Why a man needs a woman?

ImageImageImageImageImageImageImageImage
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Moderator: Bathuyag

Post Reply
User avatar
xvv
Гал Дөл
Гал Дөл
Posts: 57
Joined: 2005-02-13, 01:26
Location: Blogmn.net
Contact:

Why a man needs a woman?

Post by xvv » 2005-02-27, 02:57

www.dotno.mn

Гоё сайт байна. хvмvvсээ орж vзээрэй. Тэндээс энэ бичлэгийг авсан юм.

Why a man needs a woman?



Би хааяа кафед суунгаа хажуугаар өнгөрөх бvсгvйчvvдийг ажигладаг юм. Тэд бvгд өөр өөрийн дvр төрхтөй ч гэрлэсэн гэдгийг нь би шууд л хэлж чаддаг байлаа.

Гэрлэсэн бvсгvйчvvд Мэрилэн Монро шиг жавхаатай биш, энгийн даруухан, нvдэнд өртөхөөргvй байдаг. Харин хамт яваа залуудаа бол тэр бvхнээс ч онцгой. Хэрэв бурхан эмэгтэй хvнийг бvтээсэн бол тэр цэцэн цэлмэг, хөөрхөн эсвэл ямар нэг эмэгтэй бус харин хамгийн энгийн эмэгтэйг бvтээсэн байж таарна. Тэгвэл хамгийн энгийн эмэгтэй яагаад эрэгтэй хvнд хамгийн их хэрэгтэй байдаг юм бол? Энд гурван хариулт бий. Нэгдvгээрт, эмэгтэй хvн хамт унтахад дулаахан бие болдог. Энд sex гэдэг утгаар огт биш, харин биеэрээ хvрэлцэх гэдэг хvний нэг чанарыг хэлж байна. Бодоод vз л дээ, нялх хvvхэд уйлж байхдаа алтан бөгж, илэн далангvй яриа биш зөвхөн тэврvvлж, бvvвэйлvvлэхийг л хvсдэг. Том хvнд ч гэсэн энэ vгvйлэгдэж байдаг ажээ. Гэхдээ харилцан яриа ч чухал л даа. Аав ээжийгээ санаач, тэд гучин жил, тvvнээс ч урт хугацаанд хамт амьдарч, ярьсаар байдаг. Бодоход ярих юм нь дуусмаар ч юм шиг, гэвч тэд өөр хэнтэй ч ярьдаггvйгээрээ бие биетэйгээ л ярьж чадна. Эр хvн эхнэрээ өөрийг нь онгирч байна гэж бодолгvй сонсоно, ойлгоно гэдэгт найдаж байдаг. Ингэж ярихын мөн чанар нь мэдээлэл солилцохдоо огт биш, харин “би энд байна, чамайг ч надтай байна гэдгийг би мэдэж байна” гэж хэлэхэд л оршиж байдаг. Гуравдугаарт, эмэгтэй хvн эрэгтэй хvн хэрэгтэй гэдгийг мэдрvvлэхийн тулд оршдог. Хэрэв чи хэн нэгэнд хэрэггvй бол амьдрахын утга юу билээ? Чи хамт олондоо, ах дvvдээ хэрэгтэй гэж хэлж болох ч ийм харилцаанд чи ямар нэг хэмжээгээр орлуулагдах боломжтой байдаг. Харин хэн нэг бvсгvйд бол өөр юугаар ч орлуулшгvй vнэ цэнэтэй. Энэ мэдрэмж чамд өөртөө итгэх их эрч хvчийг өгнө. Энэ бvгд ганцхан эрэгтэй хvнд хэрэгтэй биш, эмэгтэй хvнд ч гэсэн адилхан чухал. Чи хаанаас бvгдийг мэдэж байгаа юм бэ гэж та асуух гэж байвал би энэ бvхнийг өөрөө мэдэрсэн юмаа гэж хариулна. Reader's Digest сэтгvvлээс хөрвvvлэв.

toorhon
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 8
Joined: 2006-10-27, 16:13
Location: tooriin mod
Contact:

Post by toorhon » 2006-10-27, 16:31

kkekekek bi iim yum unshih durtai


gehdee yagad ' why a men need a women ' gej 'why a women need a men bj bolohgui gj kekek k
toor bol toor intoor bish

Post Reply

Return to “Юм юмны зах зухаас..”