билээ. :(

Бичсэн: 2009-08-29, 12:21
Бичсэн Almas
Магадгүй эх хавтангийн аль нэг хэсэг нь но-той байж мэдэх юм даа? Уг нь error msg энэ тэр байвал нь launchpad дээр bug мэдэгдээд үзвэл яадаг бол...

Бичсэн: 2009-09-02, 20:05
Бичсэн xenon
За бас нэгэн зүйл хэхэ. Би ubuntu 9.04 alternate install ийг суулгаж үзлээ.
Hardware талдаа ямар ч алдаа заахгүй бна. Гэвч суулгаж дуусаад асахдаа яг л нөгөө зураас дээрээ гацаж бна да. :evil:

Бичсэн: 2009-09-02, 20:22
Бичсэн Almas
За ямар ч байсан суусан бол болжээ :) Харин юунаас болж байгааг одоо илрүүлж шийдэх хэрэгтэй. Recovery mode-оор ор тэгэхэд юу болж байгаа нь харагдах болов уу. Ингэхдээ болж өгвөл илүү дутуу нэмэлт эд ангиудаа салгаж байгаад оролдоорой. Илүү VGA г.м.
Тэгээд асаад гацахад Numlock ажиллаж байгаа эсэх? Ctrl+Alt+F2 г.м F3, F4 товчуудыг дагаж үз. Дэлгэцэнд ямар нэгэн өөрчлөлт орж байгаа эсэх?

Бичсэн: 2009-09-03, 11:40
Бичсэн Alog
анх л би Алмасаас энийг асуух гэж энд орж ирж бүртгүүлж билээ :-)
минийх бас шийдэж чадаагүй ч сүүлд ажиглаж байхад сүлжээний кабел салгасан үед л тийм асуудал гараад байх шиг байсан!!!

Бичсэн: 2009-09-03, 14:03
Бичсэн Almas
Уг нь бол сүлжээнд холбоогүй байсан ч суух л ёстой л доо... Би бол аль нэг эд ангийн асуудал л байна гэж бодоод байгаа юм. :?
xenon сүлжээнд холбогдоогүй, интернетгүй суулгаж байгаа эсэх?

Бичсэн: 2009-09-03, 19:24
Бичсэн xenon
интэрнэт маань password хийж байж ордог юмаа тэгэхээр энэнд сүлжээгүй л гэсэн үг

Бичсэн: 2009-09-04, 00:06
Бичсэн Almas
Нууц үг хийхийг хүлээж байгаа сервер байна гэдэг нь уг нь бол сүлжээтэй байна гсн үг. Гол нь интернетгүй болохоор тэгж байгаа гэж асуу хэлээд байгаа байх. Миний хувьд урьд нь өөр РС-үүд дээр огт нэт холболтгүй бүүр салгаж байгаад суулгаж л байсан...
Нэтийн шугам энэ тэр ер нь бүгдийг нь салгаж байгаад дээрхээр үзэв үү?

Бичсэн: 2009-09-04, 16:42
Бичсэн erdenehyy
би бас тэгж оролдоод чадахгуй баигаамаа. убунту суухгуи харин кубунту болоод баих юмаа. яаж ч оролдоод убунту суудагуи ээ. миний СД уг нь захиалуулж авчируулсан ориг сд шдэ. кубунту суулгачаад драивэруудаа таниулах гэж узээд бараагуи хаясан

Бичсэн: 2009-09-04, 22:56
Бичсэн Almas
Та нар чинь одоо бүгд яачихсан эд ангитай хүмүүс вэ? :p Би лав нэлээн олон эд ангиуд дээр л үбүнтү суулгаж байсан ер нь асуудал үүсч байгаагүй дээ.
Ямар фирмийн ямар загварууд болохоо энд жагсаа даа хэхэ
Жишээ нь минийх:

CPU: Intel Pentium DualCore 1.6GHz E2140
Motherboard: Mercury pi945gcm v1.0
VGA: Intel Corporation 82945G/GZ Integrated Graphic card
Hard disk: Hitachi 80GB SATA Model: HDS721680pla380
Monitor: DELL E177FPc
Keyboard: Siemens Nixdorf, PS2
Mouse: nobrand optic PS2

г.м. Бас дээр миний асуусан асуултуудад заваараа оролдож байгаад хариулбал юуны асуудал болохыг илрүүлээд хамтдаа асуудлаа шийдэж болох байж магадгүй? ;)

Бичсэн: 2009-09-04, 23:00
Бичсэн erdenehyy
linux deer yaj messenger bolod oor pro suulgadag yum be? hehe bi yag odoo kubuntu ashiglaj bna. messsengerch suulgaj chadadgyi ee. yadaj flash suulgachihmaar baidag

Бичсэн: 2009-09-04, 23:33
Бичсэн Almas
system->administration->synaptic package manager рүү ороод flash-plugin гэж хайгаад суулгачих.

бас http://moin.limnux.org хаягаар ороод Агуулга руу орж байгаад мэдээллүүд аваарай. Нэлээн их зүйл байгаа.

Applications->Internet->Pidgin (Дараагийн 9.10 хувилбар дээр Empathy болно)
энэ бол мессенжер. Yahoo, MSN, Google г.м бараг бүгд болно. Харин одоохондоо дуу болон дүрс дамжуулах боломжгүй байгаа. Миний хувьд давхар skype хэрэглээд яриад, камер үзээд явчихдаг.

Аа нээрээ kubuntu дээр бол Kopete гэж байгаа. Их дажгүй. Надад pidgin-ээсээ илүү таалагдсан учир би ubuntu дээрээ kopete нэмж суулгаад хэрэглээд байгаа. ;) pidgin 2.6.1 хувилбараасаа эхлэн дуу, дүрс дэмжиж эхэлсэн. Гэхдээ зөвхөн gTalk дээр одоохондоо дэмжиж байгаа. Удахгүй yahoo энэ тэр дэмжих байхаа.

skype нэмж суулгахдаа Applications->Accessories->Terminal нээгээд

sudo apt-get install skype

гэж бичээд enter дараад л болох байх. Болохгүй бол System->Administration->Software Sources нээгээд Third-party software рүү ороод байгаа серверүүдийг чагтлаад Close болон reload гэсний дараагаар

sudo apt-get install skype

Энд sudo гэдэг root хэрэглэгчийн эрх авахыг зааж байна. Тэгээд apt-get системийг ашиглана, install бол мэдээж суулгана, тэгээд skype.
Uninstall буюу устгахдаа.

sudo apt-get remove skype

эсвэл sudo apt-get remove skype --purge буюу бүрэн устгана гэх мэт. Ер нь л сонирхолтой доо.

Аа тийм. нээрээ терминаль дээр

sudo apt-get install ubuntu-restricted-extras

гээд суулгачихаарай. Энэ klite codec pack энэ тэртэй адилхан mp3 болоод бусад кодекуудыг таниулах г.м нэлээн хэдэн зүйлийг ганц тушаалаар хийчихэж байгаа юм :D