Энд сайтыг ашиглахтай холбоотой тусламжууд байна. Юуны өмнө хамгийн баруун дээд булан дахь цэснээс Тусламж холбоос дээр дарж орж мэдээлэл авах боломжтой.
Бусад нэмэлт асуух, хэрэглэхэд тулгарч байгаа хэцүү зүйл байвал энэ сэдвээс олж унших, байхгүй бол энд асуух боломжтой.
Анхаарах зүйлс:
Шинэ сэдэв нээхдээ юу анхаарах вэ?
- Самбараа ашиглахдаа шинээр сэдэв нээж давхцуулалгүй тохирох хэлэлцүүлгийн, тохирох сэдэвт нь хариулж бичиж байгаарай.
- Хэрэв тохирох сэдэв байхгүй шинэ сэдэв нээх бол сэдэвтээ хүн гаднаас нь хараад юу бичигдсэнийг ойлгохоор тодорхой ойлгомжтой гарчиг өгч байх хэрэгтэй. Хүн бүр орж ирээд "уншаарай", "туслаарай" гэсэн гарчигтай сэдэв нээгээд байвал замбараагүй юм болно шүү дээ.
- Мөн та кирилл үсгээр бичиж байгаарай! Энэ бол манай самбараас гишүүд, хэрэглэгчиддээ тавьдаг гол шаардлага юм! Та Монгол гарын драйвергүй байсан ч бичлэг оруулах цонхны доод хэсэгт байгаа EN гэсэн товч дээр дараад шууд кирилл үсгээр бичих боломжтой юм. Үсгийн байрлалыг Байрлал сонгох товчийг дараад хараарай. Windows дээр Ctrl+Alt, Linux дээр Ctrl+Alt+Shift товчны хослол ашиглан гарнаас байрлал солих бас боломжтой. Мөн товчийг дарж тусламж авах боломжтой.
Тооцоолуур чинь зөөврийн үү? ширээнийх үү? брэнд бол ямар маркийн ямар модель вэ? Хэрвээ угсармал компьютер бол процессороо нээх боломжтой юу? Яг ямар програмыг яаж хэрэглэх гээд асуудалтай тулгарсан бэ? Хаагуур хаагуур хайж асууж үзээд хариу олж чадаагүй вэ? г.м байдлаар асуудлаа тодорхой тавиарай!
Далдыг хардаггүй болохоор тодорхой асуулт тавихгүй бол хэн нэгэн таньд туслахад хэцүү байх болно. Өөрийн өгч чадах мэдээллүүдээ бүгдийг нь багтаагаад тодорхой асуулт тавьж чадвал хариулт тэр хэмжээгээр хурдан ирэх болно. Энд дарж үргэлжлүүлэн уншина уу.
За тэгээд сурсан мэдсэнээ хуваалцаж хамтдаа хөгжицгөөе :-)