Дахин давтагдашгүй Монгол аялгуу

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Зохицуулагч: Bathuyag

Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Дахин давтагдашгүй Монгол аялгуу

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Бичлэг Бичсэн XXman »

Хэхэ :D сайхан санаа байна.
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

тийм байгаа биз баярлалаа хэхэ
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

хоо. Энэ Мөөгийг гэдэг нөхөрт сонирхохгүй юм гэж нэг алгаа. Бүр дуу, тэр дундаа Монгол дуу, тэр ч байтугай Норовбанзад эгчийгээ сонсдог сайн хүү байна кк
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

хэхэ баярлалаа ,
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Охин биз дээ? :D Гоё дуу сонсуулж байгаад баярлалаа. Нээрээ нэг гадаад хүн надаас Тосонгийн оройгоор гэдэг дууг олоод өгөөч гээд гуйгаад байсан.
Нэлээн дээр үед хэн гэлээ Хөвсгөлийн дуучин олон улсын наадам дээр очиж дуулж байхад нь сонсоод дараа нь хүсэлт гаргаж бичүүлээд, тэгснээ тэрийг нь Enigma хамтлаг нэг дууныхаа эхэнд оруулсан байдаг юм гэсэн. :) Тэрийг чадвал олоод өгөөч.
Харь гаригийнхан байдаг :D
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Бичлэг Бичсэн bee »

Норовбанзад гуайн дууг тавьсанд баярлалаа. Санаандгүй байж байгаад сайхан дуунууд сонслоо.
Дээр үед нэг гадаад хамтлаг манай уртын дууг дуундаа оруулсан гээд яригддаг байсныг санаж байна. ENIGMA гийн Age of Loneliness гээд, монгол хоолой оруулаад дуулсан дуу. Тэр дуу Алмасын хайж байгаа дуу байх,
- Тосонгийн оройгоор тоосроод байна
- Тогтож суухаа байлаа даа хөө
- Мандалын оройгоор манантаад байна.
- Манай нутаг маань санагдаад байна... (ардын дууны хуучны номноос ишлэв)
bee
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Надмид гээд хүн дуулсан Тосонгийн орой гэдэг Хотгойд ардын дуу юм байна. Өнөөдөр сонингийн хуудаснаас нэг ярилцлага оллоо. Сонирхвол уншаарай. Нэрийг нь санадаггүй "Алтайн аялгуу" гэлүү нэг хамтлагт дуулдаг гэж байсан.

Өнөөдөр » Урлаг
Хэн сайн дуулж, биелэх вэ
Р.ОЮУНЖАРГАЛ (2006-07-26)

Хөвч, тайгынхан ч оролцох боломжтой
Хотгойд, дархад болон монгол ардын уртын дууг хэн сайн дуулах, бий биелгийг хэн сайн биелэхийг шалгаруулах улсын уралдааныг сарын дараа зарлах гэж байна. Байгуулагдаад удаагvй байгаа “Язгуур урлагийг дэлгэрvvлж, хөгжvvлэх холбоо” ийм уралдаан зохион байгуулах юм. Тэд хэвлэлийнхний дэмжлэгтэйгээр мэдээллээ ийн эртнээс өгч байгаа нь урлагийн дээрх төрлvvдээр зөвхөн мэргэжлийн уран бvтээлчид төдийгvй 18 нас хvрсэн нь л бол уран сайханчид, бvр хөвч тайгын ардын авьяастнууд чадвараараа өрсөлдөх боломж бийг дуулгах гэснийх ажээ.

Урлаг орчин vежсэн энэ vед монгол vндэстний бусдаас ялгарах цөөн хэв шинжvvдийн нэг болсон язгуур урлагийн зарим нэг элемент мартагдахад хvрээд байгаа тул дэлгэрvvлэн тvгээх, залуу vеийнхний хvртээл болгохыг тус холбооныхон зорьж байна. Эдний анхны том хэмжээний ажил нь энэхvv улсын уралдаан бөгөөд төрөл тус бvрийг энэ чиглэлд тэргvvлэгч уран бvтээлчдийн нэрэмжит болгож байгаа юм билээ.

Хотгойд, дархад дууны уралдааныг соёлын тэргvvний ажилтан, урлагийнхан “хотгойд дууны” хэмээн авгайлдаг Д.Надмидын, бий биелгийг энэ төрлийн бvжгийн мастер, гавьяат жvжигчин, СУИС-ийн хvндэт профессор Д.Нанжидын, харин уртын дууны уралдааныг ҮДБЭЧ-ын морин хуурч, гавьяат жvжигчин Л.Идэрбатын нэрэмжит болгон явуулах аж. Энэ арга хэмжээ ахмад уран бvтээлчдийн “загатнасан газар нь маажих” шиг болжээ. Тэд язгуур урлагийн уртын дуу, хөөмийнөөс бусад төрөл мартагдахад хvрээд байгаад сэтгэл өвдөж яваа энэ vед ахмад бvжигчин, докторант З.Лхагвасvрэн санаачилж ийм холбоо байгуулсанд талархан улсын уралдааны зохион байгуулалтад хvчин зvтгэхээр болжээ.

Хад чулуун тайзтай, хонин сvрэг Үзэгчтэй “Хотгойд”-ын Надмид
“Хотгойд дууны” Надмид гэж эдvгээ нас сvvдэр 70 хvрч яваа уран бvтээлч бий. “Би нэг жуулчны баазад дуулж байгаа. Нас явах тусам хоолой цэвэршдэг юм байна” гэж суугаа энэ хөгшин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул. Аав нь жалханз хутагт Дамдинбазарын баруун гарын дуучин байсан. Үдэш бvр хонио хотлуулчихаад хvvхдvvддээ vлгэр уншиж, дуу зааж өгдөг хvн байж.

Заасан дуу бvрийг нь өөрийн болгодог Надмид охин хонины бэлчээрт өдөржин цангинуулж өнжих. Тvvний тайз хад чулуу бол vзэгчид нь хонин сvрэг байж. Ийн Хөвсгөлийн уулсын ноён шовх сарьдгуудад дуун цуурай хадааж өссөн охин 1957 онд аймгаасаа шалгарч Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцохоор Москва хотыг зорьсон тэр цагаас хойш Улаанбаатарын хvн болжээ.

Хадан цохионы өвөрт өөрөө өөрийгөө зарлан басхvv нэрт дуучин Цогзолмаа болж тоглодог байсан нь ерөөлөөр болж урлагийн алдартнуудтай нэг тогооноос хооллох болсон байна. Ажлын гараагаа Ажилчны соёлын ордноос эхэлсэн дуучин бvсгvй одоогийн ҮДБЭЧ-д 1962 онд орж 1991 он хvртэл ажиллажээ. Дараа нь “Тvмэн эх”, “Алтайн цуурай” хамтлагуудад дуулж байсан байна. Тvvний хувьд хотгойд дуунаас өөр дуу дуулах бараг л хориотой байж.

Энэ нь тухайн vеийн УАДБЧ-ынхан төрөлжсөн байдлаар уран бvтээл хийдэг байсантай холбоотой, мөн Надмид гуайгаас өөр хотгойд дууг мэдэрч дуулах “ясны” дуучин байгаагvйнх. “Тосонгийн орой”, “Жаран цагаан хонь”, “Дэлтэй цэнхэр”-ээ тэрээр дэлхийн олон орны vзэгчдэд дуулж өгсөн. Ингэж яваад нэг удаа “хулгайлагдчихсан”гэж байгаа. Францаас ирсэн нэг нөхөр манайхаас уран бvтээлчид урьж нутагтаа тоглуулах гэрээ хийхдээ “Энэ дуугаа л дуулна шvv” гэсээр аваад явж л дээ. Чуулгынхан нэлээд хэдvvлээ Францад тоглох vеэр нэгэн студид бичлэг хийж гэнэ.

Гэрээ хөтөлбөрйин дагуу ажил явагдсан нь тэр юм байх. “Тосонгийн орой”-гоо дуулж бичvvлэв. Тэгтэл удалгvй тэр нь дэлхийгээр нэг тарчихжээ. Алдарт “Энигма” хамтлаг нэрд гарсан хотгойд дууг тийн уран бvтээлдээ “ашиглаадхаж”. Эдvгээ Надмид гуай энэ тухай “Тэрэнд гомдож гоморхох юу байхав. Харин ч сайхан болгочихсон байсан. Японд бас арай өөрөөр, дан бөмбөртэй найруулчихсан байна лээ” гээд хээв нэг инээж сууна.

Д.Надмид гуай есдvгээр сард болох уралдаанд заавал дуулах бvтээлийн жагсаалтыг хэдийнэ гаргачихсан байна. Хотгойд дуу нь бэсрэг уртын дуу юм. Цөөн vгтэй, ая нь хэсэг явж байгаад vгээ “гамнаж” хэлдэг онцлогтой. Сонирхуулахад “Хотгойдын унага”-аас өөр богино дуу байдаггvй аж. Уралдаанд заавал дуулах дуу нь “Миний борлог морь”, “Жаран цагаан хонь”, “Дэлтэй цэнхэр”, “Будармаар будармаар салхи”. Уралдаанд оролцогч нь мартагдсан дуунуудаас нэгийг заавал “эрэн сурвалжилж” олсон байх учиртай. Дархад ардын дуунаас бол “Далийн цэцэг”, “Нэрстэй хvрэн тайга”, “Хармаа хагд”, “Ганган бараан нvд” зэрэг дуу байна.

Бий, биелэг, биелгээ
Урлагийнхан Д.Нанжид багшийг бий биелгийн мастер гэдэг. Хөвсгөл аймгийн уугуул, 1945 оноос бvжгийн урлагт бие сэтгэлээ зориулж яваа 76 настай уран бvтээлч эдvгээ СУИС-д багшилж байна. Тэрээр бvжиглэхийн зэрэгцээ судалж ирсэн хvн. Театрын сургуульд сурч мэргэжлийн бvжигчин болсных нь дараахан 1963 онд нэрт бvжиг дэглээч Ц.Сэвжид тvvнд бvжиг хэрхэн сурах, алхаа гишгээ, намба төрх ямар байх ёстойг заасан ном бич гэсэн даалгавар өгчээ.

Тэр мөчөөс бvжигчин Д.Нанжид Монгол орныг баруунаас зvvн, урдаас хойш хэрэн хэсч хаанахын ямар ястан яаж бvжиглэдэг болохыг судалж эхэлжээ. Ингэж явахдаа бvжиг гэдэг монголчуудын хувьд хуураа татаад уртын дуугаа дуулдгийн нэгэн адил маш эртний, бvр Хvннvгийн vеэс эхтэй бие даасан соёл юм гэдгийг мэдэж авчээ. Зvvн монголчууд дэвсэж бvжиглэдэг ч тvvхийн явцад мартчихсан. Тийм болохоор бvжиг дэглээчид зориудаар зохиомжилж дэглэн дахин гаргаж ирж. Харин баруун монголчууд өнө эртний vеийн бvжгээ өнөө хэр хадгалан язгуур байдлаар нь бvжсээр ажээ. Тэдний бvжгийг бий биелэг гэх.

Тэдний гэдэг нь ойрад монголчууд болох торгууд, урианхай, дөрвөд, баядуудыг хэлж байгаа юм. Энэ зvгийн бvжгийг бий буюу язгуур хөдөлгөөн, биелэг буюу язгуур хөдөлгөөнийг бусад хөдөлгөөнөөр баяжуулан арвижуулсан хэлбэр, биелгээ буюу тайзнаа тавьсан бvжиг гэж гурав ангилдаг байна. Эднээс эрхэмлэн тvгээх гээд байгаа язгуур зvйл нь бий биелэг буюу ердөө л цээж голдуу хөдөлгөөнөөр хvмvvний сэтгэл хөдлөл, дуулж буйгаа биеэрээ илэрхийлэх төрөл. Энэ язгуур бvжгийг найрал хөгжимтэй бvжих гэж vгvй.

