Optical storage

ЗурагЗурагЗураг
Шинэ техник, технологи, мэдээлэл, сонирхолтой санаа гээд энд ярилцацгаая.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Optical storage

Бичлэг Бичсэн bee »

Техник технологи гэсэн энэ хэсэгт оптик хадгалах хэрэгслийн хөгжлийн талаар хэдэн юм олж мэдсэнээ хуваалцъя.
Оптик хадгалах хэрэгсэл буюу бидний хэлж заншсанаар ''диск''ийг бүтээгч нь анх 1969 онд патентаа авсан бөгөөд, бидний өдөр тутмийн хэрэглэдэг стандарт 12см ийн 650-700мб хэмжээтэй диск анх 1983 онд худалдаанд гарсан. Стандарт дискнээс өмнө лазер диск хэмээх 30см ийн хэмжээтэй диск ашиглан видео аудио г буулгадаг байсан байна. Доор тухайн үед ашиглаж байсан Лазер диск, Одоогийн компакт диск, ДВД хоерыг харьцуулсан зураг байна.
ЗурагТом нь Лазер диск жижиг нь стандарт компакт дискийн хэмжээ.

Үүний дараагаар компакт дискний хөгжилЗураг

CD-R, CD-ROM, CD-RW, VCD, SVCD гэх мэтээр төрөл боломжууд нь улам сайжирсаар байсан.
Оптик хадгалах хэрэгсэл 1995 онд DVD буюу DIGITAL VERSATILE or VIDEO DISK гарч ирсэнээр шинэ шатанд орсон гэж миний хувьд боддог бөгөөд Энгийн компакт диск ойролцоогоор 700мб багтаамжтай байсан бол ДВД нь 4.7 гегабайт болтлоо эзэлхүүн нь ихэссэн. Үүний хажуугаар СД дээр агуулж чадахгуй дуу дүрсний өндөр нягтрал, форматаар бичих боломж нь нээгдсэн.

Дараагийн шат болох ДВД ний шинэ дэвшилтэт загвар HD-DVD, HD-DVDR, HD-DVDRW, HD-DVDROM буюу High Definition Digital Versatile Disk бүтээгдсэн нь багтаамжаараа 15гегабайт болсон.

Зураг

үүнийг ашиглан дууны 24бит\192кгц ийн авиаг 2 сувгаар, мөн дээд тал нь 24бит\96кгц ийн авиаг 8 сувгаар цацах төдийгүй дууны Dolby Digital AC3 аас DolbyDigital TrueHD формат, HD-DVD гийн өөрт зориулсан DTS-HD High Resolution Audio and DTS-HD Master Audio кодекуудыг бүрэн дэмждэг,
Дүрсний хамгийн сүүлийн үед гарсан HDTV гийн 1080i болон 1080р формат ашигласан дүрсийг буулгаж болох боломжтой болсон байна.

Харин тэгвэл энэ оны 4сараас гарч ирсэн BLU-RAY DISK ийн талаар цөөн хэдэн юм хэлэхэд Энгийн ДВД нүүд 650нм ийн улаан лазерийн технологи ашигладаг бол blu-ray диск 405нм ийн цэнхэр лазерийг ашигласанаараа ДВД болон HD DVD г бодвол багтаамж нь нэг талдаа 25гб, дуал талдаа 50гб хүртлэх мэдээлэл багтаах боломжтой болсон байна.
Зураг

Дэлхийн кино үйлдвэрлэгч томоохон гигантууд хэдийнээ blu-ray г сонгосон ба одоо удахгүй үзэх дуртай кино, тоглоомууд маань 25-50гб ийн blu-ray диск дээр бичигдээд ирвэл гайхах явдалгүй болжээ.
=============================================================
Мөн 200гб ийн QUAD LAYER BLU-RAY диск гэвэл ямар санагдаж байна?
Зураг
=============================================================
Зураг
эх сурвалж GOOGLE, WIKIPEDIA, Blu-ray.com
bee
Post Reply

Буцах