1 хуудасны 1 дахь нь

Lan messenger

Бичсэн: 2009-12-17, 12:49
Бичсэн Dolgion
Жижиг оффист тохирхоор /20-30 компьютертэй/ дажгүй lan messenger програм олоод өгөөч

Re: Lan messenger

Бичсэн: 2009-12-17, 17:50
Бичсэн Almas
Openfire + pidgin

Re: Lan messenger

Бичсэн: 2009-12-18, 08:14
Бичсэн Alog
үнэтэй гэхгүй бол хуучин попмэссэнжэр гэж нэг юм байдаг л байсан... бас нэг Outlook messenger гэж нэг этгээд бий. файл илгээх, remote хийнэ, майл илгээгчтэй нтр...

Re: Lan messenger

Бичсэн: 2009-12-19, 01:24
Бичсэн XXman
Гялс биччийлдааа хэхэ.... :)

Re: Lan messenger

Бичсэн: 2009-12-19, 12:47
Бичсэн Dolgion
Almas wrote:Openfire + pidgin
энийг яаж Lan сүлжээнд яаж ашгилдаг юм бэ

Re: Lan messenger

Бичсэн: 2009-12-19, 13:20
Бичсэн Almas
Openfire-ыгаа сервер дээрээ суулгаад л болоо. pidgin веб мессенжерийн програм дээрээ тэгээд тохируулна.

Бас нэг ийм боломж байдаг юм байна:
Pidgin-г дотоод сүлжээнд ашиглах

LAN буюу дотоод сүлжээнд Pidgin програмыг ашиглаж болдог. Ингэхдээ Apple компаний Bonjour технологийг ашиглана. Интернэтгүй, байгууллагын хувьд ашиглахад их тохиромжтой.

Виндөвс ҮС дээр ашиглах
Юуны өмнө Бонжуур програмын Виндовс хувилбарыг татаж аван ( http://www.apple.com/downloads/macosx/a ... ndows.html ), суулгана.

Линукс ҮС дээр ашиглах
multicast DNS responder суусан байх шаардлагатай ба үйлчилгээг нь эхлүүлсэн байх хэрэгтэй.

Pidgin-ийг тохируулах
1. Pidgin програмыг нээнэ.
2. Accounts -> Manage -> Add гэж орно.
3. Protocol гэдэгт Bonjour сонголтыг сонгоно.
4. Бусад сонголтуудыг бөглөнө. Хэрэв Hostname сонголт нь утгатай байвал түүнийг өөрчлөх шаардлагагүй.
5. Хадгална.

Өөр компьютер дээр мөн дээрх тохиргоо хийхэд, тэр хэрэглэгч таны жагсаалтад шууд нэмэгдэх болно.
Эх сурвалж: http://wiki.limnux.org
Дээрх аргаар суулгахад бүх хэрэглэгчид хоорондоо автоматаар холбогдоно, заавал сервер хэрэггүй юм байна. Харин Openfire сервер суулгаж хэрэглэвэл яг бусад мессенжер шиг хэрэглэгчийн бүртгэл үүсээд тохиргоо үүсээд, хэрэглэгч зөвхөн add хийж бүртгэж авсан хүмүүстэй холбогдох боломж гэх мэт өөр олон боломжтой болох юм.

Энд бас ярилцаж байсан: http://groups.google.com/group/limnux/b ... 3e26?hl=mn

Re: Lan messenger

Бичсэн: 2009-12-20, 14:01
Бичсэн Dolgion
баяраллаа 1 дэхь өдөр туршиж үзнээ

Re: Lan messenger

Бичсэн: 2010-02-22, 09:41
Бичсэн Dolgion
Bonjuur ашиглаж үзлээ болж байна харин Openfire аа тохируулж чаддаггүй ээ

Re: Lan messenger

Бичсэн: 2010-02-22, 12:29
Бичсэн Almas
bonjour би ашиглаж үзээгүй. Openfire бол Линукс дээр л суулгаж ашиглаж байна. Java энэ тэр суулгаад суулгахад бараг л өөрөө тэгээд суугаад, wizard-г нь дагаж хийгээд л болж байсан. Гэхдээ жирийн хүмүүст жаахан хэцүү байж магадгүй...

Хэрвээ өөрийн гэсэн домайн нэртэй бол google api ашиглаад standart ангилалаар нь үнэгүй 50 хүртэл хэрэглэгчийн мэйл сервер, gtalk буюу jabber сервер шууд гүүглийн сервер ашиглаж болдог юм билээ...
DNS сервер дээрээ jabber, xmpp пропотоколыг SRV Records бичиж гүүглийн 4 серверийг тус тусд нь нийт 8 бичлэг оруулж өгөөд тохируулаад болдог юм билээ. 50-аас цөөн хэрэглэгчтэй бол энэ аргыг ашиглаж бас болох л байх...

Re: Lan messenger

Бичсэн: 2010-02-23, 19:29
Бичсэн Dolgion
Win server 2003 desktop edition дээр суулгаж ашиглах юм. нет холболтгүй. Зав гархаар дахиад нэг оролдхоос.

Re: Lan messenger

Бичсэн: 2010-02-23, 21:53
Бичсэн Almas
Аан. Openfire би линукс дээр л суулгаж үзэж байсан. Одоо бас нэлээн мартсан байх аа...