Шинэ ПС босгохуу эсвэл босгосон ПС худалждах авах уу?

ЗурагЗурагЗурагЗурагЗураг
Компьютерийн эд ангийн талаар, таниулах, драйвер.

Зохицуулагч: Bathuyag

Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Шинэ ПС босгохуу эсвэл босгосон ПС худалждах авах уу?

Бичлэг Бичсэн che »

Хэдэн сар ажлаад овоо хэдэн цаас хийлээ, тэгээд нэг шинэ юм авдаг юм билүү гэж бодлоо тэгээд сүүлийн үед хүмүүс ихээр пс босгодог болжээ.
Дээр нь хямд гэх юм хэрвээ босговол. Тэгээд аль нь дээр бол? Өөр зөвлөмж энэ тэр бвал бичээрэй.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Би бол ер нь өөрийнхөө хэрэгцээ, боломжиндоо тохируулж өөрөө босгохыг л илүүд үздэг дээ.
Мөнгөндөө тааруулаад үзүүлэлтээ сонгоод л. Аль ч талаар нь бодсон босгосон нь дээр байхаа.

1. Ямартай ч эхний ээлжинд мэдээж дэлгэц авах хэрэгтэй байх. Удаан суудаг, хурдтай график дүрслэл, тоглоом тэр болгон тоглодоггүй бол шингэн кристалл дэлгэц(LCD) авсан нь дээр. Нүд бага ядраана, авсаархан гээд олон давуу талтай. Миний хувьд бол хамгийн боломжийн хэмжээ нь 17"-19" тэрнээс том болчихоор хэт томдоод дэлгэцэн дээрээ хайлт хийх нь төвөгтэй санагдаад байдаг юм. Гэхдээ барилгын зураг болоод том хэмжээний график зургууд ашигладаг хүмүүсийн хувьд том тусмаа зүгээр байхаа. Миний хувьд одоо 17" хэрэглэдэг. Digital оролт нь уг нь зүгээр юм шиг байгаа юм. Сайн мэдэхгүй ч сүүлд гарсан технологи болохоор тэр нь дээр байх шүү.

2. Мэдээж CPU -гээ аль болох мөнгөндөө тааруулаад хамгийн дээд хурдтайг сонгох нь зөв. Хэрвээ мөнгө багатай болоод илүү үзүүлэлт хүсч байвал сайн судлаж байгаад тогтвортой сайн оверклок хийж чаддаг хямд CPU сонгож болох юм. Бас AMD CPU бол илүү хямд байдаг. Intel ч тэр AMD ч тэр аль аль нь бас тодорхой классик сайн загварууд гэж бас байгаад байх шиг байгаа юм.

3. Эх хавтан бол бас л хамгийн чухал хэсэг. Аль болох өөрөө тохируулах (manual) боломж ихтэй дараа нь нэмэлт хийх боломж ихтэй, олон слоттой хамгийн сүүлийн үеийн чиптэй эх хавтан сонгоорой. Дараа нь нэмэлт, өргөтгөл хийлээ гэхэд Motherboard гологдохгүй байх их чухал. Дээр нь сайн brand-ынх байвал бас зүгээр байдаг. Gigabyte, Abit, MSI зэрэг брэндууд сайн гэгддэг. Зарим хүмүүс ASUS-д бас их дуртай байдаг юм билээ. Арай хямд байдаг юм шиг байдаг.

4. RAM-ны хувьд бас л хурд сайтай хэмжээ ихтэйг сонгох хэрэгтэй болно. Одоо бол ер нь 2Гб-аас дээш л байх хэрэгтэй болоод байх шиг байна. Гэхдээ RAM бол дараа нь нэмээд байх боломжтой болохоор. Ер нь өөрийнх нь хурдыг эх хавтандаа бас зохицуулаад авах хэрэгтэй байх.

