Монгол улсыг АНУ-н 51 дэхь муж болгох уу?

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Монгол улсыг АНУ-н 51 дэхь муж болгох уу?

Бичлэг Бичсэн Almas »

16 дахь “бүгд найрамдах улс”-аас 51 дэх “муж” хүртэл?

U.S. NEWS & WORLD REPORT сэтгүүл
2016 оны VIII сарын 31 дугаарын тусгай сурвалжлага

Жэймс Брук

Алс бөглүү Монгол орон сүүлийн 20 жил гаруйхан жилийн дотор Ази тивийн эдийн засгийн хамгийн отгон “бар”, мөн геополитикийн томоохон төв болон хувирчээ.
Зураг
Азийн хамгийн эрх чөлөөт орон Монголыг улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн хувьд ч Азийн хамгийн америкжсан улс гэж олон хүн ярьдаг. АНУ тэргүүтэй хандивлагч, зөвлөгч нарын удирдлага дор хэрэгжүүлсэн эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд хот суурин газрын монголчуудын амьжиргааны түвшин 2020 он гэхэд өмнөд солонгосчуудын түвшинд дөхөн очих төлөвтэй байгаа гэнэ. АНУ нь монголчуудыг эдийн засгийн хувьд нэг хүнд ногдох албан ёсны зээл тусламжийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч ард түмэн болгосон бол батлах хамгаалах салбарт АНУ, НАТО-гийн зэвсэгт хүчний хамтарсан энхийг сахиулах ажиллагааны байнгын оролцогч болгожээ. Мөн гадаадынхны тусламжтайгаар Монголын балчир хувийн хэвшлийнхэн гайхамшгийг үзүүлэн даяарчлагдсан зах зээл дээр өрсөлдөх болжээ. Хэдхэн жилийн өмнө хэний ч санаанд оромгүй байсан эдүгээ Монголд бүртгэлтэй хэд хэдэн компани Нью-Йоркын Хөрөнгийн Бирж дээр үнэт цаасаа худалдах болжээ. Өнөө үед монголчууд Америк болон бусад орны мэргэжилтнүүдийг улсын Ерөнхий сайдын ажлын алба, шинэхэн байгуулсан Пепси-Колагийн үйлдвэрээс орон нутагт малчдын хоршоо хүртэл газруудад зөвлөх, менежер, ерөнхий захирал зэрэг янз бүрийн ажилд ажиллуулах нь нэгэнт хэвийн үзэгдэл болжээ. 2007-2009 онд Монголын Хөрөнгийн Биржийг сэргээн ажиллуулах төслийг Америк, Канад, Монголын мэргэжилтнүүдийн менежментын баг амжилттай гүйцэтгэн хэрэгжүүлсэн бол АНУ-ын нэгэн мужийн захирагч асныг 2011-2014 онд Монгол Улсын Ерөнхий Аудиторын албанд урьж ажиллуулж байсан юм. 2009 онд байгуулсан “Монгол-Америкийн Их Сургууль” зэрэг АНУ-ын дээд боловсролын хөтөлбөрт суурилсан хэд хэдэн их, дээд сургууль байгуулагдаж, АНУ-аас багш, профессорууд уригдан хичээл заадаг гэнэ.

Pax Americana үзэл монголчуудын дунд ид хүчээ авч, Америк гаралтай соёл иргэншил, үнэт зүйлсийг бүх нийтээр дууриах, шүтэх үзэгдэл нийгэмд газар авч байгааг Монгол төгрөгийн дэвсгэртийг ногоон өнгөөр будаж “In Mongols We Trust” гэсэн үгсийг бичих, Улаанбаатарын өмнөд хэсэгт орших Зайсангийн овоо дээрхи Зөвлөлт Улаан цэргийн дурсгалын цогцолборын оронд Милтон Фридманы хөшөөг босгох, бүр АНУ-ын 51 дэх муж болох гэх мэт туйлширсан санал санаачилгаас харж болно.

1990-ээд оны эхээр Монголын тухайн үеийн эрх баригчид социализм, төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халж, улс төр, эдийн засаг, нийгмийн цогц өөрчлөлтийг эхлүүлсэн юм. Үүнийг зэрэгцээ Монголын гадаад орчинд ч ихээхэн өөрчлөлт оржээ.
АНУ-ын Төрийн Департаментын сайдын албыг хашиж байсан Ж.А.Бэйкер 1990 онд Монголд айлчлах үеэр “гуравдагч хөрш”-ийн бодлогыг монголчуудад санал болгосон гэдэг. Энэ нь газар зүйн хувьд хоёр том хөршийн дунд хавчигдсан, далайд гарцгүй жижиг Монгол гуравдагч орнууд, нэн ялангуяа АНУ-тай хамгийн ойрын хөрш мэт харилцааг хөгжүүлэх бодлого юм. Үүнээс хойш Монголын эрх баригчид улс төрийн нам, үзэл бодлоос үл хамааран уг зарчмыг улсынхаа гадаад бодлогын цөм болгон баримталсаар ирсэн аж.

Ардчиллын үйл явц эргэлт буцалтгүй болохын хэрээр монголчууд сонгодог ардчилсан засаглал, хувийн хэвшил давамгайлсан зах зээлт эдийн засгийг амжилттай нэвтрүүлснээр аажмаар дэлхийн тавцанд өөрийн байр суурийг эзэлж эхэлсэн юм. АНУ-аас тогтоосон ардчилал, сайн засаглалын шалгуур үзүүлэлтүүдийг хялбархан давж чадсан Монгол “даян дэлхийд ардчилал, хууль дээдлэх ёсыг тогтоох”-ыг дэмжих зорилгоор АНУ-ын санаачлан байгуулсан “Мянганы Сорилын Сан”-гаас хувь хүртэх хамгийн анхны орнуудын нэг болсон билээ.

Төв болон зүүн хойд Ази дахь үйл явдлууд, тус хоёр бүсийн уулзвар дээрхи Монгол Улсын стратегийн байршил ч дэлхий нийтийн анхаарлыг түүнд хандуулахад нөлөөлсөн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр “Монгол Улс дэлхийн энэхүү тогтворгүй бүсэд тогтвортой хөгжих нь АНУ-ын томоохон ашиг сонирхол мөн”. Геополитикийн энэхүү ач холбогдлыг бусад гүрнүүд ч хүлээн зөвшөөрч байна. Хэдхэн жилийн өмнө байнгын төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээсэн Европын холбооны өндөр албан тушаалтан “Орос, Хятад, хоёр Солонгос, Казахстантай мөр зэрэгцэн оршдог нь түүний [Монгол Улсын] стратегийн ач холбогдлыг тодорхойлдог” гэжээ.

Монголыг Азийн хамгийн эрх чөлөөт орон гэдэгтэй маргах хүн цөөн. Тийм ч учраас АНУ тэргүүтэй барууны гүрнүүд дайны дараахь Афганистан, Ирак, Хойд Солонгос зэрэг орнуудын бүтээн байгуулалтад Монголын үлгэр жишээ ардчилал, зах зээлийн туршлагыг загвар болгон ашигласан билээ. Зарим хүмүүс 2002-2005 онуудад дэлхийг доргиосон Афганистан, Ирак, Солонгосын хойгийн дайнуудын хамгийн том ялагчийг Монгол гэж нэрлэх нь бий.
Иракын дарангуйлагч асан С.Хуссейны дэглэмийн эсрэг АНУ-ын 2003 онд санаачилсан “Санаа дурын эвсэл”-д Монгол хамгийн түрүүнд шахам нэгдэн орж, Ирак төдийгүй Афганистан, Солонгосын хойгт өөрийн энхийг сахиулагчдыг илгээж байсан билээ. БНАСАУ-ыг татан оролцуулах замаар тус улсын асуудлыг энх тайвны аргаар шийдвэрлэх гэсэн “нарны” бодлогыг дэмждэг Монгол 2005 онд эхэлсэн Солонгосын хойгийн зэвсэгт мөргөлдөөний үеэр АНУ-ын явган цэрэг болон нисэх хүчний баазуудыг байршуулсан чухал түшиц газар болж хувирсан билээ. 2003 онд хойд Солонгосын цөмийн туршилт, цэрэг байлдааны үйл ажиллагаанд хяналт тавих зориулалтаар Монголын өмнөд хилийн ойролцоо АНУ-ын цэргийн мэргэжилтнүүдийн суурилуулсан инженерын байгууламж нь АНУ тэргүүтэй холбоотны байлдааны ажиллагааны амжилтад чухал үүргийг гүйцэтгэсэн гэдэг (тус байгууламжийн багаж хэрэгсэл нь хойд Солонгосоос гадна Монголын баруун хилийн ойролцоох Хятадын цөмийн туршилтын талбайг ч тагнах боломжтой гэж ярьдаг). Монгол Улс Хойд ба Өмнөд Солонгос аль алинтай нь найрсаг харилцаатай байдаг нь түүнийг дайны дараахь хойд Солонгосын бүтээн байгуулалтад ардчилсан засаглал, эрх чөлөөт нийгмийн дууриаллын үүргийг идэвхтэй гүйцэтгэхэд нөлөөлсөн юм. АНУ-ын Конгресс, НҮБ-ын Дүрвэгсдийн Дээд Хорооны ивээл дор Монголын хамгийн зүүн аймаг Дорнод дахь хуучин Зөвлөлтийн Улаан Армийн цэргийн байрлаж байсан хуаранд хойд Солонгосын олон мянган дүрвэгсдийг дайны жилүүдэд хүлээн авч, байрлуулсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч гурван жилийн өмнө Америк-Монголын хамтарсан “Шонхор” ТВ-д өгсөн ярилцлагадаа “Монгол Улс АНУ-ын терроризмын эсрэг тэмцэл болон ардчилсан, эрх чөлөөт Азийг цогцлуулан байгуулахад үнэлж баршгүй үүргийг гүйцэтгэсэн” гэж онцолж байсан юм.
Зураг
Монголын эрх баригчид “Сайн дурын эвсэл”-ээс гадна АНУ-ын иргэдийг НҮБ-ын Олон улсын эрүүгийн шүүхэд үл шилжүүлэх тухай хоёр талын хэлэлцээрийг санаачлан АНУ-ын засаг захиргаатай мөн л бусдаас түрүүлж байгуулж байсан юм. Одоо Америкийн цэргийн зөвлөхүүд орос мэргэжилтнүүдийн үлдээсэн орон зайг бөглөж, Монголын зэвсэгт хүчнийг өөрчлөн байгуулахад идэвхтэй тусалдаг болжээ. Эдүгээ Монгол АНУ, НАТО болон тэдний Ази дахь холбоотнуудын зэвсэгт хүчний хамтарсан энхийг сахиулах болон хээрийн сургуулилтад тогтмол оролцдог аж. НАТО, Монголын харилцаа сүүлийн жилүүдэд илт идэвхжсэн. Саяхан НАТО Монголын цэрэг, техникийн мэргэжилтнүүдийн багийг НАТО, НҮБ-аас Африк, өмнөд Азид явуулж буй энхийг сахиулах ажиллагаанд оролцохыг санал болгосон гэнэ.

