
2008 оны хавар INTEL компаниас нийтэд дэлгэн танилцуулсан silverthorne болон diamondville процессор INTEL-ATOM™ бренд нэртэйгээр smartphone болон жижиг лаптопуудад суурилагдан худалдаанд гарч эхэлсэн билээ. Энэхүү шинэ загварын INTEL-ATOM™ процессор нь 45нанометр хэмжээтэй.
Жижигрүүлсэн зөөврийн компьютер болон гар утас, халаасны компьютерт ашиглах боломжтой, цахилгаан зарцуулалт энгийн процессорыг бодвол маш бага зэрэг давуу талтай. Ийм процессор суурилсан LAPTOP ийг NETBOOK, ширээний десктопийг нь NETTOP хэмээн нэрлэж болох бөгөөд эдгээр нь хэмжээгээрээ энгийнтэй харьцуулахад жижигхэн, хөнгөхөн, цахилгаан зарцуулалт бага, мөн үнийн хувьд хямдхан зэрэг давуу талтай.
INTEL-ATOM™ процессорын үзүүлэлтийг сонирховол
CPU-CLOCK 800MHz-1.6GHz
FSB-speed 400-533
core 1-2
x86 болон 64bit
INTEL-ATOM™ процессор суурилсан ACER-ASPIRE-ONE нь 8 инчийн дэлгэцтэй байх жишээтэй.

Манайд дээрх ACER-ASPIRE-ONE нэтбүүк худалдаанд гарсан байсан.
Үзүүлэлтийн хувьд:
1.6GHz N270 Intel Atom Processor
1GB DDR2 533MHz
WINDOWS XP HOME SP3
8"1024x600 WSVGA Display
120GB 2.5" 5400rpm Hitachi HDD
802.11b/g wireless
Multi card reader+crystal web cam
Үнийн хувьд 700$ орчим харагдаж байсан.
ACER-ASPIRE-ONE нэтбүүкээс гадна олон фирм АТОМ процессорыг ашигласан олон нетбуукууд гарсан бөгөөд
ASUS-EePC 901
HP-2133 MINI NOTE
SONY-VAIO-TZ
FUJITSU-Lifebook P7230 зэргийг нэрлэж болно.
Доорх зурагнаас энгийн 35мм ийн процессорыг АТОМ той хэмжээг нь харьцуулсан харагдаж байна.

NTEL-ATOM™ процессор нь одоогоор N270 бүүр илүү жижигрүүлсэн загвар болох Z500-Z540 сериэр гарсан.

Бидний хэрэглээнээс гарч чадаагүй байгаа Pentium4 үүд, ширээн дээр багтахгүй шахам том том процессоруудын эрин үе хэдийнээ дуусаж, нано технологи, авсаархан мөртлөө чамин загвартай, хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй компьютерууд дэлхийн зах зээл дээр аль хэдийнээ гарчээ. Манай том том компьютер нийлүүлэгч компаниуд ч гэсэн нэг үеээ бодвол шинэ технологийн барааг ихээр оруулж ирдэг болсон.
Бараг аль жилийн өмнө шахуу гарсан процессорын талаар арай л хожуу, бөгөөд маш товчхон мэдээлэл орууллаа.