Oi uxaan

ImageImageImageImageImageImageImageImage
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Moderator: Bathuyag

Post Reply
User avatar
gargan
™Дусал®
™Дусал®
Posts: 144
Joined: 2005-04-24, 17:54
Location: budapest
Contact:

Oi uxaan

Post by gargan » 2005-10-19, 02:01

Бид бvхэн насан туршдаа маш их хэмжээний бvх төрлийн мэдээлэл цээжилдэг. Гэтэл заримдаа бараг хэрэггvй зvйлээ маш сайн цээжилчихсэн байхад, заримдаа маш чухал мэдээллийг хичнээн оролдоод ч цээжилж чадахгvй тохиолдол гардаг. Зарим хvмvvс нэг сонсоод л хэрэгтэй гэсэн бvхнээ тогтоочихсон байхад, зарим нь хичнээн оролдсон ч тэгэж чаддаггvй. Тэгэхээр гайхамшигт ойтой хvмvvс яаж цээжилдэг вэ? Гайхмшигт ой тогтоолт бол бараг хvн бvхний ээмшихийг хvссэн чадвар. Тийм ой тогтоолттой болоход тийм хэцvv гэж vv? Yгvй ээ, энэ бол хэцvv бишээ. Энэ vгийг маш итгэлтэй хэлж байсан хvн бол "Сэтгэшгvй ухаан" төвийн захирал Д.Эрдэнэбаатар.

Тэр өөрийн судалж мэдсэн туршлага дээрээ vндэслээд хvн оюун ухаанаа өөрөө удирдаж, өөрөө санаж сэрж явах учиртай, ой тогтоолтоо байнга сэргээж сайжруулж чадвал хvн гайхамшигтай vр дvнд хvрдэг юмаа гэдгийг баталж чадсан юм. Тиймээс ч тэр ой тогтоолтын талаар маш гайхамшигтай лекц уншсаныг уншигчиддаа хvргэж байна. Ой тогтоолтын аргууд нь Эртний Грек, Pомоос гаралтай бөгөөд тэр vеийн уран илтгэгчид ард тvмнийг татахын тулд цаас харахгvйгээр ярьж чаддаг байжээ. Тvvнээс хойш янз бvрийн эрдэмтэн судлаачид ой тогтоолтын аргуудыг баяжуулсаар өнөөгийн тvвшинд хvргэжээ.

Хамгийн эхний арга нь гинж буюу холбох арга

Холбох арга бидний ой тогтоолтын нийлэмжийн зарчим дээр тулгуурласан.
Хvн бvхэн хэзээ нэгэн цагт маш их хэмжээний мэдээлэл цээжилж байсан. Тэгж цээжилсэн зvйлээ эргээд санах гэхээр зарим нь алга болчихоод эсвэл замбараагvй санагддаг. Харин холбох аргыг хэрэглэх юм бол бvх юмыг хvссэн vедээ дарааллаар нь эргэн санаж чадна. Бид аливаа зvйлийг цээжлэхийг хvсвэл хооронд нь заавал холбох хэрэгтэй.
Энэ аргыг энгийн өдөр тутмынхаа жишээн дээр аваад vзье л дээ.
Та нэг өдөр дараах ажлуудыг амжуулах ёстой гэж бодьё.
1. Банк орж мөнгө авах.
2. Шуудан орж захиа явуулах.
3. Vсээ засуулах.
4. Нэг хичээлийн даалгавар хийх.
5. Дэлгvvр орж талх авах.
6. Найзаасаа ном авах.
7. Хувцсаа угаах.
8. Ахынхаа хvvхдийг ганц удаа цэцэрлэгээс авах.
9. Ангийнхаа хvvхдийн төрсөн өдөрт очих.
10. Төрсөн өдрийн бэлэг авах.

Дээрхи ажлуудаа дэс дарааллаар нь цээжлэхийн тулд тэдгээрийг нэг нэг дvрсээр илэрхийлэе.