Ер нь Монгол АНУ-ын бодлогыг үг дуугүй дэмжиж, үнэнч холбоотны дүрийг чадварлаг тоглосны хариуд хангалттай “ногдол ашиг” хүртэж болохын жишээ юм. Эдүгээ АНУ-ын Төрийн Департаментын өндөр тушаалтнуудын айлчлалууд Ази дахь АНУ-ын хамгийн жижиг боловч хамгийн итгэлт холбоотонд ар араасаа цуварсаар. 2005 онд АНУ, Монголын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаас хойш хэдхэн жилийн дотор АНУ Монголын хамгийн том импортлогч болж хувирчээ. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, түүнээс тустаа “Мянганы Сорилын Сан”-гаас Монголд үзүүлдэг нийт тусламж нь Монголыг нэг хүнд ногдох албан ёсны тусламжийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч улс болгосноор арваад жилийн нүүр үзлээ. Ийнхүү АНУ цагтаа Монголын хамгийн том хандивлагч байсан Японыг өлхөн гүйцэн түрүүлсэн бол Европын Холбоо тусламжийнхаа хэмжээгээр гуравт ордог гэнэ.
Зураг

Мэдээж, гадаадын зээл, тусламж тухайн үед Монголд хуримтлагдаад байсан нийгэм, эдийн засгийн асуудлуудыг дангаар шийдвэрлэж чадахааргүй байлаа. АНУ-ын зөвлөхүүд аажмаар ОУВС тэргүүтэй олон талт санхүүгийн байгууллагуудыг орлох болж, Монголын эдийн засгийн сэргээн босголтын бодлогыг үндсэнд нь залж чиглүүлсэн гэж хэлж болно. Энэхүү бодлого нь зарим үед гарз хохиролтой, нийгмийн зарим давхаргынхны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч эцсийн дүнд Монголын эдийн засгийг сэргээж, улмаар тогтвортой хөгжлийн гольдрилд оруулж чадсан гэж ихэнх ажиглагчид санал нийлдэг юм байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хувийн хэвшлийг бэхжүүлэхэд туслах зорилгоор дэлхийн шилдэг эдийн засагчдын нэг Жэффри Саксын толгойлсон АНУ-ын эдийн засагчдын баг Монголын Засгийн газарт зөвлөх болсон юм. Тэдний хамгийн түрүүнд авсан арга хэмжээнүүдийн нэг нь аж ахуйн нэгж, байгууллагын хоёр шатлалт татварын тогтолцоог 2005 онд халж, нэгдмэл татварын хувийг нэвтрүүлсэн явдал байжээ. Аж ахуйн нэгж, байгууллагын татварын орлого тухайн үед нийт татварын орлогын 14 орчим хувийг эзэлж байсан тул татварыг бууруулж, нэг шатлалтай болсон нь олон хүний болгоомжилж байсан шиг нийт дүнгээр улсын төсөвт тийм ч том алдагдал учруулаагүй аж. Бас том аж ахуйн нэгжүүдийг татварыг урьдчилан хураадаг явдлыг ч цуцалж, судалгаа шинжилгээний зардлыг 10 жилийн хугацаатай татвараас чөлөөлсөн нь бас нэг томоохон өөрчлөлт байлаа. Татварын реформоос гадна Ж.Саксын удирдсан зөвлөх нарын баг мэдээллийн технологи, хөрөнгийн зах зээл, эрчим хүч, зам тээврийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн юм. Их хувьчлал улам эрчимжиж, 2010 онд МИАТ компанийг Швейцар-Нидерландын хамтарсан консорциумд хувьчилснаар үндсэндээ дууссан юм. Харин эрчим хүчний салбарын “задлах, аж ахуйн тооцоонд шилжүүлэх, хувьчлах” томъёоллын дагуу шат дараалсан хувьчлалын хүрээнд дэлхийн хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч АНУ-ын “Alternative Energy Sources Group” компани хэд хэдэн стратегийн объектыг худалдан авсан билээ.
Зураг
АНУ-тай чөлөөт худалдааны дэглэмд шилжсэнээс гадна Монгол Азийн Чөлөөт Худалдааны Хэлэлцээр, Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Хэлэлцээрт тус тус нэгдэн оржээ. Түүнчлэн Орос, Хятадтай хийх худалдааны хориг саадыг арилгах тохиролцоонд ч хүрч чадсан юм. Тухайлбал, Монголын экспортын бараа бүтээгдэхүүн Орос, Хятадын нутгийг дайран өнгөрөх тээвэрлэлтийн зардлаа бууруулсан бол түүхий болон боловсруулсан мах Хятад, Орос, Япон, Солонгосын хойг болон зүүн өмнөд Ази дахь хэд хэдэн орны зах зээлд нэвтэрчээ. Махны экспорт ийнхүү нэмэгдсэн нь Монгол махны олон улсын эрүүл ахуйн стандартад нэгдэн орсонтой холбоотой гэнэ.

