Төлбөргүй DNS болон Mail үйлчилгээнүүд ажиллахгүй байна

http://domain.dusal.net Домэйн худалдааны тусламжийн форум

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Luunz

Төлбөргүй DNS болон Mail үйлчилгээнүүд ажиллахгүй байна

Бичлэг Бичсэн Luunz »

Ene mail uilchilgee eroosoo bolhgui yum. Bas DNS serveree tohiruulsaar baital DNS Current geed l baihiin. Ug n tsaad Host ene ter deeree tohirgoogoo hiisen l yum da??
Хамгийн сүүлд 1 гишүүн Almas нд нийт 2010 дахь удаагаа зассан
Шалтгаан: Гарчиг тохирохгүй байсан тул солив
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: DNS ba Mail

Бичлэг Бичсэн Almas »

Төлбөргүй DNS болон Email үйлчилгээ нь манайхаас өөр нэрийн сервер ашиглах үед хүчингүй болно. Ажиллахгүй. Өөр нэрийн сервер хостинг ашиглаж байгаа бол тэрэн дээрээ DNS болон email-ээ тохируулж өгөх хэрэгтэй.
Нэрийн сервер гэдэг нь тухайн домэйн нэрийг холбогдох IP хаяг руу нь зааж өгөх үйлчилгээ гэдгийг ойлгож байгаа байх. Тэрийг нь өөр нэрийн серверт хариуцуулчихаж байгаа учир тэр хариуцаж байгаа нэрийн сервер дээрээ л тохиргоогоо хийх хэрэгтэй.

Таны name server тохиргоо тань

Name Servers
Name Server1 ns1.dusal.net
Name Server2 ns2.dusal.net
Name Server3 ns3.dusal.net
Name Server4 ns4.dusal.net

байгаа тохиолдолд л DNS болон mail forwarding ажиллана. Одоогоор танай Name Server-үүд өөр сервер bytehost гэсэн серверүүд ашиглагдаж байна. Тиймээс та mail болон DNS тохиргоогоо өөрийн host дээрээ тохируулах хэрэгтэй гэсэн үг л дээ. Манай удирдлагын самбар дээрх mail forward болон DNS тохиргоонууд ажиллахгүй.

Өөрийн host дээрх DNS тохиргоо дээр

Priority Host Name MX Entry TTL
100 luunz.com mx1.mailhostbox.com. 1 day
100 luunz.com mx2.mailhostbox.com. 1 day

гэсэн байдлаар MX бичлэг оруулаад манай mail forwarding үйлчилгээг ашиглаж бас болно. Үүнийг http://domains.dusal.net удирлагын хэсгээсээ ороод mail forwarding хэсэг рүү ороод шалгаж болно.
Тохиргоо 48-72 цаг хүлээж байж бүрэн хийгддэг гэдгийг санаарай.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
light_0113
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 20
Элссэн: 2009-11-25, 07:31
Танилцуулга: http://www.my-boo.net
Байрлал: @home
Contact:

Re: Төлбөргүй DNS болон Mail үйлчилгээнүүд ажиллахгүй байна

Бичлэг Бичсэн light_0113 »

Би авсан домэйн дээрээ шинээр мэйл хаяг үүсгэсэн юм. Тэгтэл мэйл явахгүй алдаа заагаад байх юм...
SMTP authentication unsuccessful Or your account is suspended гэж гараад байна... SMTP тохиргоог нь харсан чинь smtp.mydomainname.com гэж байна... Ийм байх нь зөв үү?
Post Reply

Буцах