Word, Excel татаж авах, IE сайжруулах, шинэ компьютер сонгох

Анхан шатны асуулт хариулт, тусламж

Moderator: Bathuyag

Post Reply
User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Word, Excel татаж авах, IE сайжруулах, шинэ компьютер сонгох

Post by Almas » 2009-10-30, 11:06

Сайн байцгаана уу Танай сайтийг олж .үзсэндээ туйлийн их баяртай байна. Миний асуултанд хариулж тусална уу! Миний тооцоолуур маань зөөврийнх, Toshiba, Windows XP, Hard disk C: 16.0 GB, Local disk D: 21.2 GB.Explorer 6 ашиглаж байсан ба танай сайтнаас хэрхэн өөр шинэ сайныг хэрэглэх талаар мэдээлэл авлаа. Бас монгол драйвэртэй болоод бөөн баяртай сууж байна. Дахин баярлалаа гэж хэлмээр байна. Гэтэл надад Excel, Word программуудыг ашиглах тун шаардлагатай байгаа бөгөөд татаж авахыг (Explorer 7,8 мөн ялгаагүй)завдсан боловч амжилтгүй болсон. Би тооцоолуураа өөр хурд, багтаамж сайтай тооцоолуураар солих хэрэгтэй юу эсвэл энэ тооцоолуураа дээрх програмуудыг татаж аваад ашиглах боломж байна уу, хэрэв шинийг авбал ямар фирмийн, ямар үзүүлэлттэйг сонгох вэ? Чин сэтгэлийн зөвлөгөө өгч тусална уу! Баярлалаа. Та бүхэнд амжилт, сайн сайхнийг хүсье. Та бүхнийг хундэтгэсэн М...
Sweden Stockholm хот
Сайн байна уу, баярлалаа.
Ер нь бол компьютер чинь харьцангуй үзүүлэлт хуучирсан л юм байна. Гэхдээ жирийн хэрэглээнд бол хэрэглээд байхад болохгүй зүйл алга аа.
Компьютер дээр чинь Excel, Word програмууд суугаагүй байгаа бол дискийг худалдаж аваад суулгаад хэрэглэж болно. Учир нь MS Office програмууд нь үнэтэй, худалдан авах хэрэгтэй програмууд байдаг юм. Гадуур хүмүүс хулгайлаад, оюуны өмчийн хууль зөрчөөд кракдаж хэрэглээд байдаг л даа.

Уг нь бол яг энэ програмуудтай адил үүрэгтэй үнэгүй програм болох OpenOffice.org програмыг татаж аваад суулгаад хэрэглэж болно. Үнэгүй боловч дээрх програмуудаас огт дутах зүйлгүй маш сайн програм байгаа.
http://www.openoffice.org/ хуудаснаас мэдээлэл авах, Download хэсгээс нь татаж авах боломжтой.
Бас http://mn.openoffice.org/ гээд Монгол орчуулагдсан нь ч байгаа. Монгол хэл дээрх хувилбар нь арай хоцорч явж байгаа байж магадгүй...
Удахгүй хэрхэн яг MS Word шиг, зохицуулж ажиллуулах талаар удахгүй дусал блогт нэгэн заавар хийж оруулъя. Тэгж байгаад уншаарай.

Internet Explorer 7,8 сайжруулахын тулд Windows Update ажиллуулаад л болдог. Гэхдээ танд зөвлөхөд өөр орлуулах сайн програм firefox эсвэл Google Chrome, Google Chrome Frame хэрэглэхийг санал болгох байна. Аль алиных нь талаар манай блог (http://dusal.blogmn.net) дээр мэдээлэл байгаа.

Компьютераа сайжруулах тал дээр бол яг таны хэрэглээ ямар гэдгийг мэдэхгүй болохоор тийм иймийг ав гэж зөвлөж чадахгүй нь. Ер нь бол CPU хурд боломжийн дундаж үзүүлэлттэй Dual Core, эсвэл Core 2 Duo 2GHz орчим байхад боломжийн хурдтай, RAM 1GB-2GB байхад гэрийн нөхцөлд бол харьцангуй хангалттай. Мэдээж их юм диск дээрээ хадгалдаг, кино татдаг бол хатуу дискний хэмжээ их л байвал сайн. 160GB-аас дээш л байдаг болсон доо сүүлийн үед.
Мөнгөндөө тааруулаад аль болох өндөр үзүүлэлттэйг л сонгосон нь дээр. Харин орчин үед фирмийнх нь сайн муу гээд нэг их ялгараад байхаа больсон болохоор фирмийг нь харалгүй өөрөө үзээд өнгө үзэмж байдал нь л таалагдвал үнэ, үзүүлэлт хоёрыг нь харьцуулж харж байгаад хямд, үзүүлэлт өндөртэйг нь сонгосон нь дээр болов уу гэж хувийн зүгээс зөвлөх байна.
Амжилт хүсье!
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2636
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Word, Excel татаж авах, IE сайжруулах, шинэ компьютер сонгох

Post by Almas » 2009-11-12, 09:20

http://dusal.blogmn.net/25617/make-perf ... -avah.html

Нэг ийм шинэ бичлэг хийсэн шүү :)
Харь гаригийнхан байдаг :D

Post Reply

Return to “Aнхан шатны ерөнхий ойлголт, тусламж”