Экспортын баримжаат эдийн засгийн бодлогын үр дүнд Монголын бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа аль болох олон талт болгон өргөжүүлэхээр өрсөлддөг боллоо. Жишээ нь, анх 1990-ээд оны эхээр аялал жуулчлалын турагентаас үйл ажиллагаагаа эхэлсэн “Нүхт Холдинг” компани одоогоор Монголын гурав дахь том интернэт провайдер “МонголиаОнлайн”, цахилгаан бараа угсардаг “МонголДизайн”, хүнсний “Агро-Монгол” зэрэг нэлээд хэдэн компанид хувь эзэмшдэг байна. Ийнхүү бизнесын үйл ажиллагаа идэвхжиж, төрөлжихийн хэрээр санхүү, менежментийн консалтингийн компаниуд ч олноор төрөн гарах боллоо.

2005 оноос тус улсын Төв Банкнаас гадаадын зөвлөх нарын оролцоотойгоор арилжааны банкуудын зээл олголтын тогтолцоог бүхэлд нь өөрчилж эхэлсэн юм. Зээл олголт барьцааны эд хөрөнгөөс гадна мөнгөн урсгалд тулгуурладаг болсноор банкны салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэгт чанарын өөрчлөлт гарсан гэж эдийн засагчид үздэг. Ялангуяа, барьцаанд тавих эд хөрөнгө тэр бүр байдаггүй үйлчилгээний салбар асар түргэн хөгжиж, эдийн засагт эзлэх хувь жин нь ч үлэмж нэмэгдсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагууд, хөрөнгийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй өрсөлдөөн ч үүнд нөлөөлсөн ажээ. Мөн онд Монголын Хөдөө Аж Ахуйн буюу олонд “ХААН” хэмээн нэрлэгдсэн банк Бээжинд салбараа нээснээр гадаадад хөрөнгө оруулсан Монголд бүртгэлтэй анхны банк болсон бол 2008 онд Монголын интернэтэд суурилсан анхны банк байгуулагдсан юм. Дүрмийн сангийн доод хэмжээг удаа дараа өсгөснөөр банкны салбарт төвлөрөл, өргөжилтийн хэмнэлт явагдаж, зээлийн хүү ч буурчээ. Банкны салбарын хөгжлийг гадаадын компаниуд Монголын банкнуудаас зээлдэх болсон явдал ч гэрчилнэ.

Зүүн Хойд Ази, Хойд Америкаас ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан аялал жуулчлалын салбарын ДНБ-д эзлэх хувь сүүлийн 20 гаруй жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн ч Солонгосын хойгийн хямрал, энэ зууны турш Ази тивийг зовоож буй САPС-ын тахал тус салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлсөөр. Бас Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас 2010 онд явуулсан судалгаагаар Монголын уламжлалт амьдралын хэв маяг, нүүдлийн соёл иргэншлийн аажим усталт, байгаль орчны доройтол нь аялал жуулчлалын хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй тухай анхааруулсан байна.

Гэсэн хэдий ч эдийн засгийн салбар дахь АНУ-ын оролцоо, хөрөнгө оруулалтын нөлөөн дор гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд ч Монголд томоохон хөрөнгө оруулахаар зэхэж буй гэнэ. Жишээ нь, Дэлхийн Банкны бүлэгт багтдаг Олон Улсын Санхүүгийн Корпораци тус улсын эрчимтэй хөгжиж буй эрчим хүч, санхүүгийн зуучлалын салбарт хөрөнгө оруулахаар судалж байгаа гэнэ. Монголд хөрөнгө оруулах эрхгүй байдаг ч Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк дүрэмдээ өөрчлөлт оруулж, Монголд хөрөнгө оруулахаар шийдэж магадгүй тухай тус Банкны Монголыг хариуцсан захирал саяхан мэдэгдсэн. Азийн Хөгжлийн Банк ч “ХААН” болон Худалдаа, Хөгжлийн Банк дахь хөрөнгө оруулалтаасаа гадна өөр хэд хэдэн банк, санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллахаар дүн шинжилгээ хийж байгаа гэнэ. Дээрхи олон улсын байгууллагууд Монголд хөрөнгө оруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монголд татаад зогсохгүй Монгол дахь компанийн засаглалыг сайжруулахад нөлөөлсөн гэж үздэг. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хамгийн түрүүнд хувьцаагаа арилжаалах болсон Монголын анхны 4 компанийнхан ч гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын Монгол дахь бизнесын нээлттэй орчин, эрхлэх хэв маяг, төлөвшилд гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэж байсан юм.

