3DEM

Бусад зvйлсийг энд
ЗурагЗурагЗурагЗурагЗураг

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

3DEM

Бичлэг Бичсэн gargan »

3D газрын зургийн програм хангамж - 3DEM

D буюу гурван хэмжээст газрын зураг нь газрын гадаргын байдал, эвдрэл, далайн тєвшин, гол нуур, хот суурин, тэдгээрийн байрлал, уртраг єргєрєг зэргийг энгийн 2 хэмжээст зургаас илvv тодорхой, ойлгомжтой харуулдаг учраас мэргэжилтнvvдээс эхлээд жирийн хэрэглэгч хvртэл 3D газрын зургийг ашиглах дуртай байдаг. Харин vvнийг хэрхэн бvтээж, ашиглах вэ? 3D газрын зургийг “зурдаг” олон тооны програм хангамжууд байдаг бєгєєд тэдгээрээс 3DEM газрын зургийн програмыг танилцуулъя. 3DEM- нь хоёр хэмжээст (2D) зургаас гурван хэмжээст (3D) зураг vvсгэх, 3D газрын зургийг vзэх зориулалт бvхий програм хангамж юм. Доор, 2D зургаас 3D зургийг vvсгэж байгаа 3 алхамт зургийг vзvvллээ. /Зураг 1,2,3/ Энэ програм нь далайн тvвшний гадаргын янз бvрийн загвар (elevation model source) ашиглан 3 хэмжээст загварыг маш тодорхой, нарийн дvрслэн vзvvлэх чадвартай ба бодит газар нутгийн виртуал загвар дээгvvр “нисэж” харуулах хєдєлгєєнт дvрсийг камерийн ямар ч байрлалтайгаар vvсгэх боломжтой. Бас Garmin юмуу Magellan Global Positioning System (GPS) –тэй холбогдон тухайн нэг хэсэг газар нутгийн зам харгуй, далайн тєвшин, уртраг єргєргийн байрлал зэргийн мэдээллийг хvлээн авч харуулж чаддаг. 3DEM-ын “Save MaPImage” функц нь бусад тєрлийн GIS програмуудад зориулан далайн тєвшний ялгааг єнгєєр ялган дvрсэлсэн газрын зургийг vvсгэдэг. Ингэхдээ далайн тєвшний загвар дvрслэлийг хялбархан ачаалж, тvvнд харгалзах єнгийг єєрийн хvссэнээр тохируулан (F4), харагдах байдлыг єєрчлєн (F7) ArcView, MapMaker гэх мэт бусад газрын зургийн програмуудад зориулсан GoeTiff image экспортыг гаргадаг. Мєн NAD27, NAD83 болон бусад зєвшєєрєгдсєн элипсойд зургаас UTM datum руу хєрвvvлж чаддаг. Агаараас авсан зураг (USA PhotoMaps, BigJPEG бvхий TerraServer зураг), топографик зураг, ландскап зураг болон бусад зургийн эх vvсвэрvvдийг хєрвvvлж overlay (газрын гадаргын бvрхэвч зураг) –г гаргаж авдаг. Газар нутгийг харуулахдаа таны хvссэн хэмжээгээр, хаанаас нь ч харуулах боломжтой. Мєн газрын зургийг харуулахдаа вектор давхаргыг ашиглан хаяалбарлаж vзvvлэх боломжтой. /Зураг 4/ 3DEM газрын зургийн програм нь Win95/98/ME болон Windows 2000 vйлдлийн системvvдтэй хоршин ажиллах боломжтой ба доорх тєрлийн єгєглvvдийг оролтонд хvлээн авдаг. Yvнд:
· USGS Digital Elevation Model (ASCII DEM) файлууд
· USGS Spatial Data Transfer Standard (SDTS DEM) файлууд
· USGS National Elevation Dataset (NED) файлууд
· USGS Global 30 Arc Second Elevation Data Set (GTOPO30 DEM) файлууд
· NOAA Global Land One-km Base Elevation (GLOBE DEM) файлууд
· NASA Shuttle Radar Topography Mission (SRTM) файлууд
· NASA Mars Orbiter Laser Altimeter (MOLA) файлууд
· NASA Mars Viking Orbiter Digital Topographic MaP(DTM) файлууд
· Далайн тєвшний мэдээллvvдийг агуулсан ямар ч тєрлийн топогрфик єгєгдлийн файлууд орно.
Мєн тус програм нь боловсруулсан газрын зургаа бусад GIS програмуудад зориулан дараах форматтайгаар хадгалж чаддаг. Эдгээр нь : · USGS ASCII Digital Elevation Model (*.dem)
· GeoTiff Graphics File (*.tif)
· GeoTiff Digital Elevation Model (*.tif)
· Binary terrain matrix (*.bin)
· VRML world (*.wrl)
· Terragen terrain (*.ter)
3DEM нь олон DEM –уудыг нэгтгэж, єндєр чанарын газрын зураг болон томоохон хэмжээний газар нутгийн гадаргыг дvрсэлсэн 3D проекцыг vvсгэх боломжтой ба vvнд зєвхєн компьютерийн санах ой л их байх шаардлага тавигдана. Уртраг єргєрєг гэсэг газар зvйн байрлалыг бvх л єндєр оргилууд дээр vзvvлж эдгээр нь маш єндєр нарийвчлалтайгаар хэмжигддэг.
3DEM нь гурван хэмжээст дvрслэлийг хамгийн сайнаар ялган харуулахын тулд SGI/Microsoft OpenGL санг ашигладаг. Мєн 24 битийн єнгєтэй гурван хэмжээст проекцыг гаргах чадалтай ба улаан –хєх (red – blue projection) тєслийг харахын тулд 3D нvдний шил хэрэгтэй. 3DEM сценvvдийг (scene) дараах форматаар хадгалах боломжтой.
· Windows BitmaP(*.bmp, *.dib)
· Joint Photograhic Experts GrouP(*.jpg,, *.jpeg)
· Zsoft Paintbrush (*.pcx)
· Portable Network Graphics (*.png)
· Portable Image (*.pnm, *.ppm, *.pgm)
· Sun Raster Image (*.ras. *.sun)
· Silicon Graphics RGB (*.rgb, *.rgba, *.bw, *.sgi)
· Truevision Targa (*.tga)
· Tagged Image File (*.tif, *.tiff)
· X-PixmaP(*.xpm)
· Тун бага нарийвчлал бvхий DEM –ийн flyby (гадаргын дээгvvр нисэж харуулах)-г OpenGL –ын тусламжтайгаар боловсруулж чаддаг. Нисэх ёстой замуудыг проекцын гадаргуу дээр тэмдэглэж єгдєг ба vvнийгээ
· Flyby animation AVI (*.avi)
·Flyby animation MPEG (*.mpg, *.mpeg) формат руу хєрвvvлж хєдєлгєєнт дvрсээ гаргаж авдаг.
Уг програмыг ашиглахад хэрэглэгчдэд маш эвтэйхэн, удирдлага интерфейстэй бєгєєд газар нутгийн зураг болон хєдєлгєєнт дvрсийг vvсгэхэд маш хялбар. Хэрвээ та энэхvv програмыг ашиглахыг хvсч байвал Visualization Software компанийн http://www.visualizationsoftware.com/3d ... loads.html гэсэн хаягт хандаарай.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

GoogleEarth-г мэдэх vv? Гоё юм байна лээшд

http://earth.google.com/

Yзээрэй ёстой харамсахгvй дээ!
Харь гаригийнхан байдаг :D
Post Reply

Буцах