Цаг бол алт --Asuult.net--ээс

ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
xvv
Гал Дөл
Гал Дөл
Бичлэг: 57
Элссэн: 2005-02-13, 01:26
Байрлал: Blogmn.net
Contact:

Цаг бол алт --Asuult.net--ээс

Бичлэг Бичсэн xvv »




Хvрэлбаатар Хундага

2001 оны 9-р сарын 23.



Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож буйд vндэслэн "хичээлээ одооноос нь эхэлж балбана шvv" гэдэгийг хvvхэд зулуус та бvхэндээ, мөн өөртөө ч гэсэн дахин сануулах зорилгоор доорхи өгvvллэгийг Нъю-Йоркын Улсын Их Сургуулийн вэб хуудаснаас авч орчуулан бэлтгэв.



Time Management -
Цагийг Зөв Захиран Зарцуулахуй.

Гол нь "Цагаа зөв захиран зарцуулахуй" гэдэг юм байдаггvй байхгvй юу. Харин "Өөрөө өөрийгөө зөв удирдахуй" гэсэн юм байдаг бөгөөд энэ нь урсан өнгөрөх цаг хугацааг өөрийн дайснаа биш харин vнэнч найз, хамтрагчаа болгоход гол тvлхvvр нь болж өгдөг юм.

Хоногт ердөө 24-хөн цаг байдаг, хэнд ч ижилхэн. Тэгвэл яагаад та сэтгэл санаагаар унаж, уур бухимдлаар дvvрэн, хийх ажлынхаа урд сөхөрч, цаг нь болоход дуусгаж амждаггvй билээ? Магадгvй энэ нь та тэдгээр 24 цагийг хэрхэн vр өгөөжтэйгээр ашиглан өнгөрөөх талаар тааруухан мэддэгээс чинь болж байж болох юм.

Хэрэв цагийг хэрхэн ухаалгаар ашиглан өнгөрөөх нь таны хувьд "асуудал" болоод байгаа бол, магадгvй та тэр өнгөрөн одох цаг хугацаа чинь хаашаа яваад байгааг сайн мэдэхгvй байж болох юм. Тэгвэл юуны өмнө, одоогийн байдлаар цагийг хэрхэн өнгөрөөж байгаагаа шинжилэх нь сайхан "эхний алхам" болох бизээ. Долоо хоногийн хугацаанд юу юу хийж цагийг хэрхэн өнгөрөөсөн талаараа, нэгд нэгэнгvй "шударгаар" тэмдэглэл хөтлөөд vз. Yр дvнгээ шинжилж vзээд та нэлээдгvй гайхах болно.

Дараагийн алхам маань, "Долоо Хоногийн Цагийн Төлөвлөгөө" гэсэн гарчигтай хэдэн хуудас цаас гарган нэлээд нарийвчилсан төлөвлөгөөнvvдийг зохиох явдал юм. Хэрэв та нэг өдөрт долоон цаг унтана гэж тооцоолбол, цаана нь таньд юу хэрэгтэйгээ хийж гvйцэтгэхэд 119 цаг vлдэж байгааг олж харж болно. Энэ нь мэдээж хичээлд явах, идэж уух, тамирын дасгал хийх, нийгмийн vйл ажиллагаанд оролцох, хувийн эрvvл ахуй - ариун цэвэрийг сахих, суралцах, утасаар ярих, ТВ vзэх гэх мэт бvгдийг агуулна. Энэ бvхэнд зориулж 119 цагаа хэрхэн хувааж зарцуулах вэ гэдэгээ нарийвчлан төлөвлө. Тэгээд наад төлөвлөгөөгөө долоо хоногийн өдрvvдэд зохимжтойгоор тараан байрлуулах гээд vз. Энэ бvхэн нь танд "аль нь альнаасаа чухал болох" - эрэмбэний талаар vнэн бодитой ойлголтыг өгөх болно.

Хэрэв дээрх зохиосон төлөвлөгөөгөө биелvvлэхэд тань танд ямар нэгэн бэрхшээл, хvндрэл тохиолдож байгаа бол, ихэнх тохиолдолд тэр чинь, нэгэн алдартай "өөдгvй этгээд" -тэй учирснаас л болж байгаа вий. Тэр өөдгvй этгээд хаа сайгvй нуугдан таны алхам тутамд хөлнөөс чинь чангааж байх бөгөөд, тvvний нэрийг "АЖЛЫГ ХОЙШ НЬ ТАВИХУЙ" гэнэ. Энэ этгээд маш олон янзаар зvсээ хувиргаж чаддаг бөгөөд, тэдний заримаас нь дурдвал:

"Ганцхан өдөр ямар ялгаа байхав, маргааш л яг бvгдийг нь хийхээс.."

"За би ганц минут оройтоход яав л гэж, өөр хэн ч цагтаа очихгvй юм чинь.."

"Бусад хvvхдvvдийг хийгээд эхлэхээр нь л би даалгавараа хийж эхлэнэ.."