Ийнхүү дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт олох боломжтой болсон нь Монголын төр засгийг дотоодын хөрөнгийн зах зээлийг сэргээх дорвитой арга хэмжээ авахад хүргэжээ. 2007-2009 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд уналтад ороод байсан Монголын хөрөнгийн зах зээл сэргэн хөрөнгө бүрдүүлэх сонгодог чиг үүргээ гүйцэтгэж, мөнгөний зах зээлтэй өрсөлдөх болов. Монголын Засгийн газар хандивлагч байгууллагуудын тусламжтайгаар хувийн хэвшлийнхний эсэргүүцлийг үл хайхран, хувьцаат компаниудын санхүүгийн тайлан мэдээллийг нийтэд мэдээлдэг хатуу тогтолцоог нэвтрүүлж чаджээ. АНУ-ын шууд оролцоотойгоор санхүүгийн дүн шинжилгээ хийдэг салбарыг ч цоо шинээр байгуулан ажиллуулжээ. 2007 онд оновчтой менежмент, технологийн шинэчлэлийн үр дүнд Монголын “Буян” компани Японы Марубени компанид төлөх өрийн ихэнх буюу 10 гаруй сая ам.долларыг төлж барагдуулсан нь тус орны хувийн секторын хөгжлийн нэгээхэн үзүүлэлт юм.

Нийт эдийн засгийн өсөлт дунд үйлчилгээний салбар сүүлийн үеийн техник технологийг бусдаас түргэн илүү нэвтрүүлж, даяарчлалын үеийн зах зээлд дасан зохицож, мэдлэгт суурилсан салбар болон хөгжиж эхэлсэн байна. 2015 оны байдлаар үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбар ДНБ-д эзлэх жингээрээ уул уурхай, хөдөө аж ахуйг гүйцэн түрүүлж, 29 ба 30 хувийг тус тус эзэлдэг болжээ.

Хүнд суртал, чирэгдлээрээ зартай Монголын гаалийн үйл ажиллагаа 2008 он гэхэд үндсээрээ өөрчлөгдөж, аж ахуйн үйл ажиллагааны лицензийн тогтолцоог ч бүхэлд нь нэг-зогсоолын зарчимд шилжүүлжээ. Хууль тогтоогч, бодлого боловсруулагч, бизнес эрхлэгчид нүүр тулж, үзэл бодол, санал солилцох “Татварын дугуй ширээний ярилцлага”, “Ерөнхий сайдтай цуг өглөөний цай”, “Нээлттэй хаалганы өдрүүд” зэрэг арга хэмжээ тогтмолжиж, үр дүнгээ өгч байна.

АНУ-ын шахалтаар төрийн албан хаагчдын хээл хахууль, авилгалын хэргийг шалгаж мөрдөх зорилгоор 2005 онд байгуулагдсан Авилгалын эсрэг Онцгой Албыг улс төржсөн, хүний эрхийг зөрчсөн тухай шүүмжлэл нэлээд их гарч байсан боловч тус Албаны үйл ажиллагааг олон түмэн дэмжиж байсан ба 2007 онд шүүх, хуулийн байгууллагуудын өндөр албан тушаалтнуудын хээл хахуулийн хэргийг илрүүлж, амжилттай шийдвэрлүүлсэн нь Монголын шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагуудыг бүхэлд нь донсолгосон үйл явдал болсон юм.

2010 онд Засгийн газар мөн АНУ-ын зөвлөх нарын шахалтаар улсын радио, телевизийг сая нэг хараат бус Удирдах зөвлөлийн удирдлагатай олон нийтийн радио, телевизийн хэлбэрт шилжүүлсэн аж. Төр, засаг дэргэдээ радио, телевизтэй байх нь “Монгол Улс шиг ардчиллын үлгэр дууриалалд үл нийцнэ” гэж тус улс дахь АНУ-ын Элчин сайд тухайн үед мэдэгдэж байсан юм.

Хөрөнгө оруулалт, хувийн хэвшил, сайн засаглалын саад бэрхшээлийн ихэнхийг ийнхүү арилгасан нь хэний ч санаанд үл багтам үр дүнг авчирсан байна. Тухайлбал, 1990 онд ДНБ-ий зөвхөн 10 хүрэхгүй хувийг үйлдвэрлэж байсан хувийн хэвшил 2015 он гэхэд 98,9 хувийг эзлэх болсон байна. Үүнээс мэдлэгт суурилсан салбар хамгийн их хувийг эзэлж байгаа бол үйлчилгээний салбар хамгийн их ажлын байр бий болгосон байна. Хувийн хэвшлийн өсөлтийн хэрээр аль 2007 онд нийслэл Улаанбаатарын хүн амын ядуурал 10 хувиар буурчээ. Хөрөнгийн зах зээлийн сэргэлт, банкны салбарын өсөлт зэргийн үр дүнд 2010 он гэхэд шинээр байгуулагдсан жижиг, дунд аж ахуйн нэгжийн тоо 2003 онтой харьцуула
Хамгийн сүүлд 1 гишүүн Almas нд нийт 2008 дахь удаагаа зассан
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Mongol huu

PostPosted: Tue Jul 06, 2004 1:40 pm Post subject: bravo... Reply with quote
Serexgui bol saixan l zuud yum.

