~ Хуулиа л чангалчихвал Монгол ул

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

~ Хуулиа л чангалчихвал Монгол ул

Бичлэг Бичсэн Almas »

Хууль БА НИЙГЭМЖИЛ



~ Хуулиа л чангалчихвал Монгол улс хөгжих vv? ~



Эрин М.Тулгат



Монголын хөгжилд хууль ёс, дэг журам л хамгийн их vгvйлэгдэж байна гэх хvн цөөнгvй. Хуулиа л чангалчихвал бvх юм болж бvтээд, Монгол орон цэнгэлийн манлайг олчих бололтой. Энэ талаар гурван vг солъё.

Мэйжигийн эхэн vед Японд Америкаас Кларк хэмээх сурган хvмvvжvvлэгч уригдан ирж, хэсэг хугацаанд багшилсан байдаг. Японд удаагvй хэдий ч, гараасаа асар олон гайхамшигтай шавь нарыг төрvvлсэн хvн юм. Тvvнийг анх Саппорогийн дунд сургуульд ирэх vед уг сургууль сурагчдад бөөн бөөн заавар дvрэм сахихыг шаарддаг байж. "Хvнтэй эелдэг харьцах", "багшийгаа хvндэтгэх", "бусдынхаа vгийг сонсох" гэх жишээтэй. Харин энэхvv Кларк багш тэр олон дvрмийг авч хаяуулан оронд нь "Be gentleman!" (Жинхэнэ жентлмэн байгтун) гэдэг ганцхан зарчмыг сургууль дээр мөрдлөгө болгосон байна. Энэ богинохон зарчимд дээрх бvх дvрэм багтсан байгааг та төвөггvй ажигласан биз ээ. vvгээрээ Кларк багш сурагчдад хууль дvрмийг сахих нь гол бус, өөрсдийнхөө ёс суртахууныг сахих нь гол болохыг ойлгуулжээ.

"Хууль сахих", "ёс суртахууны хэм хэмжээг сахих" хоёр ямар ялгаатай вэ? Жишээн дээр авч vзвэл хулгай хийх бол хуулиар хориотой. Хулгай хийхгvй байх нь хуулиа сахиж байгаа хэрэг мөн. За тэгвэл авгай ч юмуу нөхрөө араар нь тавихыг бодож vзье. Энэ талаар нарийвчилсан заалт хуулинд бий юу? Мэдээж байхгvй. Эсвэл хvнд ганц удаа худал хэллээ гээд хуулиар шийтгэгдэж шоронд орохгvй. Эдгээр нь хуулиар биш, хvний ухамсраар зохицуулагддаг. өөрөөр хэлбэл хуулинд тусгагддаг нь "дор хаяж vvнийг сахихгvй бол болохгvй" гэсэн ёс суртахууны минимум хязгаар юм. Монголд өнөөдөр хуулиа чангатгая гэж их ярих болсон нь ёс суртахуун, ухамсрын доройтол асар хvчтэй нvvрлэснийг л илтгэн харуулж байна.

Хvнийг нийгмийн амьтан гэж бид ярьдаг. Ингэж хэлэхийн учир нь хvн зөвхөн байгалийн хуулинд бус, нийгмийн хуулинд захирагдаж амьдардагт оршино. Ан амьтад байгалийнхаа хуульд захирагдаж, жам ёсныхоо физиологи шаардлага, рефлекст vйлдэл, “эрх чөлөөгөөр” амьдардаг. Тэгвэл хvн байгалийн хуулиас гадна, нийгмийн хуулин дор амьдарна. Хэрэв тийм биш байсан бол хvмvvсийн олонлогийг нийгэм гэж биш, сvрэг хvн гэж нэрлэхсэн. Нийгмийн хууль нь заавал бичиж баталсан, хэлбэрт орсон байдаггvй. Жишээ нь монгол vндэстний ёс заншил, зан vйл нь тvvхийн явцад бvрэлдэж бий болсон нийгмийн харилцааг зохицуулах бичигдээгvй хууль, “нийгмийн гэрээ” юм. өөр бусдад хор хохирол учруулахгvй биеэ авч явах ёсон, өөрөөр хэлбэл ёс суртахууны хэм хэмжээ энэ билээ. Хэрэвзээ хvн бvр энэхvv хэм хэмжээг ягштал дагаж мөрддөг байсан бол бидэнд заавал “бичээстэй хууль” гаргах хэрэг байхгvй байхсан. Гэвч зарим хvн нийгмийн гэрээг зөрчиж, “байгалийн хуульд” биеэ тушаадаг. Амар аргаар амьдрах санаатай нэг нь хулгай хийж, хvчтэй нэг нь хvчгvй нэгнээ тvрэмгийлэн дээрэмдэх жишээтэй. Байдал ийм учраас ёс суртахууны хэм хэмжээ хэмээх албадлагын бус нийтийн гэрээг ХУУЛЬ ЦААЗ хэмээх албадлагын хэлбэрт хөрвvvлэн орчуулж, хvчин төгөлдөржvvлэх шаардлага гарсан байна. Зөрчигсөдөд хатуу шийтгэл хvлээлгэх болов.