1. Мөнгө
2. Захиа
3. Vсний машин
4. Хичээлийн дэвтэр
5. Талх
6. Ном
7. Хиртэй хувцас
8. Цэцэрлэг
9. Төрсөн өдрийн бялуу
10. Бэлэг

Эдгээр зvйлсээ бодитой байгаа юм шиг төсөөлөн харах хэрэгтэй. Ингэхдээ ой тогтоолтуудынхаа зарчмуудыг санаарай.
Хамгийн тvрvvнд мөнгөө төсөөлье. Маш их хэмжээний, тоос vнэртсэн мөнгө (1) аваад дааж ядан шуудан орж том дугтуйтай захиаг (2) шуудангийн хайрцганд хийх гэтэл орохгvй зовоож байна гэж бодоорой. Арай гэж хvчээр захиагаа хийчихээд гадаа гартал гудамжаар авто машин шиг том баахан vсний машинууд (3) дvнгэнэлдэн явж байгаа харагдана. Та их ажил хийсэн учраас өлсөөд талх авч идэхээр шийдлээ. Vсний машин шиг такси зогсоотол жолооч нь таны хичээлийн дэвтэр (4) байна даа. Тэр дэвтэр таныг дэлгvvрийн vvдэнд буулгаад, та дотогшоо ортол шинэ талхны (5) толгой эргэм vнэр vнэртэж, хурдхан шиг талх автал гаран дээр чинь томроод ирж байна гээд боддоо. Талхаа идэх гэж байтал ном (6) орж ирээд талхнаас чинь гуйж эхэллээ. Номонд талхнаасаа өгчихөөд дэлгvvрээс гартал гадаа салхилж, хиртэй хувцаснууд (7) чинь навч шиг хийсэн ирж нvvр нvдгvй балбана. Хуучин хувцаснуудаасаа зугтаан цэцэрлэгт орох гэтэл хаалга нь онгойхгvй та цэцэрлэгийг (8) тойрон гvйнэ. Гvйж байтал бялуунд (9) тээглэн ойчиж хамаг хувцас чинь бялуу болчихлоо. Хувцсаа цэвэрлэх гэж нэг газар ортол гял цал болсон бэлэг дурсгалын (10) дэлгvvр байсан бөгөөд vйлчилгээ сайн газар байсан болохоор таны хувцсыг цэвэрлэж өгчээ.
Дээрхи аргаар жагсаалт цээжлэхэд хэцvv бөгөөд хачин санагдаж болох юм. Гэхдээ энэ бол хамгийн vр дvнтэй арга. Тийм ч учраас энэ нь дэлхийн бvх гайхамшигт ойтой хvмvvс цээжилдэг аргуудын нэг билээ.

Орон зайн буюу “Цицероны” арга

Эртний Грек, Pомын уран илтгэгч нар гайхамшигт ойтой байсан тухай та нар мэдэх vv? Тэд иргэд, сенатыг ятгаж, өөртөө татахын тулд цаас харалгvй, цээжээрээ бодол санаагаа эмх цэгц, тодорхой дэс дараалалтай илтгэж сурах шаардлага гардаг нь ойлгомжтой шvv дээ. Тэгээд ч бусдыг итгvvлэхийн тулд их хэмжээний тоо, баримтыг хольж хутгахгvйгээр цээжлэн ярьдаг байв. Тэд яаж ингэж чаддаг байв аа? Орон зайн буюу “Цицероны” (Pомын өрөөний, Loci гэх мэт олон нэртэй) аргаар цээжилдэг байжээ. Энэ аргыг дараах жишээн дээр авч vзье. Та илтгэл тавих болжээ. Ингэхийн тулд материалуудаа цуглуулаад, төлөвлөгөө хийх нь ойлгомжтой. Жишээ нь “Хvний оюуны чадавхийн хөгжлийн тухай” гэдэг сэдвээр илтгэл тавих гэж байна гэж бодъё. Төлөвлөгөөгөө дараах байдлаар гаргая.
1. Хvний vvсэл буюу анхны хvний оюун ухааны төвшин.
2. Эртний иргэншлvvдийн vеийн хvний оюун ухааны хөгжлийн байдал.
3. Дундад зууны хvний оюуны байдал буюу хэрэгцээ.
4. 19 зуун, 20 зууны эхэн vеийн хvний оюуны байдал.
5. Мэдээллийн эрин vед хvний оюун ухаанд тавигдах шаардлага.
Эдгээр бvлгvvдийн агуулгыг илтгэж чадах тулгуур дvрс сонгоё.
1. Чулуун зэвсгийн vеийн хvн.
2. Эртний Pомын хvний баримал.
3. Дундад зууны vеийн хvний хөрөг зураг.
4. 20 зууны эхэн vеийн хувцастай хvний баримал.
5. Орчин vеийн хvний зураг.
Дээрхи дvрсvvдээ маш сайн төсөөлөнө. Тэгээд өөрийнхөө гэр эсвэл сайн мэддэг газрынхаа байрлал нь өөрчлөгддөггvй 5 эд зvйлийг сонгоод мөн төсөөлнө. Эцэст нь дvрсvvдээ нэг нэгээр нь эд зvйл тус бvрт ямар нэгэн байдлаар (дvрс буюу эдийг санаандаа хооронд нь нааж, хадаж г.м) холбож өгнө. Дараа нь илтгэл тавихдаа эд зvйлсээ эхнээс нь авахуулаад санаандаа харахад тvvнтэй холбоотой дvрсvvд шууд санагддаг. Энэ мэтээр их хэмжээний баримтыг санаж болно. Та зvгээр туршаад л vзээрэй.

