Чихний чимэг vv, чихний чийр vv?

Монгол бичгээ сэргээх, Хос бичигтэй болох уу? Түүх, соёл...
Монгол бичгийн хичээл..

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Чихний чимэг vv, чихний чийр vv?

Бичлэг Бичсэн Almas »

Чихний чимэг vv, чихний чийр vv?

~ Yг зохиож байгаа хvнийг бvтээлч хvн гэе ~



Эрин М.Тулгат



“Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлэнд” маань чирэгдэл учруулмаар нэг сонин онцлог байх юм. Монгол хэлний уртсаж, сунжирдаг зvй тогтол. Англи vг "economу" монгол хэлнээ "эдийн засаг" гэж, "freedom" бидний ярианд "эрх чөлөө" гэж хоёр vгээр vржиж илэрхийлэгддэг билээ. Цаашилбал "lifestyle" гэдэг нь "амьдралын хэв маяг" гэж бvр гурван vгийн жагсаал болдог бөгөөд, "environment"-ийг нvvдэлчид "хvрээлэн буй орчин" гэж нэг амьсгаагаар дуржигнуулах ёстой болдог (Дашрамд, “environment”-ийг "байгаль орчин" гэж орчуулдаг нь буруу бөгөөд энэ тохиолдолд natural environment-ийг илэрхийлнэ). Тэр ч бvv хэл ганцхан ухагдахууныг илэрхийлэхийн тулд бид бvтэн өгvvлбэр зохиож байна. Миний мэргэжлийг японоор "канкёокэйзайгакv", англиар "environmental economics" гэнэ. Yvнийг би нутаг нэгтэндээ "хvрээлэн буй орчны эдийн засгийн ухаан" гэж бараг өгvvлбэр хэлэх шахуу танилцуулдаг. Хэрэв энэ чиглэлийн сvvлийн vеийн номноос орчуулж монгол тvмэндээ хvргэнэ гэвэл гарчган дээрээ ингэж байгаа юм, цаашаа яаж томорч зузаарах нь ойлгомжтой. Орчуулгын ном ойлгоход хэцvv байдаг нь vvнтэй холбоотой байж болох.



Ийнхvv бид англи юмуу, япон хvний арван vгэнд багтааж ярих асуудлыг хорь, гучин vгээр арай чvv ойлголцож байна. Монгол хэлэнд салаа утгатай vг олон байдаг учир ойлголцож чадвал бараг их юм. Англи хэл дээрх 100 хуудастай ном Монголд 200 хуудас болдоггvй юмаа гэхэд өлхөн 20, 30 хуудсаар зузаан болно. Америкийн Ерөнхийлөгч Бушийн 30 минутанд багтаах илтгэлийг Монголын Ерөнхийлөгч Багабанди хичээгээд ч 40 минутанд багтааж vл чадна. Ийнхvv Ерөнхийлөгчийнхөө яриаг монголын насанд хvрсэн сая иргэн бvгдээрээ нэг удаа сонсдог юмаа гэхэд, хэлний энэ онцлогоос болж улсын хэмжээгээр нийт 167 000 цагийг алдах болж байгаа юм. Энэ илvv арван минутанд.



Зөвхөн хоёр гурван vгээр сунжраад асуудал дуусдаггvй. “Өсөхөөс сурсан vндэсний хэлэн” дэх vгнvvд маань “ийн”, “ын” гэж харъяалахын тийн ялгалаар өөр хоорондоо хэлхэлдэх дуртай. Дээр дурдсан “эдИЙН засаг” ч нэг төлөөлөгч нь. Япон хэлэн дээрх Word программ нэг өгvvлбэрт гурваас дээш “ийн” орвол алдаатай гэж заадаг. Тэгвэл монгол хvн зөвхөн эрхэлдэг ажлаа танилцуулахдаа л "НийгмИЙН хамгаалал, хөдөлмөрИЙН яамНЫ төрИЙН нарИЙН бичгИЙН даргЫН туслах" гэж уг тийн ялгалыг долоо угсруулан хэрэглэж байна. Япон хэлтэй харьцуулах нь утгагvй л дээ. Хоёр өөр дvрэмтэй, хоёр өөр хэлнvvд. Гэхдээ ийм олон “ИЙН” сонсох нь чихэнд чимэгтэй байх уу, vгvй юу гэдгийг бас бодож vзмээр байгаа юм. Тvvгээр барахгvй, хэрэггvй газар хvртэл харъяалахын тийн ялгалыг хэрэглэж бид заншжээ. Гадаадын их, дээд сургуулиудын нэрэн дээр Harvard University буюу Харвард их сургуулийг "ХарвардЫН их сургууль", Кёото их сургуулийг "КёотоГИЙН их сургууль" гээд л ярьдаг. Монголд "Отгонтэнгэрийн их сургууль", "Ирээдvйгийн дээд сургууль" гэж хэлдэг билvv? University of Chicago бол болж байна, “Чикагогийн их сургууль” гэх нь зvйн хэрэг.



