BOWLING

ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

BOWLING

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

Боулинг

Эртний Египтэд анх үүссэн энэхүү тоглоом нь 1800 оны сүүл үед одоогын мөрдөж байгаа тоглоомын дүрэм журамтай болж улмаар спортын нэгэн төрөл болжээ.
Спортын бусад төрлийг бодвол хүнд элемент, биеийн хүч их шаардаад байдаггүй хэрнээ тоглож байгаа хүний биеийн ихэнх булчин ажиллаж, илүүдэл калори устаж байдаг байна. Тэгэхлээр айхтар үсэрч дэвхэрч харайгаад байлгүй биеийн алжаалаа тайлаад байхаар дажгүй спорт гэнэ шүү.


http://www.bigbowling.mn/web/
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: BOWLING

Бичлэг Бичсэн Almas »

Арай л үнэтэй байгаад байдаг юм. Уг нь ч их сонирхолтой шүү. Анх шал утгагүй спорт гэж боддог байж билээ. Харин өөрөө тоглож үзээд бараг Флинт Стонс шиг болох шахсан :P
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Re: BOWLING

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

Түүх

Боулинг нь маш урт , баялаг түүхтэй бөгөөд дэлхийд хамгийн өргөн тархсан спортуудын нэгд тооцогддог. 1930-аад оны үед Их Британийн антропологич ноён Финдлер Петри Египтэд байдаг хүүхдийн булшнаас боулингийн болхидуу хувилбар болох эд зүйлсийн цуглуулгыг олсон байна. Хэрэв түүний зөв бол боулингийн гарал үүсэл МЭӨ 3200 оноос эхлэлтэй аж.

Германий түүхч Уильям Пехл боулингийг өөрийнх нь нутагт МЭ 300 орчим оны үед үүссэн хэмээн нотолжээ. 1366 онд Англид III Эдвард хаан өөрийн цэргүүдийг харвааны бэлтгэлд нь анхаарал хандуулахын тулд боулингийг хориглосон нь боулинг тухайн үед хир түгэж байсны бодит гэрч болно. Мөн VIII Хенри хааны үед боулинг өргөн тархсан байсан нь бараг тодорхой болсон.

Мөн түүнчлэн энэ үед углуургатай тоглоомын олон төрлийн хувилбарууд , бөмбөгийг углуургаас гадна ямар нэг зүйлрүү шиддэг тоглоомууд байдаг байжээ. Үүнээс үзвэл спортын тоглоомууд эрт цагаас эхлэн үе дамжин хөгжиж ирсэн нь илэрхий байна.

Шотландын нийслэл хот Эдинбургээс хамгийн этгээд хачин спорт тоглоомуудын нэг олдсоор байгаа билээ. Тоглогч хурууны нүхгүй бөмбөгийг хөлнийхээ дунд савлуулан углуургаруу шиднэ. Үүнийнхээ хажуугаар гэдсээрээ эгнээн дээр унадаг байжээ. Баруун Европд 9 модот боулингийн олон янзын хувилбарууд байсан бөгөөд одоо хүртэл байсаар байна. Италийн боччэ, Францын петак болон Британийн зүлгэн дээрх боулингийг үүнтэй адилтган холбож болох юм.

Боулингийг Англи, Голланд болон Герман суурьшигчид Америкруу оруулж ирсэн нь эргэлзэх зүйлгүй юм. Америкийн уран зохиолд боулингийг хамгийн анх Вашингтон Ирвин өөрийн зохиолдоо Рип Ван Уинкл мөргөлдөж буй 9 модны чимээнд сэржээ хэмээн дурджээ. Америкийн хамгийн анхны боулингийн байршил Нью-Йорк хотын Батери дүүргийн орчимд зүлгэн дээрх боулингд зориулагдсан байж болох юм. Одоо санхүүгийн дүүргийн гол төв болсон энэ дүүргийн хэсэг гарзыг Нью-Йоркчууд Боулингийн Ногоон хэмээн нэрлэсээр байна.

Америкт энэхүү тоглоом жаргал зовлонгоо их үзжээ. 1841 онд Коннектикат муж ямарваа нэг боулингийн замтай байхыг хуулиндаа хориглосон нь боулинг нь мөрийтэй тоглоомын нэг зорилго байсантай холбож үзэж болох юм. Гэхдээ бас энэхүү асуудал мэдээж түүний алдар нэрийг бас баталж байлаа. Аж үйлвэрийн салбарын олон удирдагч байрандаа боулингийн зам суурьлуулахыг илүүд үздэг байжээ.

10 модтой боулингийн тоглоом хаанаас гарч ирсэн нь тодорхой бус ч 1800 оны сүүл гэхэд Нью Йорк, Охайо болон бүр баруун зүгийн Иллинойс муж гэх мэт олон мужид түгэн тарсан байв. Харин бөмбөгний жин болон модны хэмжээ бүс болгонд өөр өөр байдаг байжээ. Гэвч рестораны эзэн Жо Там олон янзын боулингийн клубуудын төлөөлөгч нарыг нэгтгэснээр үүнийг өөрчилсөн байна.

