Интернетгүй тооцоолуур дээр үбүнтү

Linux болон нээлттэй эхийн програм хангамжтай холбоотой асуудлууд, ерөнхий ойлголт.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Интернетгүй тооцоолуур дээр үбүнтү

Бичлэг Бичсэн Almas »

Интернетгүй компьютерт програм нэмж суулгах

Интернетэд холбоогүй линүкс системүүд дээр програм хангамжуудыг хэрхэн суулгах вэ гэж хүмүүс их асуудаг. Үүний дагуу зарим нэг аргуудыг доор дурдав.
Зарим нэгэн аргууд

* Тухай програмын суулгацыг татаж аван интернетгүй компьютерт суулгах
* Тухай програмын эх кодыг нь татаж аван түүнийгээ хөрвүүлэн суулгах
* Нэгэнт суусан компьютераас хуулж авах

Дээрх аргуудыг хэрхэн ашиглах

* Эхний аргын хувьд ядах зүйл байхгүй байхаа. bin, rpm, deb гэх мэт суулгагч багцыг татаж авч суулгах арга юм.
* Тухайн програмынхаа соорс кодыг нь татаж аваад тухайн компьютертаа очиж хөрвүүлж суулгах арга юм. Жишээ нь:

Код: Бүгдийг сонгох

$ ./configure
 $ make
 $sudo make install
* Интернетгүй тооцоолуур дээр үбүнтү дээр суулгасан зүйлс, татсан шинэчлэлт зэргээ зөөж суулгах арга. Энэ аргыг ашиглахдаа ижил хувилбар байх хэрэгтэй.
Ямар нэгэн интернеттэй ижил үйлдлийн систем дээр, ижил хувилбартай тохиолдолд ямар нэгэн програмыг $ apt-get install тушаалаар суулгахад болон шинэчлэл хийхэд /var/cache/apt/archives дотор хуулагдсан суулгацын багцуудыг aptoncd хэрэгсэл ашиглан хуулж аваад дараа нь интернетгүй компьютер дээрээ тэрийгээ мөн aptoncd ашиглан хуулж өгөх арга юм.

Код: Бүгдийг сонгох

$ sudo apt-get install aptoncd тушаалаар суулгана.
энд дарж ороод татаж аваад интернетгүй тооцоолуур дээрээ суулгана.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

Энэ үнэхээр болж байна уу. Бас хамгийн сайн ISO задлагч болон ISO болгож шахахч ямар програм байна вэ?
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Болж байна билээ. Яг програмыг хэрхэн ажиллуулах талаар би энд дурдаагүй. Угаасаа ойлгомжтой юм билээ. Энд лимнукс руу бичсэнээ копи паст хийчихье:

Бас интернетгүй компьютер дээр суулгах талаар нэг юм олсон шүү :D
aptoncd гээд хэрэгслэл байна. Харин apt-get-ээр 8.10 дээр суулгахаар
хуучин хувилбар нь суугаад байсан, тэр нь RAM багатай компьютер дээр
жоохон бугтай юм билээ.

Сүүлийн хувилбарыг нь
http://aptoncd.sourceforge.net/download.html
эндээс нь татаад суулгаж болох байх...

http://archive.ubuntu.com/ubuntu/pool/u ... u4_all.deb
би эндээс авч суулгасан :) Энэ нь буг нь засагдсан байсан.

Тэгээд CD image хэлбэрээр ipod руугаа хуулж аваад зөөврийн тооцоолуур
руугаа оруулаад restore гэж байгаад update-үүд, бас apt-get install аль
аль нь тэрнээс шууд хийчихэж байна лээ.
CD рүү шарчихсан ч болох юм билээ.

ISO Master гээд байсан, туршиж үзээгүй. Харин ISO үүсгэхдээ бол K3b ашиглаж болох байхаа...
Харин моунт хийж шууд диск хэлбэрээр ажиллуулахдаа gMount-iso ашиглаарай. Аль аль нь Add/Remove -ээр суулгаж болно. Show: All available applications гэж сонгож байгаад хайгаад олоод чагтлаад чагтлаад чагтлаад Apply Changes :D
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

нэгэн бэлэн iso диск бэлдэх гэж байгаа. анхлан суралцагчдад хэрэг болох байх. Тэгээд iso-гоо задлаад тэр зураг эдрийг нь бага зэрэг өөрчлөөд :D
хамгийн гол нь шууд автоматаар суугддаг плагинуудыг нь iso дотроо яаж тохируулах вэ? Хаана нь хийж өгөх вэ? дөнгөж суулгасан нэтгүй тооцоолуурт ямар ямар плагинууд хэрэг болох вэ? санаа бодлоо хэлээрэй.