Ардчилалын vзэл санааны эцэг Ж.Ж.Pуссо Нийгмийн гэрээ номондоо (Jean Jacques Rousseau, The Social Contract, 1762) “Нийгмийн гэрээ байгуулагдсанаар аливаа хvн дураар аашлах, хvссэн зvйлээ гартаа хийх хязгааргvй эрх буюу төрөлхийн, БАЙГАЛЛАГ ЭPХ ЧөЛөө-гөө алдаж, тvvний оронд өмчлөх эрх, өөрийнхөө сайн сайхныг бvрдvvлж буй зvйлсийг хамгаалах эрх, ИPГЭНИЙ ЭPХ ЧөЛөө-г олж авдаг” (8-р бvлэг) гэж бичсэн байдаг. Тvvнийхээр иргэний эрх хэмээх “илvv том эрх чөлөөг” олж авахын тулд хvмvvс өөртөө буй эрх чөлөөнөөс ялимгvй хасч, дундын “эрх чөлөөнд” нийлvvлдэг, тэр нь ТөPИЙН ХvЧ (power, authority) болдог ажээ. Хvчтэй нь хvчгvйгээ цөлмөн залгих “ой ширэнгийн хуулиас” ангижирсан тулдаа хvн гэдэг амьтан “ой ширэнгээс гарч чадав”. Хууль бий болсны ачаар нийгмийн доторх зөрчил ихээхэн багасч, хvмvvс айж ичилгvйгээр, бvтээлч vйлд шамдан амьдрал ахуйгаа сайжруулах боломжтой болж ирэв.

Тэгтэл хуульт тогтолцоонд нэг сул тал байх аж. Тэр нь хууль зөрчсөн хvн болгон баригдаад байдаггvйд байна. Харанхуй шөнө хэнд ч мэдэгдэхгvйгээр айлын хонь хулгайлсан хvнд хууль vйлчилж чадахгvй. Мөрөө vлдээгээгvй, хараанд өртөөгvй цагт нийгмийн гэрээг зөрчих боломжтой. Энэ vед шийтгэл ирэхгvй. Мөн хvн бvрийн хөдөлгөөнийг харж харгалзаж, нотолгоо баримт олж, шvvн дэнслэх шаардлагатай байдгаас энэхvv “хуулийн машин” нь асар их зардалтай бөгөөд алдаатай ажиллагаа (бvх хууль зөрчигчдийг илрvvлж чадахгvй) ихтэй юм.

Хууль гэдэг зохицуулагчид өөр нэг сул тал бий. Тэрээр хvний амьдралын эд эс бvхэнд хvрч зохицуулж чаддаггvй. Дээр жишээ татсан авгай нөхрөө араар нь тавих зэргийг нэг бvрчлэн хуулиар зохицуулаад байж чадахгvй. Хулгай хийсэн хvнийг шоронд хийж болдог юмаа гэхэд, хөнгөхөн худал хэлсэн хvнийг яаж шийтгэх вэ? Эсвэл хажуугаар өнгөрөхдөө зориуд тvлхээд гарсан хvнийг яах вэ? Шvvхдээд, шоронд хийгээд байхгvй нь мэдээж.