Энэ яриа бол зvгээр нэг хэл шинжлэлтэй холбоотой яриа биш юм аа. Yгийн цаана хvний сэтгэлгээ явж байдаг. Yг нь байхгvй бол тухайн ухагдахууныг хvн сэтгэж чадахгvй. Yг будилаантай бол сэтгэлгээ будилаантай. Монгол хэлэнд салаа утгатай vг олон байдгаас та бид санаагаа зөв дамжуулахын тулд аргаа барж, ажил дээр буруу ойлголцсоноос болж хариуцлага алдаж байна. Ярианы хэлэн дээр бол дvvрч, дохиж зангаад ч болов ойлголцоно. “Нөгөө юугаа яачих” гэж байгаад нэвтрэлцэнэ. Бичгийн хэлэн дээр очоод яаж ч болохгvй гацдаг. Yгийн асуудал бол зөвхөн хэл шинжлэлийн биш, гvн ухааны ярвигтай асуудал байдаг билээ.



Монгол хэлэнд нэр томъёоны vндсэн утгыг буруу дамжуулдаг илэрхийлэл цөөнгvй. Жишээ нь “нэмvv өртөг”. Монгол оронд амьдарч байгаа хvн алхам тутамдаа "нэмvv өртгийн татвар" төлж явдаг билээ. Энэ татварыг англи хэлэнд "value-added tax" гэх бөгөөд "value-added" гэдэг нь угтаа нэмж бий болсон бvтээгдэхvvн, баялаг гэсэн утгатай. Нийгмийн шинэ орлого, баялагаас авах татвар гэсэн санааг агуулдаг. Тэгвэл бид тэрхvv нэмэгдэл баялаг, бvтээлийг ажиг ч vгvй "нэмэгдэж бий болсон өртөг, зардал” гэж нэрлээд явж байна. Энэ нь цагааныг хар гэсэнтэй адил юм. Ардчилал, зах зээлийн харилцаа руу шилжсэн гэх боловч орчин vеийн улс төр, эдийн засаг, гvн ухаан, нийгмийн маш олон vг хэллэг өнөөдөр монголд буруу хэлэгдэж, будилаантай хэрэглэгдэж байна. Тэр дунд жаахан ч гэсэн шинэ оролдлогууд гарч байгаа нь сайшаалтай. Жишээ нь sustainable development-ийг “тогтвортой хөгжил” гэж орчуулдаг ч, сvvлийн vед “тулхтай хөгжил” гэж нэрлэх санал гарчээ (Д.Дагвадорж “Тулхтай хөгжил – Монголын ирээдvй”, 2002). “Тогтвортой” хэмээх орчуулга дэлхий нийтийн энэхvv шинэ vзэл санааг зөв илэрхийлж чаддаггvй бөгөөд stable гэдгийн орчуулгатай давхцдаг. Тvvнээс болж “stable and sustainable development” гэсэн мөр таарах vед “тогтвортой бөгөөд тогтвортой хөгжил” гэж орчуулахаас аргагvй болдог. Харин “тулхтай” гэх нь утгын хувьд ч, бусад vгтэй давхцахгvй байх чанараараа ч, тун тохиромжтой хувилбар юм. Мөн адил дээр дурьдсан "нэмvv өртөг"-ийг Баабар гуай "нэмvv vнэлэмж" гэж нэрлэх санал гаргасан юм билээ (Марк Скаузэн "Эдийн засгийн ухаан, эдvгээчлэгдсэн замнал" номын орчуулга). Иймэрхvv байдлаар энд тэндээс янз бvрийн санал гарах нь эрvvл, сайшаалтай vзэгдэл юм. Японд бол шинэ ухагдахуун гарч ирэхэд эрдэмтэн бvр өөр өөрийнхөөрөө нэрлэж, тэр дундаас хамгийн тохиромжтой нь шигшигдэж vлддэг. Хэдий эрдэмтэн нь биш ч, би бас “нэмvv өртөг” дээр саналаа нэмэрлэе. Миний бодлоор "vнэлэмж" гэдэг нь ертөнцийг vзэх vзэл, юмыг vнэлэх vнэлэмж буюу "sense of value" маягийн утгыг заадаг учир “value” –г орчуулахдаа "vнэ цэнэ" гэвэл илvv оновчтой мэт. Гэвч “нэмvv vнэ цэнийн татвар” гэхээр бас л сунжруу талдаа болох учир "vнэ цэнэ" гэдгийг нийлvvлээд "vнэц" гэж шинээр нэрлэх санал гаргамаар байна. Нэмvv vнэцийн татвар.



Yгэнд шинэ оноолт хайдаггvй, хэдэн хуучин vгээ унааны ганц морь мэт баруун солгойгvй хэрэглэдэг муу зуршил маань бидэнд багагvй тvвэг учруулж байдгийг олон жишээн дээрээс харж болно.

Capital: хөрөнгө

Investment: хөрөнгө оруулалт

Asset: эд хөрөнгө

Эдгээр нь эдvгээ Монголд тvгээмлээр тогтоод байгаа орчуулга юм. Харамсалтай нь энд “хөрөнгө” гэдгийг бvгдэд нь хэрэглэснээс болж жишээ нь “investment on capital asset” мөрийг орчуулах vед "хөрөнгөн эд хөрөнгө дэх хөрөнгө оруулалт" гэж буулгах болж таардаг. Сонссон хvний чих өвдөж, уншсан хvний нvд эрээлжилмээр ийм юм гэж байх уу даа. Ийм vед манай хэд тухай бvрт нь зохицуулаад тохирох vгээр “халтуурдаж” аргалдаг. Ингэж системтэй орчуулга, буулгалтыг алдагдуулах нь ялангуяа мэргэжлийн нэр томъёон дээр маш бvдvvлэг хэрэг болно.



Бvдvvлэг гэснээс монголчууд бид vгийн утгыг тунгааж, зөв хэрэглэхэд хир анхаардаг билээ дээ? Yгийг яаж хэрэглэж байгаагаас тухайн хvний соёл харагддаг билээ. Ихэнх япон айлд “Коожиэн” хэмээх япон хэлний тайлбар толь байх бөгөөд, аливаа маргаан, хэлэлцvvлэг гарах vед “бид энэ ухагдахууныг зөв хэрэглэж, ойлголцож байна уу?” гээд тvvнийгээ vзэж шалгадаг. Энэ орны соён гэгээрvvлэгч Нитобэ Иназо “Өөрийгөө төвшитгөсөн тэмдэглэл” (Jikei-roku) номондоо “vгэн дотор зvрх бий” гэж vгийн соёлыг чухалчилжээ. Тэгвэл эх хэлнийхээ тайлбар толийг тавиуртаа залсан монгол айл хэд байдаг бол оо? Угаасаа тавих толь нь ч байхгvй байх. Хамгийн сvvлд Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966) хэвлэгдсэнээс хойш хагас зуун жил өнгөрөх гэж байна.



Хэл хэрэглэхэд тохиромжгvй бол хvмvvс улам бvр гадаад хэл хэрэглэх болно. Дэлхий дээрх 6800 хэлнээс ирэх зуун гэхэд тал нь устана гэсэн тооцоо гараад байгаа юм байна. Энэ жагсаалтанд монгол хэл маань орчих юм биш биз? Ганц хэл биш, цаана нь монгол хэмээх өвөрмөц соёл тэрчигээрээ асуултын тэмдэгтэй яригдах болоод байна. Эх хэл дээрээ явагдаж байгаа Монголын оюуны амьдрал, оюуны гал голомт бөхвөл Монгол орон сэтгэгчдийг биш, гадаадад гардаг хар ажилчид, дэнхийсэн хэдэн бөхчvvдийг л төрvvлдэг орон болно. Хэл гэдэг vнэхээр чухал. Yгийг бурхан зохиодоггvй хvн зохиодогоос хойш шинэ ухагдахуун, ойлголт дээр тал бvрийн санал гаргацгааж байя. Бvтээлч хvн гэж заавал мод, чулуу, цаасаар биетэй юм хийдэг хvнийг хэлэхгvй, vгэн дээр ч хvн бvтээлч байж болно. Тохиромжгvй орчуулга, илэрхийллvvдийг зоригтой халж, шинэ vг олж санал болговол тэр бvтээлч vйл мөн. Мэдээж ихэнх хvн хvлээж авахгvй л дээ. "Хэзээ ингэж хэлж байсийм", “наадах чинь сvvлийн vед ингэж хэлдэг болж байгаа” гэх мэт. Хамаагvй, хэрэглээд байх хэрэгтэй. Хэрэглэх явцад дасцгаана. “Дуурь” гэдэг харьцангуй сvvлд зохиогдсон vг юм билээ. Энэ нь “дуут жvжиг” гэдгийг богиносгосон оролдлого юм байна. Анх ийн нэрлэж байх vед нь хэн нэгэн “Дуурь гэж ийм балай монгол vг гэж юу байсан юм, дуут жvжиг л гэдэг шvv дээ” гэж хэлж байсан байж болох. Одоо бол эсрэгээр “дуут жvжиг” гэж байгаа хvнийг гайхан харах биз ээ. Заавал цоо шинэ vг зохиох шаардлага байхгvй, мартагдсан vгээ сэргээх боломж бас байна. Эртний монгол хэлний элэгдэж хуучирч буй vгнvvдээс тvvж, шинэ утгаар сэргээн хэрэглэж болно. Японд суралцагч оюутнууд “Өөрийгөө хөгжvvлье!” (2004) номондоо “liberal arts”-ыг “арвис” хэмээх хуучин монгол vгээр оноож нэрлэсэн билээ.



Эх хэлний хувь заяаг зөвхөн хэл шинжээчид, хэдэн эрдэмтэд шийддэг юм бишээ. Хэрэглэж буй хvн ард нь шийддэг. Хэл бол амьд организм. Хэрэглэх явцад өөрчлөгдөж байдаг зvйл. Аялгуу сайхан монгол хэл гээд л ярьдаг. Монгол хэл яагаад бидэнд уянгалаг сонсогддог юм бэ? Дассан болохоор л тэр. Тvvнээс биш "а" vсгийн дараа "у" vсэг орвол чихний чимэг болно гэдэг дvрэм дэлхийд байхгvй. Хятад хэл хятад хvндээ, англи хэл англи хvндээ сайхан. Францчууд франц хэлээ дэлхийн хамгийн гоё хэл гээд итгэчихсэн байгаа. Yгийн утгыг бvтээлчээр тунгааж, хэрэглэх явцад амьд организм өөрөө өөрийгөө хөгжvvлээд явна. Нэг vг ойролцоо утгатай олон vгэнд хэрэглэгддэггvй, богино бөгөөд хэрэглэхэд тохиромжтой, vгийн арвин сантай монгол хэл бидэнд хэрэгтэй байна.



Ингээд эцэст нь тийм чухал биш байж магадгvй ч сонирхлын vvднээс нэг шинэ vг зохиох санал гаргая. Yгийн эхний vсэг буюу англиар “initial” гэдгийг монголоор “титмэг” гэж нэрлэвэл ямар вэ? Монгол бичгэнд ихэнх vсэг “титэм”-ээр эхэлж бичигддэг гэдгээс ургуулсан юм. “Тулхтай хөгжил гэдгийг титмэгээр товчилж илэрхийлбэл ТХ болно” гэж ярих жишээтэй. Тэгвэл миний овог нэрийн титмэг доорх маягийн товчлолыг vvсгэнэ:



Э.М.Т



(“Өдрийн сонин” 2004.10.22)


Үүнийг бичсэн М. Тулгатын хувийн хуудас руу энд дарж очно уу
Loader
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 106
Элссэн: 2005-10-07, 07:06
Байрлал: IRELAND
Contact:

Бичлэг Бичсэн Loader »

yostoi goe zuils baina.yag unen ug.
Гарын vсэг байхгvй ээ хє :)
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Энэ тулгатын --Бусгаар тогтносон Монгол-- гээд гоё ном байдагшд мэдэх vv! Заавал олж унших хэрэгтэй номны нэг дээ!!
dummy
Жирийн Нэгэн
Жирийн Нэгэн
Бичлэг: 16
Элссэн: 2006-09-08, 19:23
Байрлал: Mongoldoo

Бичлэг Бичсэн dummy »

Тэгээд одоо яанаа энэ хэлийг. Зоригтой томьёолол, товчлол хэрэглэмээр юм. "Товч байх нь авъяасын эхлэл" гэж нэг эрхэм хэлсэн байдаг санагдана. Эртний түүх гэдэг хичээлээс санаж байхад Спарта гэдэг маш дайнч, зоригтой улс байсан бөгөөд товч хэллэгээрээ бас алдартай байж. Ээж нь хүүгээ дайнд үдэхдээ ердөө л "Бамбайтайгаа, эсвэл бамбай дээрээ" гэсэн гэдэг.
Бид үүнийг уншаад л утгыг нь ойлгож болохоор байгаа биз дээ.
Оросын шог зохиолчид бүтээлээ уншихад зарим үед нь зааланд байгаа хүмүүс нэлээд ухаанаа зарж байж инээх цаад утгыг нь ухаж ойлгож байдаг. Ингэснээрээ тэр ард түмэн илүү гүн гүнзгий сэтгэх чадвартай болж байдаг. Харин манайд бол юм ойлгохгүй хүүхэд инээлгэх гэж буй мэт ил цагаан шогчлол л хүчээ авч байх шив.
Дусал.Нэт - Миний Их Сургууль!
Post Reply

Буцах