миний бодлоор
GStreamer ffmpeg video plugin
GStreamer Dirac video plugin
GStreamer extra plugins
Wine Microsoft Windows Compatibility Layer (автоматаар бүх юмаа тохируулдаг, бүх DLL файлаа агуулсан байвал ч)
Монгол хэл ба алдаа шалгагч

одоохондоо энэ хэд л санаанд орж ирлээ
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

ubuntu-ын суулгац CD дээр нэмж оруулахаар ДВД л болох юм байна даа тээ?
ер нь sudo apt-get install ubuntu-restricted-extras дотор багтаж байгаа бүх багцуудыг багтаавал зүгээр байхаа.. Ер нь нэг РС дээр бүрэн тоноглож суулгаж үзээд тэр чигээр нь шууд суулгацын бакап ч юм уу, ISO бэлдчихдэг аргууд хайгаад үзээч. Харин яг суулгацыг нь яаж задлаж энэ тэр янзлах талаар нэг их сайн мэдэх юм алга. Ер нь дискээ нээж байгаад л ухаад үзвэл болох байх л даа. Гэхдээ хаана нь юу байгаа гэж хайх нь ер нь бол асар хэцүү л санагдаж байна :D
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

хэдхэн плагин (цаашдаа өргөтгөл гэж болх уу харин type-ийг бол төрөл) чихээд өгөхдө нээх ч их зай авахүй байлгүй гэж найдаж байна. тиймээс CD чигээр нь л байлгахыг илүүд үзэж байна. Харин DVD гэвэл ингэж цаг алдах барагл хэрэггүй шүү дээ. DVD-гээсээ хэрхэн өргөтгөлөө нэмж болон хасах уу гээл заагаад өгсөн жижг гарын авлага байхад хангалттай. Харин Монгол хэлний тохиргоог нь л цаанаасаа тохирдгоор хийчмээр.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Би плагин-ыг нэмэлт гээд л яваад байгаа... Чи Гном-ын орчуулгад нэгдэхгүй юм уу. Ер нь иймэрхүү үгнүүдээ нийлж байгаад ярилцаж байгаад сонгох нь зөв байхаа...

Аанхан уг нь их гоё санаа байна :-) Харин яаг яаж задлаж тохируулж янзлах дээр л жоохон тиймхэн байна... Ойрд жоохон завгүй, сэтгэл санаа муухан таваргаад байна... Тэгж байгаад нэг заваараа сонирхоё, чи өөрөө ч бас лимнукс энэ тэр дээр асуугаад судлаж л байгаарай ;)
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

Харин тх би уул нь тэр орчуулга эдрт нь нэгдмээрл байна. Гэхдээ одоохондоо тууштай чиглэл алга байх шиг байна.

Харин нэг тиймэрхүү CD бэлдээд авбал надаа ч гэсэн амар байгаад байгаа юм. Нухаад нэг үзнээ. Ямар ч л байсан нэг юм гаргана. Болдог бол тэр бүүт уншдаг хэлний сонголтонд нь Монгол гээд оруулчих юмсан. Мэдээж бүүтээс Unicode дэмжих байлгүй дээ.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Нээрээ тийм... Тэнд байдаг хэлнүүдээс нэгийг нь хасаад шууд оронд нь нэмээд оруулчихаж болох байх шүү...
Харь гаригийнхан байдаг :D
Dolgion
Цоглог гишүүн
Цоглог гишүүн
Бичлэг: 85
Элссэн: 2006-05-28, 16:21
Байрлал: Хангай нуруунд
Contact:

Бичлэг Бичсэн Dolgion »

Монголд линукс дэлгэрүүлэхэд хэрэгтэй ер нь компьютерийн энгийн хэрэглээнд нэвтрүүлхэд суулгаад шууд хэрэглэх боломжтой интернет шаарддаггүй тийм суулгац нэмэр болно гэж бодож байна
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

isomaster гээд луг програм байдаг юм байна. эхлээд ISO гоо file roller гээд GNOME ийн архивтай ажиллагчаар задлаад бүх юмыг нь харчихаж болоно. iso гоо шууд Isomaster аараа дотор нь задлалгүйгээр файл оруулж болон доторх файлуудтай нь ажиллаж болдог юм шиг байна. Хамгийн гол нь тэр бүүтийн тохиргоо агуулах файл хаана байна? яаж задлаж харахав? өөрчилөхөв? Бас тэр автоматаар сууггддаг пакежүүд хаан агуулагддаг зэргийг мэдэх л чухал байна. Пакежүүдийг бол хавтасыг нь олоод хуулчихаж болоно байх л даа. гэхдээ тэр бүүтийн хэлний тохиргоог хаана нь орж байж янзлах вэ?
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

харин тиймээ... нэг тухтай сууж нухъя гээд бодоод яваа, амжихгүй л байна... чи дахиж оролдож үзсэн үү? Лимнуксийн Дөлмандахд бас энэ санааг хэлсэн. Монгол үйлдлийн системт маягаар тэгж янзлаж болох байх гэж байсан...
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

нээрээ CD дээрээс update хийх юм уу үгүй бол add/remove хийх болвол хамгийн түрүүнд system >> administration >> software sources гэж ороод ubuntu software табаас installable from CD-ROM/DVD гэснийг нь бүгдийг нь идэвхжүүлэх шаардалагтай юм байна лээ. Тэгээд л CD гээд шургуулангуут түүнээс update уудаа хийнэ. Гоё байгааз.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Харин ямар ч байсан 9.04 Сиди болохоор бас юмнууд нь өөр байх байх гэж бодоод байгаа... Нөгөө лайв Сиди хуулбарыг бас авдаг байсан байна лээ...
Харь гаригийнхан байдаг :D
Post Reply

Буцах