Компьютерын анхан шатны ерөнхий ойлголтууд

Анхан шатны асуулт хариулт, тусламж

Moderator: Bathuyag

Post Reply
User avatar
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Posts: 311
Joined: 2009-01-28, 16:51
Location: Улаанбаатар
Contact:

Post by Khaschuluu » 2009-07-26, 02:10

Хөөх энэ сэдэв рүү удаан орж ирээгүй байсан чинь дэлбрэлттэйгээр хэлэлцэгдээд өнгөрсөн байна шд кк.

Энэ сэдэв эхлэн суралцагчдад жинхэнэ хэрэгтэй сэдэв болох нь байна шүү.

lfc_mugi1989 чи их хурдан сурч байна шүү. Баяр хүргий, бас хичээгрэй. Удахгүй чи Алмасаас илүү болно гэж найдаж байгаа шүү ;) Бас кириллээр бичиж эхэлсэнд чинь баярлаа. Уншихад их амар байдаг юм.

Мэссэнжрийн хувьд бол тэр hicheel.tk дээр бичсэн нуршуу, гар аргын эдийг чинь амарчлаад, ө.х. автоматчилаад Долгионы өгдөг жижиг соорс болгосн ухаантай юм шүү дээ.

Микийн хувьд бол эхлээд мик чинь комдоо залгаатай үгүйг нь мэдэх хэрэгтэй, дараа нь микээ ассан эсэхийг мэдэх нь зөв, түүний дараа бол ком чинь микийг чинь таньсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Хэрвээ таньчихаад, ажиллачихаад паникдаад байгаа бол Долионы хэлсэнээр хийгээд үз. Бүр болохгүй байвал драйвераа дахин таниулж үзээд, тэгээд бүр болохгүй бол техник гэмтэл гэж ойлгохоос өөр аргагүй дээ.

Зурагийг жижиг, том, янз бүрийн өргөтгөлтэй болгохоос авхуулаад өнгийг нь өөрчлөх, будах, тасдаж авах, хоёр зургийг нийлүүлэх гм маш олон хэрэгцээ тохиолдоно. Тиймээс ойр зуурын зурагны засварыг хийчихдэг байх хэрэгтэй. Үүнд чинь windows ийн paint тус болно. Гэхдээ paint хэтэрхий ерөнхий, жижигхэн эд. Цаашлаад чамд photoshop хэрэг болно гэж итгэлтэй хэлэх байна. Энэ нь бага зэрэг төвөгтэй програм л даа. Лицензнээс авхуулаад...

Бас нэг зүйл нэмээд хэлэхэд МТд бас зах зээл, хууль дүрэм, цааз гэж байдагийг дийлэнх Монголчууд мэддэггүй. Тооцоолуураа (computer гэж байгаа царай нь кк) мөнгөөр нь авчихаад програмыг нь хулгайгаар хэрэглээд байдаг. Яг л адилхан л хулгай шүү дээ. Би, чи, Алмас, XXman бүгд л хулгай хийж байна. Энэ нь анхлан суралцагчидад бага зэрэг хүнд сэдэв байж болох ч гэлээ анхнаасаа энэ тухай мэдлэгтэй бойжих нь тун чухал юм. Ө.х. чиний хэрэглэж байгаа наад windows ийн бүхий л програмууд хувь хүн, компанийн нэр дээр байдаг, хэрэглэхийн тулд чи тэр хувь хүн болон капниупаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Мэдээж худалдаж авна.

Дундаж үзүүлэлттэй тооцоолуур, дундаж мэдлэгтэй хэрэглэгч, дундаж түвшний хэрэглээтэй жирийн нэгэн Монгол эрийн хууль бус үйлдлүүдийг дундажлаад тооцвол
ҮС буюу windows XP - 100$
вирусны програм - 50$
photoshop - 100$
word гээд байгаа office 2003 - 100$
тэр кракдаж эвдсэн babilon - 100$
за тэгээд бусад жижиг сажигт бол - 500$
нийлээд - 1000$ буюу сая гаран төгрөгний хулгайн хэрэгт манай Монголчууд холбогдож байдаг. Аз болж Монголыг хэн ч тоодоггүй. Цөөхөн болохоор. Хэзээ нэгэн цагт microsoft, apple, adobe гм нөхдүүд ирээд танаас сая гаран төгрөг нэхээд, шүүхдэнэ гээд байвал та яая гэж бодож байна даа. Бас үнээ дагаад чанар, хариуцлага 2 нэмэгдээд явдаг.

