Who is poisoning mongolian IT development

Компьютерийн програм Монголд хэр хөгжиж байна вэ? Хэдэн компани байдаг вэ? Интернет хөгжиж байна уу? Веб хуудсууд?

Moderator: Bathuyag

Post Reply
User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Who is poisoning mongolian IT development

Post by Almas » 2008-12-15, 06:57

Эх сурвалж: http://bolorcms.com/badaa/index.php?/ar ... pment.html

Би монгол хүний хувьд, програм хангамжийн инженер мэргэжилтэйн хувьд Монголын мэдээллийн технологийн хөгжилд бас санаа зовчихно, хөгжүүлэхсэн, хувь нэмэр оруулахсан гэж бас бодно. Гэтэл ний нуугүй хэлэхэд Монголын МТ буруу зүг рүүгээ улам хурдалж байна. Яагаад? Монголын мэдээллийн технологи, програм хангамжийн салбарын хөгжлийг юу болон хэн чөдөрлөж, юу хорлож байна вэ? гэсэн асуултууд зүй ёсоор тавигдана.
Яагаад? гэдэгт ийм хариу олов. Монголын бараг бүх их дээд сургуулийн мэдээлэл зүйн хичээлүүдийн бодлого хэдэн (5) жилийн өмнөөс голдиролоосоо гарсан гэж үзэж болно. Эндээс л буруу замаар будаа тээж эхэлсэн эх суурь нь тавигдаж байгаа юм. Тэд хэрэглээг илүү чухалчилж, хичээлээр оруулж, зааж эхэлсэн. Үүнийг би анхнаас нь өнөөг хүртэл буруушааж явдаг. Энэ бодлого тухайн үеийн, магадгүй одоо төгсөж байгаа төгсөгчиддөө зөв мэт харагдавч цаанаа МТ шинжлэх ухааныг дампууруулж, бие даах чадваргүй гадаадын МТ хөгжлөөс 100% хараат болгож төгсөгчид нь тэдний хэрэглэгч болж байна энэ юу гэсэн үг вэ? Их сургуульд хөгжүүлэгч бэлтгэх ёстой юу хэрэглэгч бэлтгэх ёстой юу? КТМС төгссөн хүмүүс Номингийн худалдагч болдог гэсэн онигоо хэзээ худлаа болох вэ?
Энэ бодлого 1998 оноос КТМС дээрээс хэрэгжиж эхэлсэн ба тухайн үедээ 1, 2 жилийн турш маш зөв байсан байж болох юм. Компьютер гэдэг зүйлийг хараагүй хүүхдүүдэд програмчлал заагаад ямар үр дүнтэй байх вэ? Сургуульд хангалттай тооны ПК бүхий лаборатор байсан уу гээд асуудал их бий. Харин одоо бол шал өөр. Гэтэл яагаад одоо болтол их дээд сургуулиудын удирдлага энэ чиг бодлогыг барьсаар байна? Удирдлагууд маань ажлаа хийж бодлогоо шинэчлэн тодорхойлох болоогүй юу?
За дан ганц их дээд сургуулиудаас гадна бас өөр олон учир жанцан байнаа. Хүнээс алдаа эрэхээсээ өмнө өөрөөсөө эхэлж хайх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр бэлтгэгдэж гарсан бидэнд бас алдаа байна.

