gar utsan dotorx...

Android, iPhone, Nokia, Ubuntu, Blackberry хэрэглээ. Гар утасны програм софт, код тайлах, ая, тоглоом, дэлгэцийн зураг болоод бусад...

Зохицуулагч: Bathuyag

Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

gar utsan dotorx...

Бичлэг Бичсэн gargan »

ГАP УТСАН ДОТОP ЮУ БАЙДАГ ВЭ?

[Зарим нэг нь гар утсаа задалж vзмээр санагддаг. Та тэгвэл тvр азнаад анхаарлаа нааш хандуулна уу. Чухам эндээс та ойр зуурхныг мэдэх боломжтой.
Гар утасны уураг тархины бvтцэд гол хавтан, антен, шингэн талст дэлгэц, товчлуурууд, микрофон, яригч, баттерей ордог бєгєєд гол хавтан бол гар утасны зурх нь юм. Энгийн Nokia гар утасны гол хавтанг энд жишээ болгож vзvvлье. зураг –2. Дээрх зурагнаас та компъютерийн хэд хэдэн чипvvдийг харж байна. Эдгээр нь тус бvрдээ ямар vvрэгтэйг танд танилцуулъя. “Аналоги-Тоон” болон “Тоон-Аналоги” (Analog-to-Digital, Digital-to-Analog) гэсэн хувиргалтын чипvvд нь хэрэглэгчийн ярьж байгаа дуун дохиог аналогиос тоон хэлбэрт, мєн нєгєє хvнээс нь ирж байгаа тоон дохиог аналоги хэлбэрт хувиргах ажлыг хийнэ. Тоон дохионы процессор (DSP) нь єндєр хурдаар дохиог боловсруулах, тооцоолох ажлыг хийдэг байна.
Гар утасны микропроцессор. Энэ нь удирдах товчлуурууд, дэлгэц, суурин станцтай тусгай сувгаар харилцах, мєн гол хавтан дээрх бусад функцууд гэх мэт “хар бор ажил”-ыг гvйцэтгэнэ. Ихэнх гар утсанд хоёр тєрлийн санах ой байдаг, ROM (Read Only Memory) нь гар утасны vйлдлийн системийг хадгална, Flash Memory нь утасны дугаарууд гэх мэт єєрчлєгддєг мэдээллvvдийг хадгална. Тэжээлийн хэсэгт тэжээлийн зарцуулалт, цэнэглэх ажил хийгддэг бол радио давтамжийн хэсэгт хэдэн зуун FM сувгийг тохируулагддаг. Pадио давтамжийн єсгєгч нь антенаар орох гарах дохионд “санаа тавьдаг”.
Дэлгэц, товчлууруудын контактлагч. Сvvлийн vед гар утаснуудын гvйцэтгэх vйлдлvvдийн тоо асар их нэмэгдсэнтэй уялдан дэлгэцийн хэмжээ улам томорсоор байна. Орчин vед хэрэглэгдэж байгаа ихэнх гар утаснууд утасны дэвтэр, тооны машин, тоглоом, календарь, хийх ажлын тєлєвлєгєє сануулагч гэх мэтийн PDA-н функцууд, мєн Вэб браузер байдаг. Гол хавтан дээр суусан байгааг Flash санах ой гэнэ. Ихэнх гар утаснууд SIM, MIN кодууд гэх мэтийн мэдээллvvдийг дотоод санах байгууламждаа, зарим нэг нь гадны санах байгууламжид хадгалдаг байна.
Яригч, микрофон, батерей. Мэдээж гар утасны микрофон, яригч, батерей зэргийн хэмжээ маш жижигхэн бєгєєд чанар, чадал нь дээд зэрэг байх нь ойлгомжтой. Харин энэ жижигхэн батерей бол гар утасны дотоод цагийн чипны батерей юм. Эцэст нь танд маш гайхалтай нэгэн сонин мэдээллийг дуулгахад зурган дээр байгаа дээрх эд ангиуд 30 жилийн ємнє байшингийн бvтэн нэг давхрыг нь эзэлдэг байжээ. Yvнд та vнэмших vv? Манай зууны эхэнд шvv дээ… Гар утасны талаар єгvvлэхэд ийм байна. Танд сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн сүүлд 1 гишүүн gargan нд нийт 2005 дахь удаагаа зассан
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

WAP

Бичлэг Бичсэн gargan »

Гар утсан дээр байдаг WAP-ын талаар та юу мэдэх вэ?