Зөвхөн икэл, цуур, товшуур гэсэн зэмсгvvдтэй л биелдэг байна. Торгууд ястан л гэхэд долоон төрлийн биелэгтэй. Их, бага хэлхээ агсал, жудар, эрээн хавирга, хөвгийн биелэг, хvрэн торгод, хав барилдаан гэж байх. Их,бага агслыг найр хуримын vед биелнэ. Их гэдэг нь эр хvн тvрvvлж биелж эхлэхэд араас нь эмэгтэй нь тvvний араас найрын зочид бvгдээр тvрж биелэн дуу хуур бvжиг наадам болдог ажээ.

Ойрадад айл бvр шахам бий биелгийн гэрийн дэг сургуультай байж. Малаа хотлуулсан хойноо тусгайлан хоол унд бэлтгэн хvvхэд багачуудынхаа сэтгэлийг хөглөж байгаад бvжгээ заадаг байжээ.
Ийм өвөрмөц нэгэн соёл мартагдахаас сэргийлсэн ахмад болон залуу уран бvтээлчид хамтарч энэхvv “Язгуур урлагийг дэлгэрvvлэх, сурталчлах холбоо ” байгуулаад ажлаа шаргуу эхэлж байгаа нь энэ.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

Almas wrote:Охин биз дээ? :D Гоё дуу сонсуулж байгаад баярлалаа. Нээрээ нэг гадаад хүн надаас Тосонгийн оройгоор гэдэг дууг олоод өгөөч гээд гуйгаад байсан.
Нэлээн дээр үед хэн гэлээ Хөвсгөлийн дуучин олон улсын наадам дээр очиж дуулж байхад нь сонсоод дараа нь хүсэлт гаргаж бичүүлээд, тэгснээ тэрийг нь Enigma хамтлаг нэг дууныхаа эхэнд оруулсан байдаг юм гэсэн. :) Тэрийг чадвал олоод өгөөч.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Enigma-ын энэ дуу ч надад байгаа л даа. Яг Монгол дуучных нь дуулснаар нь... Гэхдээ сая би өөрөө олчихлоо ;) Гүүгл ах туслаад :D

Ингэсгээд youtube дээр оруулаад тавинаа. :)

http://energie2.blog.banjig.net энэ бас их гоё блог шүү. Би тухтай орно гээд л амжихгүй л яваад байгаа юм.

Монгол эр хүн наадамд 3 даваатай, найранд 3 дугараатай гээд л ярьдаг, ядаж 3 дуутай болох хэрэгтэйм шиг байгаам ;)
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

3 даваа бүр найдваргүй юу? :D
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Өө наадмынхаа цар хэмжээнээс хамаарна. Найр бол ямар ч том найран дээр аваад л хаядаг байх хэрэгтэйшд ;) Нэг багийн ч юм уу сумын наадамд бол яадаг бол :D
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Уяхан замбуу тивийн наран

Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ

Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ


За тэгээд түрүүн хэлж байсан Тосонгийн орой дуу:

Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »



Зүүдэн нойрны минь дотор нь ай
Зүрхний минь Гоолингоо нь
Үзэгдээд л байхымаа ай

Зүйчлэн хэлсэн үг нь хө
Миний маань цээжинд нь
Хадаастайхан байхымаа

Арван түмэн адуун сүрэг нь
Арынхаа нь ууланд нь
Алагласхийгээд байхымаа

Амраг Гоолингоогийн алтан хүрээ нь хө
Арынхаа ууланд нь
Цайрсхийгээд байхымаа
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

сайн байна шүү Алмасаа :D
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »


Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт цагайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая

Говийн ноён хутагт Данзанравжаа /1803-1856/
Post Reply

Буцах