Americ, oros xyatad 2-g davj ireed l Mongoliig tetgeed baidag. Ingedeg bol unexeer saixan. Arai ene ulgertee itged Irac-t tsergee yavuulaad baigaa yum bish bizdee. Myanganii soriliin sangaas mungu avna l gene geed Mongol ulsiig bosgotol udii bizdee.
Back to toP


Sonuich

PostPosted: Tue Jul 06, 2004 6:52 pm Post subject: ter butexgui baixaa Reply with quote
Za biazoo,

Americ manaid ingej xanddag bol saixan l yum. Muruuduxud mungu tulux bish, yer ni Mongolchuud uildverleliin Cluster bii bolgodog uildverlel bii bolgox chigleleer ulsaas tusad ni xarj uzmeer yum. Tuxailbal mashinii uildver barixaar terniig ni dagaad mash olon tuuniig ni demjix uildverleliin olon jijig negjuud bii bolgoxiig shaarddag buguud ulmaar uildverleliin 1 cluster butets uusen burelddeg yum baina l daa. Getel uul uurxai, neft-n salbar geheer teruuxendee e/z bie daasan ded butets uusgeed ter mungu ni uur tiishee ch ursdaggui, toirson uildverleliin ded system uusgedeggui ontslogotoi yum baina. bas belen mungunii niiluult ni tuxain valute-n xanshiig xatuu barij changaruuldagaas busad uildverleliin salbar uusen xugjixed ulam xetsuu bolgodog ontslogtoi yum baina. uunees uuden bodvol amraar ni uul uurxai geed baix ni tiim ch sain bodlogo bish baij bolno. Turuus uildverlel bol demjeed baix bish, iimerxuu uildverleliin cluster bii bolgodog uildverleliin salbart tulxuu anxaarax. jishee ni mashinii uildver, neft bolovsruulax uildver, ximiin combinate geh zereg.
Back to toP


shine xun

PostPosted: Wed Jul 07, 2004 11:48 am Post subject: Reply with quote
Americ-tai xichneen sain xariltslaa ch mongol ulsad maani 2 xurshiig maani davj garch ireed uxen xatan temtsexgui ni lavtai. Americchuud bol ix liberal ulsuud shuu dee. terniigee ch il tod xeleed l arilaad ugnu biz.

Xediiger Beiker 3 dagch xurshiig sanal bolgoson gedeg ch ene ni tuxain ued zadarch baisan ZHU-n bodlogiig surux uil ajilgaa baisan. aajimdaa Oros oron ardchilagdaxiin xireer mongol ulsruu tegej special xandax shaardlaga ch baixgui bolson, orosuud ch uuniig zuvshuuruxgui.

Geed bodxoor mongol xun uuruu uuriinxuu xuchind naidax xeregtei yum shig.


Unshigch

PostPosted: Thu Jul 08, 2004 7:40 pm Post subject: Ene bol hooson moeroodol bish Reply with quote
End heleltsegdej baigaa sedvuud bugd hooson moeroodoluud bish. Herev Mongolchuud bid, manai uls toriin huchnuud zov bodlogo yavuulj chadval 10-20-n jiliin dotor Mongol uls odoogiin Omnod Solongost nileed dohoj ochih bolomjtoi. Ene hogjil ni shuud ANU-n tuslamjaar bosohgui ch ANU-n hogjiliin chig handlaga, ediin zasgiin togtoltsoog avsnaar hogjiliig neg golidrold ni oruulah yum. Ene ni 90-onoos bidentei ijil tostei garaanaas ehlesen Zuun Europe-n ornuud boloh Polish, Ungar, Lativ, Litva, Eston zereg ulsuudyn Europiin holboo, NATO-d elssenees bolohgui zuil bish gedeg ni haragdaj baina.
Mongol negent shiljiltiin uyeiig gatalj, hogjiliinhoo uye ruu orj yavaa. Daraagiin heden jil hogjil mash hurdatstai yavagdana. Harin Mongolchuud mini oorsdoo ene hogjiliin hurdatsyg guitsej chadah uu asuultyg oorsoddoo tavij, oorsdiigoo beldej baival deer. Assar olnoor torj baigaa bayachuud, asar olnoor deed bolovsrol avch baigaa zaluuchuud ene hogjiliin ehend yavah bolno. Hen uhaantai, hen ih ajillaj chadsan ni iluu amidrah bolno.
Bidend "Uulen choloonii nar"-nii bolomj oldood baigaa gedeg ni huuchin ZHU, odoogiin Orosyn noloo barag ugui bolson, urid horsh maani nairsag, hamtyn ajillagaany bodlogo barij baigaa, guravdagch ANU, Japan, Solongos bidniig demjij baigaa ene uye bol altan bolomj. Mongolyn suuliin 600-n jiliin tuuhend hezee ch iim taatai gadaad nohtsol bureldej baisangui. Odo uyed amidarch baigaa ta bid aztai humuus, ihiig hiij buteeh tusam ta bid saihan amidrah bolno, Mongolchuudaa. Ireedui urd chini bish, gar chini baina.

Back to toP

barkist

PostPosted: Mon Jul 12, 2004 6:01 pm Post subject: mongol Reply with quote
Сценари 3: 16 дахь "бүгд найрамдах улс"-аас 51 дэх"муж"?