Угаасаа хууль гээч юм хvний амьдралын эд эс бvхэн рvv орж ирэхээрээ болохоо байдаг муу талтай. Хөгжингvй орнуудад ийм жишээ олон бий. Хvvхдээ хөхөөрөө хооллохгvй байна гээд авааль эхнэрээ шvvхэд өгсөн нэг эрийн тухай сонсож байснаа санаж байна. Гэр бvл, хайр сэтгэл, итгэл vнэмшил гэх мэт хvний ариун нандин орон зай руу “хууль” гэдэг зохицуулагч гуай нэвтэрч орох тусам алаг эрээн хорвоогийн өнгийг нэгэн ижил саарал өнгөнд будаж, хvний сэтгэлийн хөг аялгууг ганцхан “До” нотоор унтрааж орхидог. Хууль хэзээ ч төгс байж чадахгvй бөгөөд, төгс болохоор тэмvvлэх тусмаа хvний амьдралыг амьгvй vхээнц, галгvй хvйтэн болгох билээ.

өнөөдөр Монголд хуулиа чангалъя гэж их ярьж байна. vндсэн хуулиа ч өөрчлөе, vvнээс бvх юм болоод байна гэх хvн ч бий. Хуулинд, тогтолцоонд хамаг буруу байна гэж vv? vгvй л болов уу. Сvvлийн vед тогтолцоо бvхнийг шийддэггvйг нотлох эрдэм шинжилгээний бvтээлvvд дэлхий нийтийн анхаарлыг татах болоод байна. Институтыг зөвөөр ажиллуулж, хөгжлийг хангадаг амин чухал хvчин зvйл бол SOCIAL CAPITAL буюу “нийгэмжилт капитал”
[*] гэж vзэх vзэл хvч авлаа. Нийгэмжилт капитал нь хvмvvс хоорондын ИТГЭЛЦЭЛ (trust), ЁС ГОPИМ (norms), ДЭМТ ХАPИЛЦАА[P] (networks) гэсэн нийгмийн дэвшлийг хурдасгадаг хvчин зvйлvvдийг багтаасан ухагдахуун юм[‡]. vvнд дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж чадсан нь Харвард их сургуулийн P.Д.Патнам бөгөөд, тvvний Ардчилалыг ажиллуулах нь (Robert D.Putnam, Making Democracy Work, 1994) ном нийгмийн ухаанд нэгэн шинэ тvлхэлтийг өгөөд байна. Яг адилхан тогтолцоотой, яг адилхан ардчилалтай байтал Италийн умард ба өмнөд хэсэгт хөгжлийн ихээхэн ялгаа гарч байдгийг анзаарсан зохиогч энэ асуудалд анхаарлаа хандуулжээ. Хуулиар ч юмуу, тогтолцоогоор бvх юм шийдэгдэх байсан бол Итали хэмээх нэг улсын доторх энэ хоёр хэсэгт хөгжлийн vр дvн адилхан л байх ёстой. Эрдэмтэн 20 жилийн туршид Италиар аялан судалгаа хийсэн бөгөөд уг судалгааны дvнд тэрээр хөгжлийн ялгаа нь тус тусын нутаг дахь ИPГЭДИЙН ХАМТЫН ОPОЛЦОО-нд байгааг нотолжээ. Францын Алексис дэ Токвилль өөрийн алдарт бvтээл Америк дахь ардчилал (Alexis De Tocqueville, Democracy in America, 1840) номондоо иргэд сайн дурын хамтын оролцоогоор дамжуулан хамтран ажиллах, зохион байгуулагдах арга барилд суралцаж, ийнхvv хамтрахын ач тусыг ойлгодог ба энэ нь Америк дахь ардчилал, хөгжлийг хангаж байгаа тухай өгvvлсэн байдаг. Тухайн vед баруун европын орнуудаас хэд дахин олон сайн дурын байгууллагууд, буяны эмнэлэг, хандивын сургууль, мэргэжлийн клубууд Америкт ажиллаж байсан бөгөөд энэ нь европын жуулчдын анхаарлыг ихээхэн татаж байж. Германы сэтгэгч Макс Вэбэр 19-р зууны сvvлээр аялсан тэмдэглэлдээ “Америкийн ардчилалын онцлог нь тэнд амиа борлуулагч хувь хvмvvсийн (individuals) хэлбэр дvрсгvй бөөн овоорол биш, дотооддоо хатуу нягтаршилтайн (strictly exclusive) зэрэгцээгээр сайн дураар нэгдэж, нийгэмжсэн тvмэн олны эрч хvчтэй, нарийн зохион байгуулалт байдаг явдал” гэж бичсэн байна[§]. Гэтэл 20-р зууны сvvлийн хагасаас хойш Америкийн өнөө дур булаам нийгэмжил нь vгvйрэн гандах болжээ. Ф.Фvкvяма “Итгэлцэл” номондоо бvтэн нэг бvлгийг Америкт итгэлцлийн болоод нийгэмжлийн хямрал нvvрлэсэн тухай бичихэд зориулж[**], P.Д.Патнам “Ганцаар боулингдах нь” нэртэй бvтээлдээ Америкийн өнөөгийн нийгмийг ганцаараа боулингддог хvнээр зvйрлэн бичжээ[PP]. Туйлширсан хувь vзэлд (individualism) энэ хvчирхэг орон автах боллоо.