5. Дэлгэцийн карт (VGA буюу display card) мэдээж 3D болон графиктай ажилладаг хүмүүс, өндөр график бүхий тоглоом тоглодог бол бас л хамгийн сүүлийн үеийн сонголтыг хийх хэрэгтэй. Хэрвээ над шиг текст уншиж, интернет ухахад зориулах бол заавал тэгж мөнгөө үрэх шаардлагагүй байх. Боломжийн үнэтэй хуучин сайн загваруудаас судалж байгаад олоод авчихсан нь дээр биз. Хэрэв шаардлага хангахгүй бол яваандаа сайжруулж авсан ч болох. Эсвэл бүүр эхнээсээ шууд onboard буюу шууд эх хавтандаа VGA-тай эх хавтан авч хэрэглээд дараа нь нэмж Display card авч суулгасан ч болох байхаа.

6. Хатуу диск (Hard disk drive=HDD) Мэдээж аль болох их байх хэрэгтэй. Эхлээд авахад их л юм шиг санагддаг тэгээд л дуу, кино, зураг цуглуулж байтал дорхноо дүүрчихнэ шүү дээ хэхэ. Бас нэг осолтой юм нь их багтаамжтай хатуу дисктэй юмаа бакап хийж хадгалж авч явахгүй нь муу талтай нэг эвдэрвэл бүх юм устдаг аюултай. Би бол 160Гб хатуу дисктэй. Шинээр татсан болоод хийсэн зүйлсээ аль болох ойр ойрхон ДВД рүү хуулж явдаг юм. Нэг удаа 200Гб хатуу диск механик гэмтэл гарч эвдрээд маш их юм алдаж байсан гашуун дурсамж байдаг юм.

За тэгээд гол анхаарах зүйлс нь ингээд болж байх шив дээ. Миний хувьд нэг иймэрхүү байдлаар угсарчихдаг даа.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

хөөх ямар дажгүй зөвлөгөө бичээ вэ, баярлалаа.
би ер нь 800$-д багтаачий гэж бодоод бгаа ерөнхий үзүүлэлт бол нэг иймэрхүү юм босгочий гэж бодоод бгаа.
2.83 Ghz Core 2 Duo
2 Gb Ram (Ер нь бол 2ГБ бол хангалттай гээд байх юм билээ 64бит биш л бол, эсвэл ирээдүйд сайжруулчиж болно байхаа)
512 Mb Nvidia Geforece 8800 GT гэсэн загваруудын нэгийг нь л.
Power Supply ер нь одоо 600 ватт байхад болох болвуу ?
ASUS board л авий гэж бодоод бгаадаа, хямд дээрээс нь боломж ихтэй юм бна лээ.
250 ГБ бол хангалттай гэж бодож бна hard-нд.
Тэгээд нэг case авах юм бна.
Ингээд л болоо юм шиг.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Ер нь бол иймэрхүү байхад бараг хангалттай байлгүй дээ. Эх хавтангаа л сайн сонгох нь чухал гэж боддог. Гол нь хэрэглээндээ тааруулаад.
Монголд бол миний одоо хэрэглэж байгаа шиг компьютер 300$ орчим л байна. Би гэхдээ цаашид өргөтгөх нэмэх талаар нээх бодоогүй, оверклок хийхгүй болоод байгаа болохоор их муу эх хавтан энэ тэртэй л дээ.

Минийх нэг иймэрхүү:
CPU: Intel Pentium Dual Core 1.6GHz E2140
Motherboard: Mercury Intel pi945gcm (Нэг муу тал нь тохиргоо багатай учир over clock хийж болохгүй байгаа юм. Бас дэлгэрээгүй брэнд болохоор Linux дээр дууны карт нь микрофон дутуу таньж байгааг эс тооцвол боломжийн.)
RAM: 1.5Gb
HDD: 160Gb
VGA: ATI Radeon x1550 256mb RAM-тай ч үндсэн санах ойноос 512мб хуваалцаад 768мб болчихож байна.

Миний хэрэглээнд бол хангалттай л байна дөө. Цаашдаа лаг лаг софтууд гараад ирэхээр хуучрах л байх. Гэхдээ дор хаяж жилийн дараа биз л гэж бодоод байгаа шүү дээ.
Power Supply ер нь одоо 600 ватт байхад болох болвуу ?
Би энэ талаар нэг их сайн мэдэхгүй. Гэхдээ нэг их хүчтэй олон сэнс, хөргөгч (cooler) энэ тэр залгаад, хэт олон том USB төхөөрөмжүүд залгаад сүйд болохгүй бол заавал нэг их өндөр чадалтай тэжээлийн блок шаардлага байхгүй л юм шиг байдаг. Минийх бол 300ватт болоод л байдгийн хэхэ.