1 цагт 50 гадаад vг цээжлэх тухай
Даяарчлалтай холбоотой гадаад хэл сурах шаардлага их гарч байна. Гадаад хэл сургалтын олон сургалтын төв янз бvрийн аргаар сургадаг. Жишээлбэл, Арго багш шоо эргvvлэх аргаар зааж байхад Ганбаатар багш 200 vг цээжилчихээд англиар чөлөөтэй яриулж сургадаг. Макс Мюллер гэдэг германы эрдэмтэн Английн тариачдын яриаг судлаад, тэд өдөр тутмынхаа амьдралд 300-гаад vгэнд эргэлддэгийг тогтоожээ. Мөн гадаад хvнтэй ярихад сэтгэлийн “хvлээс” саад болдог учраас юуны тvрvvнд тvvнээс ангижрах ёстой. Дээрхи хоёр багшийн аргууд vvн дээр тулгуурласан байна. Ингэж гадаад хэлний суурийг тавьсны дараа мэдлэгээ гvнзгийрvvлэх шаардлагатай байдаг. Ингэхийн тулд юуны тvрvvнд vгийнхээ нөөцийг баяжуулах хэрэгтэй. Уламжлалт аргаараа цээжилбэл өдөрт цөөхөн vг цээжилнэ. Яагаад гэвэл механик арга vр дvн маш бага. Харин утгачилсан, дvрслэх, төсөөлөх чадвар дээр тулгуурласан “Сэтгэшгvй ухаан” сургалтын төвд зааж байгаа аргууд механик тогтоолтоос 20 дахин илvv vр дvнтэй гэдгийг сэтгэл судлаачид тогтоосон. Тийм ч учраас 1 цагт 50 vг цээжлэх боломж олгож байгаа юм. 1 цагт 50 гадаад vг цээжилж сурна гэхээр зарим хvмvvс итгэдэггvй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хvн 1 цагт 100 гадаад vг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгvй байгаа хvмvvс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг. Тэгвэл асуудлыг өөр өнцгөөс хараад vзвэл байдал шал ондоогоор харагдана. Итгэхгvй байгаа зvйл нь боломжтой гэдэгт итгэхийн тулд гагцхvv өөрсдөө хийгээд vзэх хэрэгтэй. 1 цагт 50 гадаад vг цээжлэхийн тулд 1 vгийг 72 секундэнд цээжлэх шаардлагатай. Яг цээжлээд vзэхэд 72 секунд гэдэг бол маш их хугацаа юм. “Сэтгэшгvй ухаан” сургалтын төвд сурч байсан хvмvvсээс хамгийн хурдан цээжилж байсан нь 50 vгийг 27 минутанд цээжилж байв.
Одоо 1 цагт 50 гадаад vг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцая. Энэ аргын vндэс нь ой тогтоолтын аргууд л байгаа. Нөгөө л холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргэх арга гэх мэт. Ихэнх хvмvvс гадаад vг цээжилж байхдаа тэр vгнийхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мөн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр vйлдэл хийж байна гэсэн vг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч vгийн утга нэг л байдагийг бvгд мэднэ. Жишээлбэл, монголоор “vзэг” гэдэг vгийг оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бvх vгний цаана “vзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ обьектыг хэн ч гэсэн санан төсөөлж чадна. Тийм учраас энэ vгийг монголоороо хэлэх шаардлагагvй зvгээр төсөөлөхөд л хангалттай. Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зvйл болгон байшингийн төсөөлж байгаа дvрсэн дээрээ холбож өгнө. цээжлэнэ. “Pen” гэдэг vгтэй дуудлага нь төстэй монгол vг олох бага зэргийн бэрхшээл болдог. Гэхдээ ингээд сурчихвал амархан бөгөөд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг vгтэй дуудлага нь төстэй “пин” гэдэг vг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд “vзгээр пинг хатгаж байгаагаар төсөөлж болно. Ингэхдээ хатгах vеийн бvх мэдрэмжvvдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, харж /өөрсдөө “хатгавал” бvр илvv vр дvнтэй/, гарах дууг нь сонсож, vзгэнд “пингийн” хананы vзvvлж байгаа эсэргvvцлийг мэдрэнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана.

