
Хичээл бол чухал биш шүү дээ. Наад хичээлүүдийг чинь бүгдийг нь төгсөөд хэрэглэхгүй. Гэхдээ чиний үүрэг болохоор таслалгүй, хичээгээд үз л дээ. Төгсөөд эх орондоо хэрэгтэй хүн болно гээд хичээвэл төгссөний дараа чадвартай мэргэжилтэн бол хөрвөөд, ямар ч салбарт ажиллах боломжтой. Гэхдээ бүүр тэс өөр ш/у-ы салбар руу биш ч гэсэн.
Тоо бодох дургүй гэхээр чиний мэргэжил чинь яг л голоо олсон юм шиг. Хичээгээд хий, болохгүй бүтэхгүй байсан ч даваад гарвал болж л таараа.
Ажил дээр гарахаар шал өөр. Тэгээд ч амьдрал дандаа кинон дээр гардаг шиг мэдээж байхгүй. Ямар нэгэн хүсэж тэмүүлдэг дуртай зүйл байхгүй бол одоогийн хийж, сурч байгаа зүйлдээ шамдсан нь илүү дээр. Хэзээ нэгэн өдөр үр дүн нь гарах л болно. Тэр үед Алмасаа чи ёстой үнэн үг хэлж байсан байлээ шүү гээд хэлээрэй

Амжилт