Бидний амьдралд гар утас буюу vvрэн телефоны хэрэглээ маш богино хугацаанд орж ирсэн. Ямар нэгэн реклам, сурталчилгаагvйгээр шvv. Нэгнийгээ дуурайн баярхах сэтгэлгээ монголчуудыг байлдан дагуулж, боломж чадалтай нэг нь гар утсаар гангарч байсан. Тэгвэл энэ нь єнєєдєр ердийн хэрэглээ болжээ. Та анзаарсан байлгvй дээ, таны эргэн тойронд байгаа бvх хvмvvс гар утастайг…
Ингээд л тєрєл бvрийн гар утаснууд зах зээлийг тогтвортойгоор эзлэх болсон. Интернэт нийгмийн хэрэглээний гол тvлхvvр болсон єнєє vед гар утсыг сvлжээнд залгаж харилцаа холбоог єргєжvvлэх шаардлага урган гарч ирсэн. Интернэтэд холбочих л юм бол vvрэн телефоны операторууд, интернэт провайдеруудын баяр хєєр болсон тєрєл бvрийн vйлчилгээг нээж болохоор санагдаж байсан vе тун саяхан шvv дээ. Yvнтэй холбоотойгоор WAPvйлчилгээний тухай шуугицгааж эхэлсэн билээ. Тэгвэл WAPгэж юу юм бэ? Гар утастай хvн болгон энэ тухай сонссон ч чухам юу болохыг нь мэддэг хvн бий юу?
WAPбуюу Wireless Application Protocol гэдэг нь хамгийн тохиромжтой, ашигтай, хєдєлгєєнт протокол юм байна. Энэ хувилбараар мэргэшсэн маш олон програмист, вэб мастерууд гарч ирж, WAP-тай холбоотой тєрєл бvрийн vйлчилгээ санал болгосон. Тvvгээр ч vл барам нэлээд хэдэн интернэт тєслvvд єєрийн сайтын WAPхувилбарыг гаргасан байдаг. Гэвч энэ бvхэн хэр ирээдvйтэй вэ? гэдэг тал дээр хэрэглэгчид тун дурамжхан хандсаныг бид мэдэх билээ. Энэ нь WAPдээр vндэслэгдсэн жинхэнэ сонирхол татахуйц vйлчилгээ гарч ирээгvйтэй холбоотой ч байж болох юм.
WAPпротоколын сул талууд юу вэ? Шинэ vйлчилгээ болгон ямар нэгэн байдлаар сул талтай байхыг хэн ч vгvйсгэдэггvй. Тэгвэл WAP-ын сул тал буюу єєрєєр хэлбэл энэ vйлчилгээ нийтийг хамарч чадаагvйн шалтгааныг дараах зvйлтэй холбож тайлбарладаг байна. Yvнд:
1. Yнэ єндєр. Утасны шугамаар буюу dial-up-аар холбогдсоноос vvрэн телефоноор интернэтэд холбогдох нь 5-6 дахин илvv vнэтэй гэнэ. Хэн ч гэсэн орой зурагтаар харчихдаг цаг агаарын мэдээ, валютын ханш, цаг vеийн мэдээлэл уншихын тулд тэр болгон єндєр тєлбєр тєлєхийг хvсэхгvй шvv дээ.
2. Хангалтгvй хурд. WAPпротоколоор мэдээлэл дамжих хурдны дээд хэмжээ 960 бит/с байдаг аж. Хурдыг нэмэгдvvлэхийн тулд GRPS дээр vндэслэгдсэн єргєн сvлжээг нэвтрvvлснээр энэ асуудлыг шийдэж болох юм байна. 3. HTML файл нээгдэх асуудал. Гар утаснаас харах html хуудсууд WML буюу Wireless MarkuPLanguage дээр бичигдсэн байх ёстой гэнэ. . “Jataayu Software” хэмээх компани html-файлыг wml-рvv хєрвvvлэх ZAP2WAPпрограмыг зохиосон хэдий ч вэб сайт боловсруулагчид WML дээр тэр болгон ижилхэн сайт хийдэггvй байна.
4. Хэт жижиг хэмжээтэй гар утас нь хаяг, дамжуулах текст бичихэд тохиромжгvй байдаг аж. Гэхдээ сvvлийн vед Sense Board Virtual Keyboard мэтийн ямар ч гадаргуун дээр бичих боломжтой тєхєєрємжvvд гарч ирсээр байгаа нь энэ хvндрэлийг арилгахад тусалж байгаа аж.
