1 хуудасны 1 дахь нь

Домайн шилжүүлэх

Бичсэн: 2011-03-31, 19:46
Бичсэн Zoloogg
Домайн шилжүүлэхэд яах ёстой вэ?

1. Домайнруугаа орно.
2. Move Services сонгоно.
3. Setting/ Primary profile -аас авсан мэдээллээ оруулна.

Тэгээд Send

Ингэж хийсэн боловч
"55-records.com cannot be moved to another customer's account as the associated Domain Registration service is currently under the Money Back period."

гэж байна. Энэ мөнгөө буцааж авч болох хугацаа биз дээ? Ийм юм байдаг юм уу? Хэд хоног вэ?

Re: Домайн шилжүүлэх

Бичсэн: 2011-04-02, 20:11
Бичсэн Almas
Домэйнээ хааш нь шилжүүлэх гэж байгаа вэ? Өөр хүний profile руу шилжүүлэх гэж байгаа юм уу? 30 хоног байх. Уг нь бол би ийм хугацаа тохируулаагүй боловч автоматаар ийм болсон байж магадгүй. Хэрвээ үнэхээр шилжүүлэх шаардлагатай бол ямар хэрэглэгчээс, ямар хэрэглэгч рүү шилжүүлэхийгээ явуулчихвал болох байх аа...

Re: Домайн шилжүүлэх

Бичсэн: 2011-05-08, 02:32
Бичсэн light_0113
Би домэнй нэрий auth code -ийг хайгаад хайгаад олсонгүй... Хаана байдаг эд вэ?? :D

Re: Домайн шилжүүлэх

Бичсэн: 2011-05-08, 12:18
Бичсэн Almas
Манайхаас өөр тийш нь шилжүүлэх гэж байгаа юм уу? Домэйн удирдлага руугаа ороод
1. Theft Protection унтраана.
2. Domain хэсэгт Domain Secret гэсний ард байгаа Click here to view your Domain Secret over a Secure Connection. гэсэн дээр дарахад шинэ цонх нээгдээд Current Domain Secret : гээд ард нь код байгаа.
Тэрийгээ зөөж аваачих газрынхаа Domain Transfer хэсэгт нь зохих газар нь оруулна. Нөгөө зөөж очих сайтын чинь хувьд сайт бүр өөр тул тухайн сайтаасаа тусламж авч хаана оруулж зөөж аваачих талаар мэдээллийг нь аваарай. Би бол мэдэхгүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг ойлгоно биз ээ.

Re: Домайн шилжүүлэх

Бичсэн: 2011-05-08, 16:43
Бичсэн light_0113
Аан олчхлоо... Харин танайх руу шилжүүлэх санаа байна... Өөр газраас авсан домэйний минь хугацаа дуусаад 4 хонож байна. Одоо шилжүүлэг хийвэл жилийнхээ төлбөрийг алдах уу?

Re: Домайн шилжүүлэх

Бичсэн: 2011-05-08, 17:54
Бичсэн Almas
Хугацаа нь дууссан бол тэндээ төлбөр хийгээгүй байхад шилжүүлж болж байвал шилжүүлэхэд асуудал байхгүй ээ. Зарим сайт заавал хугацаа дуусахаас өмнө шилжүүлэхийг шаардаад байдаг тал байдаг. Хугацаа дууссан хойно шилжүүлж болж байвал ямар нэгэн асуудалгүй. Theft Protection, Lock энэ тэр байгаа эсэхээ харин хянаарай.
Манайх дээр бол ирэх жилийн төлбөр хийгээд л шууд явна. Шинэ домэйн нээж байгаа шиг л байна гэсэн үг. Харин хугацаа нь дуусах болоогүй домэйн нэр шилжүүлж ирэхэд 1 жилийн хугацаан дээр нь үлдсэн хугацаа нь нэмэгддэг.

Re: Домайн шилжүүлэх

Бичсэн: 2012-12-24, 01:43
Бичсэн TMJ
Oor sitaas domain ner iishee shiljuulne gevel yaahoo.End zaawal burtgeltei baijiij bolno bizdee te zgr burtguulj bolhuuu zaawal domain awj baij burtguulhuu.Sain mededgui ee tuslamj husej bna

Re: Домайн шилжүүлэх

Бичсэн: 2012-12-27, 05:09
Бичсэн Almas
Тийм бүртгүүлэх хэрэгтэй. Дээр байгаа бүртгүүлэх холбоосоор ороод домэйн бүртгүүлэхгүйгээр бүртгүүлж болно. Бас Домэйн шилжүүлэх гэж ороод бас бүртгүүлж ч болно.