Intel ® Atom™ Processor

ЗурагЗурагЗураг
Шинэ техник, технологи, мэдээлэл, сонирхолтой санаа гээд энд ярилцацгаая.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Intel ® Atom™ Processor

Бичлэг Бичсэн bee »

Зураг
2008 оны хавар INTEL компаниас нийтэд дэлгэн танилцуулсан silverthorne болон diamondville процессор INTEL-ATOM™ бренд нэртэйгээр smartphone болон жижиг лаптопуудад суурилагдан худалдаанд гарч эхэлсэн билээ. Энэхүү шинэ загварын INTEL-ATOM™ процессор нь 45нанометр хэмжээтэй.
Жижигрүүлсэн зөөврийн компьютер болон гар утас, халаасны компьютерт ашиглах боломжтой, цахилгаан зарцуулалт энгийн процессорыг бодвол маш бага зэрэг давуу талтай. Ийм процессор суурилсан LAPTOP ийг NETBOOK, ширээний десктопийг нь NETTOP хэмээн нэрлэж болох бөгөөд эдгээр нь хэмжээгээрээ энгийнтэй харьцуулахад жижигхэн, хөнгөхөн, цахилгаан зарцуулалт бага, мөн үнийн хувьд хямдхан зэрэг давуу талтай.
INTEL-ATOM™ процессорын үзүүлэлтийг сонирховол
CPU-CLOCK 800MHz-1.6GHz
FSB-speed 400-533
core 1-2
x86 болон 64bit
INTEL-ATOM™ процессор суурилсан ACER-ASPIRE-ONE нь 8 инчийн дэлгэцтэй байх жишээтэй.
ЗурагACER-ASPIRE ONE
Манайд дээрх ACER-ASPIRE-ONE нэтбүүк худалдаанд гарсан байсан.
Үзүүлэлтийн хувьд:
1.6GHz N270 Intel Atom Processor
1GB DDR2 533MHz
WINDOWS XP HOME SP3
8"1024x600 WSVGA Display
120GB 2.5" 5400rpm Hitachi HDD
802.11b/g wireless
Multi card reader+crystal web cam
Үнийн хувьд 700$ орчим харагдаж байсан.
ACER-ASPIRE-ONE нэтбүүкээс гадна олон фирм АТОМ процессорыг ашигласан олон нетбуукууд гарсан бөгөөд
ASUS-EePC 901
HP-2133 MINI NOTE
SONY-VAIO-TZ
FUJITSU-Lifebook P7230 зэргийг нэрлэж болно.

Доорх зурагнаас энгийн 35мм ийн процессорыг АТОМ той хэмжээг нь харьцуулсан харагдаж байна.
Зураг
NTEL-ATOM™ процессор нь одоогоор N270 бүүр илүү жижигрүүлсэн загвар болох Z500-Z540 сериэр гарсан.
Зураг
Бидний хэрэглээнээс гарч чадаагүй байгаа Pentium4 үүд, ширээн дээр багтахгүй шахам том том процессоруудын эрин үе хэдийнээ дуусаж, нано технологи, авсаархан мөртлөө чамин загвартай, хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй компьютерууд дэлхийн зах зээл дээр аль хэдийнээ гарчээ. Манай том том компьютер нийлүүлэгч компаниуд ч гэсэн нэг үеээ бодвол шинэ технологийн барааг ихээр оруулж ирдэг болсон.
Бараг аль жилийн өмнө шахуу гарсан процессорын талаар арай л хожуу, бөгөөд маш товчхон мэдээлэл орууллаа.
Хамгийн сүүлд 1 гишүүн bee нд нийт 2008 дахь удаагаа зассан
bee
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

:D блогийн хамтран бичигч эрх аваад http://dusal.blogmn.net дээр мэдээгээ давхар оруулж байж болно шүү.
Тэгж байгаад саит нээгдэхээр бүх бичлэгээ зөөгөөд оруулчихна :)
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Удахгүй гар утаснууд ийм хурдтай процессортой болоод бараг РС болохым байгаа биз дээ. Тэгээд лазерын гартай, проектор дэлгэцтэй :)
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

лазерн гар

Бичлэг Бичсэн Khaschuluu »