"Ахиад жоохон телевиз vзээдэхэе.."

Хоосон зайд өөрөө нэмэж бөглө: "______________________"

Цагийг хэрхэн өнгөрөөх vйл ажиллагааныхаа эрэмбийг тогтоосныхоо дараа "YГYЙ" гэдэг энэ vгийг "уянгалаг сайхнаар" хэлж сурах хэрэгтэй болно. Yдэшлэг найр цэнгээний урилгын хариуд энэ сайхан vгийг хэллээ гээд та дахиж тиймэрхvv баярт уригдахгvй болчихгvй шvv дээ. "Аль нь альнаасаа vнэтэй вэ" гэдгийг тунгаан бод. Yvн дээрээ vндэслэн өөрийн гэсэн шийдвэрээ гаргаж чаддаг байх нь танд найз нарын чинь зvгээс асар том хvндэтгэлийг авчирах болно.

Төлөвлөсөн ажлаа дуусгахаар оролдож буй vедээ телефон (гар) утаснаасаа холхон бай. Yнэхээр л чухал юм бол тэр хvн чинь дараа нь тань руу дахиад залгах л болно.

Долоо хоногийн төлөвлөгөө зохиохдоо сар сарын календарыг мөн ашиглах. Улирал болгоны эхэнд нэг цаг гаргаад, чухал өдрvvдийг календарьтаа оруулж байх. Улиралын эхэнд багш нараасаа шалгалт, тест авах сар өдрийг асууж аваад (уул нь хамгийн эхний хичээл дээр энэ талаар яригддаг даа) календарьтаа тэмдэглэн оруулах хэрэгтэй. Ингээд тэр шалгалт, тест, реферат болгонд бэлдэхэд хэдий хэр хугацаа хэрэгтэйг тооцоол. Хэрвээ танд найман долоо хоногийн дараа өгөх ёстой тvvхийн реферат даалгавар байгаа бөгөөд, иймэрхvv даалгаварыг хийхэд ихэвчлэн дөрвөн долоо хоног шаардагддаг бол, та энэ рефератаа дараа долоо хоногоос хийж эхлэнэ гэж тооцоолох хэрэгтэй, - шаардлагатай дөрвөн долоо хоног дээрээ шивэхэд зориулж нэмэлт нэг, мөн юу ч тохиолдож мэднэ гээд дахин нэг нэмэлт долоо хоногийг нөөцлөөд, мөн даалгавараа хугацаанаас нь нэг долоо хоногийн өмнө дуусгана гэж тооцоолбол зохино.

Энэ мэтээр ухаалгаар төлөвлөж ажиллах аваас та авдагаасаа илvv дvнг нэг их "махарч" зvтгэлгvйгээр олоод авчих боломжтой болно. Төлөвлөгөөгөө нарийн бөгөөд, алсын хараатай хийж, өөрөө өөртэйгээ шудрагаар тулж ажилласны vр дvнд та цаг хугацаандаа огт санаа зоволгvйгээр найзынхаа "төрсөн өдөр"-т зочилж байх боломжтой болно.

Долоо хоног болгон төлөвлөгөө гаргаж, календараасаа чухал сар өдрvvдийг тvvндээ буулган авч байх.

Өөрийн эрvvл мэнд, биеийн тамирын талаар санаа тавих цагийг төлөвлөгөөндөө багтаахаа бvv мартаарай. Эрvvл биед саруул ухаан гэдэг шvv дээ. Ер нь 45 минут шургуу ажилласныхаа дараа 15 минут завсарлага авч заавал амарч байх хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө харж байх хэрэгтэй шvv! 15 минутаас их завсарлага чинь завсарлага биш болчихно шvv дээ!

Дээрх зөвлөгөөнvvд маань таныг нэгмуу календарын боол болгох гэж байгаа мэт санагдаж болох юм. Хэрэв та цагийг нэлээн vрэн таран зарцуулдаг хvн бол энэ зөвлөгөөнvvд маань бvр онцгvй ч санагдаж болох юм. Гэхдээ л эдгээр нь таныг илvv их эрх чөлөөтэй бөгөөд vр бvтээлтэй байдал руу хөтлөх болно, яагаад гэвэл та удирдлаганд орсон (in control) гэсэн vг. Энэ бvгд нь "өөрийгөө хэрхэн удирдахуй" ухаан юм, учир нь та өөрийнхөө амьдралыг илvv vр дvнтэй зохицуулж байна.. Манай зөвлөгөөнvvдийг дагаснаараа та илvv их аз жаргалтай, илvv сэтгэл хангалуун, мөн илvv vр бvтээлтэй байх болно. Туршаад vз - танд таалагдах болно!

Сvvлчийн ганц зөвлөгөө: БУГУЙН ЦАГ ЗААВАЛ ЗYYЖ БАЙГААPАЙ!
Зочин

Бичлэг Бичсэн Зочин »

nice :P:P:)
http://paris-hilton-sucking.info/sexclips/428919
regards, Anterderup68
Post Reply

Буцах