Заза баахан дэмий юм донгосов. :D :grin: :) :-) :???: :shock: :( :oops: :cry:

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 405
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-07-26, 11:19

хэхэ баярлалааа WOHLOV
яг чиний хэлсэнийг хэн ч билээ хэлж байсан шиг санагдаж байна эсвэл би уншиж ч байлуу мэдэхгүй, Би тэгээд линукс хэрэглэнэ гэж бодоод байгаа ш дээ нэгэнт л мэдэхгүй юм чинь, үнэгүй бас дээрээс нь гоё гэхээр нь л,,,
за тэгэээд би хот ороод нөгөө сургалтадаа суувал зөндөө л юм асууж байх байх тэр болгонд уурлуузай, /аймар амархан юм асуугаад байхаар алмас заримдаа намайг зэмлэх гээд байдаг юм гэхдээ дандаа л хэлж өгдөг л дөө/
_________________
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 405
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-07-31, 23:59

F1-F12 товчлууруудыг ашиглах
Энэ зөвлөгөө зарим хүмүүст энгийн санагдаж болох ч зарим нэгэн мэдэхгүй хүмүүст зориуллаа.
Компьютерын keyboard ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг Function key хэмээн нэрлэдэг ба эдгээр үйлдлийн түлхүүрүүд нь таны компьютерийн хэрэглээнд өдөр бүр хэрэглэгддэг гэж болно. Эдгээр түлхүүрүүд нь ихэнхдээ бусад товчлууруудтай хамт хэрэглэгддэг. Жишээ нь CTRL , ALT , Shift товчлуурууд.за ингээд:
F1F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно. Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм. Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.
F2Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг.
F3Та windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо. Хайх нүүр өөрөө гараад ирэх болно.
F4 F4 нь нилээд түгээмэл хэрэглэгддэг ба F4 ийг дарсанаар хаягны жагсаалтууд гарах болно. Жишээ нь та Internet Explorer дээр ажиллаж байх үедээ F4 товчийг дарах аваас таны зочилж байсан интернет хаягуудын хаягууд гарч ирнэ гэсэн үг юм. Энэ нь танд интернетийн хаягийг хурдан хайх ба хурдан үйлдэл хийх бололцоог олгох болно. Мөн та ажиллаж буй нүүрээ хаахыг хүсэх аваас F4 товчийг Alt товчлууртай хамт дарах хэрэгтэй. Ингэхэд таны ажиллаж байсан нүүр хаагдах болно.
F5F5 бол refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм. Бид интернетэд байх үедээ тухайн нүүртээ update хийх эсвэл дахин эхнээс нь эхлэх үедээ refresh хийдэг шүү дээ.
F6F6 нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжиж болдог.
F7F7 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.
F8Та компьютераа асааж байх үедээ F8 дээр дарах юм бол таны компьютэр Safe Mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.
F9F9 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно.
F10F10 нь олон программууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 ийг цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг. F10 ийг дарж байхдаа мөн Shift товчлуурыг хамт дарах юм бол shortcut menu гарч ирэх буюу Шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.
F11Та Internet Explorer дээр ажиллаж байхдаа F11 ийг дарах аваас таны үзэж байсан нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode). Ингэснээр бүх toolbars ууд алга болж дэлгэц илүү том болж харагдана. Харин та хэрвээ дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.
F12F12 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F12 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно


тэнэж яваад ийм юм оллоо , би нэг иймэрхүү юм мэддэг баймаар санагдаад байдаг юм, миний сэвэврүү орж ирсэн надтай адилхан шинэковууд маань энийг цээжлээрэй би ч гэсэн одооноос эхлээд цээжилнээээ , аа тээд бас гарнаас өгөх командууд байвал хэлж өгөөрэй гэхдээ би нэлээн хэдийг олж мэдсэн л дээ их гоё санагдаад байгаа mouse гээч юмыг хэрэглэхээ болимоор санагдаад байгаа ш дээ :D :grin: :D :grin: :D :grin: :D :grin:
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:

User avatar
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Posts: 219
Joined: 2009-03-05, 22:40
Location: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Post by XXman » 2009-08-01, 00:29

Хэхэ ёстой сайн мэдээ байнаа. Тэгээд бас нэг хэрэгтэй ном оруулчий сая нэтээс оллоо. http://www.academy.org.mn/gb/PC.pdf :grin:
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.

User avatar
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Posts: 219
Joined: 2009-03-05, 22:40
Location: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Post by XXman » 2009-08-01, 00:29

Хэхэ ёстой сайн мэдээ байнаа. Тэгээд бас нэг хэрэгтэй ном оруулчий сая нэтээс оллоо. http://www.academy.org.mn/gb/PC.pdf :grin:
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 405
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-01, 01:36

гоё юмаа бас нөгөө програм хангамж талын иймэрхүү юм бас олуул тавиарай за
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 405
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-01, 01:44

гоё юмаа бас нөгөө програм хангамж талын иймэрхүү юм олуул тавиарай за
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 405
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-01, 19:05

ээжийн тайланг шивэх гэж үүр цайлгах дөхлөө , хийсэн юмаа харсан чинь нойр сэргэж байна шүү
Last edited by lfc_mugi1989 on 2009-08-03, 04:02, edited 2 times in total.
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:

gan_81

iym arga bn

Post by gan_81 » 2009-08-01, 19:18

huudsaa hoyor huvaagaad ehniy heseg deer n naad husnegtee hiygeed hoyor dahi heseg deer n hargalzah bairand ni textee bichij bolj bn :p

User avatar
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Posts: 311
Joined: 2009-01-28, 16:51
Location: Улаанбаатар
Contact:

Post by Khaschuluu » 2009-08-02, 23:14

Ийм юмнуудыг бол чи өөрөө нухаад, ганц хоёр юм уншаад судлах хэрэгтэй. Ерөнхийдөө хулгана гараа эзэмшчихсэн юм чинь одоо нухаад л бай, тэгж байж л сайжирдагийг чи өөрөө ч мэдэж байгаа шүү дээ.