Эрдэмтний судалгаагаар 2000 vгийг тогтоочихвол уншсан сэдвийнхээ 60%-ийг ойлгох чадвартай болно. Харин 5000 vг цээжилчихвэл 85-90% ойлгож чадна. Бvр 10000 vг цээжилвэл 93%-ийг л ойлгоно. Цээжлэх vгийн тоо өсөх тусам ойлгох хувийн өсөлт буурна. Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлvvлэхийн тулд дахиад 5000 vг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000 vгтэй байхад л эхэн vедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр vгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг.

Тоо болон байнга давтагддаг мэдээллvvдийг цээжлэх арга

Тоо гэдэг маш барьцгvй, хийсвэр мэдээлэл. Тийм ч учраас тоог цээжлэх харьцангуй хэцvv байдаг. Ихэнх хvмvvс их хэмжээний тоо цээжлэхийн тулд сайн мэддэг мэдээллээ ашигладаг. Жишээ нь: 99112139 гэсэн утасны дугаарын эхний 99 нь Мобикомын утас гэдэг нь ойлгомжтой, 11 нь Монгол улс Манжаас чөлөөлөгдсөн он, 21 нь Ардын хувьсгалын он, 39 нь Халх голын байлдаан болсон жил гэх мэт цээжилдэг. Энэ нь тогтоолтыг хялбарчилдаг нэг арга. Бас нэг арга бол 0-с 99 хvртэл тоонуудад тус бvрт нь нэг нэг дvрс оноох арга юм. Ийм дvрсvvдийг дvрст код гэх бөгөөд тоо шиг байнга давтагдаж, хэрэглэгддэг ажил, хичээлийн хуваарь, сар, долоо хоногийн гараг мэтийн байнга хэрэглэдэг мэдээлэл, хийдэг vйлдэл байж болно. “Сэтгэшгvй ухаан” сургалтын төвийн Ой тогтоолт сайжруулах сургалтанд ийм дvрст кодуудыг өргөн хэрэглэдэг. Дvрст кодууд ямар ач холбогдолтой вэ? Зvгээр шууд цээжилчихэж болдоггvй юм уу? Гэж хvмvvс асуудаг. Зvгээр цээжилж болно л доо. Гэхдээ хэзээ ч их хэмжээний мэдээллийг найдвартай бөгөөд хурдан цээжилж чадахгvй. Харин дvрст кодууд нь тодорхой дvрс байдаг учраас хичнээн их байсан ч гэсэн амархан цээжлэгдэн найдвартай санагддаг. Жишээлбэл, манай сургалтын төвд сурсан хvнд 25 гэсэн тоо хөрөө шиг, 73 туг шиг, 56 бууз шиг төсөөлөгддөг. Энэ аргаар цээжилбэл, 26-43-12-02-79 гэсэн тооны дараалал “хvзvv-цаг-нохой-хvv-дээс” гэсэн vгнvvдийн цуврал шиг төсөөлөгдөнө. Эдгээр дvрсvvдээ дээр vзсэн холбох аргаар холбочихвол найдвартай санагдана. Ингэж холбоход хэцvv юм бөгөөд илvvц юм шиг санагдаж болно. Тэгвэл дvрст кодыг сайн цээжилчихсэн тохиолдолд дээрхи 2 оронтой 5 тоог хооронд нь холбоход дунджаар 25 секунд зарцуулагдана. Цаашлаад энэ аргаар хэд л бол хэдэн тоо цээжилж чадна. Манайд суралцагсад 5-р хичээл дээр 217 тоог дарааллаар нь цээжлэх чадвартай болдог. Энэ нь өөр төрлийн ийм хэмжээний мэдээллийг мөн л цээжилж чадна гэсэн vг. Гэхдээ энэ бол дээд хязгаар биш. Vvнээс ч их мэдээлэл цээжлэх боломжтой. Тэгэхээр аргыг нь мэдэж байвал хичнээн их хэмжээний мэдээлэл цээжилж болох нь эндээс харагдаж байна. тхvмvvс чадаад байдаг.

Тестыг хариутай нь амархан цээжлэх арга

Орчин vед ихэнх шалгалтыг тестээр авдаг болжээ. Энэ нь шалгалтын хамгийн сайн хэлбэр мөн vv? Маргаантай л асуудал. Яагаад гэвэл оюутан сурагчид тестийнхээ хариултыг механикаар цээжилчихэд хангалттай гэсэн сэтгэлгээтэй болжээ. Манай сургалтанд хамрагдаж байсан ихэнх оюутан сурагчид тэгж ярьж байсан. Тийм учраас тестийг шалгалтын өөр хэлбэртэй хослуулах хэрэгтэй байх.
Мнемоникоор тестэн шалгалтанд маш сайн бэлдэж болно. Vvнийг 2004 онд манай сургалтанд хамрагдаж байсан 10 ангийн сурагчдын амжилт харуулж байна. Яагаад гэвэл 2004 оны хавар сургалтанд хамрагдсан 10 ангийн бvх хvvхэд улсын дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд тэнцэж орсон байсан. Гэхдээ мэдээж “Сэтгэшгvй ухаан” сургалтын төвийн сургалтанд нилээн сайн сурдаг, өөрийгөө хөгжvvлэх хvсэл эрмэлзэлтэй хvvхдvvд хамрагддаг гэдгийг мэдээж харгалзах хэрэгтэй.
Тест vндсэндээ хоёр гуравхан хэлбэр байдаг. Эдгээрээс тестийн асуулт, хариултын 4-5 хувилбартай хамт өгөгддөг нэг хувилбарыг авч vзье. Хариултуудыг vсгээр эсвэл тоогоор дугаарладаг бөгөөд хариултын дугаар, байрлалыг өөрчилж болдог. Мнемоникоор цээжилсэн тохиолдолд хариултын дугаар өөрчлөгдөх нь ач холбогдолгvй. Яагаад гэвэл, асуултыг зөв хариулттай нь шууд холбож цээжилдэг. Дараах жишээг авч vзье.
Асуулт: Элементийн изотопууд юугаараа ижил байдаг вэ?
А. Атомын массаараа B. Vелэх хvснэгт дэх дэс дугаар
C. Нейтроны тоо D. Массын тоо
Энэ тестийн зөв хариулт В юм. Асуултанд хариулахын тулд эхлээд асуултынхаа гол санааг илэрхийлж чадах тодорхой нэг дvрс болгон хувиргана. Жишээлбэл, Хоёр ижилхэн хоорондоо холбоотой атомын дvрс байж болно. Одоо хариултынхаа зөв хувилбарыг мөн дvрслэн төсөөлнө. Энэ нь Дугаарын тэмдэг байж болно. Ингээд холбоотой атомаа дугаарын тэмдэгтэй дээр vзсэн аргуудынхаа аль нэгээр холбоход л хангалттай. Иймэрхvv байдлаар маш их хэмжээний тестийг найдвартай цээжилж болно.

