Компьютерын гарын товчлуур Ubuntu дээр ажиллахгүй байна

Драйвер таниулах болоод бусад эд ангитай холбоотой асуудлуудыг энд ярилцана

Зохицуулагч: Bathuyag

Форумын дүрэм
Шинэ сэдэв нээхдээ эд ангиа нарийн тодорхой зааж өгнө. Ямар фирмийн ямар загвар болох талаар бичээд ямар асуудал байгаа, ямар алдаа зааж байгааг дэлгэрэнгүй дурдаад асуултаа тавиарай. Гарчгийг мөн тодорхой зааж өгнө үү!
Post Reply
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Компьютерын гарын товчлуур Ubuntu дээр ажиллахгүй байна

Бичлэг Бичсэн Almas »

1.Ubuntu deer my keyboardiin dood zaaguur ni ajillagui bn busad 3 taliih n ajilaad dood talii chigluulegch ajildaggui ene tohiruulga enee trnedee bn uu sonin yum!!
Evdersen yumuu gd Tgeed XP -r orohoor ajlaad bn.
XP дээр ажиллаж байгаа бол гарыг чинь бүрэн таниагүй юм уу ямар нэгэн адлаа гарсан байна. Анх суулгаад л ажиллахгүй байгаа юм уу дараа нь тийм болсон юм уу? Ер нь бол гарын үсэгний товчийг дураараа тохируулж болдог.

Урьд нь Лимнукс вики дээр оруулж байсан юм. Энд дараад уншиж болно.

Доор хуулж тавилаа.

Xmodmap ашиглан гарны товчны үүрэг солих
LiMNux-с
Шууд очих: залуурдлага, хайлт

Ямар нэгэн товч нь эвдэрсэн гаран дээр өөр товчоор орлуулах, эсвэл өөрийн ажиллахад амар болгож гарны товчнуудын байрлалыг xmodmap хэрэгслийг ашиглан солих боломжтой байдаг.

man xmodmap эсвэл xmodmap --help тушаалаар дэлгэрэнгүй заавар мэдээлэл авч болно.

жишээ нь

xmodmap -pk

тушаалаар гарны товчнуудын байрлалын хүснэгтийг харах гэх мэт...

xmodmap -e "keysym Delete = Return"

гээд энэ тушаалаар бол Return буюу үндсэн Enter товчны үүргийг Delete товч руу өгч байна.

xmodmap -e "keycode 119 = Return"

Бас ийм байдлаар өгч болж байна. 119 буюу Delete товч руу Return товчны үүргийг өгч байна. Эдгээр тушаалыг өгсний дараа Delete товч дарахад мөр шилжих, батлах, зөвшөөрөх зэрэг Enter буюу Return товчны үүргийг биелүүлэх болно.

Жишээ нь гарны Enter товч гэмтсэн гэж бодъё:

xmodmap -e "keysym Super_R = Return"

гэхэд баруун талын Windows logo товч буюу Супер товч Enter товчны үүрэгтэй болно гэсэн үг. Чигчий хуруунд ойрхон, бас нэг их түгээмэл хэрэглэгддэггүй тул энэ товчинд Enter товчны үүргийг оноох нь илүү тохиромжтой байх.

Дээрх үйлдлүүд нь унтраад асахад буцаад хэвдээ ордог тул үүнийг байнгын болгож тохируулах хэрэгтэй.

Жишээ нь сүүлийн жишээ дээрх Super_R товчинд Return товчны үйлдлийг оноох бол:

gedit ~/.xmodmap

тушаалаар текст засварлагчид ./xmodmap файлыг нээгээд

keysym Super_R = Return

гэж бичээд хадгалаад хаана.

Тэгээд

xmodmap ~/.xmodmap

гэсэн тушаалыг ~/.bashrc эсвэл ~/.xsession дотор нэмж оруулж өгөх хэрэгтэй (xmodmap-ийн man дээр бий).
Холбоотой материал

http://ochko.blogspot.com/2009/05/emacs.html
Харь гаригийнхан байдаг :D
Post Reply

Буцах