Азийн хамгийн эрх чөлөөт орон Монголыг улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн хувьд ч Азийн хамгийн америкжсан улс гэж олон хүн ярьдаг. ene bol khudlaa asiin amerik bolo japan shuudee

za tegeed mongoloo gej eron mongolchuud orsuudad darluuldagshuudee odooch ochnoo naimaa chid maan orsuudad darluulaa yavna shuudee
_________________


Ulaan

PostPosted: Thu Jul 15, 2004 11:42 am Post subject: saidiin ug... Reply with quote
Mongol ulsad maani ix ireedui baina. Bid uursduu xicheen zutgej ajillaj bas yas MAXndaa tulsan itgel unemshiltei baix avaas Mongol ulsiin ireedui gereltei kommunism ch oirxon baina daa.

beck

PostPosted: Wed Jul 21, 2004 7:17 pm Post subject: Reply with quote
MGL-chuud heterhii gadaadiin hurungu ruu haraad bgaa yum shig sanagdah yum. uursdiin hucheer neg ch yum hiigeed surchihval hamaagui ashigtai buguud ireeduitei yum san.
hamgiin naad zahiin jishee gevel Argentina bna. hedhen jiliin umnu gadnii hurungu oruulalt ter uls ruu ursaj bsan. Delhiin Bank-nii hamgiin sain suragch gegdej bsan ter uls odoo yamar baidald orson bna? hamag yumaa gadniihaar hiilgesen bolohoor ediin zasag n jaahan l unaltad orohod gadaaduud n zugtaad ugdug. Argentina-chuud ard n baahan l urtei uldlee shuu dee. tegeed jigsaal cuglaan hiigeed l, boslogo gargaad l...
ene asuudliig manai uls turchid bolon businessmen anhaaraldaa avch uzeh heregtei gej bodoj bna. toohgui unguruuj bolohgui l asuudal.
Back to toP

Hutlugch

PostPosted: Thu Jul 22, 2004 9:55 am Post subject: Reply with quote
sain uu? Beck,

ug ni tiim ni tiim, yer ni bol odooxondoo xamgiin amarxanaar ni bas mungu arai axui oldoxoor ni uul uurxai ruu l ix xoshuurch, gollonx xurungu oruulalt ch ene salbart orj irj baigaa yum baina.

Gesen ch uur uurxain salbar ni gadnii buyu exnii xurungu oruulalt ix shaarddag, gadnii tonog tuxuurumj xeregtei boldog iim l salbar. Tegeed ene salbar ni e/z-n busad salbar xesegtei mash sul xolbootoi baidag tul busad salbaraa uud ni tatdaggui. teruuxendee amia xooxoildog salbar gene. Gazriin doorxi bayalagiig shuud olon ulsiin zax zeel deer zarj ergelted oruuldagaas undesnii valut changardag gene. Ene ni busad salbariin exported sain nuluu uzuuldeggui geh met. mash olon surug ur dagavar baidag tuxai Nobel-n shagnalt Stiglitz guai bichjee.

uunees uuden bodvol gadaadiin xurungu oruulalt tatax salbaraa ergej neg xarmaar bolson shig sanagdlaa. ugui avaas ene scenari deer gardag shig lav boloxgui.

MaYaN

PostPosted: Mon SeP13, 2004 9:47 pm Post subject: Reply with quote
Amerikiik dagaval nohoin zamaar l oroh baih. Ter Amerik nohoi n odoo Irakt ochood balarch bna. Bolj bolj muu nohoinuud. Gehdee muu huurhii tsreg ers l hetsuu yumdaa. Manaih 2 hurshuu baraadaad daruuhan yavsan l deer baih. Yalanguya Orosoos holdood neeh hereggui l baih.

bunch

PostPosted: Thu Oct 07, 2004 8:15 pm Post subject: jiriin americiin anxaarliig xerxen tatax ve... Reply with quote
Yamaar ch umbe, unendee americ bidniig toodog bol ch saixan l baina. Daanch ted nar chine neg ix tooxgui xurungu oruulalt ch xiixgui baina shuu dee. I mean, jiriin americchuud, businesmen-uudiin tuxai yarij baina. Government gedg bol uur xereg. dorvitoi uurchlult xezee ch avchiraxgui.
Back to toP

Tsolmon

PostPosted: Fri Oct 08, 2004 2:33 pm Post subject: Reply with quote
Ene topiciin neriig uurchluul taarna. mongolchuud gadaadiin hurungu oruulaltad bur heterhii ach holbogdol uguud baih shig sanagdah yum. deer doorgui neleen zohion baiguulalt muutai baigaag bugd l harj baigaa. tiim baij yaj ter orj irsen hurungiig yaj ur ashigtai zartsuulah geed baigaag oilgohgui baina. hamgiin turuund dotoodiin asuudlaa tsegtsleh heregtei gej bodoj baina. yu yunii tuhand hurelgui hurungu oruulalt heregtei baina, tend ch tiim yum dutuu baina geed guigeed baih yamar shaardlagatai yum. mongolchuudiin belenchleh setgelgee haana ch gesen salahgui bololtoi. minii bodloor ehleed uursdiin hucheer yu hiij bolohoo tsootsood daraa ni argagui shaardlagatai zuildee gadnii hurungu oruulaltiig tatah ni deer bolov uu.