Хvний амьдралд хамаатай бvх юмс vзэгдлийг "нийтийн орон зай", "хувийн орон зай" гэж хоёр хувааж болно. Эдийн засгийн хэллэгээр бол "нийтийн баялаг" (public goods), "хувийн баялаг" (private goods) гэсэн vг. Нийтийн баялаг гэдэгт байр орцноос эхлээд, байгаль орчин, цаашлаад хууль дvрэм, шvvх цагдаа, бусад улстай тогтоосон гадаад харилцаа хvртэл орно. Цаашилбал нийгэм доторх хvмvvсийн харилцаа, итгэлцэл ч энэхvv нийгмийн баялагийн салшгvй чухал хэсэг нь юм. Зөвхөн хувийн орон зайгаа дvvргэхийн тулд биш, нийтийн орон зайд мөн хувь нэмэрээ оруулах хvн олширсноор тухайн нийгэмд харилцан туслалцаа, итгэлцлийн НvДЭНД vЛ ХАPАГДАХ БАЯЛАГ, өөрөөр хэлбэл нийгэмжилт капитал хуримтлагдаж ирдэг байна. Хэрэвзээ нийтийн орон зайд хөрөнгө оруулдаггvй, бусдын тус дэмийг зөвхөн хvртээд явж байдаг сул завшигчид (free riders) олширвол нийгэм дотор vл итгэх, vл туслалцах, хар амиа бодох vзэгдэл газар авч эхлэх аж. Нийгэмжилт капитал нь хvмvvсийн харилцаан дахь төрөл бvрийн саад тотгоруудыг багасган, итгэлцлийг зузааруулж, эдийн засгийн хөгжлийг тvргэсгэдэг. Эсрэгээр нийгэм дотор сул завшигчид олширвол нийтийн орон зайд хөрөнгө оруулалт, хувь нэмэр оруулах хvмvvс цөөрөх ба ийнхvv цөөрөх тусам нийтийн төлөө гэх нь өөрт ашиггvй гэсэн vнэлэмж нийгэмд бvрэлдэх гэсэн чөтгөрийн эргvvлэг нvvрлэдэг байна. P.Д.Патнамын дvгнэснээр Италийн өмнөд хэсэгт чөтгөрийн эргvvлэг нvvрлэсэн байхад, умард хэсэгт нь нийтийн баялагт оруулах хvмvvсийн хувь нэмэр их байдгаас нийгэмжилт капитал улам бvр аривжин хуримтлагдах болжээ.