Харин сэнсний дуу шуугаа бас нэгэнт босгож байгаагийнх сайн хараад гайгүй дуу багатайг сонгочихвол зүгээр байх тээ. Сэнс хөргөлтүүд дээрээ бас анхаарах хэрэгтэй байж магадгүй. Тэгэхээр бас тэжээлийн блок чадал өндөртэй байх хэрэгтэй болж ирэх байх.

Мэдээж гар хулгана 2-оо өөрт хамгийн эвтэйхэн, эвдрэл багатай, сайн брэнд сонговол зүгээр байх даа.
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

за баярлалаа. тэгвэл гайгүй эх хавтан авах хэрэгтэй юм бна.
гар, хулгана 2 гэвэл ложитэк л даж санагдаад бгаа,
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Минийх Siemens Nixdorf одоо бол Fujitsu Siemens-ийг авчихсан юм шиг байлээ. Siemens Fujitsu гэдэг болсон байлээ. Би ер нь Герман чанарт нугасгүй дуртай :D
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

Power supply-ын холболт нь 20+4 pin гэж бгаа юм тэгээд авах гэж бгаа боардны power pin нь 24 гэж бгаа юм, тэхээр энэ зүгээрүү энэ 2-ийг холбоход?
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Зүгээр наад хоёр чинь угаасаа хоорондоо нийлчихэж байгаа биз дээ. Тэр яг боорд руу залгагддаг руугаа нийлж холбогдоод түгжигдээд орчихдог юм.
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

аанхаа.
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Personal computer

Бичлэг Бичсэн bee »

Сайн уу? залуусаа.
Che машинаа босгосон уу? Дээр бичсэн үзүүлэлт чинь боломжийн харагдаж байна. Алмасын хэлдэгээр эх хавтангаа хангалттай сайн авчихад цаашдаа бусад эд ангиа сайжируулахад хэрэгтэй. Дээр манай нэг найз маань шинэ дисплэй карт худалдаж аваад холбосон БСОД алдаа заагаад байна гээд байсан. Тэгсэн эх хавтан нь Х8 PCI-EXPRESS слоттой. Авсан карт нь Х16 слотод тохирсон карт байсан. Гэх мэтчилэн асуудал гарахгүйн тулд эх хавтангаа сайн сонгох хэрэгтэй юм байна лэ. Бас санах ойн хувьд DDR3 слоттой байвал дээр байх. DDR2+DDR3 хосолсон слоттой хавтан ч байдаг. Харин чиний дисплэй карт чинь дажгүй харагдаж байна. Яг Nvidia гийн карт бол боломжийн юм байна. Nvidia гийн технологийг ашигласан EAGLE, INNO, ASUS гэх мэтчилэн карт дийлэнхдээ байдаг. Тэжээлийн блокийн хувьд 450-600ватт байхад хангалттай. Бас сүүлийн үед тэжээлийн блок шууд SATA тэжээлтэйгээр гардаг болсон. Нэмэлт SATA тэжээл залгах шаардлага байхгүй. Тэгээд ч DVD+RW нүүд ч SATA болсон. За тэгээд 17" дээш инчийн ЛСД аваад л болоод явчихна да. Кейборд маусийн хувьд Logitech ер нь дажгүй шүү. Надад загвар нь таалагддаг.
Ямар үзүүлэлттэй машин хэдэд авсанаа бичээрэй.
bee
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

Нүүх хэрэг гараад одоо тэндэ очиж бгаал захиалахаас, угна нүүхээсээ өмнө захиалчий гэж бодож бсан. Тэжээлийн блок сонгоход туслалцаа хэрэгтэй бна даа угна нэг Rosewill гээд брэндийн 600 ваттынхыг авах гэж бсан хүмүүс ер нь ам муутай байх юм угна дажгүй л санагдаад бгаа юм, тэгээд бусад брэндүүдийг хараад байхад мэлээн үнэтэй юм, OCZ гэсэн брэндийн нэг юм хараад бна.

Сонирхоод бгаа энэ 2 эд бна.
http://www.newegg.com/Product/Product.a ... 6817182032
http://www.newegg.com/Product/Product.a ... 6817341001
Хараад байхад OCZ нь дээр юм шиг бна, санал зөвлөгө бвал хэлээрэй.

Асуулт бна.
+12 V Rail гэж юу вэ?
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Бичлэг Бичсэн bee »

Тэжээлийн блокийг урд нь ингэж сүртэй сонирхож байгаагүй юм байна шүү. Яалт ч үгүй хүчтэй процессор, хөргүүр, эд ангиуд гараад ирэхээр дийлэхүйц чадалтай блок хэрэгтэй болох л юм байна даа. Яг цахилгаан талын хүн байвал илүү зөвөлгөө өгөх байх. Миний сонссоноор блокийн конденсатор их нөлөөтэй гэсэн. 300микрофарад, 330м\фарад 350м\фарад гэх мэт үзүүлэлтээр хэмжигддэг. Үүнээс дээш ч байгаа байх. Тэжээлийн блок, мөн эх хавтан шатсан үед конденсаторыг харахад оройн хэсгээрээ задраад гараад ирдэг юм байна лээ.
Миний бодлоор авсан эх хавтан, бусад эд ангиудаа хангахуйц гайгүйхэн бас хямд блок аваад харин сайн чанарын UPS (ток баригч) авчихвал хүчдлийн хэлбэлзэл, ток тасрах зэргээс найдвартай хамгаалах юм шиг санагддаг юм.
Дээрх хоёр блок дажгүй л харагдаж байна. Тэгэхдээ үнэтэй санагдаж байна.
+12V Rail ийн хувьд нэг ийм юм oллоо. Би нээх сайн ойлгосонгүй ээ. одоогийн блокуудыг multiple +12V rail гэдгээр хийдэг гэж байна. Тэгсэн дээрх хоёр блокийн нэг нь Хосолсон. Нөгөө OCZ нь бүүр 4 гэх юм.
Мөн 2уулаа Nvidia SLI дэмждэг гэж байна. SLI дэмждэг эх хавтан л авахгүй бол энэ ямарч хэрэггүй. (2 дээш PCI-express слоттой)
Бусад коннекторууд бол аль аль нь хангалттай санагдлаа. Нээрээ Алмас хэлсэн, сэнсний дуу нь хэр байна? үүнийг анхаараарай. Росевийл нь 120mm ийн silent fan гэж тодотгосон байна шүү.
Бас гэрэлтдэг кейстэй л байхгүй бол blue LED ямарч хэрэггүй болно.
За тэгээл бүх талаа харгалзаж байгаад л сонгохгүй юу дөө. Нэг авсаных мөддөө солихооргүй л юм аваарай. хэхэ.
bee
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

Аанха, баярлалаа бага ч гэсэн зөвлөгөө өгсөнд, энэ 2-ыг авсан хүмүүсийн бичсэн зүйлийг уншихад 2ууланг нь л сэнс нь чимээ багатай бна гэсэн бсан. Чанар гэвэл OCZ дээр гэж бодож бна. 2уулаа л ЛЕД гэрэлтэй юм бна лээ.
Би угна авах гэж бгаа зүйлсээ листлээд харуулмаар бдаг виш лист-дээ угна хийсэн бга. Харин би ч гэсэн нэг авбал нэг арай гайгүй юмнууд авчих санаатай. Newegg-ын power supply calculator гэж бдаг юм бна тэрүүгээр үзэхэд 450 ватт л болж бна, тэхээр 600 ватт байхад болно байхаа тээ, 700 ватт арай ихдэнэ байхаа.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Би ч бас нэг их сүртэй анхаарал тавьж байсангүй. Мэдээж чадал өндөр тусмаа зүгээр. Гэхдээ бүх эд ангиудаа бүрэн хангаж л байвал болоо. Харин дээр bee-ийн хэлснээр UPS авчихвал зүгээр байх.
Чиний энэ хоёр миний хувьд бол онцын ашиглалтгүй, дэндүү үнэтэй мэт санагдлаа. SLI дэмждэг боордгүй бол SLI ямар ч хэрэггүй, PCIe тэжээл шаардлагатай дэлгэцийн карт хэрэглээгүй тохиолдолд тэр нь бас л хэрэггүй, хоёрын хооронд гэрэл асч байна гэдэг чинь ток үрнэ, үргэлж асаалттай байгаад байхаар далайд дусал гэдэг шиг хайран энергийг ямар ч ашиггүй зарцуулна, дэлхийн дулааралтанд бас тэр хэмжээгээрээ нөлөөлийшд ;)
Надад бол энэ таалагдлаа. Үзүүлэлт ч гайгүй юм. Харин ч Монголд бол бүүр сайн юм байна. Цахилгааны хэлбэлзэл, давтамжийн хүрээ нь их юм ;)
Бас нэг илүү тал нь 2 талдаа 2 сэнстэй юм. Дуу жоохон их байж болох ч хөргөлт бол асуудалгүй гэсэн үг :D Би бол эийг сонгох юм байна. Наад сайтаас чинь бол:
http://www.newegg.com/Product/Product.a ... 6817339022
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

