
* Ubuntu 9.04 live ажиллахдаа 256mb шаарддаг, gOS бас адилхан юм байна. Аль аль нь alternative суулгагч CD татаж аваагүй тохиолдолд live ирдэг ба text-installer байдаггүй. Иймээс 128mb RAM-тай PC дээр суулгана гэж санасны гарз байв. Судлаад үзтэл xubuntu ч бас 192мб доод тал нь шаардаж байна.
* Тэгэхээр нь SUSE 9.1 буюу дэмжлэг нь дууссан хуучин линукс суулгаж үзлээ. (Уг нь бол дэмжлэг дууссан юм суулгана гэдэг тэнэг хэрэг. Гэхдээ нетгүй хөдөө явах тул гэж бодоод суулгаж үзсэн.) Дажгүй шүү ямар ч байсан текст горимоор суулгагчийг нь ажиллуулаад суулгаад ажиллаж байв. Гэхдээ партишион устгахдаа андуураад буруу партишион устгасан байв... (Азаар дээрх юмыг нь хуулж авсан байсан...)
Хамаг юмаа тохируулж дуусаад яг сайхан болдгийнх нь даваан дээр нэгэн асуудал гарав NTFS партишион сайн дэмжиж чадахгүй байв. Дээрх нэг хавтсыг устгах гэтэл алдаа гараад болсонгүй. Partition-ыг устгаад тавьчихав. Тэгсэн чинь дахиж ассангүй. Шөнө дунд, өглөө нь эзэн нь ирж авч хөдөө явах байсан тул шууд XP суулгаад орхив...
За тэгэхээр түүх нэг иймэрхүү маягаар үргэлжилсний эцэст хуучин компьютер дээр суулгах линукс-ын сонголтыг доорх байдлаар хийлээ.
Суулгалгүй шууд CD, эсвэл USB дискнээс ажиллуулах бол:
64mb хүртэл RAM-тай компьютер дээр суулгалгүй шууд (Live) ажиллуулах бол:
Damn Small Linux (DSL),
64MB-с дээш бол TinyMe эсвэл puppy linux-ын 1.0.2 хувилбараас доош хуучин хувилбаруудаас сонгож ажиллуулж болно.
128MB түүнээс дээш ШСО(RAM)-ой РС дээр шууд ажиллуулах бол:
Puppy linux маш хөнгөн, Xfce дэлгэцийн горимтой, нэлээд их хэрэгтэй програмуудтай, NTFS дэмждэг г.м.
192MB түүнээс дээш RAMтай бол бидний дуртай үбүнтүгийн маань Xfce дэлгэцийн горимтой хувилбар болох xubuntu хэрэглээрэй.
256MB түүнээс дээш бол Ubuntu маань шууд ажиллах боломжтой юм.
Суулгах бол:
64mb хүртэл RAM-тай компьютер дээр Deli linux Desktop Light Linux - Хэрэгтэй ихэнх хэрэгсэл бий. Графикийн хувьд мэдээж арай тааруухан.
Бас дээрх PUPPY болон Damn Small Linux ч бас сууна.
Бас TinyMe гээд их авсаархан хөөрхөн линукс сууна гээд байгаа.
128mb буюу түүнээс дээш RAM-тай бол:
TinyMe болон Puppy мэдээж 1-р сонголт, Мөн xubuntu alternative installation CD ашиглаад суулгах боломжтой. text горимоор суулгах хэрэгтэй. Тэгэхгүй бол Live ажиллахын тулд 192MB RAM шаарддаг.
192MB-с дээш RAM-тай бол жирийн xubuntu-desktop диск ашиглаад л xubuntu 9.04 суулгаж болно.
256mb буюу түүнээс дээш RAM-тай компьютер дээр бол ubuntu 9.04 ажиллана.
Тайлбар:
Дээрх RAM-ны хэмжээ нь зөвхөн хамгийн багадаа байх ёстой хэмжээ нь бөгөөд puppy linux, TinyMe линуксууд ч 256мб тэрнээс дээш дээр ажиллана. Хурдны хувьд Xubuntu, Ubuntu-ээс ч хурдан ажиллах чадвартай.
Жижиг линукс тархацуудын талаар: http://en.wikipedia.org/wiki/Mini_Linux
Мөн энэ бичлэгийн дараагийн хуудсанд Puppy linux хэрхэн компьютер дээр суулгаж ажиллуулах видео заавар байгаа.