1. Шууд хаягийг олж өгдөг веб сайтууд ашиглах. Энэ бол энгийн бөгөөд амархан арга.
Жишээ нь http://www.techcrunch.com/get-youtube-movie/ гэсэн хуудас байна. Үүнтэй төстэй олон сайтууд байдаг. google дээрээс хайгаад олно. Тэгээд youtube дээрх видеоныхоо хаягийг Enter YouTube URL: гэсэн хэсэгт оруулаад Get video товчийг дарахад таньд видеог татаж авах хаягийг өгнө ингээд л татаад авчихна даа.
Харин ингэж татаж авахад *.flv гэсэн флэш видео файл хэлбэрээр татагддаг нь тусгай видео тоглуулагч програмаар нээгддэг. Free FLV Player үнэгүй програмыг татаж авч үзэж болно. Мөн KLite codec pack татаж авч суулгаад хамт суудаг classic media player гэсэн шилдэг тоглуулагч програмаар үзэж бас болно.
2. Youtube Downloader гэдэг програм байдаг. Энэ програм нь youtube-ын хаягийг оруулаад л шууд видеогоо татаж авдаг бөгөөд өөрөө бас таны хүссэн формат руу хөрвүүлнэ. Үнэгүй програм.
3. Миний ашигладаг програм бол Orbit Downloader гэдэг програм. Нэлээн дажгүй гэж боддог. Үнэгүй програм.
4. Cache хадгалаж авах. Энэ бол бараг хамгийн сайн арга. видео файлууд нь ачаалагдан веб хөтчийн кэш санах ой дотор түр хадгалагддаг. Харин түүнийг нь зориулалтын програм ашиглан олоод хэрэгтэй зүйлээ хадгалаж авч болдог. Миний хувьд Firefox + Cache viewer гэдэг add-on ашигладаг. Бас үнэгүй програм.
Ингээд та одоо видеог компьютер рүүгээ татаж авах боломжтой боллоо!
« © www.dusal.net хуулбарлан тараах нь нэлээлттэй бөгөөд зөвхөн энэ хэсгийг хамт хуулна уу.
![:D :D](./images/smilies/eusa_angel.gif)