Монгол гарийн үсэгний байрлалын

Нутагшуулалт хийгдэж буй ажлууд болоод нутагшуулалтын талаар.

Moderator: Bathuyag

Post Reply
tsogbh
Эрхэм Гишүүн
Эрхэм Гишүүн
Posts: 34
Joined: 2005-02-19, 17:19
Location: http://www.hsum.edu.mn
Contact:

Монгол гарийн үсэгний байрлалын

Post by tsogbh » 2005-02-24, 21:05

Бид keyboard дээрх гарныхаа байрлалыг зөв байрлуулж чадсанаар бичиж болох хурдны дээд хэмжээгээрээ бичиж чадна гэсэн үг. Монгол гарны байрлал төдий л сайн биш байгаа. Хэрэв бид монгол гарын байрлалыг DVORAK гарын нэгэн адил өөрчлөн дунд хэсэгт хамгийн өргөн хэрэглэгддэг үсгүүдийг байрлуулан QWERTY гарны адил хоёр гарны ачааллаа тэнцүүлэхийн тулд зүүн гарныхаа хэсэгт баруун гарнаасаа бага зэргийн илүү ачаалал өгөх үсгүүдийг байрлуулбал бидний түргэн бичилтийн хурданд тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь судалгаанаас харагдаж байна. Гэвч одоогийн монгол гар нь дэлхий нийтэд нэгэнт зөвшөөрөгдсөн ба бүх хүн энэ гараар бичиж хэвшсэн тул дахин өөрчлөх нь боломж муутай байж болох юм. Үүний оронд түргэн бичилтийн өөр гар зохиож зөвхөн бичээчид эсвэл шинээр суралцагчдад хэвшүүлбэл зохимжтой байна.

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2005-02-25, 20:59

Энэ талаар сайн мэдэхгvй юмаа. Гэхдээ би бол криллийг крилл гараар бичдэг, Latin-ийг QWERTY ээр бичдэг.
Харин өөрчилвөл бас л сурчих л байх :rolleyes: гэхдээ одоо энэ нь болоод л байна. Ер нь юуны тvрvvнд QWERTY дээр 10 хуруугаар сурах хэрэгтэй болов уу? Тэгээд дараа нь хvсвэл криллийг сурч болох юм...

Kрилл vсгийг QWERTY дээр тааруулсан гарын драйвер, болон жирийн крилл гарын драйвер, оргилтехийн хуучин фонтуудыг ашиглахад зориулсан драйверуудыг сонгож суулгадаг гарын универсал драйверыг www.dusal.tk site-ын программын сан хэсгээс орж татаж авч болно!
Гэхдээ Япон, Солонгос, Хятад Windows дээр таарахгvй байх шvv!


Image

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2005-02-25, 21:24

Нээрээ чиний ө, v хоёр чинь Виндовс ХP-ийн Уникод болохоор форум дээр ү,ө гэж гараад байсан. Хэрэв хvсвэл дээрх драйвер бас ө, v солиж болно шvv! гэхдээ v г Англи v ээр солисон болохоор харахад арай дээр байдаг юм.

ebayaraa
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 8
Joined: 2005-03-14, 13:46
Location: Yндэсний Мэдээллийн Технологийн Хvрээлэн
Contact:

Post by ebayaraa » 2005-03-14, 14:10

Дусал хөтлүүртэй сайн танилцмаар байна. Оруулж байгаа үсгийн код нь юу вэ? Уникод мөн үү? ХP-ийн өөрийн хөтлүүрийг ашиглахаар яагаад байгаа юм бэ? Энэ хоёр хэр зөрөх вэ? Монгол ХP гарлаа гэж бодоход өөрийнх нь стандарт хөтлүүр яах вэ? Яагаад байрлалаа латин дээр тааруулаад байгаа юм бэ? Одоогийнхоор явчихвал дээр байна. Би түүн дээр яаж л бол яаж бичдэг. Харин үүний байрлалыг сурах гэж бөөн юм болно. Кодлолоо бол уникодоор авсан нь л дээр шүү дээ.

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2005-03-14, 17:07

ebayaraa wrote:Дусал хөтлүүртэй сайн танилцмаар байна. Оруулж байгаа үсгийн код нь юу вэ? Уникод мөн үү? ХP-ийн өөрийн хөтлүүрийг ашиглахаар яагаад байгаа юм бэ? Энэ хоёр хэр зөрөх вэ? Монгол ХP гарлаа гэж бодоход өөрийнх нь стандарт хөтлүүр яах вэ? Яагаад байрлалаа латин дээр тааруулаад байгаа юм бэ? Одоогийнхоор явчихвал дээр байна. Би түүн дээр яаж л бол яаж бичдэг. Харин үүний байрлалыг сурах гэж бөөн юм болно. Кодлолоо бол уникодоор авсан нь л дээр шүү дээ.
Unicode кодлолтой.
Латин байрлалаар угаасаа 10 хуруугаар шивдэг хүмүүст зориулж хялбарчилсан эд л дээ. Заавал кирилл байрлал давхар сурах шаардлагагүй болж байгаа юм.
Last edited by Almas on 2009-06-27, 02:53, edited 1 time in total.

Guest

Post by Guest » 2006-11-05, 00:42

за надад нэг драйвэр бгаа юмаа энэ их зүгээр юмаа. энийг амархан гэдэг юмаа. ер нь та нар мэдэхгүй юм шиг байна. надтай холбогдоод энийг авж болно шүү.

192
☆☆CRACKER☆☆
☆☆CRACKER☆☆
Posts: 45
Joined: 2006-07-18, 16:43

Post by 192 » 2006-11-05, 20:10

Anonymous wrote:за надад нэг драйвэр бгаа юмаа энэ их зүгээр юмаа. энийг амархан гэдэг юмаа. ер нь та нар мэдэхгүй юм шиг байна. надтай холбогдоод энийг авж болно шүү.
Хэ хэ. Зочинтой яаж холбогдох болж байна вэ?

Post Reply

Return to “Нутагшуулалт”