Наадахыг чинь хийх их олон араг бий. Ган81 ийнхээр ч хийж болно. Үгүй бол жижиг дөрвөлжийн үүсгэж байгаад ч хийж болно. Ган81ийнх арай л амьд юм. Гэхдээ анхаарах зүйл бол хуудсаа тэр чигт нь биш, харин зөвхөн хүснэгтээ идэвхжүүлж байгаад багана хуваавал арай л амар байна байх. Багана хуваахдаа хаана ч билээ edit дотор ч билүү insert дотор ч билүү нэг column... гэчихсэн юм бий.

Нэмээд хэлэхэд наадах чинь их амархан асуудал, энэ болгон дээр асуугаад байх юм бол нилээн урт жагсаалт, олон хуудас болох болно кк.

Нуршсан бол уучлаарай. Бид чаднаа. Нээрээ lfc_mugi1989 чи их сайжирч байгаа шүү. Сайн хичээгээрэй. :) good luck for touring computer world

User avatar
erdenehyy
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Posts: 25
Joined: 2009-04-03, 16:40

Post by erdenehyy » 2009-08-03, 00:00

end iim sedev baisan bna shde. daraa neg tuhtai yziibaiz

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-08-11, 17:08

WOHLOV wrote: ...
photoshop - 100$
...
$600-$1000 байсан шиг санагдана. Adobe.com руу ороод үзээрэй ;)

VSO image resizer гээд жижигхэн дажгүй үнэгүй програм Windows дээр байдаг. Linux дээр wine ашиглаад хэрэглэж болдог. Гол давуу тал нь маш олон зургийг нэг дор сонгож байгаад хэмжээг сонгох, усан тамга дарах гээд олон үйлдэлтэй. http://blog.dusal.net хаягаар ороод хайгаад уншаарай.

За тэгээд Photoshop хэрэглэхийн оронд анхнаасаа GIMP сурахыг зөвлөх байна. Бас л үнэгүй. Олон ҮС дээр хэрэглэж ашиглах боломжтой. Татаж авч суулгаад л шууд ажиллахад бэлэн гэсэн үг.
http://www.gimp.org/
Дэлгэцийн агшин зургуудаас нь тавилаа:
http://gimp.org/screenshots/
Image
Image
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Posts: 219
Joined: 2009-03-05, 22:40
Location: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Post by XXman » 2009-08-11, 20:19

Gimp дээр photoshop шиг brush байдагуу? :-)
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-08-11, 20:56

Яг Photoshop шиг биш ч гэсэн ер нь их дажгүй сайн програм л даа. Харин Photoshop бол мэдээж үнэндээ таарсан сайн програм гэдгийг нь үгүйсгэхгүй л дээ. Мэргэжлийн өндөр түвшний фото засвар, дизайн хийхэд GIMP-ээс илүү байх. Бас илүү их заавар, хичээлүүд интернет дээгүүр байдаг л даа.
Харин GIMP бол нэг их дутахгүй л дээ. Ер нь бол viewtopic.php?t=501&postdays=0&postorder=asc&start=0 энд байгаа бичлэг дээрхүүдийг бүгдийг нь GIMP дутуугүй хийж чадна ;)
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 405
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-11, 23:39

сэдэвт маань гоё юм оруулсанд баярлалаа ,
Фотошопыг шууд татаж авч болохгүй юу крактаж авна гэж ярьдаг билүү тэгж нэтээс татаж авахуу? шууд татаад авчиж болдог юмуу?
би дээр байгаа gimp-ийг татаад сууж байна зурагаа засаж тоголноо ,
нээрээ алмасаа би блогтой болмоор байна мөнгө төлөх ёстой юмуу түрүүн http://blogmn.net/index2.php ийшээ ороод оролдож үзсэн чинь админаас эрх ав гээд байсан, тэгээд холбогдож чадахгүй байхаар нь зүгээр сууж байхаар гээд сонирхож дэлхий банжиг 2 дээр хийж үзсэн сонирхолтой л юм байна лээ, дусалд блогтой болмоор байна
Last edited by lfc_mugi1989 on 2009-08-11, 23:55, edited 1 time in total.

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-08-11, 23:49

Крэкдаад хууль бусаар хэрэглэж болно л доо. Гэхдээ GIMP байхад надад лав тэгэх шаардлага гардаггүй л дээ. Веб энэ тэр хийхэд бол GIMP хангалттай боломжтой.
Харь гаригийнхан байдаг :D

Post Reply

Return to “Aнхан шатны ерөнхий ойлголт, тусламж”