shine hun

PostPosted: Fri Nov 12, 2004 7:23 pm Post subject: sanalaa helye Reply with quote
tiim ee chamtai adil bodoltoi baina. Neg zuil deer sanalaa heleye.
Mongolchuud bid gadaadiin bolgond hul aldan guideg, burhan shig handdagaa hediid bolih um be

shine hun

PostPosted: Fri Nov 12, 2004 7:33 pm Post subject: sanalaa helye Reply with quote
Uudruguur har!!!
Minii bodloor bidend chudur tushaa bolood baigaa dund shatnii hund surtaliig arilgah, tend baigaa heel hahuuliig ustgah heregtei baina.
Bid henii ch 51 deh, 16 dahi baigaagui, bolohoh ch ugui.
Bidend yu baigaa bilee, buh um baigaa. Harin Gadaadiin zeel tuslamjind het naidan hurungu oruulaltgui bol l hugjihgui met boddogoo bolimoor. Minii uuriinheer bol Mongol huduu aj ahiun oron ter tusmaa mal aj ahuin oron bilee. Ene talaa l dagaval bid hurdan bosch ireh bolomjtoi. Haramsaltai ni turuun tolgoid, mun deeguur garsan namiin nuhduud hoorondoo margaldah, hereldeh, tsetserheh, onoldohoos uur um hiihgui um. Mal aj ahiugaar undur hugjsen oron baina shuu dee. Australia, New Zealand, ...

jinx

PostPosted: Fri Jan 07, 2005 6:09 pm Post subject: Reply with quote
USA bidniig daanch toohgyi baigaa bolohoos bish . Ug ni ted bidniig toogood bidend tuslaad demjeed ogvol tednii tsergiin baaziig MGL-d baiguulahad tatgalzah zyil alga l daa. /minii huvid/

bilgee

PostPosted: Fri Jan 07, 2005 6:12 pm Post subject: Reply with quote
Amerikchuudiig bid demjij tyshij yavah ni bidend ashigtai . tedend sain dolignoj baigaad ah dyy bolchihson baihad ch .....................................
Bid ch tengeriin od atgalaa gesen yg.
Back to toP

Guest

PostPosted: Tue Jan 25, 2005 11:29 pm Post subject: Reply with quote
Монголчууд бид чинь олон жилийн туухтэй ундэстэн шдээ . Гэтэл америкчууд чинь ундэстэн биш . Яагаад ч ийм юи гэж байж болохгуй .

Guest

PostPosted: Thu Mar 24, 2005 1:58 pm Post subject: Reply with quote
Монголчууд маань Америк тоохгүй гэж ярьцгаагаад байх юм. Тоовол тэгээд тоолгоод хамаг юмаа тавиад туух нь л дээ.. Та нар хүнээс юм авах, хүнээр туслуулах гээд л өөрийнхөө гар толгой хоёрыг ажиллуулъя гэж бодож байгаа хүн энд цөөхөн л байх шиг?

Яагаад заавал экспорт, импорт байх ёстой юм бэ? Дотооддоо өөрийнхөө хэрэгцээг хангаад өөрснөө болоод байдаг хэдэн үйлдвэр байгуулчихаад амьдарцгаагаад байж яагаад болохгүй гэж?

Тийм л их импорт экспорт хэрэгтэй юм бол дэлхийнхэн яагаад харь гаригаас тусламж авахгүй болоод байгаа юм бэ?

Айлаас эрэхээр авдраа уудал гэж... Яс юман дээр Хятадууд бол Америктай нэг их шууд тэрсэлдэж зүрхлэхгүй байх... Харин Оросын хувьд бол нэг удаа ӨӨPИЙНХӨӨ улс дотор байлдааны бэлэн байдал зарлахад л АНУ юу ч хэлж чадахгүй шүү дээ. Одоо цэрэг зэвсэглэлээрээ хэн хамгийн хүчтэй вэ? АНУ ч биш НАТО ч биш ОХУ шүү дээ. Тэгэхээр АНУ хичнээн ЭЗ-аар ОХУ-г дарамталсан ч хүчин мөхөсдөнө. Анх Путин ерөнхийлөгч болонгуут АНУ худалдааны хориг тавихад нь байлдааны бэлэн байдал зарлаад л АНУ ямар ч шалтаггүйгээр хоригоо цуцалж байсан шиг санагдах юм...

Тэгээд зөвхөн амиа боддог бусдыг боддоггүй улс юунд ч хүрэхгүй дээ... Яагаад зүв зүгээр байсан Ирак руу дайрсан юм бэ? тийм л их дарамтлаад байгаа бол Хятадууд ӨВӨP МОНГОЛ, ТӨВДүүдийг яаж байгаа гэх вэ? яагаад тэр сайхан тусламжийн гараа сунгаад Хятадыг бөмбөгдөхгүй байнаа? Энэ бол их гүрний дээрэнгүй бодлого гэдэг зүйл шүү дээ. Гэтэл Монголчууд өөрснөө хэзээ ч бөмбөгдүүлж болохоо мэдэхгүй хэвтэж бас гүйж очиж туслаад л, цэргээ явуулаад л...

Энэ төрийн толгойд арай жоохон өргөн сэтгээд, хүүхдээ яаж гадаадад сургах вэ гэж боддог хүн биш Монголынхоо сургуулийг яаж гадаадын сургуулийн төвшинд хүргэх вэ гэж боддог хүн гарч болдоггүй л юм байх даа?
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

Uulna USA iin 51 deh muj bolbol deer yum shig sanagdah yum .
Tegehdee zarim zuil hetsuudne bizdee.
Post Reply

Буцах