1 хуудасны 1 дахь нь

Веб яаж хийх вэ ?

Бичсэн: 2009-04-11, 23:33
Бичсэн Энх-Ирээдүй
Веб яаж хийж сурах вэ ? анхан шатнаас нь хэлээд өгөөч word дээр html гээд хадгалсан чинь word хэлбэрээр гарч ирээд байна :-) :-)

Бичсэн: 2009-04-13, 10:46
Бичсэн Khaschuluu
Өргөтгөл нь л .html байх шаардалгатай. Ингэхийн тулд чи хадгалахдаа нэрийг нь "filename.html" гэсэн хашилтанд бичих хэрэгтэй. Харин хадглачихсан файлын өргөтгөл буюу type өөрчлөх гэж байгаа бол explorer-ийн tools>folder options... руу ороод тэр доор байгаа hide file type гэсэн чагтыг авч хаяаад OK хийж гарахад чиний бүх файлын type харагдах болно. Энэ нь маш аюултай зүйлл дээ. Харин одоо чиний хадагласан файл чинь filename.html.doc байгаа. Тэгэхээр чи rename... гэж байгаад ард байгаа .doc гэснийг авч хая. Тэгээд энтэр дарахад чамаас үнэхээр өргөтгөл өөрчлөхийг хүсч байгаа тухай асуухад нь мэдээж OK дараад л болоо. Одоо чинь файл filename.html болсон болохоор интернэт броузероор чинь нээгдэх учиртай.

Бичсэн: 2009-04-15, 17:41
Бичсэн Almas
http://asuul.net/nemesis хуудаснаас сурч болох байхаа. Dreamweaver гээд програм байдаг. Үбүнтү дээр бол komposer, bluefish, quanta, eclipse энэ тэр гээд үнэгүй гоё програмууд байдаг.

Re: Веб яаж хийх вэ ?

Бичсэн: 2010-01-23, 22:17
Бичсэн SW08D054KTMC
Би Joomla! дээр website хийж сурах гэсэн нэг л болдоггүй ээ. Яаж динамик сайт хийх вэ?/Joomla! дээр/ Админий хэсэгтэй, хэрэглэгч нэвтэрч оронгуут хэрэглэгчийн цэстэй бас админууд сайтаасаа мэдээ оруулдаг цэстэй байх, мөн мэдээний цэснүүд/монгол дуу, кино ертөнц/ яаж оруулах вэ? Хараад сурчих хичээл байвал олоод өгөөч. Help me!!!

Re: Веб яаж хийх вэ ?

Бичсэн: 2010-01-24, 00:09
Бичсэн Almas
Угаасаа л жүүмла чинь тийм шүү дээ. Жүүмла сайт дээр нь ч Documentation нтр гээд байгаа.

http://www.dusal.net/downloads/books/pd ... huulga.pdf

Энэ уг нь Монгол юм. 1.0 хуучин хувилбарынх нь. Хэр бичигдсэнийг нь мэдэхгүй байна...