WAP2.0.-ийн талаар товчхон… Хамгийн анх 1998 онд Wireless Application Protocol 1.0 загвар гарчээ. Улмаар 1.1, 1.2, 1.2.1 хувилбарууд гарсан боловч хэрэглэгчдэд тєдийлєн хvрч чадаагvй байна. Тиймээс 2001 онд “ WAPForum” компани нь WAP2.0 хувилбарыг гаргасан бєгєєд vvнийгээ шинэ vеийн хэрэглэгчдийн програм гэж нэрлэж байгаа гэнэ. Энэ хувилбар нь дараах онцлог ялгаатай аж. Yvнд:
- WAP2.0 нь xhtml basic болон CSS mobil profile маягийн технологийг нэвтрvvлдгээрээ онцлогтой юм байна. Хhtml basic бол NTT DoCoMo-н chtml хэл ашигладаг i-mode технологитой нилээн тєстэй. Гэхдээ тєхєєрємжтэй хатуу холболтгvй. CSS нь тухайн хуудсыг mobil тєхєєрємж дээр ямар харагдахыг харуулдаг.
- Зохион байгуулалт. WAP2.0 нь хавсралтын болон дамжуулах протоколын гэсэн 2 тєвшинтэй. Хавсралтын тєвшин xhtml, wml script, CSSMP-г багтаасан WML-ээс бvрддэг бєгєєд хэрэглэгчийн vйлчлvvлэх vйлдлvvд, хавсралтуудыг хариуцдаг. Дамжуулах протокол WSP, WTP, WTLS болон WDPтєвшинтэй. WSP, WTP- текст, зураг, хєгжмийг, WTLS- мэдээллийн аюулгvй байдлыг, WDPнь UTPболон TCP/IPтєвшний хавсралтын тохируулгыг хийдэг байна. Долоон тєвшинтэй OSI загварыг CDMA, GSM, CDRS, CDPD зэрэг олон систем дэмждэгээрээ давуу талтай гэнэ.
WAP2.0-ын програм загвар. http-www гэсэн “хэрэглэгч-сервер” загвараас зарчмын ялгаагvй хэдий ч єєрийн онцлог vйлдлvvдтэй. Yvнд:
- байнга хvртдэг мэдээллийг хадгалах
- хэрэглэгчээс ирэх хvсэлтийг кодлох, дахин кодлох
- гар утас хэрэглэгчийн хvсэлтийг WTLS, WTPхавсралтаас интернэт TCP/IPхавсралт руу дамжуулах
- гар утас хэрэглэгчийн аюулгvй байдал, мэдээлэлд хvрэх хурд зэргийг хянах
Эдгээрээс гадна WAP2.0 хувилбарын дараагийн давуу тал нь push proxy-г ажиллуулдагт оршино. Энгийн WWW бол зєвхєн pull proxy-г ажиллуулдаг байна. Pull-технологи нь хэдийгээр мэдээлэл хvлээн авах, татгалзах механизмтай ч гэсэн зар сурталчилгаа хэт дэлгэрэх єргєн боломжийг нээж єгдєг байна.
- Аюулгvй байдлын загвар. Энэ нь WAP2.0 боловсруулагчдын гол бахархал болдог гэнэ. Мэдээлэл дамжих аюулгvй байдлаас гадна электрон гарын vсэг зэрэг хавсралтын аюулгvй байдлыг ч хангах боломжтой. Дотроо шифрлэлтийн симмектрик болон ассимметрик алгоритмтай криптографик сан, WTLS хавсралт дээр vндэслэгдсэн хэрэглэгч, серверийг тодорхойлох механизм, Wireless Identity Model хавсралт дээр vндэслэгдсэн адилтгах механизмтай. Энэ бvхнээс ажиглахад WAP2.0 хувилбар нь зєвхєн компьютер эзэмшигчдээр хязгаарлагдахгvй гар утас хэрэглэгчдийг ч интернэтэд холбох чухал алхам хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй юм.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Би нээрээ Siemens m35 s35 c35, Nokia 3310, 3410 гэдэг утсуудыг задалж, флашдаж, хэлийг нь сольж янзан бvр болгож байж билээ... Одоо ч мартсан л даа... Ер нь бол интернэт дээгvvр лаг лаг гар утас хакддаг сайтууд байдгийн байна лээ. Ялангуяа Польшд байгаа хvмvvс бол аймар боломжтой. Бvх залгуурнууд нь зарагдаж байдаг гэсэн. Би бол бvр схемийг нь татаж авч єєрєє хийж байлаа... Ёстой л нэг сонирхолтой байдаг байж билээ...
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

