Сэргээгдэх эрчим хүч

Экологид ээлтэй, сэргээгдэх эрчим хүч, шинэ технологиудын талаар ярилцах, холбогдох, судлах газар

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Онука

Сэргээгдэх эрчим хүч

Бичлэг Бичсэн Онука » 2009-11-01, 13:13

Энэ мэргэжилээр сурдаг оюутнууд болон багш нар за ер нь хэн ч хамаагүй энэ сэдвээр сайхан ярилцъя.
Монгол оронд хэрхэн хөгжиж байгаа вэ? Цаашдын ирээдүй? Бидэнд юу хэрэгтэй вэ? гэх мэтчилэн.. Бас ямар нэгэн шинэ соргог мэдээллүүдээ тавиарай. :hi:

Онука

Re: Сэргээгдэх эрчим хүч

Бичлэг Бичсэн Онука » 2009-11-01, 13:28

Монгол улсын хөдөө орон нутгийг сэргээгдэх эрчим хүчээр дэмжихэд зориулж 7 сая ам.долларын буцалтгүй тусламж батлагдлаа

Вашингтон хот, 2006 оны 12-р сарын 19-ний өдөр- Дэлхийн банкнаас Монгол улсад 7 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Олон улсын Хөгжлийн Ассоциаци (ОУХА) болон Дэлхийн Байгаль Орчны Итгэлцлийн Сангаар (ДБОИС) дамжуулан олгохоор боллоо. Энэхүү буцалтгүй тусламж нь Монгол орны “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах” төслийг санхүүжүүлэхэд зориулагдах юм. Уг төсөл нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй малчид, хөдөөгийн хүн амыг цахилгаан эрчим хүчээр хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэхүү төслийг Дэлхийн Банкнаас гадна Монгол улсын Засгийн газар болон Нидерландын Засгийн газар хамтран санхүүжүүлэх юм. Төслийн санхүүжилтийн нийт хэмжээ 23 сая ам.доллар юм.

Одоогийн байдлаар хөдөөгийн хүн амын, үүнд нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид болон сумын төвийн хүн амын дөнгөж 25 хувь нь цахилгаан эрчим хүчээр хангагдсан байна.

Тус төслийн зорилго нь малчид болон эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй сумын төвийн хүн амын цахилгаан эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчийг боломжийн үнэ өртгөөр, найдвартай нийлүүлэхэд оршиж байна. Түүнчлэн сумдын сургууль, эмнэлэг, холбоо, дэлгүүр хоршоо, бусад бизнесийн байгууллагууд зэрэг улс, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад найдвартай цахилгаан эрчим хүчний хүртээмжийг бий болгоно.

Үндэсний Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийг Монгол улсын Их Хурлаас 2005 оны 6-р сард баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг өргөн цар хүрээтэй болгох томоохон зорилтуудыг тавьсан. Тодруулбал нийт эрчим хүчний нийлүүлэлтэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2005 онд 0.9 хувь байсныг 2010 он гэхэд 3-5 хувь, 2020 он гэхэд 20-25 хувь болгох зорилт дэвшүүлсэн.

Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Хүрээлэнгийн захирал Н. Энэбишийн хэлснээр энэхүү төсөл нь томоохон зорилт агуулсан бөгөөд Монгол улсын хөдөөгийн цахилгаанжуулалтын өнөөгийн туршлага, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэх болно. Хөдөөгийн сэргээгдэх эрчим хүчний системийн загварыг бий болгон, түүний тогтвортой ажиллагааг хангах чадавхийг бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.

Төсөл үндсэн гурван бүрдэл хэсэгтэй. Үүнд:

1. Малчдын цахилгаан хангамж. Нарны хувийн эх үүсвэрийн систем, салхины жижиг турбин системийн жижиглэнгийн болон үйлчилгээний сүлжээг бэхжүүлж 5 жилийн хугацаанд 50,000-аас доошгүй тооны системийг малчдад нийлүүлэх

2. Сумын төвийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээний төвийг бий болгох. Сумын төвийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээний төвийг үр ашигтай ажиллуулахад шаардлагатай байгууллагын болоод техникийн чадавхийг бий болгох, жижиг хэмжээний системийг сэргээн засварлах, сэргээгдэх эрчим хүч, дизелийн хосолсон эх үүсвэрийг санхүүжүүлэх.

3. Үндэсний хэмжээнд чадавхийг бэхжүүлэх. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний бодлого боловсруулах үйл ажиллагааг бэхжүүлж, төслийн хэрэгжилтийг хангах.

Төслийн нэмэлт санхүүжилтэнд Монгол улсын Засгийн газраас 10 сая ам.доллар, мөн Нидерландын Засгийн газраас 5 сая евро нэмж санхүүжүүлэх юм.

Төслийг Монгол улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Хүрээлэн хэрэгжүүлж, Түлш, эрчим хүчний яам төслийн хүрээнд Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллах болно. Төслийг 2007 оны 1-р сараас 2011 оны 12-р сарын 31-нийг хүртэл 5 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.


Дээр үеийн ийм нэг мэдээлэл байх юм. Хөдөөгийн аль ч аймаг сумдаар явсан ихэнх нь нарны эрчим хүчийг ашиглаж гэрэл цахилгаантай болсон. Гэвч өөр нээх гийж гийгүүлсэн нь харагдахгүй л юм даа.
Зураг
Хамгийн сүүлд 1 гишүүн Онука нд нийт 2009 дахь удаагаа зассан


Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2636
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Сэргээгдэх эрчим хүч

Бичлэг Бичсэн Almas » 2009-11-02, 08:12

Өө гайхалтай. Яг үүнийг маш их сонирхдог. Гэхдээ мэргэжлийн хүн биш л дээ :) Ярилцаж байя аа :hi:
Харь гаригийнхан байдаг :D

Онука

Re: Сэргээгдэх эрчим хүч

Бичлэг Бичсэн Онука » 2009-11-08, 21:00

bi ch bs bishee zgr l sonirxdog um..netees xeden um olj unshaal . gxdee neex sn um medkue.. xun amitan orj irj surgaalit ugee xairlaxiig xaraal bj bna..kk

A1Manga
Гал Дөл
Гал Дөл
Бичлэг: 56
Элссэн: 2010-04-07, 13:46
Contact:

Re: Сэргээгдэх эрчим хүч

Бичлэг Бичсэн A1Manga » 2010-04-08, 21:23

Манайхан зөвхөн авах ёстой юм уу хэхэ тэрийгээ зөв хэргэлж чадаж байвал аваад л байнхаас :ninja: :bravo:
Never never never never give up [Winston Churchill]
Ubuntu Go go go
Зураг
Зураг
Зураг

Post Reply

Буцах