2 хуудасны 3 дахь нь

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-05-07, 09:32
Бичсэн Almas
Тэр драйвер нь deb байсан байх. Тэр нь 10.10-т зориулаад хийсэн deb болоод таарахгүй байгаа байх. 11.04-ынхыг хайж олох юм уу эсвэл соорс кодыг нь компайлдаад суулгавал болох байх. deb драйвер нь байгаа юм чинь соорс код нь хаа нэгтээ байгаа даа. Жаахан хайгаад үз дээ. Болохгүй бол эргээд асуугаарай. Би нэлээн яаруу хариу бичлээ...

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-05-09, 09:26
Бичсэн Almas
ganaa711 wrote:Би ubuntu 10.10-тай байж байгаад 11.04 болгосон юм. Форматлаад инсталдсан юм. Нетээр заавар харж байгаад тусдаа партишн үүсгээд vista -тай цуг суулгасан юм. Партишн үүсгэхдээ swap партишн, Ubuntu суух партишн үүсгэсэн өөр партишн үүсгээгүй. Гол асуудал нь унтрааж асаагаад ubuntu vista хоёрын аль нэгийг нь сонгох сонголтоос ubuntu -г сонгоод орохоор заримдаа орохгүй, заримдаар ороод байхын энийг яаж янзлах уу
Энэний учрыг оллоо. Энэ алдаа нь партишнтай холбоогүй дэлгэцийн картын чадал хүрэхгүй байгаатай холбоотой юм байна. Тэр хар дэлгэц дээр нь Ctrl+Alt+Del дарахад шууд унтраад асаж байна. Миний нөүтбүүк дээр бас тэгж байна. http://ubuntuforums.org/showthread.php?t=1744809 Энд заавар байна. Би бол grub menu дээрээ e товч дарж засахаар ороод $ubuntu_gfx гэсэн нэг юм байсан. Яг цээжилсэнгүй. Тэрнийг нь тэнцүүгийн тэмдгийн арынхыг нь устгаад F10 дараад ороход лав орж байлээ. Харин энэ заавар бол бүр засах юм шиг байна. Тэрийг нь бол яг туршиж үзээгүй л байна.

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-14, 23:51
Бичсэн tuuguu999
Би эртээд хаанаас билээ нэг юм харж бсан юмаа...Нэг процессортой тэгээд 2 гар 2 хулгана 2 дэлгэц тавиад 2 хүн нэг процессор дундаа тавьдаг. Тэгээд ubuntu дээр нэг юм хийдэг гэд бсан тэрийг мэддэг хүн бна уу?

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-15, 00:31
Бичсэн tuuguu999
Би сая нэтээс жоохон хайлаа тэгсэн multiseat гэдэг юмуу даа...Энний талаараа дэлгэрэнгүй олж өгөөч...

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-15, 01:03
Бичсэн Almas

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-15, 01:15
Бичсэн tuuguu999
:))) :))) Танайхаас харсан юмаа хайгаад яваад бсан бна шд. Балай юм. Хэхэ дусал бхад өөр юм хэрэггүй юмаа :D

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-15, 01:21
Бичсэн tuuguu999
Заавал ямар нэг комманд энэ тэр бичдийн болуу? Ингэж үзсэн хүн бна уу? Windows д ийм юм байдаг болуу multiseat шиг...Нээрээ Алмас ахад маш их баярлалаа таны хариулсан болгон 100% working шүү :bravo:

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-16, 00:39
Бичсэн Almas
Би яг ингэж туршиж үзээгүй л байгаа. Ер нь бол хоёр салаалах бол бэлэн болчих юм билээ. Харин олныг бол өөрөө нэлээн тушаал энэ тэр өгч, файлуудыг засаж байж болох байх аа...

Windows дээр яг ийм зүйл байхгүй. Гэхдээ тийм төхөөрөмж байдаг. Салаалдаг юм билээ. nComputing гээд байдаг. Гэхдээ гацдаг алдаатай ажилладаг гэж яриад байсан...

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-17, 18:21
Бичсэн tuuguu999
Төхөөрөмж юмуу тээ? Тэгвлэл Ubuntu дээр хийж үзсэн хүн байна уу?

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-17, 22:45
Бичсэн Almas
Чи анхных нь болооч ;)

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-17, 22:51
Бичсэн tuuguu999
Харин хичээж л байна. Цаг зав гарахгүй л бна. Ядаж байхад туршиж байгаа PC-нь сэгийн Pc. Минийх болохоор яагаад ч юм Ubuntu суухгүй байна. Нээрээ энийг мэдэх хүн байна уу?
Capture.PNG
Capture.PNG (36.2 KiB) Viewed 5252 times

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-18, 18:28
Бичсэн Almas
Уг нь wubi-аар биш шууд ubuntu-ээ суулгавал зүгээр дээ... Энэ алдаа энэ тэрийг нь бол ёстой мэдэхгүй юм байна. Энэүүгээр нь бичээд хооглээс хайгаад үз дээ.

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-19, 00:11
Бичсэн tuuguu999
Мммм...Уул нь бол Ubuntu-гээр нь л суулгах ёстой байх. Гэхдээ миний энэ хард баахан туршилт хийгээд эхлээд нэг windows 7-оороо л форматлах хэрэгтэй байх. Дан Ubuntu тэй байвал яаах бол. Windows дээрх програмууд ажилладаггүй тээ. Ядаж Photoshop энэ тэр ажилдаг бол :find:

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-19, 09:00
Бичсэн Almas
эсвэл эхлээд virtualbox ашиглаад суулгаад үзэхгүй юу дөө.. Тэр wubi-ийн алдаа яагаад гараад байгааг алдааг нь үгээр нь бичээд нэтээс хайвал олдох л байх. ойрд зав муутай байна өө...

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-19, 16:41
Бичсэн tuuguu999
Virtualbox-оор Ubuntu суулгаж болдог юмуу?

Re: Ubuntu 11.04 Natty

Бичсэн: 2011-08-20, 01:03
Бичсэн Almas
virtualbox програмыг суулгаж байгаад тэрэн дотроо Ubuntu суулгаж болношд.