Бичлэг Бичсэн gargan »

chi tegvel sain orolddog bsan bnashd, bi xeden udaa texnix evdrel l zasaj bsan, 1 2 udaa kod gargaad l, gexdee zassanii daraa aygui bayrladag bsan,,,zaschixsan gej bodoxoor l setgel uudrug goy bdag bsanshu, xexe
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Харин тийм би ч гэсэн нухаад л болчихоор vнэн гоё, болохгvй болохоор оролдсоор єглєєн 6 энэ тэр хvргэдэг байлаа.. Нэг бодлын цагаа дэмий vрж байсан ч юмуу хэхэхэ Гэхдээ харамсдаггvй л дээ.. Ямар ч гэсэн гар утасны доторхыг мэддэг ;)
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

hi minii utas wap smap ruu oroxoor usegee tanixgui yumaa eniig yaj zasax ve motorola tuslaach
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

uuniig taniulax arga baidag bolvyy
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

hi uuniig ali deer otuulsan xariu ugj tuslaach fond taniuldag programm biadag yumuu baidag bol tuslaach motorola[/b]
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Утасныхаа маркийг бүтнээр тавь даа. Wap-нх нь settings дотор default encoding энэ тэр гэсэн юм байвал unicode utf-8 болгоод үз.
Мессеж энэ тэрийг кириллээр бичиж, хүлээж авч чаддаг юм уу?
Бас хэт олон бичлэг дээр битгий дахиж ингэж давтаж оруулаарай...
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

motorola RAZRV3xx ene kriller bichdeggui e xulej avdagiig ni sain medexgui bnaa wapiin sittings gej yum bdaggui e xu utasand suulgadag programm bdag boluu font taniuldag....?????
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

aan tiim bas yameeg suulgaad eruusuu boloxgui yum toxirgoogoo xiilgesen yum ug ni teged boldoggui bur argaa baraad amerikas irsen utas bgamaa kodig garguulax gej uchnuun sar bolj bj bolson bas utasanda toli sulgasan usegee tanixgui bna lee ene ni utas ni tsanasa yum shig bna lee teged l utasand sulgadag font bdag yum boluu gesen yumaa
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Наад утас чинь цаанаасаа өөр дотор нь firmware гээд програм дээрээ unicode дэмжлэггүй юм шиг байна. 3xx гэж яг 3 зуун хэд юм бол...
Энд лав нэг firmware unicode дэмжлэгтэй болгоод хүн тавьсан байна. Тэгэхээр цаанаасаа unicode дэмждэггүй л эд бололтой. Харин энэ firmware flash гэдгийг бол сайн мэддэг хүн тусгай box гээд төхөөрөмж ашиглаж сольдог. Нөгөө код мод гаргадаг хүмүүсээс л асуухаас өөр арга бараг байхгүй байх даа.
http://www.modmymoto.com/forums/showthread.php?t=19347

unicode фонт байхгүй бол яадаг юм бол... Хэрвээ java програм суудаг утас бол иймэрхүү броузер татаж аваад суулгаад үзвэл болж магадгүй л юм:
http://www.getjar.com/fr/products/14067 ... Translated

Уг нь наад утасны чинь броузер нь opera бололтой... http://www.opera.com/mobile/ энэ сайтаас нь unicode энэ тэр дэмждэг эсэхийг нь support, forum эд нараас нь асуугаад үзвэл яадаг бол? Бас motorolla-н сайт руу ороод support руу нь орж байгаад асуувал илүү хариу сонсох юм болов уу...
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

http://www.opera.com/mobile/ ene boloxor java bish yum bna sis.file genee
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

http://www.modmymoto.com/forums/showthread.php?t=19347 ug ni end ix yum bx shig bna uxaj l bna xelgui boloxor jooxon xetsuu yuma gexdee yum garj irj bnaa xu
Хөрөг
bat0209
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2009-04-05, 18:28

Бичлэг Бичсэн bat0209 »

http://www.modmymoto.com/forums/showthread.php?t=19347 end bga yumnuud dandaa uur file der bxiin java demjdeg yum er ni bdaggui bololtoi yumaa saixan tatad uzexer l java bish bxin ter fileuudiig ni java demjdeg utasand suulgaj boldog boluu tegexer zaval javaga ugui xiideg yum boluu bur tolgoi ergechixlee xu
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Наадах чинь шал өөр л дөө... firmware байгаа. Дээр хэлснээр зориулалтын төхөөрөмж ашиглаж компьютерт залгаж байгаад утасныхаа үндсэн програмыг нь бүхлээр нь unicode дэмждэг тийм програмаар сольж байгаа гэсэн үг.

http://www.getjar.com/fr/products/14067 ... Translated
Энэ харин java дээр байгаа байх. Энийг үзсэн үү?
Харь гаригийнхан байдаг :D
Post Reply

Буцах