1895 оны 9-р сарын 9-нд Нью-Йорк хотын Бетховены танхимд Америкийн Боулингийн Их хурал анхны чуулганаа хийжээ. Удалгүй стандартчилал бий болж томоохон үндэсний тэмцээнүүд зохиогдож эхэлжээ.




Эмэгтэйчүүд 19-р зууны эцсээр боулинг тоглож эхэлсэн байхад Америкийн Боулингийн Их хурал эрэгтэйчүүдэд зориулагдсан байж. 1917 онд Сент-Луис хотноо Эмэгтэйчүүдийн Олон улсын Боулингийн Их хурал төрөн гарчээ.

Улсын өнцөг булан бүрээс тэмцээнд оролцохоор ирсэн эмэгтэй удирдагч Деннис Свиннигийн дэмжлэгтэйгээр Эмэгтэйчүүдийн Үндэсний Боулингийн Холбоог байгуулахаар шийдсэн байна.

Энэ үед боулингийн технологид маш том алхам гарчээ. Бөмбөг нь эхэндээ маш хатуу мод болох царсаар хийгддэг байжээ. Харин 1905 онд хамгийн анхны резинэн бөмбөг “Evertrue” үүсч, 1914 онд Брунсвик Корпораци “нууц резинэн бүтэц” бүхий Минералит бөмбөгийг амжилттайгаар нэвтрүүлсэн байна.



Технологийн дэвшилийн өөрчлөлт

Зохион байгуулалт бүхий хүлээн зөвшөөрөгдсөн стандартай энэхүү тоглоомын алдар нэр өнөө үед ч өссөөр байна. 1951 онд өөр нэгэн технологийн нээлт хөгжлийн замналд гарч иржээ .Америкийн Машин болон Цутгамалын Компани (AMF, тухйн үед нарийн боов, тамхи болон бэлэн хувцасны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байсан) Готфред Шмитийн автомат төхөөрөмжний патентийг худалдан авч 1952 оны сүүлээр боулингийн автомат төхөөрөмж бүтээгдсэн байна.

1950-аад онд телевиз боулингийг ээлдээ авснаар энэхүү тоглоомын алдар хүнд хурдацтай өссөн байна. NBC-гийн “Боулингийн Аварга шалгаруулах тэмцээн” боулингийн хамгийн анхны телевизийн нэвтрүүлэг байжээ. Нэвтрүүлгүүд ч нэмэгдэж “Түүнийг нөөц болго, ”Алдартнуудын Боулинг” болон ”Долларын төлөөх Боулинг” гэх мэт шоунууд гарч ирсэн байна. 1961 онд ABC телевиз Мэргэжлийн Боулингчидийн Холбооны тэмцээнийг дамжуулах анхны телевиз болов.
Амжилттай үндэслэгч, төлөөлөгч , үйлдвэрийн эзэн Эди Элиас Мэргэжлийн Боулингчидийн Холбоог үүсгэн байгуулж, түүний удрирдлагатайгаар Мэргэжлийн Боулингчидийн Аялан Тоглолт ABC телевизийн спортын сувгийн тун алдартай нэвтрүүлэг болж чадсан байна. Улмаар Эмэгтэйчүүдийн Мэргэжлийн Боулингчидийн Аялан Тоглолтыг(одоогийн Эмэгтэйчүүдийн Мэргэжлийн Боулингийн Холбоо) нэвтрүүлгээр дамжуулах болсноор сая сая америкчууд энэхүү спортын амтанд орсоныг гэрчилнэ.

Эдүгээ дэлхийн 90 гаруй улс орны 95 сая хүн боулингийн спортыг шимтэн сонирхож байна. Боулингийн шилдэг тамирчид Олон Улсын Боулингийн Холбооны дэмжлэгтэйээр Олимпын тэмцээн болон дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд тогтмол оролцож байна.
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: BOWLING

Бичлэг Бичсэн temee »

manaihan c bowlingruu shuurgalj bndaa....
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Хөрөг
monhoo04
Суу Алдарт Гишүүн
Суу Алдарт Гишүүн
Бичлэг: 117
Элссэн: 2010-03-29, 19:56
Танилцуулга: Компьютер сонирхохгч.....
Байрлал: Улаанбаатар
Contact:

Re: BOWLING

Бичлэг Бичсэн monhoo04 »

би мшээл экспо гиин тэнд бдаг боулинг тоголж үзсэн лдээ анх удаа эхлээд жоохон санаа зовоод зөндөө хүмүүс байсан шидэж чадку сүүлдээ тэгээд гагүй болсон яахав дажгүй тоглоом байлаа.
3 тооны ихийг олох алгоритм
-----------------------------------------------------------------
printf("та бодсон 3 тооныхоо ихийг оруулна уу ?/n");
scanf("%d/n",&a);
printf("Хамгийн их нь %d /n",a); :D
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: BOWLING

Бичлэг Бичсэн temee »

Гар шуу дороо булраад гэцүүм байлээ
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Post Reply

Буцах