Page 1 of 1

майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-05-08, 17:44
by monhoo04
майл сервер хэрхэн ажиллдаг, pop3 smtp , гэж юу болох, ерөнхий ажилгааны зураг хэрэгэтэй байна. Надаа туслаач

Re: майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-05-08, 17:47
by monhoo04
жишээ нь: yahoo хэрэглэгчээс гооглэ хэрэглэгч рүү майл бичихэд ямар ямар замийг дамжин очих зураг байвал бүүр сайн :D

Re: майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-05-15, 08:52
by Almas
http://communication.howstuffworks.com/email1.htm
энд байна. Next гээд үзээрэй. Дэлгэрэнгүй зураг энэ тэртэйгээ хамт заавар байгаа. Монгол хэл дээр ийм мэдээлэл байдаг эсэхийг нь мэдэхгүй юм аа.

Товчхондоо бол:
Бид мэйл илгээхэд тухайн мэйл нь таны мэйл үйлчилгээний серверээс тухайн таны илгээж буй хүний мэйл үйлчилгээ авдаг майл сервер рүү илгээгдэнэ. Жишээ нь таны хаяг ner@dusal.net гэсэн хаяг байгаад та ner@limnux.net гэсэн хаяг руу захиа бичсэн гэж бодъё. Тэгвэл таны бичсэн мэйлыг dusal.net-н мэйлийг хариуцсан мэйл сервер дээрээс SMTP гэсэн протоколыг ашиглаад limnux.net-н сервер рүү илгээнэ. Энэ нь дундын интернет серверүүдээр дамжин limnux.net-н серверт хүрч шалгагдаад тухайн ner гэсэн хэрэглэгч байвал тэр хүний захианы ирсэн хавтас руу орно. Үүнийг нь нөгөө хүн чинь веб, эсвэл POP, IMAP гэсэн протоколуудын аль нэгийг ашиглан серверээс өөрийн компьютер руу татан авч дэлгэц дээрээ хардаг
Image
гэж нэг уншсан, ингэж ойлгож явдаг. Илүү зүйл олж мэдвэл хуваалцаарай.

Re: майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-05-15, 12:46
by monhoo04
kk bayallaa. uneheer oilgomjtoi bna :D

Re: майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-05-30, 09:29
by Khaschuluu
Almas wrote:Image
Энэ истоо гоё ойлгомжтой зураг байна. Баярлалаа алмасаа :D

Re: майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-06-01, 02:34
by XXman
Тэгвэл хэрэглэгчийн хүсэээгүй майл спам эдрийн талаар яриач хө. :find: :hi:

Re: майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-06-01, 12:52
by Almas
Хүлээн авсан сервер дээр л ирсэн мэйлүүдийг янз бүрийн байдлаар анализ хийгээд спам бол спам хавтас руу оруулах, заримыг нь бүр устгах, блоклох гээд арга хэмжээнүүд авдаг гэж хэлэх юм уу даа. Ерөнхийдөө бол. Спам шалгах, спамаас хамгаалах маш олон янзын аргууд байдаг юм билээ.

Re: майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-07-30, 11:35
by temee
Almas wrote:Хүлээн авсан сервер дээр л ирсэн мэйлүүдийг янз бүрийн байдлаар анализ хийгээд спам бол спам хавтас руу оруулах, заримыг нь бүр устгах, блоклох гээд арга хэмжээнүүд авдаг гэж хэлэх юм уу даа. Ерөнхийдөө бол. Спам шалгах, спамаас хамгаалах маш олон янзын аргууд байдаг юм билээ.
zarimdaa spam bish zahianuud spam dotor ortson bdg.tegeed zarim site uudad burtguuleheer batalgaajilt n spam ru ortson bdgda.en ymar ucirtai yum bol.

Re: майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-07-30, 15:49
by Almas
Тухайн серверийн мэйлийг нь спэм байна гэж таньж байгаа гэсэн үг. Хэрвээ үнэхээр спам биш бол not spam болгоод сонгоод байх хэрэгтэй. Хэдэн удаа тэгээд дахиж спам руу ороод байх нь зүгээр болчихдог.

Re: майл сервер хэрхэн яаж ажилладаг вэ ??

Posted: 2010-08-02, 12:24
by temee
thnks heregjulj uznee :hiphop: