Page 1 of 2

MAC хэрэглээ.

Posted: 2008-12-22, 12:56
by bee
MACbook, MACmini, iMAC зэрэг компьютер манай хэрэглээнд нэвтрээд нээх удаагүй ч хэрэглэдэг хүмүүс нилээдгүй болсон байна. Энэ сэдэвт дээрх сериүдийг ашиглахад гарах техник хангамжийн хүндрэлийн талаар хэлэлцэж байя.

Саяхан нэг ийм асуудал хялбар шийдсэнээ хуваалцъя. Хэн нэгэнд нь тохиолдож магадгүй.
Үйлдлийн системрүүгээ орж чадахгүй болсон үед МАС ийнхаа оптик драйв дотор СД, ДВД хийгээд авч чадахгүй байгаа бол МАС аа дөнгөж ачаалж эхлэнгүүт маус товчлуураа удаан дараарай. Энэ нь нэг ёсондоо boot ээ cd-rom ноосоо уншуулж байгаа хэрэг байх. Энэ үйлдэл хийх үед cd-rom автоматаар СД чинь гаргаж ирнэ.
Тэгэхдээ энэ зөвхөн MACmini дээр хамааралтай.
Image"MACMINI"
MACbook болон iMAC (десктоп) нь өөр дээрээ EJECT хийх товчлууртай байгаа.

Posted: 2008-12-22, 16:34
by Almas
Монголд ч харьцангуй хэрэглэгч цөөтэй болохоор нээрээ иймэрхүү юмнуудаа хуваалцаад байвал их хэрэгтэй байх даа...

Re: MAC хэрэглээ.

Posted: 2009-01-29, 19:29
by Khaschuluu
Би Macbook Air-ийг зүгээр л барьж мэдэрч үзсэн. Таалгадсан зүйлс гэвэл
-Санаанд багтамгүй нимгэн
-Өнгө үзэмж нь хараа салгамгүй
-Цаанаасаа хамгийн сүүлийн үеийн Mac OS-той ирдэг
-Мэдрэгч хулгана дээр хоёр хуруугаа тавиад хоёр тийш нь даралттай чирэхэд томруулдаг эсрэг үзэгдлээр бол жижигрүүлдэг /энэ нь бол гайхалтай/
-Тэгээд залгуур нь соронзтой, заавал чихэж эдр хүч шаардахгүй
-Хүчирхэг хурдан

Харин таалагдаагүй ч гэмээр юм уу онцгүй дутагдалтай тал нь гэвэл
-CD-ROM байхгүй
-Мэдрэгч хулгана товшилт мэдрэхгүй
-Ганцхан USB залгууртай
-Мэдрэгч хулгана нь гацдаг
-Хэтэрхий цөөн тооны залгууртай

Энэ бүх зүйлсийг барьж үзсэн даруйдаа л мэдэрч үзлээ. Харин дасч болдог юм уу үгүй юм уу бүү мэд. Удаан барьж үзэхэд бол үүнээс ч илүү сайн муу талууд ажиглагдана байхаа. Эцэст нь хэлэхэд энэ бол жинхэнэ тансаг хэрэглээ юм байна лээ. Ер нь л Apple брэндийн хийсэн юм бүхэн сэтгэл татдаг шүү дээ.


Image

Posted: 2009-02-21, 20:52
by Loader
Macbook Air arai demii sanagdsan nadaa :D suuliin uyiin Unibody zagvaruud mash goe yum bna lee...une ortog het ondor zolignuud bolhoos bish ch yanztai ed :grin:

Posted: 2009-03-01, 00:15
by maximum_mng
Үнэ өртгийн хувьд бузрын үнэтэй болохоор манайхан нээх хэрэглээд байдаггүймдөөө зайлуул...

Posted: 2009-04-16, 07:15
by Loader
sayhan unibody macbook pro avlaaa. vista bootcamp ashiglan suulgalaa.uhah l uldeed bna.

Posted: 2009-04-16, 07:26
by Almas
Ubuntu суулгаж байгаад ухаач ;)

Posted: 2009-04-16, 14:58
by Khaschuluu
нээрээ зарим Ubuntu чинь Power PC гээд Apple Mac-уудад зориулсан хувилбарууд нь байдаг шд. Тэд нар бол асуудалгүй ажиллана байх даа.

Posted: 2009-04-16, 15:26
by Almas
Заавал зориулсан гэж байдаг юм уу? Би нэг macbook дээр шууд амьд дискнээс нь ажиллуулж байсан. Шууд л ажилладаг, суудаг байхаа...