Манай vндэстний хувьд өвгөд дээдэс маань нийгэмжилт капиталын баялаг хуримтлалтай байсан байдаг. Европын жуулчин Плано Карпини “Монголын дотор хэрvvл тэмцэл ба хvний амийг хорлох явдал огт vгvй, харилцан эелдэг найрамдуу, хэрэг зарга ховор, хулгай дээрэм vгvй учир аливаа юм ба авдар зэргийг цоожгvй гадна тавина. Хааяа мал алдах зvйл байвч олсон хvн нь хадгалж байх буюу эс бөгөөс уг эзэнд эгvvлэн тушаана” гэж бичиж байсан бол арабын бичгийн хvн Pашид Эд-дин бээр “Монголчууд нэгэн нь нэгийг хvндэлж, хоорондоо эвтэй найрамдалтай, хоол идшээ хувааж идэлцэнэ. Хоёр гурван хоног хоол идэхгvй явавч цатгалан мэт дуулж наадах зэргээр ер бачимдахгvй, халуун хvйтнийг сайнаар өнгөрvvлж чадна. Харилцан нэгэнд муу санах, хорлох явдалгvй, чадах чинээгээр бие биед туслалцана” гэж тэмдэглэж байжээ[‡‡].

өнөөдрийн бидний тухайд гадны хvмvvс ингэж бичих болов уу? Монгол хvний яс чанар яагаад өөрчлөгдөв өө? өнөөдрийн монгол хvнийг жинхэнэ монгол хvн гэж хэлэхэд эргэлзээтэй. Бид төөрч будилжээ, төрхөө эргэж олох хэрэгтэй болжээ. Зуу зуун сvм хийд нурам болж, тvм тvмэн билигт хvмvvс маань хэлмэгдэж, коммунизмын хvчээр тулгасан vзэл суртлын дор зан заншил, уламжлалт сэтгэлгээ маань нухчин дарагдсан билээ. Энэ цаг vеийн та бид 70 жилийн чанад дахь монгол хvний соёл сэтгэлгээнээс таслагдаад байна. vгvйрч хоосорсон сэтгэлгээний хоосон буурин дээр гэнэт хялбарчилж ойлгосон зах зээл, эдийн засгийн неоклассик онол ноёрхох боллоо. Хvнийг хvн байлгадаг, зvрх сэтгэлийг ариун хадгалдаг алтан аргамжаа маань хэврэгшижээ. Хууль, тогтолцоонд бvх бурууг өгөөд нэмэргvй, хvмvvс хоорондын итгэлцэл, дэмт харилцаа, ёс горим зэрэг нийгэмжилт капитал аривжихгvйгээр улс vндэстэн өөдлөн дэвшиж чадахгvй. Нийгэмжилт капиталын хуримтлал нь гагцхvv хувь хvмvvсийн дотоод сэтгэл, vнэлэмжээс хамааралтай байдаг билээ. Олон жилийн туршид хуримтлагдан, тэр дундаас хөгжиж буй болдог ард тvмний дундах дэвшилтэт “vзэл сэтгэлгээ” буюу японоор "шисоо" (思想)、англиар "thought" гээч зvйлийг бид яаравчлан аривжуулах хэрэгтэй боллоо. Уламжлалт монгол сэтгэлгээгээ сэргээн амилуулж, орчин vеийн хамгийн дэвшилтэт vзэл сэтгэлгээгээр сэлбэн баяжуулах замаар 21-р зууны “шинэ монгол хvний” дvр төрх, vнэлэмж, амьдрах хэв маягийг бvрдvvлэх хэрэгтэй болоод байна.

Орчин vеийн нийгэм эдийн засгийн тогтолцоо vндсэндээ барууны vзэл сэтгэлгээн дээр тулгуурлаж байдаг гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Тэндээс хамгийн дэвшилтэт vзэл санаанууд гарсан, тийм ч учраас тэд тvрvvлж хөгжсөн. Тvvхэн хуудсыг эргvvлж, шинэ цаг vеийг гардан авчирсан суут хөвгvvдийг тухайн vеийн шилмэл сэтгэлгээнvvд цэнэглэдэг байлаа. Америкийн тусгаар тогтнолд Томас Пэйний Нийтлэг ойлголт (Thomas Paine, Common Sense, 1776. Энэ ном бол Америкийн анхны бэстсэллэр), Францын хувьсгалд дээр дурдсан Pуссогийн Нийгмийн гэрээ зэрэг номнууд шийдвэрлэх нөлөө vзvvлсэн гэгддэг. өөрөөр хэлбэл ард тvмний дундах сэтгэлгээний хөгжил нь (нийгмийг vзэх vзэл санаа, философи, vнэлэмжийн) тухайн vеийнхээ vсрэнгvй дэвшлийг авчирдаг гэж хэлж болно.