brand ba ugsarmal PC nii tuhai.

Бичлэг Бичсэн bee »

Бренд компьютер, угсарсан компьютер хоёрыг урд нь бараг ижилхэн шахуу гэж боддог байсан тэгсэн саяханаас ялгааны талаар нэг ийм юм олж сонслоо. Бренд ч тэр угсарсан ч тэр адилхан л эд анги үйлдэрлэгчдээс хардвейр уудаа авдаг. Жишээ нь INTEL эсвэл AMD ч юмуу процессорын үйлдвэрүүдээс CPU гээ. ASUS. INTEL. ASROCK. ECS. ABIT гэх мэт олон үйлдвэрүүдээс эх хавтангаа,,, ингэж цуглуулж аваад ялгаагүй л өөрсдөө угсраад зах зээлд нийлүүлдэг. Гэхдээ дээр дурдсан үйлдвэрүүд өөрсдийн гаргасан эд ангиа тестлээд хамгийн өндөр дүн авсан эд ангиа юуны өмнө бидний сайн мэдэх ACER, DELL, HP, FUJITSU-SIEMENS гэх мэт бренд гаргагч компаниуддаа нийлүүлдэг. Дараагийн тестийн арай муу дүн авсан эд ангиудаа бусад жижиг бренд компаниудад болон хувь хүмүүст нийлүүлдэг. Тэгээд ч бренд компьютероос угсармал нь илүү хямд байдаг нь ийм учиртай байх. Мөн адил тооны шинэ бренд компьютер, угсармал компьютер хоёрыг харьцуулахад техник алдаа гарах магадлал нь угсармал компьютеруудад илүү тохиолддог. Бренд компьютеруудыг гол төлөв том том компаниудаар дамжуулж худалдаалдаг.
Мөн дагалдах программууд нь лицензтэй, сонголт их, өөрийн брендийн онцлогт тохирсон өөрсдийн про нуудтай байдаг гэх зэрэг ялгаанууд байна.
Миний бодлоор бренд компьютерууд аль аль талаараа илүү чанартай байдаг юм шиг санагддаг. Би өөрөө ACER ийн компьютертой. дуу чимээ маш бага, өнгө үзэмж зэргээр сайн шүү. Шинэ компьютер авах гэж байгаа бусад хүмүүст санал болгоход:
Хэрэв бренд ийг сонгох гэж байгаа бол жоохон үнэтэй ч гэсэн сэтгэл ханамж сайн авах болно.
Угсармал компьютер авахаар, мөн өөрөө угсрахаар шийдсэн бол мэргэжлийн хүмүүсээс заавал тусламж аваарай, Өөрөө угсараад маш сайн юм босгож болно шүү гэж давхар хэлье.

che компьютераа босгосон уу?
bee
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Өөр үйлдлийн систем байвал ашиглаад үзээч. Ubuntu ч юмуу сууж байна уу үгүй юу. XP ч юмуу. Хэрэв зүгээр байвал Vista-ын шинэ CD олоод суулгаад үз дээ. Кэйснийхээ доторх зургийг аваад тавьбал бас харъя.
Post Reply

Буцах