Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

ЗурагЗурагЗурагЗурагЗураг
Энд интернет, сүлжээний талаар хамгаалалт, web security, block spam, hacking, хакердах, крэкдах, хамгаалах талаар ярилцацгаая. Монголын хакерууд, кракеруудаа наашаа.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Бичлэг Бичсэн Almas »

Мэргэжлийн биш ч IP хаягийн талаар асууж мэдэхийг хүссэн дүүдээ мөн найзууддаа аль болох хялбаршуулж бичихийг оролдлоо. IP хаяг гээд яриад байх юм аа тэр юу юм бэ гэж асуухад би бүдүүн баргаар бол таны интернэтэд холбогдох компьютерт чинь оноосон таних дугаар юм гэж тоймоор ойлгуулна. Үүнийг мэдэж авах хэрэгцээтэй бол дээр нь нэмээд хэд хэдэн зүйлийг мэдээд авбал арай ойлгомжтой болох болов уу гэж санагдаад протокол, http, TCP-IP, IP-хаягийг бага зэрэг тайлбарлахаар шийдлээ.

Протокол гэдэг нь сүлжээн дэх хоёр компьютер бие биетэйгээ хэрхэн харилцахыг тодорхойлсон дүрэм бүхий тушаалуудын сантай стандарт. Үүнийг ойлгохын тулд, шатарчид захидлаар эсвэл компьютерын сүлжээгээр харилцдаг аргыг адилтгал болгож болох юм. Шатар тоглоход нүүдэл бүрийг эхний болон сүүлийн байрлалыг заасан тэмдэглэгээгээр тодорхойлдог. Юу нь хүчинтэй эсвэл хүчингүйг тодорхойлоход хэрэглэдэг дүрмүүдтэйгээ хамт энэхүү тэмдэглэгээ нь шатар тоглох нэгэн протоколыг төлөөлнө. Сүлжээний протоколуудыг үүнтэй адилхан аргаар хэрэглэх бөгөөд ажлын шаардлагаас хамаараад олон янзын протокол байдаг. Үүний жишээг дараах хэсэгхэн жагсаалаас харж болох бөгөөд хэрэгцээтэй бол цааш дэлгэрүүлж хайлт хийгээд олон протоколын тухай үзэж болно.

* Address Resolution Protocol (хаяг ялгах протокол)
* alert protocol (мэдээлэх протокол)
* atomic commit protocol (цулыг баталгаажуулах протокол)
* Border Gateway Protocol (хилийн гарцын протокол)
* Challenge Handshake Authentication Protocol (дуудан гар барьж нотлох протокол)
* commit protocol (баталгаажуулах протокол)
* connectionless protocol (холболтгүй протокол)
* Directory Access Protocol (лавлахт хүрэх протокол)
* Directory System Protocol (лавлах системийн протокол)
* Distance Vector Multicast Routing Protocol (зайнаас вектор аар үржүүлэн цацах чиглүүлэгч протокол)
* Exterior Gateway Protocol (гадна гарцын протокол)
* File Transfer Protocol (файл дамжуулах протокол) FTP
* Gateway-to-Gateway Protocol (гарцаас гарцад протокол)
* handshake protocol (гар барилцах протокол)
* Hypertext Transfer Protocol (гипербичвэр дамжуулах протокол)
* Interior Gateway Protocol (дотоод гарцын протокол)
* Internet Control Message Protocol (интернэт хяналт илгээлтийн протокол)
* password authentication protocol (нууц үгийн нотолгооны протокол )
* network time protocol (сүлжээний хугацааны протокол )
* unreliable datagram protocol (багц өгөгдлийн эргэлзээт протокол)
* serial line internet protocol(цуваа шугамын интернэт протокол )
* Transmission Control Protocol (дамжуулал хянах протокал) TCP
* ..... гэх мэт.

Бид өдөр бүр интернэт хэрэглэхдээ олж харах хамгийн энгийн жишээ нь ‘http’ (HTTP) протокол бөгөөд үүнийг гипер бичвэр дамжуулах протокол (Hypertext Transfer Protocol) гэж нэрлэнэ. Энэ протокол нь вэб хуудсыг харахаар хөтөч програмыг ажиллуулж буй клиентүүд (үйлчлүүлэгч компьютерууд) болон вэб серверийн хоорондох харилцан ажиллагааг удирдана. Энэ протокол нь сервертэй тушаалын дагуу харьцах бөгөөд жишээ нь, хөтөч хэрэглэгч аль хуудсыг шаардаж байгааг серверт мэдүүлэх боломжийг хөтчид олгодог.

Протоколууд мөн бусад протоколуудын өгөх даалгаврыг хэрэгжүүлж үйлчилнэ. Жишээлбэл, сүлжээгээр файл дамжуулахад хэрэглэх файл дамжуулах протокол нь интернэтийн зүрх болох ‘TCP-IP’ протоколыг ашигладаг.

‘TCP-IP’ -ийн үндсэн протокол гэж хэлэх бөгөөд ‘TCP’ дамжуулалт хянах протокол (transmission control protocol) гэж нэрлэнэ. Интернэт дээр ажиллах програм хангамжаас өгөгдлийг цуглуулан багц багцаар бэлтгэж зохих газрууд руу найдвартай дамжуулалтыг хангах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ. Энд дамжуулалт хянах протокол болон интернэт протокол (IP) хамтран ажилладаг.
Интернэт протокол нь ‘TCP-IP’-ийн хэсгийг бүрдүүлдэг протокол. Үүний үүрэг нь дамжуулалт хянах протоколоор хамт цуглуулсан өгөгдлийн багцыг алсын компьютерт дамжуулах үйлдэл юм. Энэ нь цаашаа эргэлзээтэй нэгж өгөгдлийн протокол (unreliable datagram protocol)-оор цуглуулсан мэдээллийг дамжуулах үүргийг гүйцэтгүүлдэг.

‘TCP-IP’-ийн өөр нэг үүрэг нь өгөгдөл дамжуулах хаягийн бүтцийг гаргаж ирэх ажлыг эрхэлнэ. Үүнийг ихэвчлэн ‘IP’ хаяг гэдэг. Энэ нь 32 битийн урттай давтагдахгүй тоо байх ба A-гаас D гэсэн анги бүхий хэлбэрүүдээр хаягаа бүрдүүлнэ. Доорх хүснэгтэд эхний (1) хэсэг битүүд нь ангийг тодорхойлох, дараах (2) бүлэг битүүд нь интернэт дэх салбар сүлжээний (subnetwork) хаягийг тодорхойлох, сүүлийн (3) бүлэг битүүд нь салбар сүлжээн дэх хостын хаягийг тодорхойлж байдаг.

[html]

анги

анги тодорхойлох
эхний битүүд(1)

сүлжээний хаяг (2)

хостын хаяг (3)

A
B
C
D

0
10
110
1110

7 ширхэг бит
14 ширхэг бит
21 ширхэг бит
28 ширхэг бит

24 ширхэг бит
16 ширхэг бит
8 ширхэг бит
хэрэглэхгүй

[/html]

Энэ байдлаар компьютер болон салбар сүлжээний (subnetwork) хаягийг давхардуулалгүйгээр тодорхойлж болдог. Хэрэглэгчид энэхүү хаягийг дөрөв дөрвөөр нь бүлэглэж, дунд нь цэгээр тусгаарласан тоон цуваа байдлаар хардаг бөгөөд энэ бичлэгийг цэглэсэн дөрвөл тоо гэдэг.

Интернэтэд тохиолдох нэгэн бэрхшээл нь интернэтэд холбогдсон компьютерийн тоо өсөж интернэт протоколд хэрэглэдэг 32 битийн хаяг нь хүрэлцээгүй болох явдал юм. Интернэт протоколын хувилбар 6 -г энэхүү бэрхшээлийг даван туулахад зориулж байгаа бөгөөд хаягийн орон зайг 128 бит болгож өргөтгөсөн. Үүнд өгөгдлийн аюулгүй байдлыг сайжруулж мөн нууцлалыг дэмжсэн байна. Үүнийг ‘IPv6’ гэж тэмдэглэх бөгөөд интернэт протоколын дараагийн үе гэсэн ойлголтын талаар та интернэтэд хайлт хийж өөрийн мэдлэгээ өргөжүүлэх бүрэн боломжтой юм.

Эх сувалж: http://erdeelym.blogspot.com/2009/05/ip.html
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Бичлэг Бичсэн Almas »

[html]
Аливаа дотоод сүлжээ байгуулахад анхаарвал зохих нэг зүйл гэвэл сүлжээний тоног төхөөрөмжүүдийн IP хаяг (Internet Protocol Address) юм. IP хаягийг энгийнээр тодорхойлох юм бол ердөө л зохион байгуулалттай дугаарлалт юм. Төхөөрөмж тус бүр өөр өөрийн тусгай дугаар буюу IP хаягтай байснаар сүлжээгээр дамжиж байгаа мэдээлэл хаанаас гараад хаа хүрэхээ үргэлж мэдэж явах бөгөөд сүлжээний үндсэн үүрэг болох мэдээллийг төхөөрөмжүүд дунд найдвартай дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

IP address - IP хаяг

Internet Protocol (IP) address буюу IP хаяг гэдэг нь сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд (nodes) хоорондоо харилцахдаа Internet Protocol - Интернет Протокол хэрэглэж байгаа компьютерын сүлжээний төхөөрөмжүүдэд оноосон тоон таних тэмдэг (логик хаяг) юм. Хэдийгээр IP хаягууд нь хоёртын тооллоор хадгалагддаг боловч дэлгэцэнд харуулахдаа хүнд илүү ойлгомжтой 192.168.0.1 (IPv4) эсвэл 2001:db8:0:1234:0:567:1:1 (IPv6) гэх мэт хэлбэрээр гаргадаг. IP хаягийн үүргийг дараахи хэлбэрээр тодорхойлжээ: "Нэр нь бидний хайж байгаа зүйлийг тодорхойлдог. Хаяг (address) нь хаана байгааг нь харуулдаг. Зам (route) нь яаж тэнд очихыг харуулдаг юм."

TCP/IP (Transmission Control Protocol/Internet Protocol) анх зохион бүтээхдээ IP хаягийг 32-бит тоогоор тодорхойлсон бөгөөд Internet Protocol Version 4 (IPv4) буюу IPv4 хувилбар нэрээр одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа болно. Гэсэн хэдий ч интернетийн хурдацтай өсөлтийн улмаас IPv4 хаягийн нөөц хүрэлцээгүй болж байгаа учраас шинэ хаягийн систем - IPv6-г 128-бит хэрэглэн боловсруулжээ.

Интернет Протокол нь сүлжээнүүдийн хооронд мэдээллийн багцуудыг чиглүүлэх үүрэгтэй бөгөөд IP хаягууд нь сүлжээний бүтэц, зам дээр мэдээллийн эх үүсвэр болон хүрэх төхөөрөмжийн байрлалыг тодорхойлж байдаг. Энэ зорилгоор IP хаягны зарим бит (bit)-үүд нь дэд сүлжээ (subnet) тодорхойлоход хэрэглэгддэг. CIDR (Classless Inter-Domain Routing) бичлэгээр бол дэд сүлжээг тодорхойлогч битийг IP хаягны ард 192.168.100.1/16 байдлаар тэмдэглэдэг. IP хаяг нь дотоод (дотоод сүлжээнд хэрэглэх) болон гадаад (интернет, WAN сүлжээнд) байж болно.

IP хаягны эхэн үеийн стандартуудад IP хаягийг үүнийг компьютер эсвэл сүлжээний төхөөрөмж тус бүрд онцгойгоор зааж өгсөн байхаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч хувийн буюу дотоод сүлжээнүүд олноор гарч ирэхэд заавал тус тусдаа IP хаягтай байх нь хүрэлцээгүй болохоор байсан тул RFC 1918 стандарт гаргасан бөгөөд энэ стандартын дагуу хэн ч, хаана ч дотоод сүлжээндээ хэрэглэж болохоор дотоод IP хаягуудыг тодорхойлж өгсөн. Харин эдгээр дотоод сүлжээнүүд нь интернетд хандахдаа NAT - Network Address Translation ашиглан нэгдсэн нэг гадаад хаягаар хандаж болдог байна.

Дэлхий дээрх IP хаягны зохион байгуулалт, бүртгэлийг Internet Assigned Numbers Authority (IANA) байгууллага хариуцдаг. Энэ байгууллага бүс нутгийн 5 бүртгэлийн байгууллагатай хамтран улс улсын интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) байгууллагууд болон бусад талуудад IP хаягуудыг хуваарилан өгдөг.

IP хувилбарууд

Одоогоор IP хаягийн 2 хувилбар байгаа бөгөөд тус бүрдээ IP хаягийг өөр өөрөөр тодорхойлдог.