Posted: 2009-04-17, 01:57
by Khaschuluu
тэгдэг л дээ ямар ч дискээр болдог. гэхдээ зориулсан нь арай асуудал байгатай байдаг гэдгийг мэдэж авсан л даа. хамаагүй өөр байдаг.

Re: MAC хэрэглээ.

Posted: 2009-04-17, 12:31
by KILEI
WOHLOV wrote:Би Macbook Air-ийг зүгээр л барьж мэдэрч үзсэн. Таалгадсан зүйлс гэвэл
-Санаанд багтамгүй нимгэн
-Өнгө үзэмж нь хараа салгамгүй
-Цаанаасаа хамгийн сүүлийн үеийн Mac OS-той ирдэг
-Мэдрэгч хулгана дээр хоёр хуруугаа тавиад хоёр тийш нь даралттай чирэхэд томруулдаг эсрэг үзэгдлээр бол жижигрүүлдэг /энэ нь бол гайхалтай/
-Тэгээд залгуур нь соронзтой, заавал чихэж эдр хүч шаардахгүй
-Хүчирхэг хурдан

Харин таалагдаагүй ч гэмээр юм уу онцгүй дутагдалтай тал нь гэвэл
-CD-ROM байхгүй
-Мэдрэгч хулгана товшилт мэдрэхгүй
-Ганцхан USB залгууртай
-Мэдрэгч хулгана нь гацдаг
-Хэтэрхий цөөн тооны залгууртай

Энэ бүх зүйлсийг барьж үзсэн даруйдаа л мэдэрч үзлээ. Харин дасч болдог юм уу үгүй юм уу бүү мэд. Удаан барьж үзэхэд бол үүнээс ч илүү сайн муу талууд ажиглагдана байхаа. Эцэст нь хэлэхэд энэ бол жинхэнэ тансаг хэрэглээ юм байна лээ. Ер нь л Apple брэндийн хийсэн юм бүхэн сэтгэл татдаг шүү дээ.


Image
paah ueiinhneesee tasarchijee hehe

Posted: 2009-04-17, 21:01
by Khaschuluu
уул нь тасарцан эд. Гэхдээ одоо хамгийн нингэн гэгдэх HP Voodoo-д цохиулцан бас IBM ThinkPand бас байсан

Posted: 2009-07-02, 12:57
by KILEI
зөөөөз

Posted: 2009-08-23, 14:55
by bee
MAC хэрэглэдэг хүмүүст хэрэг болох нэг программын талаар товч мэдээлэл хүргье.
2006 oнд гарсан MAC д зориулсан Parallels Desktop,энэ нь өөрийн компьютерын техник хангамжид тулгуурлан
бодит компьютерыг үүсгэн зэрэг ашиглах боломж бүхий программ хангамж юм. Үүнтэй ижил төстэй
виндовс болон линукс дээрх программууд байдаг бөгөөд MAC дээр ашиглах боломжтой нь Parallels Desktop.
INTEL based MAC дээр суулгах боломжтой дээрх программаар үүсгэсэн виртуал компьютерыг хост
компьютерын техник хангамжийг ашиглан компьютер дотор үүсгэсэн бүрэн техник хангамж бүхий бодит
компьютер гэж ойлгож болно.
Анх суулгах явцад виртуал машиндаа тохируулан RAM HDD гэх мэт техник хангамжаа тааруулж өгдөг бөгөөд
драйверийн хувьд өөрийн хост компьютерын драйверийг ашигладаг учир таниулах шаардлага гарахгүй.
Одоогоор 4.0 сери нь гарсан бөгөөд сериалыг худалдаж авсанаар бүрэн гүйцэд ашиглах боломжтой болно.
GOOGLE ээс сайн хайвал сериал бүхий PD4.0 олдно.
========================================================================================
Хэрэв та MAC хэрэглэдэг, виндовсоос салахыг хүсдэггүй, линуксийг шинээр суулгаж үзэх хүсэлтэй бол
дээрх про г ашиглаж үзэхийг зөвлөе.
========================================================================================
Image
Image

Posted: 2009-08-23, 15:34
by Almas
Хэй, сайн уу,

Open source, үнэгүй ижил төрлийн програмж:
http://www.virtualbox.org/wiki/Downloads
Үүнийг хэрэглэж үзэж байсан уу? IntelMacOSX дээр суух юм байна.
Би бол Linux дээрээ одоо хэрэглэдэг. :)

Posted: 2009-08-23, 15:39
by XXman
Хо гайхалтай 3 үйлдлийн систем нэгэх зэрэг нэг ком д байна. Энэ чиний дэлгэцийн зурагуу? :D :grin: