Хувьсгал, хөдөлгөөн, тэмцэл, улс төр

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Moderator: Bathuyag

Post Reply
User avatar
xvv
Гал Дөл
Гал Дөл
Posts: 57
Joined: 2005-02-13, 01:26
Location: Blogmn.net
Contact:

Хувьсгал, хөдөлгөөн, тэмцэл, улс төр

Post by xvv » 2005-02-27, 22:37

http://www.emongol.net/entikjapan/

Дажгvй юм уншихад илvvдэхгvй шvv!

ЗОPИЛГО НЬ АPГАА ЗөВТГөДөГ vv?

Мэдээ Баян Б.Санжаажав

Тvvх сөхөөд vзэхэд хvн төрөлхтөн балар эртний сvрэглэн амьдрах аргаа халж, нийгэмшиж эхэлснээс хойш янз бvрийн “хөдөлгөөнvvдтэй цуг явж” ирсэн байх юм. Хамгийн тоймтойгоос гэхэд л Спартакийн бослогоос аваад Есvс Христ, Английн ажилчдын хөдөлгөөн, Францын хувьсгал, 1911 оны монголчуудын Эрх чөлөөний хөдөлгөөн, Оросын большевик хувьсгал гээд хаа сайгvй л өрнөөд авч. Янз бvрийн оронд, янз бvрийн тvvхэн нөхцөл байдалд, янз бvрийн аргаар энэ хөдөлгөөн өрнөж цаашилбал янз бvрээр амьдралд биелэлээ олсон. Зарим нь ч их өндөр амжилтанд хvрч, зарим нь ч тааруухан шиг өндөрлөж. Энэ бvхий л хөдөлгөөнvvдэд харин нэг нэгдмэл шинж байгаа нь тэдний зорилго дандаа өөдрөг сайханд тэмvvлж байсан явдал юм. Гэвч тэр бvгд өөдрөг санаа төсөөлөл нь бvрэн төгс биелэлээ олсон нь vгvй, тийм ч нөхцөл байхгvй. Энэ дээр их бага ямар нэгэн хэмжээгээр гэх тоон талын асуудал гарч ирж болох юм. Гагцхvv тэр зорилгоо хэрэгжvvлэх гэж vнэнхvv чармайх явдал л хамгийн чухал байж ирэв. Манай хөдөлгөөний хувьд ч ийм чармайлт байвал бид амжилтанд хvрнэ.

Чармайна гэж юусан билээ? Амархан жишээ татъя. Нэг нь оюуны потенциал тааруу авч идэвх чармайлт ихтэй, нөгөөх нь оюуны потенциал өндөр, сурах арга барил сайтай авч залхуу гэсэн ийм хоёр оюутан байж гэж бодъё. Тэр хоёр оюутны тухайд хоёулаа амжилтанд хvрэхэд эргэлзээтэй юм. Яагаад? Чармайлттай атлаа сурах аргаа барилаа олохгvй бол чармайлт талаар болно. Нөгөө сурагчийн хувьд бас л ижил, хэдийгээр оюуны потенциал өндөр бөгөөд сурах арга барил сайн боловч чармайлтгvй бол бас л амжилтад vл хvрнэ. Тиймээс энэ хоёр чанарыг хослуулж байж л амжилт гаргахаас өөр арга байхгvй. Энд би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид зорилгын хувьд дээд зэргийн утопистvvд байж болно, харин vйл ажил дээрээ дээд зэргийн прагматистууд байх ёстой гэдэг санаа юм.

Орчин vед ардчилсан гэх бvх орнуудад прагматист vзэл санаа, хандлага ноёрхож байна. Харамсалтай нь прагматизм нь олон хvнд эгоист буюу “хувиа хичээх” гэдэгтэй утга ижил төсөөлөгддөг болжээ. Нэг ёсондоо гуйвуулагдаад байгаа юм. өнөөдөр хувиа хичээсэн хvнийг муу хvн биш "ухаантай" хvн гэдэг болжээ. Гэвч хvн гэдэг амьтан ухамсарт байдлаар нийгэмшин амьдардаг тэрvvгээрээ адгууснаас ялгардаг болохынхоо хувьд хувиа хичээнэ гэдэг нь байж болшгvй (хувь хvний хэрэгцээг ор тас vгvйсгэж туйлшраагvйг минь болгооно уу!), тийм явдал ихэсвэл нийгэмд гай болдог, хөгжлийг тушдаг, улмаар сөнөөдөг ийм муухай ур уршигтай зvйл. Угтаа бол прагматизм нь аливаад бодитойгоор хандахыг чухалчилсан, бvтээлч vр ашигтай байхын чухлыг заасан философийн нэг урсгал юм.

Зорилго нь аргаа зөвтгөдөг гэж vг бий. Энийг бид юу гэж ойлгох ёстой вэ? Зорилго нь ариун дээд бол, тvvнийг хэрэгжvvлэх арга ямар ч байсан хамаагvй гэж vзэж болно гэсэн санаа байх л даа.Энд би тvvхэн жишээ татаж яримаар байна. 1917 оны большевик хувьсгал. Большевикvvдийн зорилго буруу байсан уу гэвэл өөлөх юм байгаагvй. Олноороо эрх тэгш амьдарна, “цөөнхийн тансаглал, олны ядуурлыг” арилгана гэж гарч ирсэн. Тодорхой амжилтанд хvрсэнийг ч vгvйсгэх аргагvй. Гэвч арга нь явуургvй байсан. Ленин, ахыгаа хааны амь насанд халдсан хэргээр цаазлуулахад " би ийм замаар явахгvй" (энэ яг Лениний бодол байсан эсэх нь энд гол бус) гэж өөртөө хэлдэг. Гэвч тэрээр ах шигээ ганц нэг хvнийг "агнах" биш олны цусыг урсгаж байж хувьсгал хийсэн. Дараа нь Сталин vргэлжлvvлээд, ингэж явсаар большевикууд их амжилтыг олсон авч 70 жилийн босгоо давуу vгvй юу задраад унасан. Энэ бидэнд ямар сургамж өгөх вэ? Миний хувьд ганцхан л дvгнэлт өгч байна. Аливаа нийгмийн реформыг хvмvvсийн ухамсарт гvн бат суулгаж байж хийхээс зvгээр хvч хэрэглэсэнээр ч юмуу “та нар бидэнд бодож санах юмгvйгээр нэгдээрэй” гэснээр хэрэгжvvлж болдоггvй юм байна гэж. Энд намайг зарим улсууд Пи-Арыг (PR буюу Public Relation) ярилаа гэж магадгvй. vзэл суртал, тархи угаалтыг хэллээ ч гэж зэмлэж болзошгvй. Тэгвэл би vгvй гэдгийг зоригтойгоор хэлэх байна. Пи-Ар гэдэг нь хvмvvсийг тодорхой нэг бvлэглэлийн гар хөлийг сул чөлөөтэй байлгах, иргэдийн улс төрийн оролцоо, улс төрийн сэтгэлгээг нэг бол гуйвуулах эсвэл сатааруулах зорилготой vйл ажиллагаа байдаг бол миний хэлж байгаа санаа маань олон тvмнийг улс төрд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг хангах, тэдэнд “ийм боломж, сонголтууд таны өмнө нээлттэй байгаа юм шvv” гэдгийг ухуулан таниулах зорилготой vйл ажиллагаа юм.

ЭНТИХ-ийн хувьд Заагий гэхчилэн Монгол дахь лидерvvд болон гадаадад ялангуяа Японд байгаа дэмжигчдийн чармайлтаар богино хугацаанд чамгvй амжилт олж байгаа нь vнэхээр баярлууштай байна. Тэгэхдээ vvнийхээ хирээр ЭНТИХ-ээс маш их vvрэг хариуцлага, нөр зvтгэл, ур ухаан шаардаж байгаа юм. Бид 1990 оны ардчилсан хувьсгалын залуучууд шиг алдахгvй байх арга байна уу? Яагаад тэд нар ийм байдалд хvрэв? Энэ талаар бид яг тохирсон хариуг нь олоод өөрсдийн vйл ажиллагаанд тусгах ёстой. Бид өнөөдөр яахав сайхан юм яриад массыг татаж болно, маргааш яах вэ? Бидэнд өөрийн гэх хөгжлийн vзэл баримтлал, сайтар боловсруулсан программ гэх юм байна уу? Одоогоор алга, тэр битгий хэл зохион байгуулалтын асуудал ч хараахан цэгцрээгvй байна. Зарим андууд намайг юу юугvй төлөвлөгөө план яриад уналаа гэж бодох байх. Цаг хугацаа шаардсан ажил мөөн, гэхдээ эрт орой хэзээ нэг цагт хийгдэх л ёстой асуудал. Маргааш биш өнөөдөр эхэлсэнээрээ хэзээ ч хохирохгvй, харин ч хожих юм.

90 онд тэр залуус ард олныг өөрсөддөө татаж, дэмжлэг авч чадсан, санасандаа ч хvрсэн. Гэвч тэд vнэндээ ямар ч бэлтгэлгvй төрийн өндөр сэнтий рvv давхиад орсон. Тэгвэл 15 жилийн дараа ямархуу нөхдvvд болчихоод, улс орон ямар байдалтай болчихоод байгаа билээ? Энэ бол зарим нэг хувь хvний совесттой холбоотой бус, тэдний нэгдэл зохион байгуулалт муутай, анхнаасаа төр тvших бэлтгэлгvй байсантай шууд холбоотой юм. vvнийг нь ч МАХН ашиглаж чадсан. Тиймээс бид дотоод зохион байгуулалтаа цэгцлээд, дvрэм журмаа тодорхойлоод, цаашид юу хийхэв гэдгээ ул суурьтай төлөвлөөд, тэр клубын систем гэдэг нь vнэхээр бодитой байгаа бол тэрvvгээрээ сайтар хэлцэгдсэн, тодорхой заасан бичиг баримтыг гаргамаар байна. Энэ ажилдаа аль болох олон хvнийг татан оролцуулахыг чармайх нь зvйтэй. Хэд гуравхан хvн хамаг байдгаараа зvтгээд нэг их хол явахгvй ээ.



Эцэст нь нийт дэмжигчиддээ одоо ЭНТИХ-ийн өмнө тулгарч байгаа практик асуудлуудын талаар санал онолоо уралдуулахыг уриалж байна!!

Post Reply

Return to “Би Монгол хүн...”