Бид л ядуу худалдан авах чадваргүй гэж энэ орос/хятад найзуудаасаа хууль бусаар кракдсан хулхи програм хангамжуудыг тараагаагүй гэж үү? Хувийн хэрэглээнд ийм зүйл байхыг үгүйсгэхгүй ээ. Улс орон даяараа бизнесийн байгууллагаасаа эхлүүлээд банк болон төрийн байгууллагууд (батлан хамгаалах болон цагдаа тагнуулын газрууд хүртэл) бүгд хулхи програм хангамж хэрэглэж байна. Нийгмээрээ хулхи. Энэ бол Монголын МТ хөгжлийг зүгээр л булшилчхаж байгаа юм. Ийм орон Монголоос өөр газар байхгүй. Африкт ч байхгүй шүү! Орос, хужаа найзууд ч бас тийм биш шүү. Хакерын тухайн нэг сонирхолтой мэдээ дуулгахад Хакерууд өөрсдөө хэзээ ч хууль бус програм хангамж хэрэглэдэггүй. Кракеруудын бол яахав бас 5, 10% нь хэрэглэчихнэ гэхдээ өөрсдөө кракдаагүй програмаа шүү!
Монголын бүх шүүх засаглалын газрууд хулхи програм хангамж хэрэглээд таны програмыг хууль бус хэрэглэсэн гомдол гарахад таны талд шийдэгдэх нь юу л бол? Тэглээ гэхэд тэр байгууллага бүгд өөрсдийгөө буруутнаар тооцож яллах ёстой юу. :-) Та бидний дунд Монголд нийтийн хэрэглээний програм хангамж хийгээд 1 ширхэг л зарагдана. Бусад нь бүгд хуулагдана гэсэн яриа байдаг. Энэ үнэн шүү дээ. Тэгэхээр монголд олон нийтийн хэрэглээний програм хийх ямар ч бололцоогүй болчихож байх жишээтэй.
Тиймээс бид одоогоор арга ядарсан арга буюу ямар нэг аж ахуйн нэгжид зөвхөн өөрт нь зориулсан жижиг сажиг санхүү, бүртгэлийн програмуудаар л амиа зогоож байна. Тэд мөн таны оюуны бүтээлийг үнэлэх сэтгэлгээ дутна. Учир нь нэг байгууллагын програм хангамж ямар үнэтэй байдгийг төсөөлөх ч үгүй. Тэд үнэгүй майкрософт виндовс, оффис ... гээд хэрэглэдэг. Тэр нь уг нь асар өндөр төлбөртэй эд л дээ.
Мөн санхүү эдийн засгийн програмхан бичээд манай салбар хөгжихгүй шүү. Салбараа хөгжүүлэхийн тулд мэргэжлийнхээ талбарт илүү зүйл хийх хэрэгтэй болов уу.
Өнөөдөр байдал эрс өөр болсон. Ямар ч төлбөртэй худалдааны програм хангамжуудаас дутахааргүй нээлттэй чөлөөт програмын хувилбарууд нь гараад ирчихсэн улам хурдтай хөгжиж байна шүү дээ.
Тиймээс үнэхээр л бид төлбөрийн чадваргүй бол нээлттэй эх болон чөлөөт програм хангамжийг хөгжүүлэх болон хэрэглэх нь зөв зам! Хэрвээ тухайн чөлөөт програм хангамж шаардлага хангахгүй бол хууль ёсоор нь лицензээр нь худалдаж авахыг шаардах хэрэгтэй. Хууль бус програм хангамж хэрэглэхийг эсэргүүцэн сурталчлахыг бүх мэргэжил нэгт нөхөддөө уриалж байна!

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2008-12-15, 06:58

Ярвигтай асуудал л даа. Хүмүүсийг шууд крэкдсан програмуудаас салгана гэвэл утгагүй, крэкдаад л бусад нь хэрэглэчихнэ гээд бас програм зохиохгүй байж болохгүй. Програмистууд нэгдээд тэдний оюуны өмчийг хамгаалдаг газар байгуулаад компани байгууллагуудтай тэмцвэл эхний ээлжинд болох болов уу яадаг бол. Бас нэг талаар крэк бол өөрөө сурталчилгаа болж өгдөг. Сурсан юмнаасаа хүмүүс салах дургүй байдаг гэдэг шиг эхний хувилбаруудаа үнэгүй тараах, крэкийг нь өөрсдөө бэлдээд давхар тараах зэргээр ч ажиллаж болно. Тэгээд хэсэг хугацааны дараа шинэ хувилбар гармагц интернетэд холбоотой хуучин хувилбаруудыг дахиж крэкдах боломжгүй болгох г.м... Мэдээж файрволл програмаар хаагаад хэрэглэж болно л доо. Тийм болохоор шинэ хувилбараа илүү хамгаалалттай илүү түвшинд гаргаад хөгжүүлээд зараад явбал уг нь болох байх. Хамгийн гол нь гадаадын крэкдсан бусад софтуудаас илүү л хийх хэрэгтэй байх. Гадны крэкдсан програмыг худалдаж авахыг хуульчихвал тэр хэмжээгээр гадагшаа Монголын мөнгө урсана. Тэгэхээр түүнээс өмнө нээлттэй эхийг аажим ч гэсэн хүмүүст таниулж, бүх дунд, дээд сургуулиудын системд хуульчилж оруулж өгөх хэрэгтэй байх. Тэгвэл хэдхэн жилийн дараа нээлттэй эхийн хэрэглэгчид төрөн гараад л ирнэ шүү дээ :-)
#8 Almas (Вэб хуудас) 2008.12.13 10:56 (Хариулт)

Post Reply

Return to “Монголын тооцоолуурын хөгжил”