IPv4 хаягууд нь олон жил хэрэглэгдсэн маш түгээмэл учраас IP хаяг буюу IP Address гэсэн нөхцөлд ихэвчлэн IPv4 хаяг байдаг.

IPv4 хаяг нь 32-бит (4 байт) хаяг хэрэглэдэг учраас байх боломжит онцгой хаяг нь 4,294,967,296 буюу 2-н 32 зэрэгт юм. Дотоод сүлжээ болон multicast хаягийн оноолтыг хасвал интернетд байж гадаад хаяг нь 4 сая ч хүрэхгүй байгаа бөгөөд хэзээ нэгэн цагт энэ хаягууд дуусах нь ойлгомжтой юм. Энэхүү хязгаарлагдмал байдал нь улам бүр IPv6 хувилбар руу шилжих шилжилтийг тодорхой хэмжээгээр хурдлуулж байгаа билээ.

IPv4 хаяг нь бутархайн цэгээр тусгаарласан, тус бүрдээ 0-ээс 255 хүртэл 4 хэсэг тооноос (жишээ нь 202.131.224.2 гэх мэт) бүтдэг. Хэсэг тус бүр нь 8-бит хаягийг илэрхийлэх ба octet гэж нэрлэгддэг. IPv4 хаягийг хоёртын тоолол (binary) эсвэл арван зургаатын (hexadecimal) тооллоор бичих боломжтой. Хөрвүүлэх үед октет тус бүрийг нэг тоо гэж үзэн, жишээ нь 255.255.0.0-г FF.FF.00.00 байдлаар хөрвүүлдэг.

IPv4 дотоод хаягууд (Private IP addresses)

Интернетд холбогдоогүй компьютерууд (жишээ нь жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн TCP/IP сүлжээ) нь заавал онцгой хаягтай байх албагүй юм. IPv4 хаягаас 3 хэсгийг дотоод хувийн сүлжээнд зориулан оноосон байдаг бөгөөд ангилал (class A, B, C) бүрд нэг зурвасыг заан RFC 1918 стандарт гаргажээ. Эдгээр хаягууд нь гадаад интернетд цацагдахгүй учраас IP хаяг бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг.

IANA-с нөөцөлсөн дотоод
сүлжээний хаягийн зурвас

Эхлэх хаяг

Сүүлийн хаяг

Нийт хаягийн
тоо

24-bit хэсэг (/8 prefix, 1 x A)

10.0.0.0

10.255.255.255

16,777,216

20-bit хэсэг (/12 prefix, 16 x B)

172.16.0.0

172.31.255.255

1,048,576

16-bit хэсэг (/16 prefix, 256 x C)

192.168.0.0

192.168.255.255

65,536

Хэрэглэгчид аль ч хэсгийг чөлөөтэй ашиглан сүлжээгээ дэд сүлжээн хуваарилан хэрэглэж болох бөгөөд ихэнх гэрийн замчлагчууд (router) нь 192.168.0.0 - 192.168.0.255 (192.168.0.0/24) хооронд хэсгийг хэрэглэсэн байдаг. Жижиг (100-200 төхөөрөмжтэй) дотоод сүлжээ байгуулж байгаа үед ихэвчлэн C ангиллын 192.168.0.0/24 хэсгийг хэрэглэдэг бөгөөд хэд хэдэн C ангиллыг сүлжээг холбон B ангиллаар WAN байгуулах эсвэл VPN дамжуулан нэгдсэн сүлжээ ч байгуулах боломжтой.

Эдгээрээс бусад гадаад IP хаягууд (public IP address) нь дэлхийн бүс нутаг, цаашлаад улс орон бүрт хуваарилагддаг. бөгөөд гадаад хаяг нь хаа давхцахгүй байдгаараа Монгол улсын хувьд 202.131.0.0, 202.179.0.0, 202.5.0.0, 202.170.0.0 гэх мэт хэсгүүдийг интернетийн компаниуд түгээмэл хэрэглэдэг билээ.

IPv6 хаягууд

IPv6 хаягуудыг зохион бүтээгчдийн зорилго нь нөөц нь дуусч байгаа IPv4-г ахиулан өөрчлөхөд оршсон. IPv6 хаягууд нь 128-бит (16 байт) бөгөөд сүлжээ болгон өөр өөрийн хаягийг хэрэглэсэн ч ойрын ирээдүйд хангалттай хүрэлцэхүйц юм. Энэхүү шинэ хаяглалт нь 2-н 128 зэрэгт буюу 3.403 × 1038 онцгой хаяг байх боломжтой юм. Мөн энэ хаягийн дизайн нь сүлжээнүүдийн хооронд нэгдсэн зам үүсгэхэд хялбар байхаар бүтээгдсэн болно. IPv6 хаяг нь 2001:0db8:85a3:08d3:1319:8a2e:0370:7334 байдлаар бичигддэг. 2004 онд нэгэн нийтлэлд дурдсанаар Дэлхийн бөмбөрцгийн хавтгай дөрвөлжин миллиметр тус бүрт ойролцоогоор 5000 ширхэг IPv6 ноогдож байна гэж тооцоолсон нь энэхүү шинэ стандарт нь хир зэрэг далайцтай болохыг харуулж байна.

Гэхдээ IPv6-гийн аркитектур нь байж болох сүлжээний төхөөрөмж тус бүрт IP хаяг өгөх туйлын зорилготой биш юм. Үүний оронд тодорхой сүлжээнүүд эсвэл сүлжээний хэсгүүдийг илэрхийлэх октет хэрэглэн сүлжээний замчлалыг хураангуй, хялбар улмаар хурдан болгох зорилготой юм.

Хэдийгээр Windows Vista, Apple Mac OS, Linux хувилбарууд зэрэг олон үйлдлийн системүүд бүгд IPv6 шууд дэмждэг боловч бусад сүлжээний төхөөрөмжүүдэд хараахан нэвтрүүлж эхлээгүй байна.

IPv6 дотоод хаяг

Өмнөх IPv4-н адил дотоод сүлжээнд зориулсан хаягууд байгаа бөгөөд эдгээрийг unique local addresses (ULA) буюу онцгой дотоод хаягууд гэдэг. RFC 4193 стандартын дагуу fc00::/7 угтвартай хаягуудыг нөөцөлсөн байна. Үүний дээрээс 40-битийн дурын тоо үүсгэгч оруулсан учраас сүлжээний хаяг давхардах (IP address collision) эрсдлийг бууруулж байгаа юм. fec0:: болон fe80: угтваруудыг мөн тодорхой сүлжээний боломжид зориулан нөөцөлсөн бөгөөд дээрх 3 хэсэг нь интернетээр цацагддаггүй болно.
[/html]
Эх сурвалж: http://www.n20.mn/tutorials/8-networkin ... ssing.html
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Бичлэг Бичсэн Almas »

Энэ видео бичлэгээс ерөнхий нетийн ухагдахууныг ойлгож болно.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Бичлэг Бичсэн temee »

baishin barilga deer bairluulsan routeruudruu/hereglegc uuruu ene routeroos net salaalj bui/ nevterj uzsen hun bnu.bi neg udaa orood routeriin neriig n solih gd boloogui.yagad solih gd bna gevel citinetees internet hereglegc nariin gol asuudaln no limit gsn aldaa garaad internet n orohgui bdg shude ene tohioldold roteriin neriig username -r tohiruulah estoi bdgiin bnlee herve tohiruulj chadval dahij hejee c no limit gsn biceg garahgui :find:
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Бичлэг Бичсэн Almas »

router нь citinet-н router бол энэ нь хууль бус. Тэгээд нэр нууц үгээр хамгаалсан байгаа байх.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: Протокол ба интернэт протокол хаяг ( IP хаяг )

Бичлэг Бичсэн temee »

bi neg sonin yum helhuu GG geher medeh bhdaa.neg udaa room2t dotadaj bsiin tegsen cin neg manai hajuu bairni zaluu sainuu gd hostond orood irvee.Ter helehde netiihn hugatsa duustsan netd eruusu orohgui bsn gsn teged zuger warcraft3kua orood localda bj bsn cin mini host garad irsen yum shg bnleee kk.goln tednii bair manai 2 zergeldee bdg bodvol neg routert cable orson bj bolhiin.tehdee l sonin bga bij ucriin sain oloogui gaihaal ungursun.
ps- bi toglood bn gj bodood roomd orood haisan cin bgagu tegsen murtluu minii hostond orj ireed bsn kk... :hiphop:
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Post Reply

Буцах