хэй нээрээ тэр лазер гарыг би харсан. Үнэн гоё юм билээ. Үнэхээр их таалагдсан. Гэхдээ бичих мэдрэмж жаахан буурч байна лээ шүү. Заавал гарлуугаа харж байж бичихгүй юм бол тэр хавтгай газар дээр алийг нь гэж дарах билээ дээ. Жинхэнэ гардээр бол бичиж байхад гарлуугаа харах шаардлага байдаггүй. Мэдээж жинхэнэ гар чин овгор товгор байдаг ш дэ. Заза мэдэхгүй нэгэнд нь зориулаад хэлэхэд энэ лазер гарыг үзэхийг хүсвэл МТҮП урд талын хаалгаар ороод хоёр давхарт нь Мэдээлэл Технологийн Танин Мэдэхгүйн Төв гэж байгаа. Тэнд 1000 төгрөгийн такс төлөөд бүхийл шинэ технологийг үзэж болоно. Хэрвээ хүсвэл http://xacaa.blog.mn/index.m?p=18 хаягаар ороод сонирхоорой. Хэсэг хусаг зүйл бичсэн байгаа. За амжилт хүсъе.
Хөрөг
Alog
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 213
Элссэн: 2009-01-13, 04:44

Re: Intel ® Atom™ Processor

Бичлэг Бичсэн Alog »

нэтбүүкний тал дээр ямархуу байр суурьтай явдаг вэ? ер нь хэрийн програм ажиллчих болуу?
ядаж байхад атом гээч процессорыг нь төсөөлөл алга. кореа луу захих гэсийн MSI гийн бодь электрониксийн борлуулж байгаа нэтбүүк бас сонирхол татаад байдаг... уг нь нэг их үнэтэй биш дээр нь авч явахад авсаархан, ОС ийн тал дээр өөрөө убунту суулгачихад асуудал гарахгүй байх гэж бодоод байдаг....
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Intel ® Atom™ Processor

Бичлэг Бичсэн Almas »

Үзүүлэлт гайгүйтэй бол дажгүй л юм шиг байлээ. гэхдээ сайн мэдэхгүй байна. Ойр хавьд чинь электроникийн дэлгүүр энэ тэр байвал ороод сонирхоод үзээч. Зарим нетбүүкүүд цаанаасаа линукстай ирдэг сураг байсан.
http://shopping.trustedreviews.com/UK/p ... ck_Netbook энэ бол хөөрхөн л юм байна. Авч яваад энгийн юм хийгээд байхад бол хангалттай үзүүлэлт гэж бодож байна. Бас хамаагүй хямд юм аа.

Би бол арай том дэлгэцтэй нимгэхэн зүйлс сонирхдог. Мөнгөтэй болж байгаад MacBook Air эсвэл Sony юм уу Toshiba-ын Slim загвараас олж худалдаж авах хүсэлтэй нэгэн билээ гсн :D
http://blogs.zdnet.com/Apple/?p=888
Энэ гоё эд байна.
Гэхдээ Sony, Toshiba гэлтгүй Taiwan, China брэндүүд бас лаг болж байна шүү... Энэ хямдхан бас үзүүлэлт нэлээн боломжийн юм а :-) гол нь дэлгэц нь арай том.
http://www.ivaleo.co.uk/product_info.php?products_id=37
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Alog
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 213
Элссэн: 2009-01-13, 04:44

Re: Intel ® Atom™ Processor

Бичлэг Бичсэн Alog »

acer one 8Gb HDD тэй г нь аваад убунту нотебүүк рэмиксийг нь суулгаадахсан уг нь дажгүй ажиллаж байна харин 8Гб гэдэг бол үнэндээ л юу ч биш юмаа хэдэн докумэнт л тэнд явахаас биш. буцаагаад зарчихлаа. юмыг эдэлж үзэж байж л мэдрэх юм байна. нетбүүк уг нь авсаархан хөнгөн боловч, дэлгэц хэт жижиг дээр нь заавал зөөврийн СД ром хэрэг болох, элдэв юм суулгачихвал тэгээд л гацалт их болчих нтр нэг л таалагдсангүй. харин тэр 160Гб хардтай 2Г рамтай нтр нь яадаг юм гэхээс...
Хөрөг
206sk
Жирийн Нэгэн
Жирийн Нэгэн
Бичлэг: 12
Элссэн: 2010-02-17, 16:25
Танилцуулга: 286-г анх 1991 онд харсан, DOS-той 1996 онд танилцсан, Windows 1997 онд заалгаж байсан, 2001 оноос хувийн уран бүтээлч =)

Re: Intel ® Atom™ Processor

Бичлэг Бичсэн 206sk »

Alog wrote:acer one 8Gb HDD тэй г нь аваад убунту нотебүүк рэмиксийг нь суулгаадахсан уг нь дажгүй ажиллаж байна харин 8Гб гэдэг бол үнэндээ л юу ч биш юмаа хэдэн докумэнт л тэнд явахаас биш. буцаагаад зарчихлаа. юмыг эдэлж үзэж байж л мэдрэх юм байна. нетбүүк уг нь авсаархан хөнгөн боловч, дэлгэц хэт жижиг дээр нь заавал зөөврийн СД ром хэрэг болох, элдэв юм суулгачихвал тэгээд л гацалт их болчих нтр нэг л таалагдсангүй. харин тэр 160Гб хардтай 2Г рамтай нтр нь яадаг юм гэхээс...
Би Acer Aspire One-тай. Дажгүй шүү. Atom N270 1,6GHz, 1GB DDR2, 160GB HDD, Wifi, Bluetooth, 6Cell Battery. гадуур авч яваад хүмүүс янз бүрийн юм үзүүлэхэд дажгүй. Virtualbox суулгаад BSD+apache ажиллуулж үзсэн болж байна лээ. Ганц хэцүү нь антивирус суулгавал уу :D :D :D
Цэнэгээ бол 6-8 цаг барьж байсан. Анх авахдаа 3 үүртэйг нь 6-р солиулсын. Одоо дүү лекцээ бичээл дуугаа сонсоол бүтэн өдөр аваад явахад цэнэг нь хүрж л байна.
Хөрөг
206sk
Жирийн Нэгэн
Жирийн Нэгэн
Бичлэг: 12
Элссэн: 2010-02-17, 16:25
Танилцуулга: 286-г анх 1991 онд харсан, DOS-той 1996 онд танилцсан, Windows 1997 онд заалгаж байсан, 2001 оноос хувийн уран бүтээлч =)

Re: Intel ® Atom™ Processor

Бичлэг Бичсэн 206sk »

Alog wrote:acer one 8Gb HDD тэй г нь аваад убунту нотебүүк рэмиксийг нь суулгаадахсан уг нь дажгүй ажиллаж байна харин 8Гб гэдэг бол үнэндээ л юу ч биш юмаа хэдэн докумэнт л тэнд явахаас биш. буцаагаад зарчихлаа. юмыг эдэлж үзэж байж л мэдрэх юм байна. нетбүүк уг нь авсаархан хөнгөн боловч, дэлгэц хэт жижиг дээр нь заавал зөөврийн СД ром хэрэг болох, элдэв юм суулгачихвал тэгээд л гацалт их болчих нтр нэг л таалагдсангүй. харин тэр 160Гб хардтай 2Г рамтай нтр нь яадаг юм гэхээс...
8Гб-тэй бол Хард диск биш шүү. SSD-Solid State Drive. Энэ нь хард дискийг сүүлийн үеийн зөөврийн компьютеруудад орлож байгаан. Санах ойн чиптэй САТА болон ПАТА(IDE) оролттой. Санах ой нь сорогзон диск биш чиптэй учир халалт бага, тэжээл бага шаардана, хурд өндөр байж чадна. Хард диск дүүрээд ирэхээрээ удаа болдог. Харин SSD-д тийв дутагдал байхгүй. SSD нь 2 дутагдалтай талтай.
1. Мэдээж шинэ технологи учир өндөр үнэтэй.
2. Чип-д суурилсан санах ойтой учир хэрэглээний явцад бичих, унших боломжгүй болдог. Харин хард диск удаан эдэлгээтэй. Гэрт 10 жилийн өмнө үйлдвэрлэсэн, одоо хүртэл ажиллаж л байна :D :D :D
Post Reply

Буцах