Мнемоникт ой тогтоолтын эхний дvрсийн зарчим гэсэн ойлголт байдаг. Энэ зарчмаар бол бид ямар нэгэн юмыг цээжилчихээд эргэн санахад хамгийн тvрvvнд нэг хариу санагддаг. Санангуутаа уг хариуны зөв эсэхэд эргэлзэж эхэлдэг. Тэгэнгvvтээ харамслатай нь өөр хариу сонгох тохиолдол элбэг байдаг. Тэгвэл уг асуудлыг ямар нэг байдлаар уншсан тохиолдолд хамгийн эхний хариу 95 хувийн магадлалтай зөв байдагийг сэтгэл судлаачид тогтоожээ. Харин уншаагvй тохиолдолд мэдээж сугалаа сугалахтай адилхан болно.

Амьдрал, хичээл номонд хэрэгтэй бас нэг зvйл зөвлөгөө өгье. Оюутан сурагчид, оюуны хөдөлмөрийн хvмvvс их хэмжээний мэдээлэл цээжлэх тохиолдол бишгvй л гардаг. Тэгвэл тэд ой тогтоолтын багтаамж гэсэн ойлголтыг мэдэж, ашиглахад илvvдэхгvй бөгөөд өөрийнхөө боломжийг илvv vр өгөөжтэй ашиглах боломжтой болно. Бидний ой тогтоолт нэг удаагийн хvлээн авалтаар тогтоож чадах мэдээллийн хэмжээ 7±2 гэсэн хуулинд захирагддаг. Энэ нь бид нэг удаа харахдаа 5-с 9 хvртэл нэгж мэдээллийг цээжилж чадна гэсэн vг. Тийм учраас цээжилж байгаа мэдээллээ дунджаар 7-р нь багцалж цээжилбэл илvv найдвартай цээжлэгдэх юм.


Эцсийн vг

Уншигч та бvхэн, энэ бяцхан нийтлэлийг уншаад ой тогтоолт, оюуныхаа хөгжилд ямар нэг хэмжээгээр хэрэг болох мэдээлэл олж авсан гэж найдаж байна. Харамсалтай нь танд хэрэг болох бvх зvйлийг нэг удаагийн нийтлэлээр өгөх боломжгvй гэдгийг та ойлгож байгаа нь эргэлзээгvй. Зуу сонсохоос нэг удаа vз гэдэг. Тэгвэл зуун удаа vзэхээс нэг удаа хийгээд vз гэж бид хэлмээр байна.
Та бvхэн, ой тогтоолтоо хөгжvvлэн, оюуныхаа чадавхийг дээшлvvлэхийг хvсвэл “Сэтгэшгvй ухаан” сургалтын төвийн сургалтуудад хамрагдан Оюуны хөгжлийн “Дээд Оюун” клубын гишvvн болох боломжтой билээ. “Дээд Оюун” клубын гишvvд оюуны хөгжлийг эрхэмлэгчид бөгөөд “Монголынхоо төлөө Өөрсдийгөө хөгжvvлцгээе!” гэсэн уриан доор өөрсдийгөө хөгжvvлэн, ажиллаж, сурч, амьдардаг юм.

“Монголынхоо төлөө Өөрсдийгөө хөгжvvлцгээе, Залуусаа!”

---
tanihimaas

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2005-10-23, 22:27

Баярлалаа. гоё юм байна... Хэрэгжvvлнээ хєє гэж :D/
Харь гаригийнхан байдаг :D

FoE
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 3
Joined: 2006-07-23, 10:01
Location: UB
Contact:

Post by FoE » 2006-07-23, 10:40

тиймээ. бодууштай л юм байна. хэрэгжүүлж үзнэ ээ :eek:
FoE

User avatar
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Posts: 134
Joined: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Location: UB
Contact:

Re: Oi uxaan

Post by temee » 2010-07-15, 09:29

bi shatar toglodog bolhoor tarhia bnga hugjuulj bn gj oilgoloo :bravo:
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter

Post Reply

Return to “Юм юмны зах зухаас..”