Page 1 of 1

За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-04-24, 12:40
by Boojoo
За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ бүр formatlaj үзлээч бас л хэвээрээ энэ одоо юунд байна ram , hard- андаа алдаа байнуу? яавал дээр вэ?

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-04-24, 21:54
by Boojoo
бас гэв гэнэт бж байгад унтарчих юмаа жахан халаад ирэхээрээ cpu энэ тэрийг нь тослоно гэж байх уу? laptop сайн мэдэхгүй юмаа.

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-04-25, 00:46
by Almas
Програм хангамжийн гэмтэл биш бол эд ангийнх л байх даа. Хуучин хэвийн байсан үйлдлийн системээ дахиж суулгасан уу? эсвэл өөр дараагийнх нь хувилбарыг нь суулгасан уу. Суулгасны дараа бас нэмж суулгаж байгаа програмууд чинь вирусгүй цэвэр байж чадах уу? Линукс суулгаад үзвэл ямар вэ? Гацаад байвал эд ангийн гэмтэл байх.
CPU нь халаад гацаад, эсвэл унтраад байж болох талтай. Зөөлөн ширдэг, тоостой юман дээр их тавьдаг зөөврийн тооцоолуур дотор тоос ороод сэнсний нүхийг бөглөчихдөг, бас удсан бол сэнс гацаж болдог. Нээж байгаад тоосыг цэвэрлэж, сэнсийг нь тосолж болно. Машины моторын тос нэг дусал л байхад болно доо. ;)

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-04-27, 10:04
by Boojoo
cpu ni ачааллаа даахгүй байх шиг бна яахуу? халаад тэгэд бгаан болуу пагад бгаан бол асаагаал firefox ажиллуулад 100% болчоод бхын уул нь Dual core 2.1Ghz(2 cpu) тэй энэ юндааа байна лаптопоо задлах гэсэн чин чаддаггүйээ?

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-04-28, 12:41
by Almas
Үйлдлийн систем чинь вирустээд CPU ачааллаад байгаа юм биш биз? Үгүй гэж байгаа бол онгойлгож цэвэрлэх онгойлгуулж цэвэрлүүлэх гэсэн сонголтууд байж болно. Сэнснүүд нь энд тэндээсээ сайн үлээж байгаа бол ч гайгүй л байх.
Гаднаас нь онгорхой нүхнүүдээр нь тоос сорогчоор соруулаад, бас үсний сэнсний хүйтэн дээр нь тавьж байгаад үлээлгээд үз дээ. Тэгээд доор нь нэг хөргөдөг сэнс байдаг даа тэрийг бас авч тавиад үзэж болох байх.

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-04-29, 22:08
by Boojoo
virus ntr байхгүй гэж бодож бн доор нь сэнс тавьж үсэн. Аан тийн Display card халаад байж магадгүй юм шиг бн яах вэ хэлж өгөөч

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-04-30, 23:31
by Almas
Дээр хэлснээр... юу нь ч халж байсан яг л адилхан даа... хөргөх систем нь адилхан л сэнс эргээд, салхиар дулааны энергийг зайлуулж хөргөж байгаа болохоор.

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-05-06, 18:40
by Dolgion
Battery-г нь авчаад тогонд залгаж байгаад асаагаад үз. Заримдаа battery эвдэрсэн үед гацаад байдаг юм.

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-06-03, 23:28
by chegi
hardware, software засвар ч юм уу тийм сэдэв байгаа юү эсвэл би олсонгүй юү. энд зөвхөн гацах талаар бичих үү? миний laptop (уг нь 1 жил болсон) нэлээн халаад байна, бас үе үе санаа зовтол аймаар дугарна, сэнс нь гэж бодож байна. задлуулж цэвэрлүүлхээр зүгээр болдог гэсэн ч нэмэргүй. хамаагүй халаад байвал хэзээ нэгэн цагт нам болно гэж хаанаас ч уншлаа даа. учир шалтгаан нь юү юм бол?

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-06-03, 23:37
by Almas
Засвар гээд сэдэв нээж болох байх аа... Чи ч нээсэн болно шүү дээ.
Задалж цэвэрлээд сэнсээ тосолж үзсэн үү? Эсвэл шинэ сэнс тавьж. Сэнс гацаад, хэт халаад байвал шатна л даа. Хэт өндөр температуртай байвал. Эсвэл өөрөө шууд унтраад байх байх...

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-06-25, 19:44
by Boojoo
Задлах гэсэн чаддаггүй ээ видио бвал тавиад өгөөч тхүү :D acer aspire 5536 гэв гэнэт сэнс ни эргэхээ баицхлаа :d

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-06-26, 10:47
by Almas
Live CD хийж байгаад нэг асаагаад үз дээ. Вирус бас сэнс ажиллахгүй болгож болно.
Яг задалж байгаа видео байхгүй байх аа. youtube энэ тэр дээгүүр хайгаад үз дээ. Болохгүй бол тэгээд өөрөө задалснаас чаддаг хүнээр засварын газар засуулсан нь дээр байх аа. Монголд бол Компьютер ланд энэ тэр дээр очсон нь дээр байх л даа? Таньдаг мэддэг сайн засаж чадах хүнтэй бол очоод үзүүлчихгүй юу дөө. Би бол ч өөрөө л задлаад угсарчихдаг. Зургийг нь дор бүр нь аваад болгоомжтой задалбал эргээгээд угсарахад амар байдаг.

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-08-03, 16:36
by temee
computern gatsaj uzeegui hun gj negeehen c ugui bije.Tus burdee ymar neger argaar ynzluulad chadahgui bol zasvarin gazar ocdog blgui etssiin bulegt bugdl compyter sain ajildag boldog bh.Tegheer ter uur uuriin arga turshlag heregledeg soft bvl tavina uu :hiphop:

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-08-03, 20:15
by Almas
Hyren's boot CD, Ubuntu live CD, Puppy linux, Knoppix гээд энэ хэд байхад ер нь нэлээн зүйлийг хийж чадна шүү. ;-)

Re: За миний лабтоп ерөөсөө гацаад болдоггүй ээ

Posted: 2010-08-04, 10:14
by temee
Almas wrote:Hyren's boot CD, Ubuntu live CD, Puppy linux, Knoppix гээд энэ хэд байхад ер нь нэлээн зүйлийг хийж чадна шүү. ;-)
nadad HYren's boot bga torrent-r olj avsiin uuln ajiluulah shig l bolson buur aimar gatsdag boltson bsn... bodvol system daraalaltai bdg blgui...