өгvvллийн эхэнд дурдсан Кларк багш Японоос буцах vедээ сурагчдад "Boys, be ambitious!" гэж захижээ. Амбиц гэдэг vг монголд тийм ч таатай сонсогддоггvй болж. Уул нь ambition бол "их хvсэл эрмэлзэл", "том зорилго", японоор "大志" юм. Монгол залуусыг оргилуун хvсэл, чигч шударга зан чанартай байлгахад нөлөөлөх ДЭВШИЛТЭТ СЭТГЭЛГЭЭНvvД өнөөдөр юу юунаас илvv хэрэгтэй байна. Шинэ vеийн залуус маань хуульд бус, зөв сэтгэл, зөв vнэлэмжиндээ хөтлөгдөн юу хvссэнээ хийг ээ!



2004 он 7 сар 4 өдөр

Шинэчлэн найруулсан:

2005 он 3 сар 4 өдөр







Сэтгэгдэлээ vлдээх



[*] “Нийгмийн хөрөнгө” гэж орчуулах нь учир дутагдалтай болно. Улс ниймгийн хөрөнгө (хувийн хөрөнгө биш) гэдэгтэй андуурагдаж болохоос гадна, энэхvv social capital хэмээх нь хvмvvс хоорондын харилцаан дундах итгэлцэл, холбоо, нийгэмжлийн хуримтлалыг илэрхийлдэг тул утгын алдаатай болох юм.

[P] Энд network-ийг “дэмт харилцаа” гэж орчуулсан нь, нийгэмжилт капиталын vзэл онол дээр нэтвөөк сvлжээ нь харилцан туслалцах гэсэн утга санааг агуулж байдаг учраас юм.

[‡] Robert D.Putnam, Making Democracy Work, 1993, Princeton Univ. Press. 167-р талаас.

[§] C.Wright Mills болон Hans Gerth нарын орчуулж, эмхтгэсэн From Max Weber: Essays in Sociology номын Max Weber, “The Protestant Sects and the Spirit of Capitalism,” өгvvллээс. Оxford University Press, 1946, 310-р тал.

[**] Fransic Fukuyama, Trust, 1995, The Free Press.

[PP] Robert D. Putnam, Bowling Alone: The Collapse and Revival of American Community, (New York: Simon & Schuster, 2000).

[‡‡] Энд гарч буй П.Карпини, Pашид Эд-диний ишлэлийг Д.Бямбасvрэн, Сэргэн мандах ирээдvй, 1993 номноос авсан болно. 44-р тал.[/color][/b]
Бурхан багш

Тийм л дээ

Бичлэг Бичсэн Бурхан багш »

Сайхан бичжээ. Гэхдээ л хуулиа ч бас чангахан байлгасан дээр бишүү?
Тэгэхдээ ямар хичнээн чангалаад мөрдөгдөх биш дээ. Монголын хууль 3 хоногоо гэж. :-k
gurio

sanal neg bna

Бичлэг Бичсэн gurio »

deer bichsen khuntei sanal neg bna mongolchuud ygaasaa ikh kheneggui uls gej bi boddog. bi nytgaasaa garad 2 jil bolj bna gadnii ulsad ireed irged ni khumuus ni khuuliar khorigloson ter baitygai khen ch boli gej kheleeguibhkad ugaasaa ukhamsaraaraa khiikhgui bna tgkhd manaimgld ali bolokh l nuugdaad ali esvel zalilaad ooriinkhoo khiikh khurekh gesendee khurj bga bus yy kharin tegj bgag ni sergel;en ovsgooti gej nerledeg bus yy [-( :-# khatyy khuuli l kheregtei bid myy sain khytaduud l geed bna tednees yaj khuulindaa khandaj bgag ni yadaj kharaasai khetsuu ch uma
Post Reply

Буцах