Bill Gates - Билл Гейц --Asuult.net--

ImageImageImageImageImageImageImageImage
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Moderator: Bathuyag

Post Reply
User avatar
xvv
Гал Дөл
Гал Дөл
Posts: 57
Joined: 2005-02-13, 01:26
Location: Blogmn.net
Contact:

Bill Gates - Билл Гейц --Asuult.net--

Post by xvv » 2005-02-26, 23:31

Л.Энхзул
2001 оны 9-р сарын 23.

Bill Gates - Билл Гейц
-------------------------------------------------------------------------------

Програм зохиогч (АНУ)

Энэ зуунд маш олон хvмvvсийн ажиллах арга барилыг Билл Гейтс өөрчилж тvргэн шуурхай, эмх цэгцтэй, хялбар болгож чадсан юм.
Тvvний зохиосон "Windows" нь дэлхийн эргэн тойрон дахь бизнесийн vйл ажиллагааны салшгvй чухал хэсэг нь болж чадсан юм.
Өөрийн зохиосон олон багц програмууд худалдаанд гарсан цагаас л Билл Гейтс дэлхийн баячуулын эгнээнд орсон билээ.


Билл Гейтс 1955 оны 10 сарын 28 нд төрсөн. Тvvний аав нь өмгөөлөгч харин ээж нь багш, Вашингтоны их сургуулийн захирал байсан юм.
Төрөлхийн авъяастай Билл 15 настайдаа Seattle хотын замын хөдөлгөөнийг зохицуулах схемийг зохиосон байна.

Тэрээр бага байхаасаа л компютерт дуртай байсан бөгөөд 1975 онд Харвардад сургуулийн найз Paul Allen -тай хамтран Microsoft -г байгуулсан юм. Эхэн vед Microsoft жаахан бvтэл муутай байжээ.
Ингээд тэдний цаашдын зорилго нь компютер хэрэглэгч бvр Microsoft -ын програмыг хэрэглэх явдалд чиглэх боллоо.
Тун удалгvй тэдний хvсэл биелэж ихэнх компютер MS DOS (Microsoft Disk Operating System) -ыг ашиглах болжээ.


1983 онд 100 компютерийн борлуулагч тэдний MS DOS -ыг худалдах лиценз авсан ба ингэж MS DOS дэлхий дахинд тархав.
1986 онд Microsoft -ын худалдааны ажил хvчтэй өрнөж Билл Гейтсийн хөрөнгө нэг шөнийн дотор л хэд хэдэн саяаар өсөж байв.
Apple компанийн Macintosh operating system, MS DOS -оос хол хоцорч байлаа.


1980-аад оны сvvлээр Билл Гейтс Windows operating system -г гаргаснаа баяртайгаар тунхаглав. 1990 онд Windows -ын 3,0 дахь хувилбарыг (version 3.0) гаргасан нь Microsoft -ын худалдаанд чухал нөлөө vзvvлсэн юм.


1992 онд Ану-ын ерөнхийлөгч Жорж Буш, Билл Гейтсийг технологийн салбарын vндэсний одонгоор шагнасан юм.
Microsoft компани нь цаашид улам хөгжин тэлж, хvмvvс компютерийг хялбар бөгөөд дур сонирхолтойгоор хэрэглэх болох нь Microsoft -ын хvсэл байлаа. Microsoft компанид дэлхийн 48 орноос 20,000 гаруй хvнийг сонгон ажиллуулдаг бөгөөд Билл Гейтс ажилчидаа харамгvй шагнаж урамшуулдаг тул тэдний ажилчид нь бvгд маш идэвхи чармайлттай ажилладаг юм.


1995 онд Билл нийгэм ба технологийн ирээдvйн тухай номыг өөрийн компанийн технологи хариуцсан дарга Nathan Myhrvold -той хамтран бичсэн юм. The Road Ahead ном нь дэлхийн 20 оронд хэвлэгдэн дэлхийд No1 Best seller болсон юм. 1996 онд номоо улам өргөн цар хvрээтэй болгон сайжруулж нийгэм ба хvмvvст компютерийн сvлжээ, интернэт нь ямар чухал ач холбогдолтой болох тухай бичсэн нь мөн л маш ихээр борлогдон тvvний хоёр дахь Best seller нь болжээ.
Билл Гейтс vvрэн телефон холбоог vндэслэгчийн нэг Craig McCaw -тай хамтран ажиллаж тойрог замын хиймэл дагуулын тусламжтайгаар дэлхий дахинд TV, мэдээлэл дамжуулах төсөлд хөрөнгө оруулж байжээ.
Тэр цаашид ч маш олон хvмvvст туслан, дэмжиж байлаа.
Билл нэгэн удаа сурвалжлагчид ярилцлага өгөхдөө << …Миний амьдралын 90 хувь нь зурсан зурлага, хувь төөргөөрөө байдаг…>> гэж өгvvлжээ.


Тэрээр 1994 оны 1 сарын 1 нд Melinda French -тэй гэрлэн 1996 онд Jennifer Katherine Gates гэдэг охинтой болжээ.
Билл Гейтс чөлөөт цагаараа ном зохиол унших, гольф тоглох дуртай нэгэн юм. Microsoft компани нь маш алгуурхнаар дэлхий дахины програм хангамжийн гол чиглvvлэгч болж чадсан юм.

"20 зууны алдартнууд " номоос орчуулсан Л.Энхзул
2001 он


tsogbh
Эрхэм Гишүүн
Эрхэм Гишүүн
Posts: 34
Joined: 2005-02-19, 17:19
Location: http://www.hsum.edu.mn
Contact:

Bill Gates

Post by tsogbh » 2005-03-09, 22:36

Microsoft IBM 2-iin hoorond hiisen sonirholtoi geree baidag gesen tuunii tuhai medeelel olj uguuch

Post Reply

Return to “Юм юмны зах зухаас..”