::::::::::::::::::ЦАХИМ МОНГОЛ ХӨТӨЛБӨP:::::::::::::::::::::

ЗурагЗурагЗурагЗурагЗураг
Компьютерийн эд ангийн талаар, таниулах, драйвер.

Зохицуулагч: Bathuyag

Хөрөг
Joey
Хурц Дөл
Хурц Дөл
Бичлэг: 49
Элссэн: 2005-04-30, 00:49
Байрлал: Аяабэ, ЯПОН
Contact:

::::::::::::::::::ЦАХИМ МОНГОЛ ХӨТӨЛБӨP:::::::::::::::::::::

Бичлэг Бичсэн Joey »

Энд ЦАХИМ МОНГОЛ ХӨТӨЛБӨP-тэй холбогдолтой асуудлуудаар ярилцацгаая!!! :D/
Keep Smiling! \:D/
Хөрөг
Joey
Хурц Дөл
Хурц Дөл
Бичлэг: 49
Элссэн: 2005-04-30, 00:49
Байрлал: Аяабэ, ЯПОН
Contact:

Сонирхолтой мэдээ

Бичлэг Бичсэн Joey »

Зохиогч : Morpheus M mpe0318@yahoo.com Ex orondoo


БичлэгБичигдсэн: Sun Aug 14, 2005 11:01 pm Ишлэлтэй хариулах
За ингээд мєнєєх сvр дуулиантай агуу их PC –жvvлэлтийн тухай оньсого таавар, хардалт сэрдэлт, хоосон хийрхлээр дvvрсэн сенсацын цаадах бодит байдал та бидний нvдэнд ил гарч ирж байх шиг байна.

Миний бие єнєєдєр IT Park дээр зохиогдож буй сvржин vзэсгэлэнг vзэхээр зориж очсон боловч харамсалтай нь орж амжсангvй.
Гэхдээ vзэсгэлэнгийн vvдэн дээр наалттай байсан A, B, C, D хэмээх англи vсэгнvvдийн монгол орчуулгыг уншвал энэхvv жолооны курсын зарлал мэт харагдах зохиомол, дураараа ангиллаар чухам юуг тєлєєлvvлэх гэсэн нь бvvр тvvрхэн ойлгогдохоор юм билээ.

Дэлгэц, Case энэ тэр гэсэн бусад хэсгvvдийг нь vзээгvй болохоор тийм ийм гэж хэлж мэдэхгvй юм, гэхдээ манайхны нэлээд нь vзэж танилцаж амжсан болохоор ямаршуу юмнууд байгааг нь хэлээд єгєх биз ээ.
Юутай ч болов ядарсан бидэндээ ямар ямар Platform дээр суурилсан, хэр хэмжээнд хэрэгцээ хангах системvvд шахаж “буян болох” гээд байгааг нь муухан гадарласны хувьд бодсон санаснаа хэлэх минь зєв байх.
Тэрхvv компаничлан, коммунчлан тарааж буй компютеруудыг нь харахад ярваймаар хєгийн сонголт ч байх юм, яахав дээ гэмээр юмнууд ч зєндєє л байна. Зарим нэг баярлаж олзуурхмаар оновчтой шийдэл ч бас харагдаж байхиймаа. Гэхдээ муу мэдээг нь тvрvvлээд дуулгачихъя.

Intel Shelton
Юу нь муу мэдээ болсон бэ гэхлээр мєнєєх алдарт 250$ -н компютерийн тухай юм аа.
Манайхны тэсэн ядан хvлээсэн, хvлээлгэсэн компютер нь Intel Shelton хэмээх Very Very Low – End ангиллийн хагас дутуу процессор дээр суурилсан юм байжээ хєєрхий.
Энэ бол L2 Cache –гvй процессор. L2 Cache огт байхгvй.
Уул нь Intel –н Pentium 2, AMD –н K6 –аас хойш ийм марзан юм хаана ч хийгдээгvй гэдэг юм билээ. єєрєєр хэлбэл L2 Cache –ээ ингэж юу ч vгvй тануулсан єєр ямар нэг процессорыг олъё гэвэл тээр дээр vеийн Pentium 1, K5, Cyrix 6x86, 5x86 хавиар хайх хэрэгтэй гэсэн vг. Тэрэн дээрээ тулбал эдгээр амбасын vеийн системvvдэд хvртэл удаан ч гэсэн Off-Die L2 Cache –г Mainboard дээр нь суулгаж єгсєн байдийм шvv.
За яахав дээ, бас ч тэгтлээ хэрэглэх аргагvй эд биш л дээ. Ямар ч гэсэн MMX, SSE, SSE2 Instruction Set –vvдтэй, гайгvй (харьцангуй гайгvй) томхон шиг L1-I, L1-D Cache –тэй, Dynamic биелvvлэлт, Hardware Prefetch гэх мэт орчин vеийн процессорын ололтууд “зохих хэмжээндээ” тусгагдсан байгаа. (L2 Cache –гvй процессор дээр Prefetch хийх ч явдалтай л байх даа)
Энэ ер нь хаанаас гараад ирсэн процессор юм гэхлээр Intel –н Pentium M гэж Mobile процессорын L2 Cache –г хурааж аваад, vлдсэнийг нь Intel Shelton гэж нэрлээд ядуу буурай орнуудаар сэмхэн тарааж єгсєн нь явсаар явсаар манайд орж ирж байгаа нь энэ. Уул нь Pentium M бол сvрхий том L2 Cache –тэй, бvтээмжээрээ дээгvvр жагсдаг харин ч гэж догь процессор л доо. Тэр нvсэр том L2 Cache –г нь хасаад хаячихаар vйлдвэрлэлийн єртєг зардал нь эрс буураад явчихна шvv дээ. Тэгэхлээр Intel фирм энэ цомхон процессороо ядуучуудад “ядуу” vнээр зарах тун сайхан боломж бvрдэж байгаа юм.
Нєгєєтэйгvvр, Intel фирм L2 Cache дээрээ асуудалтай vйлдвэрлэгдсэн гологдол Pentium M –vvдээ хогийн саванд хаяхын оронд Shelton болгоод зарчихдаг “амжиргаатай” бодлого байхыг ч vгvйсгэхгvй.

Ямартай ч болов энэ марзан процессор єнєєгийн компютерийн технологийн хєгжилд дансгvй. Гайгvй шиг учир мэдэх газрын нэг ч хэрэглэгч иймэрхvv технологийн шавхруунаас халбагадаж гэнэдэхгvй. Yvнийгээ ч Intel фирм мэдэлгvй яахав дээ, тэгээд ч энэ мэтийн ухарч хийсэн алхмуудаа харьцангуй хєгжилтэй гэгдэх ертєнцєєс тас нуудаг юм. Intel -н албан ёсны WebSite –руу ороод vз л дээ. Тэнд манай “vндэсний сонголт” Shelton –ий тухай нэг ч vг, єгvvлбэр байхгvй. Технологийн гутамшиг гэж vзээд єрсєлдєгчдєєсєє санаа зовсон юм байлгvй.

Хаа очиж Mobile процессорын хэлтэрхий юм гэсэндээ энергийн хэрэглээ бага, тvvнийгээ дагаад халалтын асуудал ч нэг их vvсээд байдаггvй давуу талтай. Yvн дээрээс L2 Cache -н ажиллагааны энерги хасагдсанаар Shelton -ий халалт бvр ч буурсан байгаа. Тэгээд ч Intel Shelton Platform -д хєргєлтийн сэнс хэрэглэдэггvй. Эндээс харвал сурталчилгааны хуудсан дээр байсан халдаггvй, шуугидаггvй гэсэн зарим нэг vгнvvд vнэн юм аа.

За за, сvржин юм ярьж тойрч давхиад яахав, таны 250$ -т чухам яг юу санал болгоод байгааг тодорхойлохыг оролдъё.
єнгєрсєн зун Intel -ээс “хєгжиж буй орнуудын компютер, интернетийн хэрэглээг дэмжих зорилгоор” 200$ -оос доош vнэтэй Personal System -д зориулагдсан шинэ процессор гаргаж буй тухай мэдээлэл сонсогдсон юм.
Тухайн vед энэ процессорын талаар нарийн мэдээлэл бараг гарч байгаагvй бєгєєд L2 Cache -гvй, Shelton гэсэн Brand -ийг ашиглаж байгаа гэснээс єєр тоймтой сураг сонсогдохгvй байлаа. Хямд гэсэн vг бидний чихэнд жигтэйхэн тод сонсогддог юм хойно Shelton -ий vнэ єртєг, бvтээмж зэрэг чухал vзvvлэлтvvдийг нь нэлээд сонирхож судалсан юм. Yнийн хувьд хятадын хаа нэгтээ иж бvрдэл нь (CPU, MainBoard, HeatSink) ширхэгээрээ 100$ орчим vнэтэй байгаа тухай мэдээлэл олдож байсан. Харин хамгийн гол зvйл болох хvчин чадал, бvтээмжийн тал дээрээ бол мэргэжилтнvvдийн урьдчилан таамаглаж байсанчлан тун ч шалихгvй эд гэдэг нь удалгvй тодорхой болж билээ.
L2 Cache бол орчин vеийн процессоруудын бvтээмжийг єсгєхєд ихээхэн нєлєє vзvvлдэг маш єндєр хурдтай санах ой. Yvний хэмжээ их, хандалтын хурд єндєр байх тусам процессорын Execution Core єгєгдєлєєр тасралтгvй хангагдах боломж єсдєг. Execution Core сул зогсоод байвал процессорын бvтээмж юу болох нь ойлгомжтой.
Хэрэв L2 Cache байхгvй бол процессор хэрэгтэй єгєгдєлєє системийн санах ойноос дуудах хэрэгтэй болно. Системийн санах ой буюу бидний ярьдагаар RAM нь ажиллагааны хурд, процессортой харьцах зурвасын хувьд процессор дотроо байрлаж, процессортой зэрэг давтамж хийдэг L2 Cache -ээс дэндvv, дэндvv олон дахин удаан. Тэхлээр Shelton -ий Execution Core хэрэгцээтэй єгєгдєлvvдээ зєвхєн L1 Cache -ээс ачаалж байгаа тэр тохиолдолд л тасралтгvй ажиллагаа нь хангагддаг гэсэн vг.
Ингэж ажиллах боломж бий юує Тодорхой хэмжээнд ажиллаж болно оо, тодорхой хэмжээндээ. Тэгвэл Pentium M процессор L2 Cache –гvй бол хэр ажилладаг юмє
Дээр дурдсанчлан Pentium M “харьцангуй” том L1 Cache –тэй. Гэхдээ “хангалттай” том биш. Тэгээд ч L2 Cache хийж єгсєн хэрэг. Угаасаа P6 Architecture бол L2 Cache -гvй ажиллахад зориулагдсан архитектур биш.
Тэгвэл L2 Cache -гvй Shelton хэр бvтээмж vзvvлдэг юмє Benchmark –уудын дvнгээс харвал 1.0Ghz давтамж дээр ажиллаж буй Intel Shelton процессорын бvтээмж нь Pentium 3 600Mhz процессортой дvйцнэ гэж vзэхэд болохоор байгаа юм.

Харин манай сайн эрчvvдийн шахаж байгаа “Ардын компютер” -ийн процессор 1.6Ghz давтамжтай юм уу гэж ойлгогдохоор ухуулах хуудас энд тэнд наалттай байсан. 1.6Ghz давтамжтай загвар сvvлд гарсан юм болов уу гэж бодлоо. Тэгвэл 1.0Ghz давтамжтай vедээ Pentium3 600Mhz –тэй тэнцдэг процессор, 1.6Ghz давтамж дээр ажиллахаараа Pentium3 900Mhz –тэй ойролцоо гэсэн vг vvє Гэхдээ энэ чинь L2 Cache -гvй процессор шvv дээ. Тодорхой давтамж бvрт системийн санах ойноос єгєгдєл авч байх ёстой. Гэтэл санах ойн давтамж процессорын давтамжийг дагаж єсєєгvй, 266Mhz DDR SDRAM яг тэр хэвээрээ. L2 Cache -тэй процессороор тєлєєлvvлж vзвэл L2 Cache -ийн Rate буурч байгаатай тєстэй юм уу даа. Энэ тохиолдолд процессорын бvтээмж нэлээд буурдаг. Тэхлээр 1.6Ghz давтамжтай Shelton -ий бvтээмж Pentium3 800Mhz - 850Mhz хавьцаа байж мэдэх юм ... Миний бие єчигдєр ингэж бодож байлаа.

Гэтэл би хэтэрхий єєдрєгєєр бодож байж. Yнэн байдал vvнээс ч долоон дор байна аа! Тэр 1.6Ghz гэдэг бол манай сайн эрчvvдийн санаанаасаа зохиосон худал тєєрєгдvvлэлт байсан бололтой.
Тэдний хэлж байгаагаар бол Intel Shelton 1.0Ghz нь “жирийн” компютерийн 1.6Ghz -тэй тэнцэнэ гэнэ ээ. “Жирийн компютер” гэж чухам юу хэлэх гэснийг нь би хувьдаа огт ойлгосонгvй. Энэ нэг єгvvлбэрт мэргэжлийн хvний амнаас гарч боломгvй утгагvй тэнэг vгнvvд дvvрэн байна. Иймэрхvv юмыг солиотой хvний єдрийн тэмдэглэл гэдэг байх аає Магадгvй, 1.6Ghz дээр ажиллахдаа 1.0Ghz -н Intel Shelton -той тэнцдэг єєр ямар нэг “жирийн компютерийг” цаадуул чинь бас шахах юм байлгvй.
Эсвэл зvгээр л “600Mhz -тэй тэнцэнэ” гэж бичих гэсэн нь санаандгvй болон санаатай шалтгаанаар 1600Mhz болчихоо биз дээ.
Ингээд бид яалт ч vгvй 1.0Ghz -н Intel Shelton –той vлдэж байна даа. єєрєєр хэлбэл 250$ -оор Pentium3 600Mhz авах болжээ гэсэн vг. Зарим хvн “Pentium3 600Mhz байсан ч болно шvv дээ, хэрэглэж чадахгvй хvмvvст хэрэглэх аргагvй юм яг тохирно оо” гэж хэлэх байх.
Болж байна аа, Pentium3 600Mhz тэгтлээ хэрэггvй хог бас ч гэж биш л дээ зайлуул. Гэхдээ, 250$ тєлєєд ийм юм авах гэж vvє Цаагуур чинь єєртєє байгаа Pentium3 800Mhz, тэрнээс ч илvvг 150$ -т єгье гээд явж байгаа Монгол хvн зєндєє л байна. Гаднаас нэмж оруулж ирж валютаа шатааж байхаар тvрvvлээд дотооддоо байгаа бараа бvтээгдэхvvнийг ашиглаж хэрэгцээгээ хангах нь нэг талаасаа vндэсний vйлдвэрлэл биш гэж vvє Айлаас эрэхээр авдраа ух гэдэг дээ. За яахав, тэр нь ч дvvрч. Ямар нэг юм худалдаж авахгvй л бол кайфгvй санагдаад тун болоогvй юм байж гэж ойлгоё.
Тэгвэл 250$ -тоо энэнээс єєр юм олж ирж болсонгvй юує
Бололгvй яахав дээ, энэнээс муу юм олох л харин хэцvv байх.
PС чирдэг хэдэн залуучууд ч мууг нь мэдээд оруулж ирээгvй хогийг очиж очиж засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг шvvрч аваад ядарсан Монголдоо хэдэн мянгаар нь шахаж байх ч гэж дээ.
Yгvй ээ байг гэхэд л 1.0Ghz орчим давтамжтай Pentium3, ядаж Celeron олоод ирсэн бол хавьгvй дээр байхсан. Энэ байтугай хvчтэй системvvдийг ч 250$ -т угсарчихаж болдог л юм ш дээ уул нь, сэтгэл байвал.

Одоо хаашдаа єнгєрсєн асуудал гээд нэгэнт хийчихсэн сонголтондоо сэтгэл хангалуун байж болдоггvй юм уує Дээр дурдсанчлан 1.0Ghz –н Shelton процессорын бvтээмж Pentium3 600Mhz -тэй ойролцоо. Тэгвэл Pentium3 600Mhz єнєєгийн хэрэглээнд тэнцэх vvє
Yvнээс ч доогуур бvтээмжтэй компютер хэрэглээд, ажил тєрлєє болгоод байдаг хэрэглэгчид манайд олон бий. Гэлээ гээд Pentium3 600Mhz –г єнєєгийн шаардлагад тохирсон компютер гэж vзэхэд хэцvv. Ойр зуурын хэрэглээнд л тэнцэж байвал болоо гэх маягийн гэнэн бодолтой яваа хэрэглэгчидэд Pentium3 600Mhz хангалттай санагдаж магадгvй.
Yгvй дээ, єнєєдєр Pentium3 600Mhz шаардлага хангахгvй. Яг одоо би энэ хэдэн vгийг Pentium3 600Mhz дээр бичээд сууж байна. Internet Explorer -ийн 3 цонх, дахиад нэг Adobe Reader. Энд ямар ч “тусгай хэрэглээний”, єндєр шаардлагатай программ байхгvй. Бvгд л ойр зуурын хэрэглээний vйлдлvvд. Гэтэл одоо хар даа, гацаж тvгдчээд, Command хоцроод хэрэг алга аа. Жаахан яаруу ажилтай хvн бол уурлаж бухимдаад сvйд болмоор юм байна.
“Ойр зуурын хэрэглээ, бичиг баримт боловсруулах хэмжээнд” ашиглах боломжийн тухай сурталчилгаандаа онцлон анхааруулдаг юм билээ. Гэтэл орчин vед Office бvлгийн программууд ч тийм “хєнгєхєн ачаа” байхаа больсон шvv дээ. Тэгэхлээр Pentium3 600Mhz -н дайны компютерууд яваандаа бичиг хэргийн хэрэглээнд ч тэнцэхгvй болох шинжтэй.
Pentium3 600Mhz -н тухайд бол нэг иймэрхvv байна. Харин Shelton 1.0Ghz -н хувьд байдал ямар байх болє Зарим талаараа Pentium3 600Mhz -с давуу байх нь тодорхой. Энэ ч сайн хэрэг. Гэтэл зарим тохиолдолд Pentium3 600Mhz -с долоон дор ажилладаг гээд байгаа. Pentium3 600Mhz -с илvv ажиллаж байгаа vед санаа зовохгvй байж болно гэж бодьё, тэгвэл vvний эсрэгээр Shelton -ы сул тал нь чирэгдээд эхлэхээрээ яажшуухан ажилладаг юм бол дооє Муухан ч болов шаардлага хангаж чадах уує Хамгийн “осолтой нь” эндээ л байгаа юм.

Yнэндээ Intel Shelton процессорын бvтээмж Pentium3 600Mhz -тэй дvйцнэ гэсэн дvгнэлт бол яг адилхан ажиллана гэсэн vг биш ээ. Энэ хоёр процессор тэс єєр структуртай. Ийм єєр єєр структураас тєсєєтэй биелvvлэлт гарч ирэх боломжгvй. Зvгээр янз бvрийн шинж чанартай vйлдлvvд дээрхи бvтээмжийг нь дундажлаад vзэхэд Pentium3 600Mhz -тэй ойролцоо дvн гардаг аа л гэсэн vг. Тухайн хийгдэж буй vйлдэл, боловсруулж буй єгєгдлийн онцлогоос хамаараад нэг хэсэг дээр нь илvv єндєр, нєгєє хэсэг дээр нь доогуур бvтээмж vзvvлнэ шvv дээ.
L1 Cache дотор багтаад хийгдчихээр хэт жижиг vйлдлvvд дээр бол арай єндєр, 1.0Ghz давтамж хийдэг Shelton процессорын бvтээмж илvv байх биз. Гэхдээ ийм хэт жижиг vйлдлvvд хэр хурдан биелvvлэгдэж байгаа нь хэрэглэгчидэд ямар ч ач холбогдолгvй л дээ. Мєн системийн санах ойноос шууд єгєгдєл аваад ажиллаад байх боломжтой зарим нэг урсац шинжтэй vйлдлvvд дээр SSE2 болон илvv хурдан Memory Interface бvхий Shelton процессор нэлээд давуу бvтээмж vзvvлнэ.
Харин vvнээс бусад, L2 Cache –н оролцоо шаардагддаг бvх vйлдлvvд дээр Shelton процессорын бvтээмж навс унана. Гэтэл єнєє vед L2 Cache -д єгєгдєл байрлуулалгvй хийгддэг vйлдэл, L2 Cache -с хамаардаггvй Software гэж байхаа больсон. L2 Cache -гvйгээр та хол явахгvй ээ. Алхам тутамд тань бvтээмжийн хомсдол таныг зовооно. Дэлгэцээ ширтээд л, ширээ тогшоод л сууна шvv дээ. Яарч сандарсан vед бол гар Mouse -аа балбах ч энvvхэнд болох биз. За бvр гай дайрвал зарим нэг онцгой vйлдлvvд дээр шууд алдаа заагаад таг болж ч мэднэ.

Хєєрхий, Intel Shelton гэдэг анхнаасаа л тонуулж тануулж зэрэмдэг болсон золгvй процессор. Гэтэл заяа нь хаясан процессорын зовлон vvгээр дууссангvй. Хамтарч ажиллах Mainboard нь ч Intel Shelton –ы єрєєсєн дугуй, єнгєтэй єєдтэй бvхнээ хуу хамуулчихсан тахир дутуу эд болж таарав. Yгvй ер нь Intel фирм энэ системийг “юм vзээгvйчvvдэд” тааруулж сайн цомхотгосон байгаа юм шvv. Манайх уул нь тэр юм vзээгvйчvvдийн тоонд арай ч багтахгvй болов уу л гэж найдаад байгаа юмсан.
Энэ тахир дутуу Mainboard -г хэрэглэхэд vvсэж болох хvндрэлтэй асуудлуудын заримаас нь дурьдах хэрэгтэй байх аа.
Юуны ємнє энэ Mainboard ганцхан IDE Channel -тэй. Иймээс та дээд тал нь 2 ширхэг IDE тєхєєрємж л зэрэг залгаж чадна. Мэдээж энэ хоёрын нэг нь системийн HDD байж таарна. Тэгээд дээрээс нь ямар нэг Optical Drive (жишээлбэл CDROM), эсвэл бас нэг HDD залгаад л “орон тоо” дvvрчихнэ. Надад л лав 2 IDE Channel цєєдєєд болдоггvй юм, харин танд ганцхан IDE Channel хангалттай байж чадах юм болов уу даа.
За тэгээд санах ойн модуль буюу RAM -ны бас л ганцхан Slot –той. Эхлээд нэг модуль тавь, дахиад RAM нэммээр бол ємнєх модулиа алга хийж байж л шинийг авч тавина шvv дээ. Memory Upgrade хийхэд санхvvгийн дарамт ихтэй гэсэн vг.
PCI Slot мєн л цорын ганцхан ширхэг. Энэ PCI Slot дээр маш олон тєрлийн єргєтгєх картууд тавьж ашигладаг. Modem, Network Card, FM Card, TV Card … гээд л зєндєє, зєндєє. Харин ганцхан PCI Slot -той компютер сонгосноор танд одоо эдгээрээс зєвхєн нэгийг нь л сонгох боломж vлдэж байна даа.
Printer Port байхгvй ээ. єнєєгийн ихэнх Printer -vvд USB Interface -ээр компютертэй холбогддог болсон нь азтай хэрэг. Гэхдээ 250$ -ын компютер авсан хэрэглэгч бараг тэрнээсээ илvv єндєр vнэтэй сvvлийн vеийн принтер хажууд нь тавьчихаад сууж байна гэдэг ховорхон л тохиолдол болов уу даа. ємнє нь ашиглаад болоод л байдаг байсан 5L, 6L зэрэг “боломжийн” принтерvvд энэ Mainboard дээр ашиглагдахгvй ээ.
Ер нь тэгээд шулуухан хэлэхэд энэ системийн Mainboard бол “бусад” стандарт Mainboard -уудын “яг хагас нь” шvv дээ. Mainboard -ын хагас.
Yvн дээрээс Intel Shelton гэж нэг хагас дутуу процессор, “тансаг хэрэглээнд” тооцогдох болсон CDROM зэргийг бодолцвол ...
Явж явж энэ компютер чинь єєрєє компютерийн хагас юм биш vvє

Celeron D
Харин одоо энэ тєслєєс олж харсан ганц оновчтой шийдэлийн тухай ярья.
Энэ тєсєлд хамрагдаж буй зарим нэг компани хэрэглэгчдэд Celeron D процессор бvхий компютеруудыг санал болгож байгаа харагдсан. Ийм процессортой хямдхан компютер бол vнэхээр ухаалаг сонголт шvv.
Тэхлээр би тухайн тєвшний (350$ -ын ангилал) хэрэглэгчдэд Celeron D –г сонгоцгоо хэмээн сэтгэл хангалуунаар уриалах байна. Анхааралтай тогтоож аваарай – зєвхєн Celeron D шvv! Хойноо D гэсэн индексгvй Willamette, Northwood Core дээр суурилсан “зvгээр” Celeron –уудтай андуурав аа.
Intel фирм хааяа хааяа боломжийн бvтээмжтэй Celeron vйлдвэрлэж буян хураадаг. Нэгэнт Brand нь Celeron болохоор vнэ нь харьцангуй хямд байдаг тул ийм Celeron –уудаас сонгот хийх нь хожоотой наймаа. Харамсалтай нь хэрэглэгчдэд энэ талын мэдлэг мэдээлэл хомс байдгаас нєгєє л vнэ нь тэнгэрт хадсан Pentium –vvд рvv зvтгээд, бvтээмжийн хувьд илvv ч байж мэдэх “боломжийн” Celeron –уудыг олж хардаггvй.
Ийм боломжийн Celeron –уудын тоонд Celeron D зvй ёсоор орно. ємнєх vеийн Willamette, Northwood Core дээр vндэслэн хийгдсэн Celeron -ий L2 Cache 128KB байсан бол 90 нанометрийн Processing Technology бvхий Prescott Core дээр суурилсанаар Celeron -ий ядмагхан L2 Cache 256KB болж 2 дахин нэмэгдсэн юм. Yvний vр дvнд шинэ Celeron -ий бvтээмж эрс єссєн бєгєєд энэ давуу талыг нь Celeron D гэсэн Brand -ээр тодотгодог.
Ер нь Processing Technology -н Scale багасах бvрт процессорын Die Size огцом буурдаг. єєрєєр хэлбэл зарцуулагдах Silicon -ий хэмжээ багасдаг гэсэн vг. Зардал нь буурдаг. Яг ийм "Super Sale" –н vеээр процессор vйлдвэрлэгч фирмvvд процессорынхоо транзисторын тоог нэмэж “хоншоортой” загнадаг. Ингээд л сайжруулсан Celeron –ууд гарч ирж хэрэглэгчдийн сонголтыг “сонирхолтой” болгодог.
Иймэрхvv тvvх ємнє нь Tualatin Celeron дээр давтагдаж байсан. 256KB L2 Cache -тэй, 130 нанометрийн Processing Technology дээр суурилсан Pentium3 архитектуртай процессор. Pentium3 –аас зєвхєн System Bus –ын давтамжаар л бага зэрэг ялгаатай. Бvтээмжийн хувьд Tualatin Pentium3 –уудаас хэдхэн хувиар доогуур vр дvн vзvvлдэг. Гэтэл манайхан єнєєг хvртэл 1.1Ghz -ийн Tualatin Celeron -оос хамаагvй єндєр vнээр 800Mhz -ийн Pentium3 -г сонгосоор л байна.
Celeron D –н тухай ярианд эргээд оръё. Celeron D -н L2 Cache 256KB хэмжээтэй болсон нь Willamette Core бvхий Pentium4 процессоруудтай адилхан гэсэн vг. Дээрээс нь L1-D Cache –н хэмжээ ч 2 дахин єсєж 16KB болсон байгаа. Гэтэл нєгєє талаасаа Prescott -н Pipeline (боловсруулах дамжлага) ємнєх Willamette, Northwood Core –уудаас эрс уртассан нь бvтээмжийг айхтар бууруулдаг. Гэхдээ Celeron D –vvдийн ажиллах давтамж маш єндєр шvv дээ!
Багцаалж хэлбэл 2.53Ghz давтамжтай Celeron D –н бvтээмж 2.8Ghz -н “зvгээр” Celeron –оос дутахгvй, 2.0GHz -н Pentium4 -с хоцрохгvй гээд ойлгочиход болно.
Тэгвэл та 2.8Ghz -н Celeron D -ээс єндєр vнээр 2.0Ghz -н Pentium4 худалдаж авах хэрэг байна уує
Энэ тєслєєс олж авч болох цорын ганц зєв сонголтын тухай єгvvлэхэд ийм байна. Арай дэлгэрэнгvй мэдээллийг холбогдох сэдэв дээр нь дээхнэ vед бичиж байсан тул сонирхсон хvн доорхи URL –р ороод vзэж болно.

http://forum.asuultserver.com/forum/vie ... 849#916849
http://forum.asuultserver.com/forum/vie ... &start=130

Энэ тєсєл яг vнэндээ юу байсан бэє
Тєр засгийн бодлогыг мань мэт нь vнэлж дvгнээд байдаггvй л байх, уул нь. Гэхдээ яалт ч vгvй илт харагдаад байгаа юмыг хэлэхээс єєр яах билээ.
Хаанаас нь ч харсан энэ тєслийн мєн чанар нь зvгээр л маш єргєн хvрээтэй сурталчилгаагаар “тордсон” жирийн л нэг компютер шахах бизнес болж таараад байгаа юм даа. Авууштай нь манай банк санхvvгийн байгууллагуудаас тусгай зээлийн vйлчилгээг санал болгож буй юм билээ. Гэхдээ єнєєдєр хэний ч авч болох, єгч чадах санхvvгийн ийм vйлчилгээнд зєвхєн энэ шахааны тєсєл хамрагдах эрхтэй гэж vvє Yнэхээр Монголын компютерийн хэрэглээг дэмжих гэсэн юм бол энэ vйлчилгээг бvгдэд тэгш эрхтэй хvртээх нь зєв бус уує Бусад нь ямар гэм хийчихсэн юмє (Эрх бvхий хvмvvст юу хийсэн болон юу хийгээгvйн учир таалагдаж чадсангvй вэє)
Тэрхvv дээрээс дэмжлэгтэй, доороос хонжоотой “Маркетингийн дайралтын” гол зэвсэг, шилдэг Brand нь “250$ -ын компютер”. Ядарсан хэдэн монголчууддаа тааруулж эртнээс зэхсэн хэт “Super” Brand –ээр єнгєлєн далдалсан энэхvv “бараа шахах” овжин бизнест єнєєг хvртэл Монголд хангалттай, сонголттой, чєлєєтэй хєгжсєєр ирсэн компютерийн худалдаанаас ялгарах зvйл нэгээхэн ч vгvй.
Хамгийн гол нь “Super” Brand. 250$ -ын компютер гэсэн чихэнд чимэгтэй vг. Харин энэ гоё Brand –ийн цаана чухам юу байгааг та бvхэнд тайлбарлахыг зорьсон минь энэ билээ.


P.S.
Neg zuiliig todruulaxad bi deer zarim gazruud Celeron D zarj baina geed baaxan magtchixsan yum.
Getel yag yavaad uztel nogoo gazruud ni uniin sanal deeree tavisan baisan Celeron D Processor -uudiig onoog xurtel xudaldaalj exleegui baigaa yum baina. Odooxondoo l lav Celeron D bish "zugeer" Celeron zaraad baigaa yum bailee shuu !

ҮҮНИЙГ WWW.OPEN-GOVERNMENT.MN ХУУДСЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГЭЭС АВСАН БОЛНО.

JOEY ; )
Keep Smiling! \:D/
Хөрөг
Joey
Хурц Дөл
Хурц Дөл
Бичлэг: 49
Элссэн: 2005-04-30, 00:49
Байрлал: Аяабэ, ЯПОН
Contact:

Бичлэг Бичсэн Joey »

ӨШӨӨ ЗҮЙЛ БАЙГАА ЮМ БАЙНА АА. ЕPӨӨСӨӨ Л WWW.OPEN-GOVERNMENT.MN -PУУ ОPООД ҮЗ!!! O:)
Keep Smiling! \:D/
Loader
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 106
Элссэн: 2005-10-07, 07:06
Байрлал: IRELAND
Contact:

Бичлэг Бичсэн Loader »

Thanks.
Гарын vсэг байхгvй ээ хє :)
Хөрөг
Joey
Хурц Дөл
Хурц Дөл
Бичлэг: 49
Элссэн: 2005-04-30, 00:49
Байрлал: Аяабэ, ЯПОН
Contact:

Бичлэг Бичсэн Joey »

Зүгээр дээ. :-({|=
Keep Smiling! \:D/
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Дээр асуулт самбар дээр уншиж байсан. Баярлалаа.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
etgeed
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 154
Элссэн: 2005-07-04, 12:53
Байрлал: CHINGGIS.ORG
Contact:

Бичлэг Бичсэн etgeed »

Ene ug ni goe hotolbor gehdee uunii tsaaguur yu bolj bgaa bol?
Brand PC geed celeron shahaad bgaa yum shig sanagdsan
Дусалыг хураавал далай
Дуулсаныг сонсвол эрдэм
Хөрөг
maximum_mng
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 118
Элссэн: 2005-10-15, 20:07
Байрлал: Утаанбаатар хот
Contact:

Бичлэг Бичсэн maximum_mng »

Баахан бичгийн машинууууд шал хэрэггүй. Уг нь ийм хөтөлбөр явуулж байгаа сэтгэл нь сайхан юм. Даанч хэрэггүй сэгнүүд 250 долларынх нь
Монгол Видео - Yadii.Net
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

Бичлэг Бичсэн gargan »

ter pc-nuudiig bodicom-iinxon shaxsan ym shig bnaleeshd, manai ax tend ajilladag ym, tegeed iim ym xund zarj xulxidaad geedl buximdaad bsan
Хөрөг
Joey
Хурц Дөл
Хурц Дөл
Бичлэг: 49
Элссэн: 2005-04-30, 00:49
Байрлал: Аяабэ, ЯПОН
Contact:

Бичлэг Бичсэн Joey »

Миний бодлоор Ерөнхий Сайд маань анхандаа энэ талаар мэдэж байсан байх аа. Монгол Улсын хүн амын цөөн хувь нь тооцоолуур гээч эдийг бүрэн чадлаар нь ашигладаг гэж би боддог. Харин бусад нөхдүүдэд тооцоолууртай хэрхэн ажиллах талаар анхны мэдэгдэхүүн олгох гэж ийм юм хийгээд байгаа байх. Мэдээж өндөр үнээр авсан эдийг хэн ч хүүхдийнхээ тоглоом болгоод хаяхыг хүсэхгүй шүү дээ. (Би анх өөрийнхөө P1-ийг задлаад ухаж тонгичсоор байгаад хэдэн юм олж мэдсэн юм.) Тийм болохоор хамгийн хямд үнийг тогтоох гэсэн нь энэ. Тэгээд Интелтэй холбоо барьсан чинь тийм хямд үнэнд тохирох эд байхгүй болохоор нь Шелтон г.м гологдол, агуулахад хадгалагдаж байсан барааг Монголд өгөхөөр болсон байх. Яахав одоохондоо Монголд хүчирхэг эдийг нь авч чадахгүйгээс ингээд нэг Монголчуудыгаа бүгдийг нь тооцоолууртай харьцдаг болгочих юм бол цаашдаа бас учиртай... O:)

Гэтэл зарим нэг төсөл хэрэгжүүлэгч хувийн байгуулгууд өөрсдийнхөө халаасруу хэдэн төгрөг хийх гэж ТӨСЛИЙН НЭPЭЭP Интелийн бараа биш зүгээр нэг Эрээнээс авчирсан бараагаа өгөөд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Энэ бол ердөө бидний мэдсэн зүйл. Цаана нь өшөө юу болж байгааг ёстой чөтгөр бүү мэд дээ!!!
:(
Keep Smiling! \:D/
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Intel гэж нэрнээс цаашгvй. Угаасаа Intel-г Хятадууд худалдаад авчихсан гээ биз дээ? Тэгээд ч хужаагаас хvмvvсийн зєєдєг PСнvvдтэй яг л адилхан хужаагаас орж иржийгаашд... Тэр шелтон гэж L2 cache байхгvй гэхээр чинь... Шал дэмий л эд болж байгаам л даа...
Харь гаригийнхан байдаг :D
Loader
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 106
Элссэн: 2005-10-07, 07:06
Байрлал: IRELAND
Contact:

Бичлэг Бичсэн Loader »

Minii mongoliig yaduu gej ingej togloj baih gej 8-[ [-( [/b]
Гарын vсэг байхгvй ээ хє :)
Хөрөг
maximum_mng
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 118
Элссэн: 2005-10-15, 20:07
Байрлал: Утаанбаатар хот
Contact:

Бичлэг Бичсэн maximum_mng »

Almas wrote:Intel гэж нэрнээс цаашгvй. Угаасаа Intel-г Хятадууд худалдаад авчихсан гээ биз дээ? Тэгээд ч хужаагаас хvмvvсийн зєєдєг PСнvvдтэй яг л адилхан хужаагаас орж иржийгаашд... Тэр шелтон гэж L2 cache байхгvй гэхээр чинь... Шал дэмий л эд болж байгаам л даа...
Интэлийг Леново авсан бил үү ?
Монгол Видео - Yadii.Net
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Сайн мэдкvйээ гэхдээ Хятадууд авч байгаа л гэж сонссын байна.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Joey
Хурц Дөл
Хурц Дөл
Бичлэг: 49
Элссэн: 2005-04-30, 00:49
Байрлал: Аяабэ, ЯПОН
Contact:

Бичлэг Бичсэн Joey »

Леново IBM-г авсан, тэгээд дээрээс нь Интелийг авчихсан юм уу??? :-k
Keep Smiling! \:D/
Хөрөг
Joey
Хурц Дөл
Хурц Дөл
Бичлэг: 49
Элссэн: 2005-04-30, 00:49
Байрлал: Аяабэ, ЯПОН
Contact:

Бичлэг Бичсэн Joey »

Хятадууд жинхэнэ томорч байна аа, тээ? :( Ер нь цөмөөрөө хятад хэл сурцгаавал яасан юм бэ? Тэгвэл бид муу сайн хужаа нарыг юу хийж байгаа, юу хийх гэж байгааг мэдэж болох бололцоо нээгдэх юм биш үү? :D/
Keep Smiling! \:D/
Post Reply

Буцах