Page 1 of 3

Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-10, 16:06
by Almas
За өнөөдөр бета хувилбар руу хувилбар ахиуллаа. Нэг их асуудал алга. Анх хэрэглэхэд жаахан эвгүй санагдав.

1. Cairo-Dock суулгаад
2. Терминалаас

Code: Select all

gconftool -s /system/indicator/me/display --type int 0
тушаалыг өгч нэрээ арилгаад

Ерөнхийдөө дажгүй болчихлоо. Яг шинэ launcher нэг их таалагдсангүй. Cairo-Dock илүү бас асуудалгүй ажиллаж байна :nice: Бараг л MacOSX шиг болчихжээ. :ok:

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-12, 23:10
by XXman
Хэхэ тэр launcher чинь харин хөөрхөн санагдаад байгааш мангар энгийн тэгсэн мөртлөө хөөрхөн анимешнтэй би гарахаар нь шилжий гэж бодоод л байгаад байгаа хэхэ

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-13, 08:24
by Alog
дэлгэцийн зураг нтр тавиарай алмасаа

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-14, 21:26
by Almas
15 хоноод угаасаа эцсийн хувилбар гарлаашд. Өөрөө суулгаад үз ээ ;p Угаасаа ихэнх хэсэг автоматаар нуугддаг болсон байна. Дэлгэцийн агшин дээр бүгдийг нь гаргах хэцүүшд. хэхэ ;-) Би нээрээ Cairo-Dock-ынхоо оронд Docky суулгачихлаа, авсаархан бас зүгээр юм аа...

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-17, 21:34
by XXman
хэхэ надад тэр Docky нууд нэг л болж өгдөггүйшдэ гоё юм шиг хэрнээ дорхноо оцнгүй санагдаад эхэлдэг :find:

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-19, 07:11
by Almas
Харин уг нь байнга ил байж байдаг бол амар байдаг. Гэхдээ шинэ shell-ээс бол дээр санагдаад хэрэглээд байгаа. Одоо ч бараг дасчихлаа :)

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-20, 00:23
by XXman
Хэхэ тэссэнгүй 10 хоног хүлээж чадсангүй байж сууж чадахгүй байсаар байгаад 11.04 болгочихлоо яадгийн цус :ok:

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-20, 19:08
by Almas
:nice:

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-29, 09:30
by Guest
Би Убунту 10.10-г update хийгээд 11.04 болгосон юм. 10.10 байхдаа миний нөүтбүүк дээр дажгүй ажиллаад байснаа 11.04 дээр гацаад байхын 11.04 үзүүлэлт нь ихэссэн юм болов уу

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-30, 15:23
by Almas
https://help.ubuntu.com/community/Insta ... quirements

1 GHz x86 processor
1GB of system memory (RAM)
15GB of hard-drive space (although this can be split onto 2 drives, a 5Gb / and a 10Gb /home fairly easily)
Graphics card and monitor capable of 1024 by 768
Either a CD/DVD Drive or a USB port (or both)
Internet access is helpful

гэсэн байна. Тэгэхээр 1ГБ РАМ гэхээр яг Windows 7-той ойролцоо үзүүлэлттэй болсон бололтой. Дэлгэцийн карт бас гайгүй үзүүлэлт шаардаж байгаа байх аа.

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-04-30, 15:24
by Almas
Эсвэл upgrade хийснээс болж алдаа гарсан байж ч мэдэх л юм. Бүүр шинээр суулгаад үзвэл яадаг бол? CD-г нь татаж аваад Live байдлаар ажиллуулаад үзэхээр л мэдэгдэх байх даа?

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-05-02, 12:10
by monhoo04
энэ үнхээр тасархай болчижээ LIKE!!! :nice:

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-05-04, 19:26
by ganaa711
Би ubuntu 10.10-тай байж байгаад 11.04 болгосон юм. Форматлаад инсталдсан юм. Нетээр заавар харж байгаад тусдаа партишн үүсгээд vista -тай цуг суулгасан юм. Партишн үүсгэхдээ swap партишн, Ubuntu суух партишн үүсгэсэн өөр партишн үүсгээгүй. Гол асуудал нь унтрааж асаагаад ubuntu vista хоёрын аль нэгийг нь сонгох сонголтоос ubuntu -г сонгоод орохоор заримдаа орохгүй, заримдаар ороод байхын энийг яаж янзлах уу

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-05-05, 11:16
by monhoo04
энд нэг асуудал гарсан шүү 11.04 болгоод (шууд upgrade хийсэн). унтраагаад асаатал док маягийн хэсэг нь бхкуу болоод эргээд интэрфэйс нь 10.10 шиг болчхийн. тгд ямар нэгэн алдаа өгөхгүй system monitor оос харангуут 11.04 гэж гарж ирээд бхийн яаж шийдэх вэ ?

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-05-06, 00:39
by Almas
@ганаа711
Наадах чинь сонин юм байна. Grub-н л алдаа бололтой. Орохгүй байх үедээ ямар алдаа гарч байна вэ?
Тэр алдааных нь бичгээр нэтээс нэг хайгаад үз дээ.

@monhoo04
Logout хийж байгаад доод session хэсэгт нь Ubuntu classic биш зүгээр Ubuntu гэсэн сонголтоор нь ороорой.

Re: Ubuntu 11.04 Natty

Posted: 2011-05-06, 12:35
by fff
Би 11.04 дээр canon ir 2018 гэдэг принтер тохируулах гээд чаддагүй ээ. Урьд нь нетээс харж байгаад 10.10 дээр тохируулчихсан юм. Тэр заавар нь болохоор драйверийг нь нетээс татаад тэгээд ubuntu-аасаа cups cups-common гэдгийг устгаж байгаад драйвераа суулгаад болно гэсэн заавар байсан юм. Энэ зааврын дагуу cups cups-common гэдгийг устгаад драйвераа суулгах гэхээр инсталл товч нь идэвхжихгүй байхын хажууд нь
Dependency is not satisfiable: gs-esp
ийм бичиг гарч ирчихээд байгаан. Би ойлгохдоо энэ нь байхгүй байна гэж бодоод нетээс хайж байгаад татаад суулгасан ялгаа алга. Арга чарга байвал туслаач