Тэнгэрт хэдэн од байгаа вэ?

ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
gerelpurev
Шинэков
Шинэков
Бичлэг: 2
Элссэн: 2008-12-03, 20:43

Тэнгэрт хэдэн од байгаа вэ?

Бичлэг Бичсэн gerelpurev »

Би энэ тухай 1 жилийн өмнө мэдэж авсан. Тэгээд үнэхээр их гайхсан. Тэгээд энэ тухай та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. Энэ юу вэ гэвэл Оддыг тоолж чадахгүй тухай юм.
Хэдэн мянган жилийн өмнө эрдэмтэн мэргэд од тоолон нэр өгөн
оддыг судалж байжээ. МЭ-ний 14-р зууны үед анхны телескопыг зохион бүтээсэн бол одон оронч Галилей 17-р зууны үед од судлан телескоп ашиглаж байсан. Ийнхүү хүн төрөлхтөн од тоолж чадна гэдэгтээ итгэлтэй байжээ.
Агуу Птолими (100-170МЭ) 1056 од, Тайко Брах (1546-1601) 777 од,
Кэплер (1571-1630) 1005 од байгаа гэж тоолсон.
Харин өнөө үед одон орон судлаачид хамгийн сүүлийн үеийн телескоп
ашигласан ч тэд од тоолох боломжгүйг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.
Харин 400 жилийн өмнө од тоолох боломжгүй байна гэдгийг мэддэггүй байсан.
Гэтэл Ертөнцийн Эзэний үг болох Библид 2595 жилийн өмнө “Тэнгэрийн эрхэсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил би өөрийн зарц Давидийн удмыг олон болгоно хэмээв”гэж Библийн Хуучин Гэрээ номын Яайрмайх 33:2-т бичсэн байна.
Ийнхүү телескоп бүтээхээс 2000 жилийн өмнө Библид одны тухай үнэн түүх өгүүлж байсан байна.
---Хүмүүсээ энэ гайхамшигтай биш гэж үү?
---Та нар энэ тухай мэдсэн үү?
---Хариу
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Тэр үед бол хараад л тоолж болмооргүй санагдаад л тэгээд хэлчихээ биз. Угаасаа олон үлгэрүүдээс иймэрхүү үг хайж олж болно ;-) гэж л боддог доо. Миний хувийн бодол шүү.
Харь гаригийнхан байдаг :D
gerelpurev
Шинэков
Шинэков
Бичлэг: 2
Элссэн: 2008-12-03, 20:43

Бичлэг Бичсэн gerelpurev »

Ямар үлгэрүүдээс хайж олох юм бэ? Жишээ өгөөрэй.
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Бичлэг Бичсэн bee »

“Тэнгэрийн эрхэсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил би өөрийн зарц Давидийн удмыг олон болгоно хэмээв”гэж Библийн Хуучин Гэрээ номын Яайрмайх 33:2-т бичсэн байна.
Нэгэн өглөгч хааныг чадах гэж ирсэн харийн 3 гийчнийг эгэл зарц хүү, далайн усыг хэмжиж мэдээд ирвэл тэр хэмжээний сүү өгье. Газрын элсийг тоолоод ирвэл тэр дайны алт өгье. Уулын хэмжээг гаргаад ирвэл бүтнээр нь бүрхэх торго өгье хэмээн амыг нь таглаад буцаадаг монгол ардын үлгэр байдагдаа...

Дээрх ишлэлд уран зохиолын энгийн зүйрлэл харагдаж байна. Библийг бичиж байсан эрт дээр үед , бас өнөө үед ялгаагүй , зохиолч хүн нүдээр хараад тоолоход бэрх зүйлийг уран сайхны аргаар илэрхийлэхдээ дээрхтэй адил зүйрлэсэн жишээ авах нь тийм ч онцгой содон зүйл биш санагдлаа. Дээрхтэй адил олон жишээ байж болно.
Энэ ишлэлийг хэн нэгэн анх уншаад үнэхээр гайхаж болохыг үгүйсгэхгүй. Тэр бол тухайн хүний үзэл бодол, хийсвэр сэтгэхүй, мэдлэгээс хамаарна.
Жишээ нь дээрх хүний үзэл бодол тийм байна. Миний хувьд ишлэлийг уншаад Давид хааны , байгалийн хуулийн дагуу аяндаа өсч үржих үр удмыг маш олон болно гэснийг л тэнгэрийн одтой, далайн элстэй л зүйрлэсэн юм шиг санагдаж байсан.
Гэрэлтпүрэвтэй ижил санаа бодолтой хүн хаа нэгтээ байгаа л байлгүй.
-----------
хэхэ самбарт иймэрхүү санаа бодлоо илэрхийлсэн юм бичсэн сонин санагдаж байна шүү. Дандаа л компьютерийн холбоотой л юм уншиж бичдэг байсан болохоос... :grin:
bee
Хөрөг
xvv
Гал Дөл
Гал Дөл
Бичлэг: 57
Элссэн: 2005-02-13, 01:26
Байрлал: Blogmn.net
Contact:

Бичлэг Бичсэн xvv »

Gargan бас хамаагүй тэгж болохгүй л дээ. Нэгнийгээ хүндлэж харилцацгаая :D Яахав дээ ямар шашин шүтэх нь тухайн хүний л эрх.

Гэхдээ Монголын олон үлгэрүүдээс иймэрхүү зүйл гаргаж ирээд ярьж болно л доо. Ер нь аль ч шашинд шинжлэх ухаантай холилдсон зүйлс их байдаг л даа. Миний бодлоор бол Христээс илүүтэй Буддын шашин шинжлэх ухаанд илүү ойрхон. Аль ч талаасаа. Аль дээр үед л Монголчууд ч дэлхий бөөрөнхий гэдэг байсан түүх ч байдаг, тэр ч бүү хэл гариг эрхэс нарны аймгийн бүтцийг зураад үлдээчихсэн буддын судар ч байдаг гэсэн. Азиуд илүү дээр үедээ бол Европичуудаас ч илүү хөгжилтэй байсан байх. Ертөнцийн бүх юм 8 мах бодиос тогтож тэдний нэг нь дундаа бусад нь түүнийгээ тойрон эргэж байдаг г.м сударт бичсэн зүйлсийг одоогийн ш.у-аар бол атомын бүтцийг аль хэдэн зуун жилийн өмнө тэд нар нээчихсэн бичээд үлдээж байжээ ч гэж болно :lol:

Тоолохын хувьд гэвэл гүн ухаан талаасаа бол юуг ч тоолж болно, бас юуг ч тоолж болохгүй. Аль 400000 жилийн өмнө сөнөчихсөн одоо байхгүй байгаа од байлаа гэхэд бид харсаар л байдаг. Учир нь 400000 жилийн өмнө тэр одноос цацарсан гэрлийн цацраг одоо л дэлхийд хүрч ирж байгаа. Тэгэхээр оддыг тоолох нь бүтэхгүй гэж болно. Тэгвэл дэлхийн бүх үхрийг тоолж болох уу? Мэдээж болно шүү дээ гэх байх. Тэгвэл бас л энэ бол оддтой адилхан боломжгүй зүйл юм. Учир нь дэлхийн үхрийг тоолоод эхлээд дуусах хүртэл чинь хэд ч төрж, хэд ч үхэж болно. Тэгэхээр ертөнцийн бүх зүйл хөдөлгөөнд оршдог гэдгээр бол юуг ч хэзээ ч тоолох боломжгүй. Нэг айлын бүх үхрийн жинхэнэ утгаар нь тоог нь гаргая гэсэн ч бас л боломжгүй. Бид хэдэн үнээ хээлтэй байгааг ЭХО аппарат хэрэглээд ч дөнгөж хээл авсан бол бас л тогтоож чадахгүй. Үүнтэй адил хөдөлгөөнд оршиж байгаа юмсыг тогтмол тоогоор хэмжих нь бүтэмжгүй юм.
Бас нөгөө талаар тоолж болно. Тэгвэл яагаад тоолж болох вэ? Ямар нэг цаг хугацаа, орон зайд, ямар нэгэн юмтай харьцуулаад тоолчихож болно. Сайн дуран ашиглаад, яг одоо бидэнд харагдаж байгаа бүх оддыг яг нэг цаг хугацаанд дэлхийг тойруулсан хиймэл дагуулуудын камеруудын тусламжтай нэг өдрийн турш ч юмуу зураг аваад тэр зургийг компьютерийн програмын тусламжтай бүгдийг нэг хавтгай зураг хэлбэрт оруулчихаад тэнд харагдаж буй оддыг тоолчихож болно. Ингэвэл бидэнд харагдаж байгаа оддын тоо гарах болно. Энэ нь нэг айл одоо байгаа үнээгээ тоолж байгаатай адил. Дэлхийн бүх айл, фирмүүд үхрийнхээ тоог ингэж гаргаад нэмчихвэл бас л тоо нь гарч болохтой адил. Жижигхээн зүйл дээр ч үүнийг ярьж болох ч илүү ойлгомжтой байлгахын тулд үхрээр жишээ авлаа.

;) Үнэндээ би бол аль ч бурханд тэр гэж итгэдэггүй. Гэхдээ далдын ямар нэгэн хүч бидэнд туслаж байдаг гэдэгт итгэдэг. "Нууц" киног үзсэн бол түүнд итгэдэг. Үзээгүй болж олж үзээрэй :D Адамын хавиргаар Еваг хийдэг Христээс лав арай л үнэмшилтэй ;)
Гэхдээ би үүгээрээ Христийн бүх сургааль номлолыг үгүйсгэчихэж байгаа юм биш шүү. Ер нь шашиныг шүтэхдээ мухар сохроор шүтэх нь тэнэг л гэж боддог. Христийн шашины бусдыг дагуулж, татаж оруулах гэдэг, рекламдаж бусдыг гэгээрүүлэх гэдэг нь үеэ өнгөөрсөн зүйл гэж боддог. Өөрөө ч юу сургаж, ямар сургаальтайг нь ойлгоогүй байж бусдыг л дагуулчихвал л ертөнцийн эзэн гэгч нөхөр дээр очоод хойд насандаа аз жаргалыг олно, энэ насандаа сайн муу яаж ч амьдарсан хамаагүй ухааны юм ярих нь бас утгагүй л санагддаг... Ямартай ч ертөнцийн эзэн хүнийг бүтээсэн юм бол өөрөө бод л гэж тархитай бүтээсэн байх. Тэгэхээр ямар ч юмыг сайн бодож байж үлгэр үү, үнэн үү гэдэгт нь итгэж бай гэж хэлмээр байна даа. Туулийн үнэн гэж байдаг ч юм уу үгүй ч юмуу, гэхдээ түүн рүү тэмүүлж байгаа үнэн гэж бол байдаг гэж боддог доо :D
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: Тэнгэрт хэдэн од байгаа вэ?

Бичлэг Бичсэн temee »

huuh dajgui bicleg bn... za tegj bgad ene talar tuhtai bicej oruulnaa. bi talar sonirhdog bas usiin uuj esiin dagaj yvaa hun goe sonirholtoi niitlel oruulnaa jisheen har nuh c yumuu... esvel medmeer bga od erhesiin talar yum asuuval pm hiigeerei :hiphop:
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Post Reply

Буцах